REVOL MUSIC RECORDS

Thursday, May 21, 2009

Харилцааны тухай ойлголт


Харилцааны агуулга нь амьтдын хувьд хаа нэгтээ ойрхон байгаа аюул ,хоол буюу сэтгэлийн хөдөлгөөний талаарх мэдээлэл дохио болж түүний биологийн ба тухайн үеийн хэрэгцээг хангах хүрээнээс хальдаггүй. Тэдний хоорондын харилцааны зорилго нь нөгөө амьтнаа тодорхой үйлдэлд оруулах уриалга эсвэл үйлдлээс татгалзахыг урьдчилан сэргийлэх зайлуулахад чиглэнэ. Хүний харилцаа нь амьтныхаас эрс ялгаатай. Энэ нь хамгийн боловсронгуй ухамсартай хэлбэрээр хэрэгждэг ба агуулга хэлбэр бүтэц хэрэгжүүлэх арга хэрэгслээрээ янз бүр. Хүний харилцааны зорилго нь ертөнцийн талаар мэдлэг эзэмших-танин мэдэхүйн, хамтын үйл ажиллагаагаа зохицуулах-нийгмийн, өөр хоорондын амин хувийн болон ажил хэргийн холбоо тогтоох-ёс суртахууны гэх мэт олон янзын хэрэгцээг хангахад чиглэдэг. Хүн өөрийн хэрэгцээний талаар харилцагч хүндээ мэдээлж, тэднээс түүнийг хэрэгжүүлэхэд оролцох боломжыг хангаж байдаг. Мөн өөрийн тааламж, баяр хөөр, зовлон гэх мэт сэтгэлийн хөдөлгөөнийг харилцаагаар дамжуулан мэдээлэх бөгөөд тэр нь хүмүүсийн бие биедээ хандах хандлагыг илэрхийлэх хэрэгсэл болно. Харилцаа нь хүний амьдралд идэвхийн биеэ даасан тусгай хэлбэр болж тогтнодоггүй. Харин хүмүүсийн ба хувь хүний практик үйл ажиллагаанд үүсч хөгжиж байдаг.

Харилцаа нь олон чухал үүрэг гүйцэтгэдэг. Тухайлбал:
1. Хүмүүсийг хооронд нь холбох үүрэг гүйцэтгэнэ. Энэ үүргийнхээ дагуу хүмүүсийн хамтын амьдрал үйл ажиллагааны ямар ч үйл явцад тэдний хоорондын бий болгон холбож нэгтгэн зохион байгуулах нөхцөл болдог
2. Хүнийг төлөвшүүлэх үүрэг гүйцэтгэдэг бөгөөд сэтгэцийг хөгжүүлэх яухал нөхцөл болно. Ялангуяа хүүхдийн хөгжлийн эхний шатанд том хүмүүстэй харилцах явдал нэн чухал
3. Харилцаа бие хүнийг хүнийх нь хувьд оршиж буйг нотлон батлах үүрэгтэй. Хүн бусад хүмүүстэй харилцаж байж хэн болохоо танин мэдэж, өөрийгөө ойлгож, үнэ цэнээ мэдэрч, өөрийн оршин тогтнолоо батлан нотолж байдаг.

0 санал хүсэлт:

Post a Comment

танд баярлалаа