REVOL MUSIC RECORDS

Showing posts with label Илтгэх урлөг. Show all posts
Showing posts with label Илтгэх урлөг. Show all posts

Wednesday, October 21, 2009

Ярих соёл


Уучлаарай таны цаана байгaa зүйлийг авах гэсэн юм
-Хүүе! чиний цаана байгаа зүйлийг авмаар байна
-Уучлаарай, тантай нэгэн зүйлийн талаар ярилцах гэсэн юм
-Хөөш! чамтай нэг юм яримаар байна
-Таны алдрыг хэн гэдэг юм бол?
-Хүүеэ! чамайг хэн гэдэг юм бэ?

Хүмүүс бид өөр хоорондоо бодол санаагаа илэрхийлэх, харьцахад яриа нэн чухал.
Энэ яриа ямар өнгө аялгаар, ямар үгсээр илэрхийлэгдэж байгаагаас, цаад хүндээ янз бүрээр нөлөөлдөг. Яг үнэндээ бид, өөрийн бодол санаагаа бусдад илэрхийлж, хуваалцаж ярилцахдаа л баяр урам, гутрал бухимдлыг мэдэрнэ. Энэ үүднээс нь авч үзвэл ярианы соёл гэдэг нэн чухал зүйл ажээ.

Хүн бүр янз янзын ааш араншинтай байдаг лугаа, өөрийн хүсэл, бодол санаагаа янз янзаар л илэрхийлдэг. Зарим нь өөрийгөө ихэд дөвийлгөн, бусдад дээрэлхүү төрхөөр, зарим нь өөрийгөө ихэд дорд үзэж, бусдад зусардсан өнгөөр, нэг хэсэг нь бусдыг хүндэтгэн эелдэг харьцаж байхад, нөгөө хэсэг нь өөрийн бүдүүлэг байдлаа, тэнэг мулгуу хандлагаар илэрхийлнэ.

Ямартай ч хэл ярианы соёл гэдэг, бусдыг хэрхэн үнэлж, хүндэлж байдгийн хэмжүүр байдаг аж.

Хээгүй яриа
Монголчууд бид өөрсдийгөө цагаан цайлган, хээгүй гүндүүгүй байдлаар илэрхийлэх дуртай.
…Хэн нэгэн хүнтэй ярилцахдаа, дотноссон сэтгэлээ илэрхийлж, тухайн хүний сонирхсон, эс сонирхсон байдлыг үл харгалзан, хэрэгтэй хэрэггүй, сонирхолтой сонирхолгүй олон зүйлийг хамж шимэн ярьдаг хүмүүс байдаг. Тийм хүний хувьд хэн нэгэнтэй ярих нь чухал болохоос, юу ярих хэрэгтэй нь төдийлэн чухал бус.

…Хүнтэй ярилцахдаа илэн далангүй байдлаа илэрхийлж, өрөөл бусдад төдийлэн хамаагүй, өөрт хамаатай олон асуудлаа дэлгэн ярьдаг хүмүүс байдаг. Тэд тэр хэмжээгээрээ, өөрт хамаагүй бусдын асуудлыг ч сонирхон, яриулах гэж оролдоно. Тийм хүмүүс, ярьж байгаа хүнийхээ дал мөрөн дээр нь алгадах, энд тэнд нь нудрах зэргээр зэргээр авирлан, хээгүй байдлаа илэрхийлнэ. Харин өөрийн олон асуудлаа дэлгэж, өрөөл бусдын олон асуудлыг сонирхох энэ үзэгдэл, нэгэн цагт хов живийн эх үүсвэр болох нь олонтаа.

…Хүмүүстэй ярилцахдаа марзан шалиг маягаар яриа өдөж, шоолж тохуурхаад эсвэл тоглож наргиад байгаа нь үл мэдэгдэх төрхөөр ярьдаг хүмүүс багагүй байдаг. Тийм хүнтэй ярихад нилээд төвөгтэй. Заримдаа тийм байдлын улмаас инээх ч хэцүү, уурлах ч хэцүү байдалд орох тохиолдол зөндөө.

Мэндчилгээ болон талархлын үг
-Сайн байна уу? та
-Сайн, та сайн байна уу?
-Танд их гялайлаа
-Баяртай, та сайн яваарай
-Танд сайн сайхныг хүсье

Ямар ч хүнтэй уулзаж, ярилцаад салахдаа хэлдэг мэндчилгээний болон талархал салалтын үгсүүд байдаг. Зөвхөн монголчууд төдийгүй дэлхий нийтийн жишиг нь ч ийм. Ийм хэлц үгсийн хэллэг нь янз бүр боловч, утга агуулга нь ойролцоо. Энэ бол нэг ёсондоо хүнийг, хүнийх нь хувьд хүндэлж буйн нэг илэрхийлэл юм даа.

Монголчууд энэ талаар их баялаг, ёсорхуу хэллэгтэй төдийгүй, шүлэглэсэн хэлбрээр уран цэцэн өгүүлэх нь бий.

-Хэт нутаг хаана , хэрэг зориг юунд вэ?
-Та амгалан сайн морилж явна уу?
-За танд их гялайлаа, ачийг тань санаж явах болноо
-Та аян замдаа алжаалгүй сайн явж хүрээрэй
-Даага далантай, бяруу булчинтай онд тарган оров уу? гэхчилэн.
Даяаршил хөгжлийн хурдацтай энэ цаг үед, энэ бүхэн ихэд товчлогдон, амар хэлэгдэх болж дээ.
-Хай
-Юутай байна?
-Юу ч үгүй шив дээ
-Чамаар юу байна?
-Бас л юу ч үгүй
-За за байе
-Байе

Өдөр тутам ийн хэлэлцсээр бэлэг дэмбэрэл гэдгээ ч умартах болж дээ. “Амны бэлэгээс ашдын бэлэг” гэдэгчлэн, бэлэг дэмбэрэлгүй ийм хэлц, бидний амьдралд муугаар нөлөөлж байгаа хэмээн зарим хүмүүс нотлох. “Юу ч үгүй хоосон” гэх бидний өдөр тутмын мэндчилгээний хэлц, бэлэгдлээ байг гэхэд ярианы соёлд хэр нийцтэй юм бол? Монгол хэлэнд байдаг “мэндийн зөрөө” гэдэг ойлголт, нэгэн цагт их ёсорхлыг агуулсан, бэлэгдэлийн үгс байсан аж. Түүгээр ч барахгүй, тухайн хүнээ хэр зэрэг хүндэлж байгаагийн илэрхийлэл гэж үздэг байж.

-Хөөе! аав аа юутай байнаа? гэсэн хэллэгт хүндэтгэл тэгтлээ илрэх билүү? Ядахнаа л
-Сайн байна уу? ааваа. Таны бие амгалан уу? гэж асуувал арай дээр хүндэтгэл илрэх байхаа. Яаж ярих нь хүний эрх хэдий ч, хүндэтгэл, бэлэгдэлээ бодож ярьж байхын муу гэж үгүй.

Ярианы соёл
-Тантай ярилцаж байгаа, ямар ч хүнтэй хүндэтгэл, соёлтой харилцаж байх нь их чухал байдаг. Нэг талаас “хүн” хэмээн хүндэтгэж байгаагийн илрэл, нөгөө талаас таны танихгүй тэр хүн , хэн ч байж болох, маргааш хэн ч болж болох шүү дээ. Ямар ч хүнтэй эелдэг боловсон, соёлтой харилцдаг хүн, ийм харилцааныхаа төлөө хэзээ ч бусдын өмнө эвгүй байдалд ордоггүй юм.
-Хүнтэй харилцан, ярилцаж байхдаа нөгөө хүнийхээ ярьж буй үгийг ихэд анхааран сонсох нь их чухал байдаг. Энэ яриа танд таалагдсан ч эс таалагдсан ч, сонирхолтой эс сонирхолтой байсан ч ярьж буй зүйлийг нь гүйцэд анхааран сонсоно гэдэг, хүндэтгэлийн нэгэн хэлбэр. Учир нь тэр хүн танд л зориулж байгаа хэрэг. Ярьж буй хүнийхээ яриаг бүдүүлгээр таслах, ярьж буй зүйлээс нь шал өөр зүйлийг ярих, үл тоомсорлосон, эсвэл шоолж тохуурхсан өнгөөр ярих нь, нөгөө хүнээ үл хүндэлсэн хэрэг төдийгүй, уг яриаг ямар ч хэрэгцээ ач холбогдолгүй, хоосон зүйл болгон хувиргадаг. Ийм олон үйлдлийн дараа, танд чин сэтгэлээсээ хандан ярих хүн тэгтлээ олдохгүй л болов уу.

-Хүнтэй ярилцахдаа, зөвхөн ярих гэж бодсон зүйлээ л ярихыг хичээ. Хамгийн гол нь таны ярих зүйл ойлгомжтой, товчхон байвал, та хоёрын яриа хэн хэнийхээ сэтгэлд нийцдэг. Зарим хүмүүс ярианыхаа явцад “ам нь халж”, хаа хамаагүй зүйлийг хамж шимэн ярьж “хадуурдаг” муу зуршилтай. Ийм хүмүүсийг амаа авч давхин, хадуурдаг морьтой зүйрлэх нь бий. Ийм тохиолдолд таны яриа ямар ч утга учиргүй болж, хов жив, хэрүүл маргаанд хүргэх тохиолдол олонтаа.

-Өөрийн бодол санаагаа ярилцаж буй хүндээ тулгах, заавал хүлээн зөвшөөрүүлэх гэж оролдох нь, маргаан зөрчилдөөнд хүргэх эхний алхам. Хэрэв яриагаар санал нийлэхгүй бол, заавал маргалдаж, муудалцахын оронд, энэ сэдвээс зайлсхийсэн нь дээр байдаг. Харин тодорхой сэдвээр маргадаж мэтгэлцээд, өөрийн буруу ойлголтоо залруулах, зөв ойлголтоо баталгаажуулах нь үүнээс тэс өөр ойлголт юм.

-Нэгэн гэр бүлд хамтран ажилладаг хүмүүсийн зөрчилдөөнт асуудал нь утсаар ярих соёлд байдаг. Утсаар юуг ч юм хэт удаан ярих нь, дэргэдэх хүндээ ихэд төвөгтэй байдаг төдийгүй, эдийн засгийн хувьд ч ихэд хохиролтой. Уйдсан зарим нэгний утсаар удаан ярих сэдэв нь ихэвчлэн, хов жив, хэрүүл маргаан байдаг. Бие биеийнхээ нүүрийг хараагүй байхдаа, утасны цаанаас улайх биш гэдэгчлэн элдэв замбараагүй, бүдүүлэг хэллэг багагүй яригдана. Үгүй дээ л утсаар ярихдаа: “Сайн байна уу? намайг ……. гэдэг. Би ……тэй ярьж болох уу? гэж эхэлбэл хэн хэндээ тааламжит сэтгэгдэл төрүүлдэг. Харин ……тэй яриулаадах гэж шаардсан өнгөөр хэлбэл танд ямар санагдах бол? Гэртээ байж байгаад, хэн нэгэнд утсаар дарамтлуулахыг хэн ч хүсэхгүй шүү дээ.

Төгсгөл
Монголчуудын “тавхан үгэндээ танигдана” гэдэг хэллэгээр, тухайн хүний хэн болох нь ярьж буй ярианаасаа мэдрэгддэг гэнэм. Тэгэхээр зөв соёлтой ярина гэдэг таны хүмүүжил, оюун санааны илэрхийлэл аж. Ядахнаа үйлээ хянаж, үгээ цэнэж, өрөөлийг хүндэлж, хариуд нь өөрийгөө ч хүндлүүлэх нь, таны сэтгэл санаа тайван, өөрдөг сайхан байхын үндэс.

Та ч гэсэн одооноос өөрийн ярианы өнгө, хэллэгээ анзаарч, засаж сайжруулж яагаад болохгүй гэж? Та бусдыг хүндэтгэж чадваас, бусад хүмүүс таныг хүндэтгэх буюу. Заавал зарлиг шийдвэр хүлээлгүйгээр, дор бүрнээ хичээн өөрчилж болох зүйлийн нэг нь энэ аж.
Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг.

Таны хэн болох нь тавхан үгэнд танигдана гэнэм.
Read more...

Sunday, May 31, 2009

Амеркийн нэгдсэн улсын ерөнхийлөгч JOHN KENNEDY-ийн үхэл


......1963 оны 11 сарын 21-ны пүрэв гаригт Жон Кеннедийн сүүлчийн аялал эхэлсэн юм.Амеркийн ерөнхийлөгч өглөөний цайны өмнө хувцас хунараа янзлан өмсч, Массачустетс мужийн жолооны №053332р дугаартай үнэмлэх, 26 доллартай хавтас,Ариун Кристофын алтан медалиа хар ширэн цүнхэндээ хийжээ.
Америк Ёсоор жолооны үнэмлэх дээр өндөр 1м83см, үсний өнгө харавтар, нүд бор саарал,1917 оны 5 сарын 29-нд төрсөн хэмээн бичигдсэн байлаа. Нисдэг тэрэг цагаан ордоноос ерөнхийлөгчийг авхаар 12 минут нисэн ирж Кеннедийн хошууны цэргийн нисэх хүчны эдвардс баазад бууж энд үдэлсэн хүү жон энэ онгоцоор нисэхийг хүсэж байна хэмээн нүдэндээ нулимастай үлдэж ерөнхийлөгч хүүгээ эцсийн удаа үнсээд гэргийн хмат онгоцонд суужээ. Онгоц 11 цагт хөөрч 13:30-д Сан Антониод газардпсан байна. Энэдээс Хьюстан даллас, остин хэмээх замаар аялах ёстой байлаа.
Замд гарахын өмнө Далласт буух талаар ярилцаад буухаар шийдвэр гаргажээ. Ер нь Kеннеди бэрхшээл аюулаас зугтдаггүй нэгэн бөгөөд тэрээр Каракас Никсонд аюул учрахад очсон, Берлиний ханын дэргэд байж л байсан. Америкийн дайсан ихтэй улс, хотуудаар явж машинаас гаран олон түмэнд ханддаг байлаа.

Тэр өдрийн тэмдэглэлдээ "Хүн өөрийн хувийн аюул учир шалтгааныг үл хайхран хүссэн зүйлээ хийх ёстой. Энэ нь олон хүний зан төлөвийн гол зарчим" гэсэн байдаг. titleЭхний буусан Сан Антониод дэд ерөнхийлөгч Жонсон, мужийн захирагч Конноли нар ерөнхийлөгч болон түүний гэргийг дагалдаж, үдээс хойш цэргийн нисэх хүчний бааз Брукс Кеннидэд сансрын эмнэлгийн сургуулийн нээлтэд оролцсоныхоо дараа Хьюстонд хүрэлцэн ирж орон нутгийн их сургууль дээр болсон цуглаан дээр үг хэлээд дараа нь Латин Америкийн холбооны идэвхтэнүүдийн өмнө дахин үг хэлж, өөрийн бодлогыг тайлбарлан "Хөгжил дэвшлийн төлөө холбоо" хөтөлбөрийн тухай зарласан байна.
Ерөнхийлөгч санаагаа илэрхийлэхийн тулд испаниар үг хэлэхийг гэргийгээсээ хүсэхэд Жекки үг хэлж халуун дотноор хүлээн авсан юм. Конгрессмен Алберт Томасын хүндэтгэлийн зоогт оролцоод Форт Уэртийн "Техас" зочид буудалд хоноглох болж маргааш нь Далласт хэлэх үгээ дахин уншиж, ширээн дээр тавиад унтжээ. Энэ бол бурханаас түүнд бэлэглэсэн энэ ертөнцөд амьдрах эцсийн шөнө байсан юм. 11 дүгээр сарын 22-нд ерөнхийлөгчийн цуваа цэргийн нисэх хүчний Красуэл баазад очихоор 11:24-т хөөрч, 11:40-д Лавфилд буулаа.Далласын цагдаагийн цуваа дагалдаж,өмнө нь 400 метрийн зайд хамгаалалтын машин түрүүлэн замын цагдаа нарт ерөнхийлөгч ойртож явааг анхааруулж, аюулаас хамгаалахын хоёр ажилтан Соррлес, Лоусон нар болон Декер тойргийн төлөөлөгч сууж яваа хүмүүс,байшингийн хавийг ажиглаж байлаа. titleТэдний ард 15-20 метхрийн зайд 1961 оны загвар "Линкольн" нээлттэй машинд ерөнхийлөгч гэргийн хамт, Далласын захирагч Коппили гэргийн хамт суусан байсан бөгөөд аюулаас хамгаалхын тусгай ажилтан Уильям Гир жолоодож түүний хажууд тусгай тагнуул Рой Келлеман толгой машинтай холбоор барин явж байлаа.Ард нь дэд ерөнхийлөгч Жонсон, ерөнхийлөгчийн хувийн эмч адмирал Жорж Бакли, улс төр, хэвлэл мэдээллийнхний төлөөлөгчдийн машин гэхчилэн бүхэл бүтэн урт цуваа хөвөрсөн байв.Оршин суугчид ерөнхийлөгчид баяр хүргэн даллаж байлаа.
Кеннидийн үхлийг кино хальсанд буулгасан цорын ганц хүн бол Запрудер юм. Тэрээр ерөнхийлөгчийн зургийг ойрхоноос авахыг хүсч, хоёр гудамжны уулзвар хавьд ойртон хүлээж, зургийг нь авсанаар түүний нэр түүхэнд үлджээ. Тэр ерөнхийлөгчийн хөх өнгийн "Линкольн", кино аппарадын дурангийн хоороонд саад гарч захирагчийн гэргий Нелли Конноли ар тийшээ эргэн ерөнхийлөгч рүү хархад ерөнхийлөгч гараа алгуур өргөж хүзүүндээ хүргэж байлаа....
Хожим нь Нелли Конноли Уоррены комисст мэдэгдэхдээ "Би аймшигт дуу сонссон, тэр дуу баруун талаас гарсан,би баруун тийш эргэн ерөнхийлөгч рүү харахад тэр ямар ч чимээгүй хоёр гараараа хүзүүгээ барьсан байсан.Тэр даруй хоёр дахь буудалт болж ерөнхийлөгчийг бас оносон гэжээ." Захирагч Конноли ярихдаа "Миний эхлээд сонссон чимээ бол винтов бууны дуу байсан, би баруун тийш эргэн ерөнхийлөгчийг хальт хараад эргэх мөчид нуруунд цохилт мэдрэгдсэн" гэжээ.
Энэ цохилт бол ерөнхийлөгчийг хөнөөсөн сум үргэлжлэн туссан явдал байсныг захирагч болон түүний гэргий нотолсон байна.Энэ бүх үйл явц Запрудерийн кино хальсанд тодорхой буусан байжээ. Ерөнхийлөгч баруун гараа өргөж хүзүүндээ хүргэсэн нь 225 дахь кадрт үлдсэн байдаг нь Уоренны комисст өгсөн мэдүүлэгтэй таарч байлаа.Тэрээр 1966 онд Запрудерийн киног үзээд, "Лайф" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа"Би баруун тийшээ харсан,эргээд харах үед сум туссан,ерөнхийлөгчийн царай,миний царайг хардаа энд ямар нэг эргэлзээ байхгүй" гэсэн байна.Анхны буудлагын дараа Келлерман баруун тийш толгойгоо эргүүлэн баруун гараараа хүзүүгээ барьсан ерөнхийлөгчийг хараад жолоочид хандан "Хурдан урагшил,биднийг буудаж байна,бид өртлөө,эмнэлэгт яаралтай хүрэг" гэж хашгирсан.Запрудерийн авсан зургаар бол энэ бүх эмгэнэлт явдал 16 секундэд болж өнгөрсөн байна.Хэргийн газар хүмүүс бужигнаж,цагдаа нар,аюулаас хамгаалахынхан буугаа өргөцгөөлөө.
Хүмүүс болсон үйл явдлыг хэлэлцэж эхэлжээ.Алуурчин хаачив? Хаанаас буудсан бэ? Эндээс асуудлын зангилаа үүсч хожим нь "Кеннидийн нууц" хэмээн нэрлэгдсэн юм. Тэнгисийн цэргийн эмнэлэгт дараа өдөр нь задлан шинжилгээ хийхэд мэргэжлийн алуурчин биш ганцаарчилсан "Освальд" байсан байж болох талтай гэнэ. Кеннидийг дөрөв буудсан нь онож үхэлд хэргэсэн байж. Цаашдын дүгнэлт нь Кеннидийг хуйвалдаанаар алсан. Мэргэжлийн алуурчид яагаад өчүүхэн Освальд гэгчид хандах болов? Энэ явдлын дараа Освальд яг энэ маягаар Руи гэгчийг устгасан байна.Америкийн засгийн газар өнөөг хүртэл нэн чухал мэдээллийг нууцалж байгаа бөгөөд төлөөлөгчдийн танхимын гишүүн Луйс Стокс "Бид юу ч олж чадахгүй байх,цаашид ч энэ нууцыг илрүүлэх магадлал бага гэж бодож байна" гэжээ.

Түүний хамгийн сүүлийн дүрсэнд мөнхөрсөн мөч /Буудуулсан бичлэг/



Read more...

Thursday, May 21, 2009

Харилцааны тухай ойлголт


Харилцааны агуулга нь амьтдын хувьд хаа нэгтээ ойрхон байгаа аюул ,хоол буюу сэтгэлийн хөдөлгөөний талаарх мэдээлэл дохио болж түүний биологийн ба тухайн үеийн хэрэгцээг хангах хүрээнээс хальдаггүй. Тэдний хоорондын харилцааны зорилго нь нөгөө амьтнаа тодорхой үйлдэлд оруулах уриалга эсвэл үйлдлээс татгалзахыг урьдчилан сэргийлэх зайлуулахад чиглэнэ. Хүний харилцаа нь амьтныхаас эрс ялгаатай. Энэ нь хамгийн боловсронгуй ухамсартай хэлбэрээр хэрэгждэг ба агуулга хэлбэр бүтэц хэрэгжүүлэх арга хэрэгслээрээ янз бүр. Хүний харилцааны зорилго нь ертөнцийн талаар мэдлэг эзэмших-танин мэдэхүйн, хамтын үйл ажиллагаагаа зохицуулах-нийгмийн, өөр хоорондын амин хувийн болон ажил хэргийн холбоо тогтоох-ёс суртахууны гэх мэт олон янзын хэрэгцээг хангахад чиглэдэг. Хүн өөрийн хэрэгцээний талаар харилцагч хүндээ мэдээлж, тэднээс түүнийг хэрэгжүүлэхэд оролцох боломжыг хангаж байдаг. Мөн өөрийн тааламж, баяр хөөр, зовлон гэх мэт сэтгэлийн хөдөлгөөнийг харилцаагаар дамжуулан мэдээлэх бөгөөд тэр нь хүмүүсийн бие биедээ хандах хандлагыг илэрхийлэх хэрэгсэл болно. Харилцаа нь хүний амьдралд идэвхийн биеэ даасан тусгай хэлбэр болж тогтнодоггүй. Харин хүмүүсийн ба хувь хүний практик үйл ажиллагаанд үүсч хөгжиж байдаг.

Харилцаа нь олон чухал үүрэг гүйцэтгэдэг. Тухайлбал:
1. Хүмүүсийг хооронд нь холбох үүрэг гүйцэтгэнэ. Энэ үүргийнхээ дагуу хүмүүсийн хамтын амьдрал үйл ажиллагааны ямар ч үйл явцад тэдний хоорондын бий болгон холбож нэгтгэн зохион байгуулах нөхцөл болдог
2. Хүнийг төлөвшүүлэх үүрэг гүйцэтгэдэг бөгөөд сэтгэцийг хөгжүүлэх яухал нөхцөл болно. Ялангуяа хүүхдийн хөгжлийн эхний шатанд том хүмүүстэй харилцах явдал нэн чухал
3. Харилцаа бие хүнийг хүнийх нь хувьд оршиж буйг нотлон батлах үүрэгтэй. Хүн бусад хүмүүстэй харилцаж байж хэн болохоо танин мэдэж, өөрийгөө ойлгож, үнэ цэнээ мэдэрч, өөрийн оршин тогтнолоо батлан нотолж байдаг. Read more...

Wednesday, May 06, 2009

шилдэг илтгэл П. Жасрай: Хүний хөгжил хэрэглээгээрээ биш, бүтээх чадвараар хэмжигддэг


Гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, өнгөт үнэт металл, газрын тос, нүүрсний ордоо аж ахуйн эргэлтэд оруулж, үндэсний орлогоо арвижуулан ард түмний амьдралыг дээшлүүлж болно. Энэ мэдээж боломжтой бөгөөд баян чинээлэг амьдралын эх үндэс. Гэхдээ энэ бол хөгжил биш…
Хүн бүхэн хэрэглэгч, бас бүтээгч. Түүний бүтээх чадварын шалгуур нь мэдлэг. Мэдлэг бол хүч гэсэн ойголтыг шинжлэх ухаанд XYII зууны үед Фрэнсис Бэкон оруулж ирсэн. Мэдлэгийг дээдлэн шүтэх явдал аль ч улс үндэстэнд байдаг түгээмэл зарчим. Монголчууд ч ялгаагүй “Эрдэм эрхэм баян “ хэмээн эрдэм мэдлэгийг хэзээнээс дээдлэн шүтэж ирсэн түүхтэй. Үүний цаана орчин үеийн хэллэгээр мэдлэг бол үнэт капитал гэсэн ойлголт байгаа юм. Аливаа хүний хуримтлуулсан мэдлэг эзэндээ байнга орлого ашиг өгч байдаг тул капитал гэдэг нь маргаангүй.

Монголд диплом өвөртөлсөн хүний тоо хангалттай их ч гэсэн чанар нь ямар билээ гэдэгт асуудлын гол нь оршиж байгаа. Мэдлэгийн чанар нь шууд бодит байдал болон хувирч чадах эсэхээр хэмжигдэнэ. Одоог хүртэл Монголын мэдлэг онолын шинжтэй, улс орон олон түмний бодит хэрэгцээтэй нягт уялдаж чадаагүй, амьдралаас хөндий, цөөн тооны хүмүүсийн нэр төр, орлогын эх үүсвэр төдийгөөс цааш хэтрэхгүй байна. Энэхүү үнэн бол үндсэндээ өнгөрсөн үеийн нийгмийн байгууллын системийн үлдэгдлээс урган гарсан зүйл.

Шинэ эринд нийгмийн баялгийг арвижуулахад үйлдвэрлэгдсэн болон үйлдвэрлэгдээгүй материалыг ашиглах хөдөлмөрийн эрчмээс мэдлэг илүү ач холбогдолтой болж байгааг бүх хошуучлагчид хүлээн зөвшөөрч байгаа. Инватикийн эрин эхэлж буй өнөө үед мэдлэг хөгжлийн гол хөдөлгөгч хүчин болж байна. Шинэ санаа нээлтийг шууд эд баялаг , үйлчилгээ болгон хувиргах чадамжийг инватикийн потенциал гэж тодорхойлж болно.

Мэдлэгт тулгуурласан эдийн засаг улс орон, бүс нутаг нийт хүн төрөлхтний хөгжлийн үндэс гэж үздэг болсон. Мэдлэгт тулгуурласан эдийн засгийг өнөөдөр хоёр янзаар авч үзэж байна. Нэг нь мэдээлэл, судалгааны материалыг ашиглан эдийн засгийн хөгжлийн хандлагыг тооцсоны үндсэн дээр таамаглалын загвар боловсруулах явдлыг хэлнэ гэж тодорхойлж байна. Нөгөө нь эдийн засгийн ирээдүйг урьдчилан төсөөлсөн улс төрийн бодлогын чиг хандлага гэсэн утгаар ойлгож байна. Энэ хоёр урсгал хоорондоо нягт уялдаатай, харилцан бие биенээ нөхөж байгаа. Нэг нь энэ асуудалд логик илэрхийлэл, арга зүйн талаас нь хандсан бол нөгөө нь улс төрийн талаас хандсан хэрэг юм.

Даяаршсан , ширүүн өрсөлдөөний нөхцөлд эдийн засгаа мэдлэгт тулгуурлан хөгжүүлж чадсан тэр улс орон өнөөдөр хөгжилтэй буюу хөгжиж байгаа улс орон гэх ангиллын алинд хамаарч байгаагаас үл шалтгаалан хошуучлагчийн эгнээнд найдвартай элсэн орох болно.


Жижиг буурай улс орнууд тухайн үеийн материаллаг баялаг, газар зүйн байршил зэргээс шалтгаалан аж үйлдвэрийн үр шимийг хүртэж чадалгүй үлдсэн бол одоо мэдлэгт тулгуурлан эдийн засгаа хөгжүүлж чадвал богино хугацаанд тэргүүн байр сууринд хүрч болох эрин үе нэгэнт эхлээд байна.

Манай орон далайд гарцгүй, олон улсын худалдааны төвөөс алслагдсан жижиг буурай орон. Гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, өнгөт үнэт металл, газрын тос, нүүрсний ордоо аж ахуйн эргэлтэд оруулж, үндэсний орлогоо арвижуулан ард түмний амьдралыг дээшлүүлж болно. Энэ мэдээж боломжтой бөгөөд баян чинээлэг амьдралын эх үндэс. Гэхдээ энэ бол хөгжил биш. Ердөө л арвин хэрэгцээ, чинээлэг амьдрал, бас нөөцийн хязгаарлалт.

Хүний хөгжил хэрэглээндээ биш, бүтээх чадвараар хэмжигддэг. Бүтээх чадвар биеийн болон оюуны хөдөлмөрийн хувьд бас нэг нэгнээсээ ялгагдах онцлогтой. Хорьдугаар зуунд үндсэндээ биеийн хөдөлмөр зонхилж байв. Гэтэл шинэ зууныг биеийн хөдөлмөрийн элементийг агуулсан оюуны хөдөлмөрийн зуун буюу инвацийн зуун гэж тодорхойлох болжээ.

Оюуны хөдөлмөр бол жинхэнэ чөлөөт хөдөлмөр . Иймээс оюуны хөдөлмөр эрхлэгчид өөрөө өөрийнхөө менежер байдаг онцлогтой.

Монголд өнөөдөр үндэсний инвацийн системийн эхлэлийг зөв тавьж цаг хожин тодорхой үр дүнд хүрэх хэрэгтэй байна. Улс төр, бизнесийн хүрээнийхэн зах зээлд өрсөлдөх чадвар, эдийн засгийн хөгжилд инваци чухал болохыг ухаарч ойлгож эхэлсэн явдал нь түүний таатай хөрс болох учиртай.

Бидний амьдарч буй хоёр зууны заагийг инвацийн эрин үеийн эхлэлийн дуусах үе гэж хэлж болно.

Орчин цагийн эдийн засагт инвацийн зарчмын шинж чанартай онцлогийг дараах байдлаар ангилж болно. Нэгд, мэдлэг эд баялаг болоход зөвхөн технологийн судалгаа , боловсруулалт чухал гэвэл өрөөсгөл болно. Зах зээлийн байдал төлөв , өрсөлдөгч болон хамтрагчдын шинж чанар зэрэг мэдээлэл, инваци маш чухал. Хоёрт, эдийн засаг дахь шинжлэх ухааны багцаанд л инваци чухал гэж ойлгож болохгүй юм. Дэлхийн тэргүүлэх байр суурьтай орнуудын байдлыг ажиглахад инваци үйлдвэрлэл үйлчилгээний бүх салбарт , үүний дотор удирдлагын хүрээнд эрчимтэй өрнөж эхлээд байна. Гуравт, суурь судалгааг шууд эд баялаг болгох шугаман зам гэж байхгүй. Суурь судалгаанаас эд баялаг хүртэлх орон зай, цаг хугацааны хүрээнд инвацийн бүхэл бүтэн систем үйлчилнэ. Дөрөвт, инвацийн үйл явцын хурдац сүүлийн үед эрс түргэсч байна. Уг түргэсэлтийг идэвхжүүлснээр өрсөлдөөнд ялах магадлал өсөх болно. Тавд, инваци улам бүр даяаршиж байна. Тиймд мэдлэгт тулгуурласан эдийг орчин үед хамгийн даяаршсан ойлголт гэж үзэх нь зөв.

Сэтгэх чадвар сайтай менежерээр удирдуулсан ферм богино хугацаанд өсөн торниж, өндөр ашиг орлоготой байж, зах зээлд байр суурь эзлэхийн тулд шинжлэх ухааны ололт, шинэ технологийн хойноос хөөцөлдөх болсон байна.

Биотехнологийн ололтод түшиглэн эдийн засгийн өндөр үр ашигтай хөгжил дэвшилд хүрэх суурь дэвсгэр манайд бий. Аж ахуй үйлчилгээний мизо түвшинд буюу мал аж ахуй, газар тариалн, хүнсний салбар эрүүлийг хамгаалах болон байгаль орчны хүрээнд шинэ ололтуудыг нэвтрүүлэх хэрэгтэй. Хүний нөөц ч бий. Айраг эсгэх, тараг бүрэхээс эхлээд бид өөрсдөө ухаардаггүй. Болохоос жижиг ч гэсэн технолгийн уламжлал байгаа гэж хэлж болно.

Дэлхийд эдийн засгийг мэдлэгт тулгуурлан хөгжүүлэх зохион байгуулалтын суурь тавигдаж эхэлснээс хойш хагас зуун жил өнгөрчээ. Инвацийн үйл явц шинжлэх ухааны парк байгуулах замаар хэрэгжиж эхэллээ. Мэдээжийн хэрэг цоо шинэ зүйл шууд эерэг үр дүн өгөөгүй. Онох, алдах, итгэх үгүйсгэхийн аль алинийг хослуулж иржээ.

Анх 1950-иад онд АНУ-ын Калифорни мужийн Стэнфордын их сургууль өөрийн мэдэлд байгаа хэрнээ эзэмшдэггүй байсан талбайг ойжуулж зүлэгжүүлж , зам харгуй байгуулж, тохижуулан анхны паркыг байгуулсан. Үүнийгээ өндөр технологийн үйлдвэрлэл эрхэлдэг бие даасан жижиг фермерүүдэд түрээслэн ашиглуулахын зэрэгцээ тэдэнтэй нягт хамтран ажиллаж эхэлснээр өнөө үед дэлхий дахинд өргөн түгэн дэлгэрч, шинэ хөгжил дэвшлийн үндэс суурь болж байгаа үйл явцын эхлэл тавигдсан түүхтэй. Гэхдээ уг паркийг анхлан байгуулахдаа бодож төлөвлөсөн зүйлс бүрэн хэрэгжиж, үр дүнд хүрэхэд 30 гаруй жил шаардагдсан байна.

Нэр томъёоны тухайд судалгаа шинжилгээний парк, үйлдвэрлэл технологийн парк гэсэн гурван ойлголт бий. Судалгаа шинжилгээний парк гэдэг нь АНУ-аас, шинжлэх ухааны парк гэдэг нь Европоос, тэр дундаа Англиас, үйлдвэрлэл технологийн парк гэдэг нь Оросоос эхтэй. Гэвч эдгээр нь үйл ажиллагааны зорилго, зохион байгуулалтын бүтэц, ажиллах горим журам нь адил, нэг төрлийн эд юм.

1980-аад оноос хойш Ази тив, Латин Америк болон хөгжиж байгаа орнуудад шинжлэх ухааны парк олноор байгуулагдах болсон. Шинжлэх ухааны паркийг олноор байгуулан, үр дүнд хүрч байгаа орны тоонд АНУ, Европын холбооны орнуудаас гадна Канад, Сингапур, Малайз, Австрали, Хятад, Бразил, Энэтхэг, Тайланд, Япон багтана. Сүүлийн үед Финланд, Эстон улс энэ чиглэлд тэргүүлэх байранд орох хэмжээнд хүртэл үр дүнд хүрч байна.

ОХУ-д 1980 оноос хойш шинжлэх ухааны паркуудыг олноор байгуулж, тооны хувьд дэлхийд тавдугаарт орох хэмжээнд очсон боловч чанар чансааны хувьд тун хангалтгүй байгаа гэнэ.

Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай байсан улсуудын хувьд шинжлэх ухаан нь бизнесийн хүрээнээс хэт хол хөндий , академик шинжтэй үйл ажиллагаа явуулдаг, боловсролын сектор нь бизнес, шинжлэх ухааны аль алинтай нь холбогдохгүйгээр бие даасан байдалтайгаар явж ирсэн. Нөгөөтэйгүүр, шинжлэх ухаан, технологийн шинэ ололтыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх нь төлөвлөгөөт үзүүлэлтийг тоогоор хангахад ямар нэг хэмжээгээр саад учруулдаг болохоор бизнесийн хүрээний удирдагчид энэ хоёрын аль алинаас нь жийрхдэг байсан. Систем нь ийм байсан болохоор инвацийн тухай ярих нь утгагүй зүйл байсан юм.

Эдийн засгийг мэдлэгт тулгуурлан хөгжүүлэхэд саад учруулж буй гол бэрхшээл нь хуучин системийн үлдэгдэл, түүний хаялгууд. Шинжлэх ухааны байгууллагууд академик чанараасаа салж чадаагүй. Бизнесийн байгууллагууд эрсдэлээс айгаад , шинжлэх ухааны ололт, шинэ технолгийг нэвтрүүлэхэд зориглохгүй байна. Боловсролын салбар шилжилтийн гэх үедээ яваа тул инвацийн шаардлагын хэмжээнд хүрч амжаагүй. Монголын хувьд энэ чухал салбар олон жилийн турш янз бүрийн бүтэл муутай туршилтад нэрвэгдэн будилсаар өнөөг хүрч байгааг хэлэх хэрэгтэй болов уу.

Хүн төрөлхтний хөгжлийн хурд улам бүр нэмэгдсээр байна. Механикийн эрин үе эхэлснээс хойш 350 гаруй жил болж байж , түүний бүтээгдэхүүн ердийн хэрэглээ болох түвшинд хүрсэн байдаг. Тэгвэл өнгөрсөн зууны дунд үеэс эхэлсэн физик химийн буюу мэдээлэл холбооны эрин 60 орчим жил хөгжөөд одоо шинэ зүйл байхаа нэгэнт больж, ердийн хэрэглээ болон хувираад байна. Дараагийн ээлжит эринг ихэнх эрдэмтэн биотехнологийн буюу эсийн эрин гэж нэрлэж байгаа. 30 орчим жил үргэлжлэх байх гэсэн таамаг бий. Тиймд манай мэтийн хоцрогдсон орон өөрийн инвацийн системийг яаралтай бүрдүүлэхгүй бол дахиад л дэлхий ертөнцийн хоцрогдсон улс хэвээр үлдэх болно.

Инвацийн үйл явцын ач холбогдлыг хүмүүст тайлбарлан ойлгуулж , сэтгэлгээний хоцрогдлыг даван туулна гэдэг асар том зорилт. Хүмүүст итгэл үнэмшил төрөхгүй бол болгоомжлон цаг алдах, эргэлзэж тээнэгэлзсэнээс бололцоотой нөөцийг эргэлтэд оруулж чадахгүйгээс алдагдсан боломжийн өртгийг нэмэгдүүлэх зэрэг өдий төдий сөрөг үр дагавартай.

Инвацийн төсөл хичнээн сайн боловсрогдсон байлаа ч гэсэн эрсдэлтэй. Иймд зээл, хөрөнгө оруулалтын санхүүгийн эх үүсвэрээ тэнд өгч байсанд орвол Эрээнээс бараа зөөх, барьцаатайгаар нь орон сууц худалдан авсан нь найдвартай гэж банк, санхүүгийн хүмүүс боддог бололтой. Энэ бол болгоомжлол биш, ердийн л хоцрогдол. Read more...

Шилдэг илтгэл Монголын Лектор төвийн тэргүүн, Улс төр судлаач, Цэндийн Баатархүү


Удирдтгал

Монгол Улсын ирээдүйн хөгжил, залуусын эх орноо авч явах чадварт юу хэрэгтэй вэ гэдэг асуултад хүн бүр хариулах цаг иржээ. Эх орон хаашаа явж, эх орон хаа хүртлээ хөгжих вэ гэдгээс илүүтэй шинэ үеийн зөв төлөвшлийг бид нэгтгэх, хамгаалах цаг болсон байна. Цаг нь иржээ хэмээн илтгэхийн учир нь цаг нь ирсэнд байгаа юм. Цаг хугацааны түүхэн шалгуур хийгээд улс орны олон зуун жилийн түүх, орчин цагийн шинэ дэлхийн шинэ иргэн байх шалгуур нь бидэнд эрүүл сэтгэлгээ, эрдэм боловсрол, эрхэм суртахуун, эх оронч үзэл, эв нэгдэл гэсэн “Таван-Э”-г эрхэмлэх хэрэгтэй гэдгийг сануулж байна.

Магадгүй олон хүн “Тэгээд яаж энэ зарчмыг чинь эрхэмлэх юм бэ. Ямар хэрэгтэй юм” гэж асууж, бас “Ийм зүйл хэрэггүй” гэж эсэргүүцэж ч болно. Иймд энэ асуултын хариуг энэхүү илтгэлээрээ дамжуулан та бүхэнд хүргэх гэж байна. Миний үзэл хэн нэгний үзэл бодлыг өөрчилж болно, аль эсвэл хэн нэгний бодол санаатай зөрчилдөж ч болно. Гол нь авах гээхийн ухаанаар мэргэн оюундаа өчүүхэн багаар ч болов тунгаан бодно гэдэгт найдаж байна. Тэгээд ч үг хэлсэн хүнийг эсэргүүцэх бус энэ хүн юу хэлээд байна вэ гэдгийг тунгаан бодож, авах гээхийн ухаанаар хандах нь эрүүл саруул сэтгэлгээний нэг шинж билээ.

Эрүүл сэтгэлгээ.

Өнөөдөр хүн бүр эрх мэдэлтэй нь биш эрүүл саруулаар сэтгэдэг хүн улс оронд алс хэтдээ хэрэгтэй гэдгийг хэлдэг, мөн хүлээн зөвшөөрдөг. Гэвч энэхүү үнэт зүйлийг бий болгоно гэсээр та бид ардаа 18 жилийг орхисон байна. Харин та бодит үр дүнг олж харж байна уу. Энэ асуултад эрүүл сэтгэлгээтэй хүн хэрэгтэй гэдэгтээ итгэлтэй хариулж чаддаг шигээ хүн бүр хэзээ ч сэтгэл хангалуун хариулт өгч чадахгүй ээ. Хүн төрөлхтөний түүхээс онцолж үнэлэхүйц тодорхой зүйл нь сэтгэх эрх чөлөөг бий болгож, оюун ухааныг үнэлж чадсан улс орон хөгжсөн гэдгийг бидэнд баталдаг. Энэхүү баталгаа нь монголчуудыг ч тэдний зарчмаас ангид байх боломжгүй гэдгийг баталж байна. Нэг ёсны хөгжлийн эх үндэс бол хүний эрүүл сэтгэлгээ юм. Хүний уураг тархи бол хүн төрлөхтөний хөгжлийн загвар юм.

Эрүүл сэтгэлгээ бол өөрийгөө олохоос эхэлдэг. Сүүлийн үед нийгэмд өөрийнхөөрөө байх, өөрийгөө олох, өөрийгөө танин мэдэх тухай асуудал маш ихээр яригдаж олны анхаарлыг татаж байна. Шнжлэх ухаан болоод, философийн аль аль нь “Хүн төрөлхтөн өөрөөсөө бусад бүх зүйлийг хангалттай судалсан боловч өөрийгөө судлалгүй үлдээжээ. Тиймээс хүн төрөлхтөний танин мэдэхүйн оргил нь хүн өөрөө өөрийгөө таних явдал юм” хэмээн хүлээн зөвшөөрсөн байдаг. Өөрийгөө олох алхам нь хаанаас ирснээ, хаашаа явж байгаа, одоо Зарим хүмүүс аливаад нэг бол үнэн эсвэл худлаа гэсэн утгаар нь хандаж хоёр туйлд хуваагддаг. Уг нь бол хатуу логик ухаанд ч шийдэж болдоггүй үнэн худал гэж байдаг. “Дараахи өгүүлбэр бол үнэн. Харин дээрхи өгүүлбэр бол худал” гэсэн Гёделийн теором байдгийг уншигч та санаж байгаа байх. Ингэж хоёрхон хэмжээст сэтгэнэ гэдэг тун хангалтгүй үзүүлэлт. Учир нь, бид хамгийн энгийн бодлогыг хоёр хэмжээст координатын систем дээр боддог. Энэ бол ердөө л эхлэл. Харин дараа нь бид гуравдах хэмжээст координатын систем дээр бодлого боддог бөгөөд гурван цэгээ холбож дүрс үүсгэдэг. Ингэж дүрсийн хэмжээнд сэтгэнэ гэдэг бол сэтгэлгээ хэвийн болж байна гэсэн үг. Амьдрал гэдэг бол маш олон хэмжээст учир дараа дараагийн цаг хугацаа, энергийн төвшинд сэтгэх тухай асуудал гарч ирэх бөгөөд бид энэ төвшиний сэтгэлгээтэй болох гэж л тэмүүлж байгаа хүмүүс. Энэ бол орчин цагийн шинэ иргэний шалгуур юм.

Эерэг сэтгэлгээ бол эрүүл сэтгэлгээний түлш нь байдаг. Бүхий л зүйлийг хараар будаж эхэлж байгаа бол түүний амьдрал тэр чигээрээ хар бараан болохын дохио. Ингэснээр эрүүл сэтгэлгээ, итгэл найвар алга болж байгаа хэрэг. Хүмүүс хар бараанд биш гэрэл гэгээнд дуртай байдаг нь хүний төрөлхийн мөн чанар юм. Нэгэн дасгалжуулагч өндрийн харайлтын тамирчиндаа “Хөндлөвч дээгүүр эхлээд сэтгэлээ давуулж шид. Дараа нь бие чинь аяндаа гарах болно” захиж хэлсэн шиг гэгээлэг бодол эерэг хандлаг, итгэл найдвар бүхэн амьдралыг чиглүүлдэг хүч нь байдаг. Иймд шинэ цагийн монгол хүний эрхэмлэх хамгийн эхний зарчим бол яах аргагүй эрүүл сэтгэлгээ гэдэгт би хувьдаа итгэлтэй байна.

Эрдэм боловсрол.

Боловсрол бол хүний хөгжлийн мөнхийн хөдөлгүүр, хүний хөгжил бол улс орны хөгжлийн амин зүрх. Хүний хөгжил мэдлэгийн өөрчлөлт, ур чадварын өөрчлөлт, хандлагын өөрчлөлт гэсэн гурван чухал зүйлийн шүтэлцээгээр өөрийн төрхөө олдог. Иймээс эрдэм боловсролын үндэс суурь бол мэдлэг. Гэхдээ тэр мэдлэг нь хэрэглээ болох чадвартай байх ёстой. Та бид хоол хүнсэндээ анхаардаг шигээ тархиныхаа хоол хүнсэнд анхаарч, хаана ямар газар боловсрол эзэмшихээ сонголт хийдэг болсон. Энэ нь өндөр боловсрол, сайхан амьдрал шууд хамааралтай гэдгийг баталгаажуулж байгаа хэрэг.

Та эргэн тойрныхоо залуусыг хар. Тэд өдрөөс өдөрт өөрийгөө хөгжүүлэхгүй бол, өндөр боловсрол эзэмшихгүй бол, өөрөө өөрийнхөө амьдралд эзэн байж чадахгүй бол сайн сайхан амьдрал амар замаар олдохгүй гэдгийг ухаарч мэдлэгийг олж авахын төлөө ихэнхи цагаа зарцуулж байгаа нь танд анзаарагдахгүй өнгөрөөгүй гэдэгт найдаж байна. Харамсалтай нь, тэд хэрэглээнд оруулах чадвараа өөрчилж чадахгүйд гол учир шалтгаан нь байгаа юм. Иймээс бид мэддэг мэддэггүйн, чаддаг юм шиг атлаа чадахгүйн солбилцол дээр байна. Тэрхүү солбилцол хаашаа ч эргэж болох учраас өнөөдрөөс эхлэн бүгдээрээ мэдлэг бол хүч, гэхдээ хүчийг ашиглах, хэрэглэх арга ухаан бол ур чадварыг эзэмшүүлэхийн тулд, хамтдаа эзэмшихийн тулд анхаарцгая. Ерөөсөө боловсрол бол эцсийн дүндээ зөв сонголт хийх ур чадвар. Үргэлж салаалж мөчирлөсөн сонголтыг санал болгодог амьдралаас сонголт хийх нь амархан мэт боловч сонголтын цаана алдаа оноо, үнэн худал, амжилт уналтын дэнс нуугдаж байдаг. Өнөөдөр Монгол Улсын боловсролын салбарт нь зөвхөн мэдлэг олгоход анхаарч буйгаас бус хэрэглэгдэх мэдлэгийг хэрхэн олгох вэ гэдэгт ахиц гаргаж чадахгүй байна. Үүнийг буюу шинэ мэдлэг бүтээх, шинжлэх ухааны ололтыг үйлдвэрт нэвтрүүлэх гэх мэт бодит амьдралд өрсөлдөх чадвартай шинэ хүнийг бэлтгэх хэрэгтэй гэдгийг салбарынх нь эрдэмтэд, олон судлаачид санал нэгтэйгээр хүлээн зөвшөөрөх болсонд бас нэг давуу тал бий гэдгийг онцлохгүй байхын аргагүй ээ.

Энэ нь боловсрол ганцхан оюунд хамаатай ойлголт биш, харин хүнийг бүтээдэг бие, сэтгэл, оюун гуравт гурвууланд нь хамаатай ерөнхий ойлголт болохыг энэ бүхэн баталж байна. Бие бялдрын боловсрол бол эрүүл чийрэг байдал, оюуны боловсрол бол олон талын мэдлэг чадвар, сэтгэлийн боловсрол бол хүмүүжил болж өгдөг.

Хэрэв хүнийг ургамалтай зүйрлэх юм бол эрүүл сэтгэлгээ хөрс нь, эрдэм боловсрол бордоо нь юм. Эцсийн дүндээ өндөр боловсрол эзэмшсэн хүн бүр сайхан цэцэг болж ургахгүй хогийн ургамал болчихоод байгаа учраас чадварлаг хүн бүтээх гээд, сайн, эрхэм суртанхуунлаг хүнийг төлөвшүүлэх талыг орхигдуулсанд гол учир нь байна. Тэгэхээр цаашид бид эрдэм, боловсрлыг зөвхөн диплом дээрх дүнгээр бус амьдрах чадвар, өрсөлдөх чадвар, ургах чадвараар нь дүгнэх цаг болжээ. Иймд шинэ цагийн монгол хүний эрхэмлэх хамгийн хоёр дахь зарчим бол яах аргагүй хэрэгдэгдэх эрдэм мэдлэг гэдэгт би хувьдаа итгэлтэй байна.

Эрхэм суртахуун.

Харин дараагийн зарчим бол эрхэм суртахуун. Хакер залуусыг хэн ч програмчлалын чадваргүй, боловсролгүй гэж хэлэхгүй. Харамсалтай нь, тэд хүний ёсонд үл нийцэх олох вирус хийж, бусдын хөдөлмөрийн үр шимийг устгасан жишээ олон бий. Ингэж боловсролтой, мэдлэгтэй хүний ажлын амжилтыг боловсролтой хүн баллаж байгаа нь тэдний боловсролд эрхэм суртахуун дутсны илрэл юм.

Эндээс эрхэм суртахуун гэдэг бол өөрт болон өрөөлд хэрэгтэй зөв зүйлсийг эрхэмлэж яв гэсэн гэж ойлгож болно. Суртахуун гэдэг үг нь “сур” гэдэг үгнээс гаралтай бөгөөд сурснаа өөрийн амьдралдаа удирдлага болгон хэвшүүл гэсэн санаа бөгөөд энэ хоёр нийлээд хүний сайхан эрхэм чанаруудыг заншил болго гэж байгаа юм. Заншил гэдэг нь “зан” гэдэг үгнээс гаралтай бөгөөд эрхэм сайхан чанарыг амьдралд заншуулах, дадал зуршил болгох тухай ойлголт юм.

Иймд нийгмийн харилцаанд та бид оюун санааны хууль болох эрхэм суртахууныг дагуулах хэрэгтэй. Эрхэм суртахуун бол зөв буруу, сайн мууг, сайхан муухайг ялгаж өөрийн амид төрөлдөө хэм хэмжээг баримтлах ухаан. Илүүдсэн бүхэн зовлон, таарсан бүхэн жаргал, дутсан бүхэн хөгжил рүү тэмүүлэх хүч болдог хэмээх эртний сайхан үг өнөө цагт ч тун хэрэгтэй.

Тэгэхээр эрхэм суртахуун гэдэг бол хүнийг зөв бөгөөд сайн сайхан болгодог, хүний эрхэм чанар болсон хэм хэмжээг эрхэмлэ гэсэн үг юм. Ингэснээр залуучууд маань эрүүл чийрэг бие цогцостой, олон талын мэдлэг чадвартай, хүнлэг энэрэнгүй сэтгэлтэй, эелдэг зөөлөн харьцаатай болж зөв бөгөөд сайн сайхны цогцлол болж чадна. Иймд шинэ цагийн монгол хүний эрхэмлэх гурав дахь зарчим бол яах аргагүй эрхэм суртахуун гэдэгт би хувьдаа итгэлтэй байна.

Эх оронч үзэл.

Эрүүл сэтгэлгээ, эрдэм боловсрол, эрхэм суртахуун хүнийг жинхэнэ хүн төлөвшүүлэх шат болдог бол үүн дээр нэмэх ёстой зүйлшгүй нэг эрхэм чанар бол эх оронч үзэл: Хүн бүр ямар нэгэн зүйлийг хайрлах, хайрласнаа өмчлөх, төрөлхийн сэдэлтэй байдаг тул бүгд төрсөн нутаг усаараа бахардаг. Эх орон гэдэг бол төрж өссөн нутаг бол эх оронч үзэл гэдэг зүрх сэтгэлд нь тээгдэж явдаг үзэл санаа юм. Гэхдээ эх оронч үзэл эрүүл саруул сэтгэлгээтэй хамт байж илүү бүтээлч, чин сэтгэлийнх байж чаддаг. Эх оронч үзэл эрүүл саруул сэтгэлгээ дутахаараа үндсэрхэг үзэл болдог. Бас багадхаараа бахархал байхгүй болдог. Тиймээс эх орноо, эх орныхоо газар шороо, хөрс, байгаль, экологи төдийгүй өвөг дээдсийн эрдэм ухааны уламжлал, ёс заншил, хөгжил дэвшил гэх мэт тэр бүх үнэт зүйлийг Монгол хэмээх өвөрмөц онцлогтойгоор нь бүрэн бүтэн өвлөн авч, хойч үед мөн бүрэн бүтнээр нь өвлүүлж, өртөөлөн дамжуулах нь та бидний үүрэг. Энэ бол бол жинхэнэ эх оронч үзэл юм. Иймд шинэ цагийн монгол хүний эрхэмлэх хамгийн дөрөв дэхь зарчим бол яах аргагүй хэрэгдэгдэх эх оронч үзэл гэдэгт би хувьдаа итгэлтэй байна.

Эв нэгдэл.

Хэдийгээр олон хүн бие даасан байдлаа эрхэмлэдэг ч хүн төрсөн л бол бусадтай хамааралтай байдаг нь хүний нийгмийн хууль юм. Амьдралын мөн чанар угтаа хамтдаа байхад оршдог. Монголчуудад эвтэй байж ихийг бүтээсэн, эв нэгдэлгүйгээс болж унаж доройтсон түүхийн аль аль нь бий. Монголчуудын оюун санааны нэгдэл нь эх оронч үзлээр эхлэж, монгол бахархлаар бадарч, дэлхийн үзлээр түгэж байсан гэдэг.

Эв нэгдэл ус агаар мэт хэрэгтэй энэ цаг үед зөвхөн “Би, Би” гээд эсвэл зөвхөн “Монгол, Монгол” гэж гөжөөд байх боломжгүй. Бусдыг сайн талыг олж харах, хүлээн зөвшөөрч сурахаас эв нэгдэл эхэлдэг. Олны дунд олонтой байх шиг сайхан зүйл үгүй гэсэн өвөг дээдсийн үг байдаг. Үүн шиг хүн хүнтэйгээ эвтэй байж бид өөр хоорондоо нэгдэнэ. Эв гэдэг бол бусдыг таних, бусдыг олж харах боломж бөгөөд ингэснээр бусадтай нэгдэн нийлж ихийг бүтээх боломжтой болно. Үгүй ядах нь ээ л, үүнийг эх оронч үзлийг эх үндэс нь болгон тайлбарлавал, бид эв нэгдэлтэй байсан цагт эх орноо хамгаалж чадна. Бид бие биенээсээ олон зүйлээр ялгаатай байдаг бөгөөд энэ хамтдаа байхад харшилдаг шалтаг шалтгаан нь болдог. Зарим хүмүүс бүх хүнийг өөртэйгээ адил гэж боддог байхад нэг хэсэг нь зөвхөн минийхээр явах хэрэгтэй гэж тулгадаг. Гэвч эцсийн дүндээ эвлэрнэ гэдэг бол ойлголцоно, итгэлцэнэ, хамтрана гэсэн үг юм. Тэгээд ч “Ганц хүн айл болдоггүй. Ганц мод гал болдогггүй” хэмээн бид хэлэлцдэг. Өнөөдрийн нийгэм ч бидэнд ганцаараа хэн юуг ч бүтээж үл чадах тул өөр хоорондоо хоршиж ажилладаг. Аливаа үндэстний болоод байгууллагын хувьд ч эвлэрэл оюун санааны эв нэгдэл дээр, оюун санааны эв нэгдэл нь бахархал, үнэт зүйлс, итгэлцэл дээр оршин тогтнодог билээ. Иймд шинэ цагийн монгол хүний эрхэмлэх тав дахь зарчим бол яах аргагүй эв нэгдэл гэдэгт би хувьдаа итгэлтэй байна.

Дүгнэлт

Эрүүл сэтгэлгээ бол өөрийгөө таниж, зүг чигээ тодорхойлох ухаан, эрдэм боловсрол бол алс холын замыг туулах хүч чадал ур чадварыг өгдөг, эрхэм суртахуун нь юу сайн, юу нь муу гэсэн хэм хэмжээг хүнд өгдөг бөгөөд энэ эрхэм чанаруудыг эзэмшснээр та хүн шиг хүн болно. Үүний дараа эх орноо бодох таны бодол өөрийг тань жинхэнэ монгол хүн болгож, бусдын сайн талыг олж харах чадвар эв нэгдлийг бий болгож тэр цагт та дэлхийн хүмүүн болно. Үүнд би хувьдаа итгэлтэй байна. Үүнд хүн бүрийг итгэлтэй байгаа гэдэгт илүү их итгэлтэй байна.

www.lector.mn Read more...

Tuesday, April 14, 2009

Монголын илтгэх урлагийн өв сангаас


Илтгэх урлагын өв соёлоороо монгол орон тансàã" уламжлалтай. Эрөөсөө илтгэх урлагын ч бус аман харилц' бичгэн соёлын гойд яруу хэллэг, утга төгөлдөр аялга, найруу дүүрэн яриа, сонсголон төгс үгсээр монгол хэл "амидарч" байдсг энэ хэлээр тэртээ зуунуудын чинад дахь дээд өвөг Чингис хааны Их монгол "гүрэн яриж" байсан юм. Түүний цэрэг монгол уухцв хадааж, түүний хууль монгол хэлээр тархаж, түүний монгол үгэ:-: дархалсан зарлиг дор ертө'нц дахин сөхөрч, монгол ноёрхсон цаг хугацаан дор монгол хэлээр нар мандаж, бас монгол хэлтний журам оршсон газар нар жаргадаг байлаа.
Аливаа орны хэл зүин хөгжил нь тухайн ард түмнийхэз уламжлал, соёлын илэрхийлэл болдог бөгөөд ярианы урлагын тансаг яруу гэрч болсон нандин үгс нь цаг хугацааны тэртээгээс гагцхүү бичиг үсгээр өвлөгдөн одоо цагт ирдэг байна. Тэгэхээр тухайн ард түмний бичиг үсгийн хөгжил нь ярианы урлагынх нь нүүр царайг гэрэлтүүлэх "толь" болдог бизээ.
Их бичгийн хүмүүн Л.Түдэв гуайн бичсэнээр монголчууд эрт үээсээ эхлэн долоогоос найман бичиг үсэг зохион билиг оюунаараа бүтээж ирсэн бөгөөд "Хэмүү, зангилаа, зурлага, татлага, гогцоо, тамга, угалзан, сийлбзр зэрэг дүрспэх урлагын бүхий л аргаар үсэг бичиг зохион" иржээ.
1204 онд Чингис хааны цэрэгт Найман аймгаас олзлогдсон Тататунгагаар Монголчууд бичиг үсэг заалгасан гэх баримтын талаар Л.Түдэв гуай өгүүлэхдээ: "1240 онд бичигдэж дууссан Монголын нууц товчоо бол хэдэн жилийн өмнө /34-хөн жилийн өмнө/ бичиг үсэг сурсан хүний бүтээл гэхэд үнэмшигддэггүь тийм боловсронгуй нарын хэл найруулгатай, маш уран яруу дүрслэлтэй нийлэг шинжтэй томоохон туулис юм. ямар ч уламжлалгүигээр, цөөхөн жилийн нимгэн хуримтлал дээр түүх, уран сайхны ийм суурь бүтээл гарсан баримт түүхэнд нэн ховор билээ" хэмээсэн байдаг. Өөрөөр хэлбэл Тататунгагаар бичиг заалгахаас урид өмнө монголчуудыг бичиг үсэггүь байсан гэдэг зарим үнэмшил багатай нотолгоо нь тийм ч үндэслэлтэй зүил биш болохыг өгүүлсэн хэрэг. Монголын нууц товчоо нь зөвхөн түүх, уран зохиолын гайхамшигт бүтээл төдийгүь монгол яруу өгүүлэхүь, илтгэх урлагын асар том өв соёл болсон бахархал билээ.
Акадэмич Ц.Дамдинсүрэн гуай нэгэн цагт өгүүлснээр "талд ганц мод сүндэрлэн ургадаггүитэй адил нууц товчоо ч бас монголчуудын оюун ухааны ураар шижир алт мэт тунарсан ганцхан төдий суут бүтээл бус, уулын модыг тойроод үндэс салаалсан их ой найгаж байдагчлан "Монголын нууц товчоо" бол монгол түмний түүх соёл, оюун ухааны өтгөн ойгоос мэндэлсэн олон модны нэгэн" гэх санал нь манай ард түмний өв соёлын их булаг ширгэшгүь баян болохыг өгүүлсэн түүх билээ. 1269 онд Хубилай хаан "дөрвөлжин" үсэг зохиолгож, 1599 онд эрдэнэ багш, Гагай захирагч нар монгол үсэгт нэмэлт хийж "манж үсэг"-ийг, 1648 онд Ойрадын Заябандид "тод бичиг"-ийг, 1686 онд Өндөр гэгээн Занабазар "соёмбо үсэг"-ийг, 1905 онд Агвандорж гэгч "вагиндрагын үсэг"-ийг, 1942 онд хатгин овгын эрдэмтэн Ц.Дамдинсүрэн кирилл цагаан толгойд 2 үсэг нэмж найруулан монголын "шинэ үсэг"-ийг тус тус зөхиөжээ. Ийнхүү бичиг үсгийн хөгжил үргэлжлэхийн хамтаар бичгийн болоод аман ярианы шалгарсан суутчуул төрөн гарч монгол хэлний саруул тансаг төрхийг улам өнгөлсөөр ирсэн түүхтэй.
Монголчуудын уран яруу ярих, илтгэх овъяас билэг нь яруу найраг, аман зохиолынхоо түүхэн хөгжилтэй онь холбон оршин ирсэн дүр зураг харагддаг. Жишээ нь, Цогт тайжийн 1621 онд Хангай хан ууланд ан авлаж явахдаа хэлсэн шүлэг нь шууд цээжээр зохиогдсон гэж түүхэнд тэмдэглэгдсэн байдаг. Мэдээж сод билэгт яруу найрагчид шүлэг найраглалаа шууд цээжээр өгүүлж болох ч тийм авъяас билэгтэй хүн гарцаагүь ярианы урлагтаа зэгсэн сайн нэгэн байж таараа гэх таамнал надад төрдөг юм.
Нэгэн цагт их найрагч Р.Чойном: "ямар ч хүн нь шүлгээр яридаг эх орны яруу найрагч байх гэдэг амаргүь хэрэг ээ Гэхдээ цэнхэр хадгын мяндсан ширхэгтөөлөн Цэцэн эрөөлийн үгс нь асгаранхан гардаг Уужим цээжтэй ахаа буурлынхаа дэргэд Уран үгээр тоогдоноо гэдэг бэрх ээ" хэмээн уулга алдан шүлэглэсэн нь ард түмэн нь шүлэг шиг тансаг яриагаар өвөр зуураа мэнд усаа дэлгэн, ярианы урлагын төгөлдөр чанараар онгод, авъяас бялхаан амидардгыг магцан хэрэг болов уу. Монголын түүхэнд мянга мянгон шилдэг илтгэгчид төрөн гарчээ. эртний Хүннү улсын Шаниууй Модун "эрхий дарам газрыг бурхан гуйсан ч бүү өг" хэмээн зарлигдсан нь бас л илтгэх урлагын өв соёлд дуридах ёстой түүх юм. Чингис хаан, түүний хүлэг баатар, өрлөг сайдуудыг "Монголын нууц товчоо*-н дээр гарч буйгаар харвал бүгд л шалгарсан илтгэгчид, үгийн гойд мэдрэмжтэй жанжчууд байсан бололтой. Жишээ нь, Сөнөдийн Гилүгдэй баатрын урсган хэлөн дайчин агаад хэмнэл дүүрэн үгс "Монголын нууц товчоо"-нд олонтаа тохиолддог. Түүний хэлсэн "Харуусал шүлэг* нь монголын илтгэх урлагын гайхамшигт жишээ болон үлдсэн байдаг. Мөн Чойжь-Өдсэр /14-р зуун/, Төгөөнтөмэр хааны гэмшил шүлэг, Мандухай сэцэн хатны тангаргын шүлэг, Цогт тайжийн хадны шүлэг гээд олон зуун шилмэл илтгэгчийн үгийг тарнь мэт шившсэн гайхалтай үгс сайн цагын буян, соар цагын самууныг гэтлэн бидний үэд уламжлагдсаар иржээ.
Монголчууд уран илтгэх арга ухааны тухай тусгайлс-судар номонд өгүүлж, сургааль номлолоо айлдсаар иржээ. Тэдний нэгэн томоохон төлөөлөгч бол "Алагша лхарамба" хэмээ-алдаршсан буддын гүн ухаантон, хэлний шинжлэлтэн, яруу найргын болон үгийн урлагын онолч Агвандандар юм. 1759-1842 оны хооронд амидарч байсан энэхүү монгол эрдэмтнийг Оросын эрдэмтэн Ф.И.Щэрбацкөй "Тэргүүн зэргийн гүн ухаантан" гэж үнэлэн зохиол бүтээлийг нь амтархан уншиж орчуулж байсан баримт бий. Агвандандар хэмээгч тэр их бичгийн хүмүүн Төвд хэл сураад Төвдчүүдэд зориулан хэрхэн бичиж найруулах тухай номын дуу айлдаж байсан түүхтэй. энд түүний нэгэн сургаалыг дуридаж байгаа минь тун их олзуурхалтай бөгөөд гащхүү ярианы урлагын ач холбогдлыг онцлоод зогсохгүь алив хүн амидралын хэв маягтаа шударга үнэлэлт өгч алдаагао санаж сэрэхийн чухлыг өгүүлсэн мэт ээ. Агвандандарын сургааль.
"эрдмийг олонтаа сонсовч, номлохуйд эс мэргэжвээс эмээр хоосрон гуцуудсан мэргэн сайн эмч мэт эгнэгт тэмцэхүид мэргэн ч туурвих ёсыг эс мэдвээс элдэв зуун хэлтэн болж эгүүлэвч, хэлгий балай мэт Зохиох төөрвихөйд сайн боловч, бичих сурц муу аваас Зориг хүчит их баатар боловч, гар мухар мэт Бичих зохиохуйд үг үсгийг ёсоор эс найруулваас Билгүүн сайн эрдэмтэн авч сонжуурлагдахын гэмт Үг үсэг алдаагүь ч яруу хэллэг төгөлдөр бус аваас Үзэсгэлэнт эхнэр чармай нүцгэн гүих мэт Илт өгүүлэхүь хуучин дохио үгээр эс чимвээс эгнэгт бүдүүлэг хар үг холилдох тул мэргэд орхивоос цохисг" хэмээжээ.
Илтгэх урлаг, ярианы өв соёл, яруу найргын чиглэлээр монголчууд арвин их туршлагатайн бас нэгэн жишээ бол С.Жамъяангаравын судалгаа юм.
Халхын уран зохиолын онолч Сүрэнхөрын Жамъяангарав /1861-1917/ тухайн үэдээ шинжлэх ухааны хэл болж байсан төвд хэлээр "эсэрүа тэнгэрийн эгшиг дуун" хэмээх уран зохиолын болон ярих урлагын онолын номондоо урнаар дүрслэн илэрхийлэхийн 600 орчим арга боломж буйг тайлбарлан дэлхийн болоод монголынхоо шилдэг илтгэгч, яруу найрагчдын бүтээлийг ишлэн тайлбарлажээ.
Түүний бүтээлд "яруугын эрдэм", "Үзэсгэлэнгийн эрдэм", "Дууны чимгийн ухагдахуунд хийсэн шинжлэл", "Дууны чимгийн дотоод хувилборуудын харицаанд хийсэн шинжлэл", "далдлах үгийн чимэгт хийсэн шинжлэл", "Найруулгын арван гэмд Хийсэн шинжлэл" зэрэг бүлгүүдэд нь яруу найраг, үгийн урлагын тухай өгүүлжээ. Read more...

Thursday, April 09, 2009

Martin luter king шилдэг 100 илтгэлийн нэгт жагссан хэвээр байна


martin luter king i have dream илтгэлийг мр3 хэлбэрээр орууллаа Тун удахгүй маш сонирхолтой бхримтат киног нь оруулах болно Доорх линк дээр дарж татаж авна уу ,share.gogo.mn/53165551239321668 Read more...