REVOL MUSIC RECORDS

Showing posts with label Афоризм. Show all posts
Showing posts with label Афоризм. Show all posts

Friday, December 25, 2009

Бизнес төлөвлөгөө хийхийн учир



Ta бизнес төлөвлөгөөгөө хийхдээ хамгийн түрүүнд бизнесийнхээ эдийн засгийн хувьд хэрэгжих боломжийн бүх талыг үнэлсэн тойм, үүний дотор бизнесийн хэтийн төлөвийн тодорхойлолт, шинжилгээг бичих хэрэгтэй.

Энэхүү зөвлөгөөнд бизнес эхлэхэд анхаарвал зохих хамгийн чухал зүйлсийг арван хоёр хэсэг болгон хуваасан тул та бизнес төлөвлөгөөгөө тус загварын дагуу хийж болно. Бизнес төлөвлөгөө нь бизнесийн хэмжээнээс хамаарах хашир хэрсүү аж ахуй эрхлэгч болгоны хийдэг алхам юм. Бизнес төлөвлөгөө олон янзын хэлбэртэй байдаг. Номын сан, дэлгүүрүүдэд бизнес төлөвлөгөөний загварууд бүхий ном байдаг.

Бизнес эхэлж буй олон аж ахуй эрхлэгчид бизнес төлөвлөгөөгөө бичих дургүй байдгийг мэдэх хэрэгтэй. Тиймээс доорх төлөвлөгөөний хэсэг бүрийг хийхийг зөвлөж байна.

Яагаад бизнес төлөвлөгөө хийдэг вэ?
“Таны бизнес амжилттай байгаа үед боломжтой бол өмч хөрөнгө худалдан авах талаар бод.”

Таны бизнес төлөвлөгөө олон талаар ашигтай байна. Энэхүү үнэт хэрэгслийг алгасахгүй байх зарим шалтгааныг энд дурдав.
-Юуны өмнө энэ нь холбогдох мэдээлэл, шинжилгээг ашиглан таны зорилгыг тодорхойлж, тодруулна.
-Та зээлдүүлэгч, хөрөнгө оруулагч, банк зэрэг чухал хувь хүн байгууллагатай харилцахдаа үүнийг өөрийгөө ойлгуулах хэрэгсэл болгон ашиглаж болно.
-Хүмүүсээс, үүний дотор танд үнэлж баршгүй зөвлөлгөөг үнэгүй өгч чадах, таны эхлэх гэж буй бизнесийн салбарын хүмүүсээс санал, зөвлөгөө хүсэхдээ энэ төлөвлөгөөг ашиглаж болно. Олон аж ахуй эрхлэгчид цаг, ажил хэмнэж өгч чадах мэргэжилтний санал бодлыг авахгүйгээр өөрийнхөөрөө зүтгэдэг. Энэ нь амьдралд шаардлагагүй бэрхшээлүүдийг үүсгэдэг.
-Таны бизнес төлөвлөгөө таны төлөвлөлтийн явц дахь алдаа дутагдлыг илрүүлж чадна.

Бизнес төлөвлөгөө хийхдээ юунаас зайлсхийх хэрэгтэй вэ?
Хэтийн, ирээдүйн төлөвлөлтөд зарим ухаалаг хязгаарлалт тавь. (Хэтийн гэдэг нь нэг жилээс илүү хугацааг хэлнэ.) Ойрын зорилгоо баримтлах нь илүү сайн бөгөөд бизнесийн явцад төлөвлөгөөгөө өөрчил. Хэтийн төлөвлөлт утгагүй болох нь олонтаа, учир нь таны бизнесийн Мөн чанар анхны ойлголтоосоо өөр болж болдог.

Өөдрөг үзлээс зайлсхий. Үнэн хэрэгтээ өөдрөг үзлийг багасгахын тулд шаардагдах капитал, цаг хугацаа, борлуулалт, ашгийг урьдчилан тооцохдоо багаар тооц. Цөөхөн бизнес төлөвлөгөө хэр их мөнгө, цаг хугацаа шаардагдахыг зөв урьдчилан тооцсон байдаг. Таны бизнест бэрхшээл тохиолдох үед ямар стратеги баримтлахаа бичих хэрэгтэй. Асуудлыг тайлбарлахдаа энгийн хэллэг хэрэглэ. Уншиж ойлгоход хялбар болго.

Бизнесийнхээ өвөрмөц шинж буюу патентжуулсан нээлтэнд ч бүү найд. Сайн нээлттэй бизнес эхэлсэн хүмүүс дандаа амжилт олдоггүй, харин сайн эдийн засагтай бол амжилт олдог.

Таны төлөвлөгөөндөө засаж оруулж болох зарим сэдвийг энд дурдав
-Эрхэм зорилгын мэдэгдэл:
Энэ нь танай бизнесийн зорилго, зорилтын товч тойм юм.

-Хүмүүс: Таны амжилтын хамгийн чухал бүрэлдэхүүн хэсэг бол та өөрөө юм. Та урьд өмнөх туршлагаа шинэ бизнестээ хэрхэн хэрэглэх талаар төвлөрөн бич. Өөрийнхөө болон энэ бизнесийг эхлэхэд оролцох хүн бүрийн товч намтрыг бэлд. Баримтанд тулгуурла. Хэтрүүлгээс зайлсхий. Таны бизнес төлөвлөгөөний энэхүү хэсгийг зээлдүүлэгч, хөрөнгө оруулагч, борлуулагч зэрэг тантай холбоотой хүмүүс маш анхааралтай унших болно. Гэхдээ та өөрөө хийж чадахгүй зүйлээ хийж чадна гэж болохгүй. Хэрэв танд нэг гол үүргээ гүйцэтгэх чадвар байхгүй бол үүнийг бизнес төлөвлөгөөндөө оруул. Жишээ нь хэрэв та ажилтнуудыг сургах чадваргүй бол, энэхүү дутагдлаа яаж нөхөхөө тайлбарла. Та төлөвлөгөөндөө түнш нэмж оруулах буюу танд байхгүй чадварыг хангах гол ажилтнуудыг хөлслөхөөр төлөвлөж болно. Оруулахаар төлөвлөж буй бүх удирдах хүмүүсийн намтрыг оруул.

-Танай бизнесийн танилцуулга:
Хийх гэж буй бизнесээ тодорхойл. Мөн үүнийгээ хэрхэн төлөвлөж байгаагаа тодорхойл. Та үйлчлэх гэж буй зах зээлдээ төвлөрөхийг хичээ.

-Эдийн засгийн үнэлгээ
Танай бизнесийн орох гэж байгаа эдийн засгийн орчны бүрэн үнэлгээг оруул. Бизнес төлөвлөгөөндөө ашиглах гэж байгаа тохируулагч агентлагууд болон хүн ам зүйн мэдээ танай бизнестэй ямар холбоотойг тайлбарла. Тохиромжтой бол орон нутгийн төлөвлөлтийн хэлтсүүдэд байдаг хүн ам зүйн судалгаа болон хүмүүсийн хөл хөдөлгөөний талаархи мэдээллийг оруул.

-Мөнгөн гүйлгээний тайлан
Танд шаардагдах капиталыг нэгтгэсэн нэг жилийн мөнгөн гүйлгээг оруул. Ямар бэрхшээл гарах, асуудлыг хэрхэн шийдвэрлэхээр төлөвлөж байгаа тухай дүгнэлтээ оруул.

-Маркетингийн төлөвлөгөө, өргөжүүлэх төлөвлөгөөгөө оруул.

-Жижиг бизнесийн удирдлага зэрэг танд хэрэг болох засгийн газрын вэбсайт руу орж үз. Энэ вэбсайтын гол хуудсан дээр “Нөөц” гэсэн хэсэг рүү ор.

Сайн бизнес төлөвлөгөө хийх зургаан алхам
Бизнес эхэлж буй аж ахуй эрхлэгчид бизнес төлөвлөгөө бичихдээ бэрхшээлтэй тулгардаг. Энэ хичээл танд олон талаар тусална, Тиймээс энэхүү төлөвлөлтийн аргачлалыг бүү алгас! Үүнийг хялбарчлахын тулд сайн төлөвлөгөө гаргахад тань туслах зургаан алхмыг энд дурдав:

1.Өөрийн бизнесийн үндсэн ойлголтыг тодорхойл.
2.Таны бизнесийн ойлголтын хэрэгжих боломж, онцгой шинжийн талаар олж чадах бүх мэдээллийг цуглуул.
З.Эмхэтгэн нэгтгэсэн мэдээлэл дээрээ үндэслэн ойлголтоо тодорхойлж тодруул.
4.Бизнесийнхээ онцгой шинжийг тоймло. “Юу, хаана, яагаад, яаж” гэсэн хандлага хэрэглэх нь ашигтай.
5.Төлөвлөгөөгөө анхаарал татах хэлбэрт оруулбал, танд төвлөрөх, мөн чанарыг ойлгоход туслах төдийгүй, таны хувьд маш чухал бизнесийн харилцаанд ашиглах үнэт хэрэгсэл болно.
6.Таны төлөвлөгөөнд бизнесийг амжилттай болгоход шаардлагатай дараахь хүчин зүйлс орсон эсэхийг шалга

-Эрүүл бизнесийн ойлголт
Аж ахуй эрхлэгчдийн хийдэг хамгийн түгээмэл ганц алдаа бол эхлэхдээ зөв бизнес сонгодоггүйд оршино. Хэтийн бизнесийнхээ талаар мэдэж авах хамгийн сайн арга бол өөрийн бизнесээ эхлэхээс өмнө энэ салбартаа өөр компанид ажиллах явдал юм. Сайн бизнесийн тухай таны ойлголт, бодит байдлын хооронд их зөрөө байж болно.

-Зах зээлээ ойлгох
Ойлголтоо турших нэг сайн арга бол эхлэхээсээ өмнө бүтээгдэхүүн буюу үйлчилгээгээ борлуулж турших явдал юм. Та өөрийгөө дэлхий даяар цаасан шувуу нисгэгчдийн төсөөллийг эзэмдэх гайхамшигт цаасан шувуутай гэж бодож байна уу? Тэгвэл та эхлээд хэдийг гараараа хийгээд борлуулах гээд үз.

-Эрүүл, өсөж буй тогтвортой салбар
Нисэх онгоц, автомашин зэрэг бүх үеийн агуу их нээлтүүдийн зарим нь эдгээр агуу дэвшлийг ашиглахыг оролдсон олон хүнд эдийн засгийн үр ашгаа өгөөгүй гэдгийг сана. Жишээ нь Вилбер Райт анхны онгоцыг нисгэснээс хойших бүх агаарын тээврийн хуримтлагдсан ашиг тэгээс бага юм. (Агаарын тээврийн алдагдал ашгаасаа их байсаар ирсэн.) Амжилт олохын тулд хүн төрөлхтний хувьд агуу их нээлт буюу дэвшлийг авчирсан бизнес олох шаардлагагүй, харин агуу их эдийн засагтай бизнесийг олсон хүмүүс л амжилтанд хүрдэг.

-Чадварлаг менежмент
Өөрийн дуртай, бахархдаг, ёс зүйн сайн чанартай, таны чадварыг нөхөх, танаас ухаантай хүмүүсийг хай. Танд байхгүй чадварыг эзэмшсэн хүмүүсийг ажилд авахаар төлөвлө. Өөрийн өвөрмөц чадварыг тодорхойлж, таны сул талыг давуу тал болгох өөр хүмүүсийг хай.

-Чадварлаг санхүүгийн хяналт
Та нягтлан бодох бүртгэл, компьютерийн програм хангамж, мөнгөн гүйлгээний менежментээр мэргэжих нь ямар чухлыг сүүлд олж мэдэх болно. Ихэнх аж ахуйн эрхлэгчид нягтлан бодох бүртгэлийн боловсрол мэргэжилгүй байдаг бөгөөд эдгээр чадварыг сурахын тулд сургуульд дахин явах ёстой болдог. Та оноо хэрхэн өгдгийг нь мэдэхгүй байж, тоглоомын бооцоонд хамаг мөнгөө тавих уу? Хүмүүс бизнест үргэлж ийм алдаа гаргадаг.

-Бизнесийн тууштай чиглэл
Хэрэв та тусгай бүтээгдэхүүн буюу үйлчилгээний талаар бодож байгаа бол мэргэжлийн хүмүүс мэргэжлийн бус хүмүүсээс хавьгүй илүү ажилладгийг олж мэднэ. Та өөрийн сайн хийдэг зүйл дээр төвлөрснөөр бага үнэтэй хэн нэгэнтэй өрсөлдөх шаардлагагүй болно.
Эх сурвалж: Business times
Read more...

Friday, August 07, 2009

Афоризм


Хүн хэдий цэцэн төрөвч сургаалгүй үл болох.
В. Инжинаш

Сургаал үг хатууч бол нянтай өвчинд догшин эм мэт.
Д. Равжаа

Хашийг цоолборлохгүй болбоос
Сав болон бүтэхгүй
Хүнийг сургахгүй болбоос
Ёсыг мэдэхгүй.
Эртний сургаал үг

Муу, тэр тусмаа өөрт хор уршигтай зүйлийг хийх амархан. Сайн, ашигтай хийх харин даанч хэцүү.
Будда

Сайн сайхан зүйл маш их чармайлтын үр дүнд бий болдог. Харин муу зүйл зүгээр л өөрөө гараад ирдэг.
Демокрит

Ойр орчныхоо хүмүүст учирсан золгүй явдалд баярладаг хүн хувь заяаны өөрчлөлт хэн бүхэнд нүүрлэдгийг ойлгоогүй мунхаг байна даа.
Демокрит

Онч үгсийг хэрэглэвэл үг цөөн, утга агуу болно.
Марк Твен

Өдөр бүр ядаж нэг дуу сонсож, уран зураг үзэх буюу мэргэн үг ганцыг ч болов уншиж байх хэрэгтэй.
В. Гете

Ардын зан үйл, сэтгэл оюун, суу ухаан нь тэдний зүйр үгээр илэрдэг.
Ф. Бэкон

Бусдын үгийг сонсоод байгаа хэрнээ тусгаж ойлгодоггүй хүн таг дүлийтэй ижил.”Байгаа мөртлөө байхгүй “ хүмүүс гэгдэгчид чухамдаа тэд л болой.
Хераклит

Нэн чухал ажил хэрэгт яаран дүгнэлт өгөх хэрэггүй.
Хераклит


Read more...

Thursday, July 09, 2009

нэгэн хүний хүсэлтээр өлдөртөй хүмүүсийн хэлсэн үгнүүдээс орууллөө


Шулуун замаар мөлхөж яваа хүн зам гажсан гүйгчийг гүйцдэг. Фрэнсис бэкон
-Шударга журамтай хэн нэгнийг зодоход бүхий л шударга журамтай хүмүүс өвдөлтийг нь мэдэрч байх ёстой. Леонид Aдреев
-Сайхнаас цаашгүй эмэгтэй хүний амьдрал шиг гунигтай юм үгүй. Бернар Фонтенель
-Гоо үзэсгэлэн яг л шүүдэр мэт богино настай. Чарльз Шваб

-Хуулинд захирагддаггүй хүн түүний ариун хамгааллыг хүртэхгүй. Хууль биднийг гагцхүү бусдаас биш, өөрсдөөс маань ч хамгаалдаг. Хайнрих хайне

- Хүнлэг байхгүйгээр шударга байж болохгүй. Вовенарг

- Өгөөмөр байна гэдэг ихийг өгөхдөө ч бус, цагийг нь олж өгөхдөө бас байдаг юм. Жен де лабрюйер

Ухаантай хүн ямагт өөр рүү нь довтолж буй хүмүүсийн талд зогсдог. Учир нь тэдний үг ярианаас өөрийнхөө сул талуудыг олж харах нь түүнд илүү чухал байдаг юм. Ральф Эмерсон
Хэрэлдэж байгаа хоёрын хэн ухаалаг нь буруутай. Гете
Хэрүүл хийхэд хоёр хүн шаардагддаг. Хэзээ ч та тэдний нэг нь бүү болоорой. Жон леббок
Хурц үгнээс ул мөр үлддэгсэн бол бид цөмөөрөө нэл шарх сорви явах сан. Шекспир
Оюун ухаанаа төгөлдөржүүлэхийн тулд цээжлэхээсээ илүү эргэцүүлэн боддог байх хэрэгтэй. Р।Декарт
Чиний хэнээс төрсөн чинь бус хэнтэй нөхөрлөдөг чинь л чухал. Мэгэли дэ Сэрвантэс
Read more...

Tuesday, April 28, 2009

Фрэнсис Бекон, Декарт, Гёте ...

Цаг хугацаа бол хамгийн аугаа шинэчлэгч Фрэнсис Бекон

Би сэтгэж байгаа учир оршин байдаг. Декарт

Ухаантай хариулт авахын тулд ухаантай асууж сур. Гёте

Хүмүүн хол бодлогогүй болбоос ойр зовлон буй. Күнз

Явах хүсэлтэйг нь хувь заяа хөтөлнө, хүсэлгүйг нь чирнэ. Сенека

Сэтгэл санааны тоогүй байдалтай тэмцэж чадаагүй хүмүүс амархан мохдог. Аристотел


Read more...

Я. Корчак, Р.Гамзатов

Урсан өнгөрч цаг хугацаа, өдөр хоногийг хүндэтгэ...
Хором бүхнийг хүндэтгэ яагаад гэвэл тэр чинь хэзээ ч давтагдашгүй... Я. Корчак

Дарс сархдыг бялхуулан ууж, чи
Дарангуйлагч хаан шиг байх юм
Дараа нь ойлгоноо, аяндаа
Дарлагдсан боол болноо, түүнийхээ Р.Гамзатов

Read more...