......1963 оны 11 сарын 21-ны пүрэв гаригт Жон Кеннедийн сүүлчийн аялал эхэлсэн юм.Амеркийн ерөнхийлөгч өглөөний цайны өмнө хувцас хунараа янзлан өмсч, Массачустетс мужийн жолооны №053332р дугаартай үнэмлэх, 26 доллартай хавтас,Ариун Кристофын алтан медалиа хар ширэн цүнхэндээ хийжээ.
Америк Ёсоор жолооны үнэмлэх дээр өндөр 1м83см, үсний өнгө харавтар, нүд бор саарал,1917 оны 5 сарын 29-нд төрсөн хэмээн бичигдсэн байлаа. Нисдэг тэрэг цагаан ордоноос ерөнхийлөгчийг авхаар 12 минут нисэн ирж Кеннедийн хошууны цэргийн нисэх хүчны эдвардс баазад бууж энд үдэлсэн хүү жон энэ онгоцоор нисэхийг хүсэж байна хэмээн нүдэндээ нулимастай үлдэж ерөнхийлөгч хүүгээ эцсийн удаа үнсээд гэргийн хмат онгоцонд суужээ. Онгоц 11 цагт хөөрч 13:30-д Сан Антониод газардпсан байна. Энэдээс Хьюстан даллас, остин хэмээх замаар аялах ёстой байлаа.
Замд гарахын өмнө Далласт буух талаар ярилцаад буухаар шийдвэр гаргажээ. Ер нь Kеннеди бэрхшээл аюулаас зугтдаггүй нэгэн бөгөөд тэрээр Каракас Никсонд аюул учрахад очсон, Берлиний ханын дэргэд байж л байсан. Америкийн дайсан ихтэй улс, хотуудаар явж машинаас гаран олон түмэнд ханддаг байлаа.
Тэр өдрийн тэмдэглэлдээ "Хүн өөрийн хувийн аюул учир шалтгааныг үл хайхран хүссэн зүйлээ хийх ёстой. Энэ нь олон хүний зан төлөвийн гол зарчим" гэсэн байдаг. Эхний буусан Сан Антониод дэд ерөнхийлөгч Жонсон, мужийн захирагч Конноли нар ерөнхийлөгч болон түүний гэргийг дагалдаж, үдээс хойш цэргийн нисэх хүчний бааз Брукс Кеннидэд сансрын эмнэлгийн сургуулийн нээлтэд оролцсоныхоо дараа Хьюстонд хүрэлцэн ирж орон нутгийн их сургууль дээр болсон цуглаан дээр үг хэлээд дараа нь Латин Америкийн холбооны идэвхтэнүүдийн өмнө дахин үг хэлж, өөрийн бодлогыг тайлбарлан "Хөгжил дэвшлийн төлөө холбоо" хөтөлбөрийн тухай зарласан байна.
Ерөнхийлөгч санаагаа илэрхийлэхийн тулд испаниар үг хэлэхийг гэргийгээсээ хүсэхэд Жекки үг хэлж халуун дотноор хүлээн авсан юм. Конгрессмен Алберт Томасын хүндэтгэлийн зоогт оролцоод Форт Уэртийн "Техас" зочид буудалд хоноглох болж маргааш нь Далласт хэлэх үгээ дахин уншиж, ширээн дээр тавиад унтжээ. Энэ бол бурханаас түүнд бэлэглэсэн энэ ертөнцөд амьдрах эцсийн шөнө байсан юм. 11 дүгээр сарын 22-нд ерөнхийлөгчийн цуваа цэргийн нисэх хүчний Красуэл баазад очихоор 11:24-т хөөрч, 11:40-д Лавфилд буулаа.Далласын цагдаагийн цуваа дагалдаж,өмнө нь 400 метрийн зайд хамгаалалтын машин түрүүлэн замын цагдаа нарт ерөнхийлөгч ойртож явааг анхааруулж, аюулаас хамгаалахын хоёр ажилтан Соррлес, Лоусон нар болон Декер тойргийн төлөөлөгч сууж яваа хүмүүс,байшингийн хавийг ажиглаж байлаа. Тэдний ард 15-20 метхрийн зайд 1961 оны загвар "Линкольн" нээлттэй машинд ерөнхийлөгч гэргийн хамт, Далласын захирагч Коппили гэргийн хамт суусан байсан бөгөөд аюулаас хамгаалхын тусгай ажилтан Уильям Гир жолоодож түүний хажууд тусгай тагнуул Рой Келлеман толгой машинтай холбоор барин явж байлаа.Ард нь дэд ерөнхийлөгч Жонсон, ерөнхийлөгчийн хувийн эмч адмирал Жорж Бакли, улс төр, хэвлэл мэдээллийнхний төлөөлөгчдийн машин гэхчилэн бүхэл бүтэн урт цуваа хөвөрсөн байв.Оршин суугчид ерөнхийлөгчид баяр хүргэн даллаж байлаа.
Кеннидийн үхлийг кино хальсанд буулгасан цорын ганц хүн бол Запрудер юм. Тэрээр ерөнхийлөгчийн зургийг ойрхоноос авахыг хүсч, хоёр гудамжны уулзвар хавьд ойртон хүлээж, зургийг нь авсанаар түүний нэр түүхэнд үлджээ. Тэр ерөнхийлөгчийн хөх өнгийн "Линкольн", кино аппарадын дурангийн хоороонд саад гарч захирагчийн гэргий Нелли Конноли ар тийшээ эргэн ерөнхийлөгч рүү хархад ерөнхийлөгч гараа алгуур өргөж хүзүүндээ хүргэж байлаа....
Хожим нь Нелли Конноли Уоррены комисст мэдэгдэхдээ "Би аймшигт дуу сонссон, тэр дуу баруун талаас гарсан,би баруун тийш эргэн ерөнхийлөгч рүү харахад тэр ямар ч чимээгүй хоёр гараараа хүзүүгээ барьсан байсан.Тэр даруй хоёр дахь буудалт болж ерөнхийлөгчийг бас оносон гэжээ." Захирагч Конноли ярихдаа "Миний эхлээд сонссон чимээ бол винтов бууны дуу байсан, би баруун тийш эргэн ерөнхийлөгчийг хальт хараад эргэх мөчид нуруунд цохилт мэдрэгдсэн" гэжээ.
Энэ цохилт бол ерөнхийлөгчийг хөнөөсөн сум үргэлжлэн туссан явдал байсныг захирагч болон түүний гэргий нотолсон байна.Энэ бүх үйл явц Запрудерийн кино хальсанд тодорхой буусан байжээ. Ерөнхийлөгч баруун гараа өргөж хүзүүндээ хүргэсэн нь 225 дахь кадрт үлдсэн байдаг нь Уоренны комисст өгсөн мэдүүлэгтэй таарч байлаа.Тэрээр 1966 онд Запрудерийн киног үзээд, "Лайф" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа"Би баруун тийшээ харсан,эргээд харах үед сум туссан,ерөнхийлөгчийн царай,миний царайг хардаа энд ямар нэг эргэлзээ байхгүй" гэсэн байна.Анхны буудлагын дараа Келлерман баруун тийш толгойгоо эргүүлэн баруун гараараа хүзүүгээ барьсан ерөнхийлөгчийг хараад жолоочид хандан "Хурдан урагшил,биднийг буудаж байна,бид өртлөө,эмнэлэгт яаралтай хүрэг" гэж хашгирсан.Запрудерийн авсан зургаар бол энэ бүх эмгэнэлт явдал 16 секундэд болж өнгөрсөн байна.Хэргийн газар хүмүүс бужигнаж,цагдаа нар,аюулаас хамгаалахынхан буугаа өргөцгөөлөө.
Хүмүүс болсон үйл явдлыг хэлэлцэж эхэлжээ.Алуурчин хаачив? Хаанаас буудсан бэ? Эндээс асуудлын зангилаа үүсч хожим нь "Кеннидийн нууц" хэмээн нэрлэгдсэн юм. Тэнгисийн цэргийн эмнэлэгт дараа өдөр нь задлан шинжилгээ хийхэд мэргэжлийн алуурчин биш ганцаарчилсан "Освальд" байсан байж болох талтай гэнэ. Кеннидийг дөрөв буудсан нь онож үхэлд хэргэсэн байж. Цаашдын дүгнэлт нь Кеннидийг хуйвалдаанаар алсан. Мэргэжлийн алуурчид яагаад өчүүхэн Освальд гэгчид хандах болов? Энэ явдлын дараа Освальд яг энэ маягаар Руи гэгчийг устгасан байна.Америкийн засгийн газар өнөөг хүртэл нэн чухал мэдээллийг нууцалж байгаа бөгөөд төлөөлөгчдийн танхимын гишүүн Луйс Стокс "Бид юу ч олж чадахгүй байх,цаашид ч энэ нууцыг илрүүлэх магадлал бага гэж бодож байна" гэжээ.
Түүний хамгийн сүүлийн дүрсэнд мөнхөрсөн мөч /Буудуулсан бичлэг/

0 санал хүсэлт:
Post a Comment
танд баярлалаа