REVOL MUSIC RECORDS

Showing posts with label оюутан сурагчдын заавал унших мэдээ. Show all posts
Showing posts with label оюутан сурагчдын заавал унших мэдээ. Show all posts

Friday, August 07, 2009

Эдийн засгаар сурч төгссөн хүнийг ямар ажил хүлээж байдаг вэ?


Тулгат ахын бичлэгийг нэг уншаад үзээрэй гэж зөвлөх байна. Эдийн засаг, бизнесийн удирдлагаар төгсч байгаа хүүхдүүд ямар ажил хийдэг вэ? хийх вэ? гэх зэрэг асуултанд маш тодорхой хариулт өгсөн энэхүү нийтлэлийг та бүхэнд хүргэж байна.

Эдийн засагаар сурч төгссөн хүнийг ямар ажил хүлээж байдаг вэ?

Магадгүй чамд хамгийн түрүүнд макро, микро онол гэж ярьсан мэдэмхий эрдэмтэн судлаач хүн төсөөлөгдөх байх. Цаашлаад яамны мэргэжилтэн ч юмуу банкир, санхүүч, нягтлан бодох, татварын байцаагч, компанийн менежер гэх мэт янз бүрийн төсөөллүүд ургаж ирнэ байх. Эдийн засгийг мөнгө олох ухаан гэж ойлгодог хүнд бол хөлжиж баяжих ухаанд нүд тайлагдан лут бизнесмэн болох юм шиг санагдаж ч магадгүй. Угаасаа эдийн засаг өөрөө нэг үзүүртээ цэвэр математик онолоос нөгөө үзүүртээ түүх, философийг багтаадаг маш өргөн ухаан учир төгсөөд ямар хүн болох талаар цэгцтэй төсөөлөл бууж ирэхгүй байх нь аргагүй. Энд эхлээд “эдийн засгаар сурах”, “эдийн засагч болох” гэдгийн хооронд тэнгэр газар шиг ялгаа байдгийг анхааруулж хэлмээр байна. Зуун хүнээс арав хүрэхгүй нь л ирээдүйд эдийн засагч болно гэж ойлгох хэрэгтэй.

Анагаахаар сураад эмч болно, хуулиар сураад хуульч, өмгөөлөгч болно гэж ярьдаг бол эдийн засаг дээр тийм биш. Тэгвэл их сургуульд олж авах эдийн засгийн боловсролын нэлээд нь шууд ажил дээр гарч хэргийг нь гаргах боломжгүй байдаг. Макро эдийн засаг дээр гарах Филипсийн муруй гэдэг ч юмуу, тоглоомын онол дээр гарч ирэх Нашийн тэнцвэрийг ажил дээр яаж ашиглана гэх вэ? Жилд өчнөөнөөрөө “үйлдвэрлэгдэж” байгаа төгсөгчдийн дотор Парето оптималчилал, Филипс муруй энэ тэрийг ажил мэргэжлээ болгоод явах ганц нэг нөхөр байдаг л биз, хэдэн зуун хүнийг тэжээх Филипс муруйн хөдөлмөрийн зах зээл Монголд байхгүй. Төгсөгчдийн дотор сургуульдаа үлдэж мастер доктороор үргэлжлүүлэн суралцаж, улмаар эрдэмтэн судлаач болох цөөн хэдэн хүн гарна. За тэгээд хичээлдээ овоо гайгүй байсан хэдээс нь холбогдох яам тамгын газар, эсвэл төв банк ч юмуу, ямар нэг судалгааны хүрээлэнд эдийн засагч, шинжээчээр орж ажиллана. Онолдоо гаргууд, эмпирик судалгааны аргачлалд гаршсан хүмүүсийн хувьд тэр. Судалгаа, эрдэм ном хөөгчдийн дотроос өгүүлэл, нийтлэл бичдэг судлаач-сэтгүүлчид бас ганц нэг төрнө.Төгсөгчдийн зарим нь төрийн албан хаагч болох боловч эдийн засгаасаа тэс хөндлөн ажил хийнэ. Яг эдийн засгийн мэргэжлээр улсад ажиллана гэвэл статистикч, татварын байцаагч гэх мэт бас л хүрэлцээ муутай эд. Ингэхээр “эдийн засагч” гэж хэлэгдэх хүмүүс буюу дээр дурдсан багш, судлаач, сэтгүүлч, улсын байгууллагын мэргэжилтнүүд нийлээд нийт төгсөгчдийн 10%-д хүрэхтэй үгүйтэй л байх болов уу. Үлдсэн хүмүүс юу хийх вэ? Тэдний сонгох ажил мэргэжлийн замыг үндсэнд нь 1. Нарийн бөгөөд гүнзгий - 2. Өргөн бөгөөд гүехэн гэж хуваана.


Нарийн бөгөөд гүнзгийгийн хамгийн тод жишээ бол дээр дурьдсан эмч, хуульч гэх мэт мэргэжлийн салбарууд юм. Нэг насныхаа талхыг олж идье гэж шийдсэн чиглэлдээ гүнзгийрэн дагнаж, төгсөөд шууд ажил дээр гархад хэрэг болох мэдлэг, арга зүйг эзэмшдэг хэсэг. Мэргэжилтэн (specialist, professional) болно гэсэн үг. Банк санхүүгийнхэн ерөнхийдөө энэ ангилалд орно. Монголд үнэт цаас, хувьцаа, санхүүгийн арилжаа зэрэг нь яваандаа гүнзгий мэдлэг, тооцоолон бодох арга чадвар бүхий мэргэжилтнүүдийг шаарддаг салбар болж цаашдаа улам хөгжих бизээ. Нарийн-гүнзгий замыг сонгох нь төгсөөд ажлын байр олдох нь амар, цалин орлого сайн, тогтвортой гээд тун дажгүй. Чимхлүүр нямбай, нөр хичээнгүй чанарыг шаарддаг учир хүссэн хүн бүр чадаад байдаггүй. Хоёр дахь ангилал буюу өргөн бөгөөд гүехэн гэдэгт сургуульд байхдаа нэг юмаар дагнаж гүнзгийрээгүй байх бөгөөд макро эдийн засгийн хичээл ч үзсэн, менежмент дээр ч хоёр гурван кредит бөглөсөн, бас нэг дипломын ажил аятай юм бичсэн байна.

Тэдний хувьд сонголт өргөн боловч ирээдүй нь тодорхойгүй, нэг үгээр хэлбэл харьцангуй эрсдэлтэй. Цаашилбал тус тусын мэргэжлээр гүнзгийрсэн олон мэргэжилтнүүдийг холбож, тэдний хүчийг нэгтгэн ажил зохион байгуулах чадвартай хүмүүс нийгэмд хэрэгтэй. Лидерүүд, менежерүүд, өөрчлөгчид, үүсгэн байгуулагчид. Ийм хүмүүс яаж төрдөг вэ? Сургуулийн программ лидер болгоод өгөхгүй. Менежментийн ангид онц сайн сурлаа гээд онц менежер болчихгүй. Төрөлхийн авьяастай боловч хүн хард жаал гайхагдахаас өөр юу ч бүтээлгүй явсаар хорвоогийн хоногоо барах хүн олон. Мэдлэгтээ чадвартай боловч үхмэл царцанги хүн цөөнгүй. Үнэндээ лидер болоход сэтгэлийн чинзориг гэдэг юм хамгаас чухал билээ. Дарагдашгүй, булагдашгүй, оргилж гарсан халуун тэмүүлэлтэй, ирмүүн амбицтай байх эсэхээс бүх юм хамаарана. Нийгэмд ийм юм шинээр бий болгох юмсан, үүнийг ингэж өөрчлөх юмсан гэсэн амбиц, хүсэл эрмэлзэл, цанхаатай хүмүүсийн хувьд санаа зориг нь нэг хүнээр хэмжигдэж, нэг насаар дуусах эд биш. Зуун хүн бүтэхгүй гэж байсан ч, ганцаараа бүтээнэ гэж дайрах ийм хүмүүс л аварга компаниудыг байгуулж, улс орныг өөрчилж, урд тээглэсэн аварга том NO-ийг YES болгох хүмүүс.

Ийм эрч хүч хүсэл зориг гэдэг юм “за жаахан эрч хүчтэй байя” гэж бодохоор л аяндаа ундраад ирдэг юм бишээ. Энэ бол бага багаар бүрэлдэж, исч, дотроосоо халж ирдэг зүйл. Түүнийг хүн өөрөө дотроо асааж, өрдөж явах хэрэгтэй байдаг. Өнөөдөр эдийн засгаар сурч байгаа оюутнууд маань макро микро онолоо ч үзээд, татвартай ч танилцаад, маркетингийг ч магадлаад, санхүүгээс ч самардаад, ихэнх нь юу сураад яах гээд байгаагаа сайн ойлгохгүй л яваа болов уу. Ихэнх нь ойлгоогүй чигтээ нэг мэдэхэд сургуулиа төгсч байгаа бизээ. Нарийн-гүнзгийгээр явсан хүн ч байдаггүй, бүгдээрээ урсч байгаад нэг мэдэхэд өргөн-гүехэнгүүд болчихдог. Төгссөн хойноо хэд хэдэн ажлын хаалга тогших боловч энэ гээд хүнд гайхуулах юмгүй болохоор очсон газар болгондоо гологдоно. “Чи юу чадах вэ, үзүүл дээ?” гээд асуудаг, юу ч чадахгүй. Адмоны захирал Р.Энхбат “Манай компани дээр ажилд орох гээд олон залуус ирдэг. Менежментийн ангийг төгссөн гэдэг. Юу ч чаддаггүй, хаанаас нь ч авсан яг адилхан, чадвар муутай. Бүгдээрээ туйлбартай биш, аймхай. Хүн өөрийн гэсэн бодолтой, толгойтой, байх ёстой” гэж бодит байдлыг нүдэнд харагдтал ярьж билээ.

Оюутан байхдаа нийгмийн ч юмуу сайн дурын ажилд оролцож, хүнтэй хамтран ажиллаж үзсэн, дадлага хуримтлуулсан, ядаж нэг зөвлөгөөн хөтлөөд ч юмуу, протокол бичээд сурчихсан бол бас яахав. Тиймээс нарийн-гүнзгий, мэргэжлийн дагнасан чиглэлээр явах хүсэлтэй залуучууд их сургуульд байхдаа зөвхөн хичээлийн кредит бөглөх биш, тухайн сонгосон мэргэжлийнхээ талаар бие даан судалж, хэний ч дор орохгүй болохын тулд бүх хүчээ төвлөрүүлэх хэрэгтэй.

( Өөрийгөө ялж биеэ дайчлах нь )

Амжилтанд хүрсэн хүмүүсийн цор ганц нийтлэг чанар бол гагцхүү өөрийгөө ялах чадвар билээ. Авъяас билгээрээ алдрын оргилд хүрэх хүн байдаг л даа. Гэвч авъяастай төрсөн хирнээ зуурдын цэнгэл, архи дарсанд шунаж арчаагаа алдаад адаг сүүлд нь амьдралын ёроолд живсэн хүн бас олон. Авъяас 1 хувь, хөдөлмөр 99 хувь ч гэх ярьдаг. Хүн шиг амьдарч, хүссэнээ бүтээж чадах нь өөрийгөө хэдий чинээ ялахтай холбоотой бололтой. Өөрийгөө бүрэн ялна гэж байхгүй, харин ялахын төлөөх тэмцэл өөрөө утга учиртай амьдралыг авчирдаг. Ихэнх хүний залуугийн мөрөөдөл талаар болдог нь тэд “Уруу татах хүч”-нд ялагдсанаас болдог бөгөөд зугаа цэнгэл, биеийн амрыг харах сонирхол гэх мэтийн уруу татах хүчийг ялж чадах үед хүн амжилтанд хүрч чадна.

“Уруу татах хүч” энэ үнэхээр ер бусын хүчтэй эд аж. Хүн нэг сайхан ном уншаад, сайхан яриа сонсоод, эсвэл ямар нэг хүчтэй өдүүлэлт аваад нэг хэсэгтээ биеэ дайчлах нь бий. Эрч хүчээр жигүүрлээд уруу татах хүчрүү сүр жавхлантайгаар довтолдог. Гэвч хэсэг хугацаа өнгөрөхөд энэ бүхэн сарнин одох ба хүн нөгөө л бахь байдаг руугаа буцсан байдаг. Үнэндээ эрч хүч гэдэг юм байнга сэлбэж л байхгүй бол амархан унтарчихдаг богинохон амьтай эд аж. Иймд бид эрч хүчийг үргэлж ноцоож байхын тулд янз бүрээр оролдож үзэх хэрэгтэй. Жишээ нь ухаалаг сайхан хүнтэй ярихад маш их цэнэг, эрч хүч авдаг. Гэтэл тийм завшаан тэр бүр тохиогоод байхгүй. Харин маш үр дүнтэй нэг арга бол сэтгэл сэргээж хийж бүтээх хүсэл төрүүлэм ном унших юм.

Номыг мэдээж хүн бичнэ, иймд ном унших нь бичсэн тэр агуу хүний яриаг сонсч, хүч энергийг нь хүртэн авахтай ижил хэрэг болно. Цэнэг авсан үедээ бид жишээ нь өнөөдрөөс эхлээд өдөрт 2цаг англи хэл үзнэ гэх ч юмуу өөртөө амладаг. Гурав хоног, за сайндаа долоо хоног үргэлжилнэ. Яг тэгж байтал ар гэрийн ч юмуу, яаралтай чухал нэг ажил гарах ба нөгөө хуваарь маань саатахаас өөр аргагүйд хүрдэг. Хүний амьдралд юу ч тохиолдож болох учир иймэрхүү саатал гарцаагүй гарна, харин үүний дараа шууд горимондоо буцан орж үргэлжлүүлэх нь чухал. Гэтэл бид тэгдэггүй ба хоног өдрүүд хүүе хайя гэхий зуургүй урсан одож нэг л мэдэхэд нэг, хоёр сар өнгөрчихсөн байдаг. Бүтэн жилүүд, тэр ч бүү хэл бүтэн залуу нас тэрчигтээ өнгөрнө. Энэ бүхэн юуг хэлээд байна?

Зорилгоо тавьсан, хийх ажил тодорхой болсон бол өөрийнхөө өдөр бүр, цаг нэг бүрийг мэдэрч, хянаж, тольдож байх шаардлагатайг хэлээд байгаа юм. Өөрийгөө ялах тэмцэл өөрийгөө хянаж мэдрэхээс эхэлнэ. Япончууд шиг өдөр болгон усанд орж шүдээ угаахад эхний хэд хоног гайгүй хийгээд байлаа, гэтэл үүнийг бүтэн сар үргэлжлүүлээд ирэхэд залхаж яршигтай санагдаж ирдэг юм байна. Харин дахиад жаахан тэсээд байж байтал яваандаа нэг их төвөгтэй зүйл биш болж, ердийн нэг зуршил болж ирсэн юм. Ингээд бодоод үзэхэд өөрийгөө ялахад хамгийн чухал нь байнга үргэлжлүүлэх өөрөөр хэлбэл тэвчээр болж таарч байгаа юм. Бид нэг хэсэгтээ цэнэг аваад хичээдэг боловч тун удалгүй зогсдог, үргэлжлүүлж чаддаггүй. Байнга үргэлжлүүлнэ гэдэг хамгийн хүнд, гэхдээ хамгийн шийдвэрлэх хүчин зүйл билээ. Тэвчисний эцэст хүний бие шинэ дадалд дасдаг. Хэсэг хугацаанд амраад ирсэн хүн хичээлийн ширээний ард удаан сууж чаддаггүй оюутнууд анзаардаг байх. Ийм тохиолдолд дасах хүртэлээ өөрийгөө албадаж хүчлэхээс өөр аргагүй. Түүнээс гадна ямарваа нэг ажил үйлийг эхлүүлээд явж байхад заавал тохиолддог нэг саад бол сэтгэл санааны хэлбэлзэл юм.

Хүний сэтгэл санаа зогсолтгүй өгсөж, уруудаж байдаг. Дэврүүн хөгжүүн үедээ урам зоригтойгоор эхлүүлсэн ажил, сэтгэл гундах үед унтардаг. Эсвэл бусдад атаархаад үзүүлээд өгье гэж бодож эхэлсэн эрч хүч, сэтгэл тайтгарч, гуниг үргэсэн үед хамтдаа үгүй болох нь бий. Харин тэсвэр тэвчээрээр энэ сэтгэлийн хэлбэлзэлд автахгүй байж болно. Английн их зохиолч Самьюэл Жонсон:”Агуу үйлсүүд нь хүч чадлаар бус, цөхрөлтгүй оролдлогоор биелэлээ олдог” гэж хэлжээ. Уруу татах хүчийг бут цохих хүчтэй мөрөөдөл бидэнд бий. Ямар ч үед тэвчээр болж, ямар ч боломжгүй үед хүч чадлыг дууддаг зүйл бол мөрөөдөл билээ. Тэнэгүүд л хоосон мөрөөддөг гэж хэлэх хүн байдаг. Харин ихэнх хүн өөрийгөө ялж чаддаггүй учраас л хоосон мөрөөдөлтэй хоцордог аж. Уруу татах хүчинд дийлдчихээд эцэст нь бүх бурууг хувь заяанд тохдог байна. Тэгвэл хүн ямар байвал зохистой вэ?

Өргөн хүрээгээр сэтгэж, мөрөөдөх хэрэгтэй, харин урдаа байгаа жижиг зүйлээс хийж эхлэх шаардлагатай. Зорьсон үйлийнхээ төлөө элсний ширхэг зөөх мэт уйгагүй хөдөлмөрлөн, цаг мөч бүрд бүх боломжийг хайсан хүн заавал ид шидтэй учирна гэдэгт би итгэдэг. Наполеон Бонапартын “Боломжгүй гэдэг үг зөвхөн тэнэгүүдийн үгийн санд байдаг” гэсэн алдартай үгийг санацгаа. Агаарт хөвөх мэт биднийг тойрон байгаа мянга мянган боломжуудаас гагцхүү чихээ байнга сортойлгож, нүдээ байнга бүлтийлгэн өөрийгөө дайчилсан хүн л олж шүүрч чадна. Орчлон ертөнц агуу уудам болохоор тэр хэрээр хүний анхаарал сарниулах бэрхшээл их бий. Тэр болгоныг анхаараад шийдээд явна гэвэл бүтэхгүй бөгөөд хамгийн гол, хамгийн сайн хийж сурч чадах зүйлээ бусдаас илүү хийж чаддаг байх л хамгийн чухал баймаар.

Эрин Тулгат
2009.01.05

Эх сурвалж: www.cmox.org
Read more...

Оргилд хүрэх стратеги (Шинэ үеийн удирдагчидад санамж)


Магадгүй та ямар нэгэн байгууллагын захирал болохыг хүсч байгаа бол, эсвэл энэ байр суурьруу амжилттай урагшилж байгаа бол танд зориулсан алт шиг үнэтэй стратегиуд байна. Энэ судалгаанд ирээдүйн лидер дарга нарын маш онцгой аргуудыг олж мэднэ.

1. Шинэ санаа дэвшүүлэх
Алдаа гаргахаас айлгүй шинэ санаа дэвшүүлэх хэрэгтэй. Тиймээс Роже Оечийн “Дүрэм журмыг ардаа орхин шинийг санаачлагч бай” гэсэн үгийг санаж явахад илүүдэхгүй.

2. Зөвлөгөө хайх
Зөвлөгөө авах гэдэг дээд удирдлагад байгаа хүний ажлын нэг хэсэг юм. Зөвлөгөө гэдэг нь юуг хэрхэн яаж хийх талаар мэргэжилтнүүдийн хэлэх үг юм. Хэзээ, хэрхэн, хаанаас зөвлөгөө авч, түүнийгээ хэрхэн ажил хэрэг болгох зэргийг мэдсэнээр зөвлөгөө авах туршлагатай болно. Зөвлөгөө авах нь ерөнхий захирлын хувьд онцгой чухал чадваруудын нэг юм. Ямар үед, хэнээс авч тухайн хүнтэй яаж зөв харилцахыг сурах хэрэгтэй.

3. Компанийхаа бодлоготой уялдуулан шийдвэр гаргах
Тодорхойгүй нөхцөлд шийдвэр гаргах нь зарим нэгэн удирдлагын хувьд төвөгтэй сорилт болдог. Шүүмжлэл, бодол санаа, итгэл үнэмшил тань бүх нөхцөлийг дүгнэхэд нөлөөлдөг. Өөрийн бодлоо дагах гэж бүү оролд. Тодорхой бус байдлаас гарахад өөр зүйл ч хэрэгтэй болдог. Та удирдлагын хувьд, итгэлтэйгээр шийдвэр гаргахын тулд хэрэгтэй мэдээлэл байхгүй үед ч дарамтанд орохгүй байж сурах хэрэгтэй. Дарга хүний хувьд эхэлсэн ажилаа амжилттай дуусгахын тулд чадах бүхнээ хий. Ялагдаж болох талтайг ч хүлээн зөвшөөр. Энэ нь гайхалтай амжилтанд хүрэх арга юм.

4. Зохион байгуулалт
Нэг хүн таваас найман хүн удирдахаас хэтрэхгүй байх хэрэгтэй. Зохион байгуулалт нь бүрэн болсон, туршлагатай дарга 12 хүнтэй багийг удирдах хэрэгтэй. Хэрэв тайлан гаргадаг хүмүүс нь шинэ, туршлагагүй бол 5-8 хүнтэй байна. Кеннет Лоуден ингэж хэлжээ: “Ерөнхий захирал хүн юу хийхээ шийдэх хүртлээ доорх хүмүүстээ юу хийхийг хэлдэггүй”

5. Байгууллагадаа шинэчлэл хийх
Ер нь шинэ байгууллага гэдэг өөрөө өөрчлөгддөг явц юм. Эхлээд өөрчлөлт хэрэгтэйг хүлээн зөвшөөрдөг. Дараа нь өөрчлөх шалтгаанаа жагсаана. Энэ бүхнийг хийсний дараа шинэчлэлээ хянах хэрэгтэй. Хийх шинэчлэлтийн нөхцөлийн дагуу зохион байгуулалт ч зохицох ёстой. Ерөнхий захирал шинэчлэлтийг хариуцна.

Шинэчлэлтийн аргууд:

1. Ямар үед хийхээ мэддэг байх
2. Хэр зэрэг өөрчлөхөө тодорхойлох
3. Энд гарч ирэх сэтгэл санаа болон оюун ухааны өөрчлөлтийг мэдэх
4. Үймээн бага гаргуулах чадвартай байх.
Байгуулагадаа шинэчлэл хийхэд эдгээр зүйлсийг анхаарахаас гадна хүмүүсийн санал бодлыг мөн анхаарах хэрэгтэй. Хүмүүс шүүмжлэлтэй ханддаг учир эсэргүүцдэг. Ажлаа буруу хийж байна гэж үзэн цаад учрыг мэдэхгүй тул айдаст автан эсэргүүцэл үзүүлдэг. Шинэчлэлтийн дараа ажил нь хэвийн болно гэдэгт итгэдэггүй учир илүү муу зүйл болно гэж үздэг. Шинэчлэл дадсан зүйлийг нь өөрчилдөг тул хүмүүсээ илүү урамшуулах хэрэгтэй. Ер нь хүмүүс өөрт нь өөрчлөлтийг шууд тулгахад дургүй. Шинэчлэлтийн үед хүмүүсийн хоорондын харилцааг дэмжих нь эсэргүүцлийг багасган, хүлээн авахад нь ч хялбар болгодог.

6. Хурал бол захирлын ажлын нэг хэсэг нь юм.
Хурлаас өмнө хэлэлцэх зүйлээ гарган тараах шаардлагатай. Ингэснээр оролцох хүмүүс бэлтгэлтэй ирэх юм. Хурлын зорилго нь мэдээлэл өгөх, тайлбарлах байдаг бол хамгийн тохиромжтой арга нь эхлээд яриа хийгээд дараа нь санал асуулга хэлэлцүүлэх юм. Хурлыг удирдаж байгаа хүн болсон бүхнийг товч дүгнэх шаардлагатай. Судлаачид хурал 60-90 мин үргэлжлэх хэрэгтэй гэжээ. Учир нь 90 минутын дараа анхаарал сарнидаг байна. Хэрэв хурал илүү урт үргэлжлэхээр бол хоёр өдөр хийсэн нь дээр бөгөөд тус бүрийнх нь зорилгыг тодосгох хэрэгтэй.

7. Стратегийн төлөвлөгөө зохиох
Стратегийн төлөвлөгөө нь тактикаас огт өөр байдаг. Тактик гэдэг нь компанид тэр өдөр хийсэн зүйлс юм. Харин стратеги нь тухайн компанийн ирээдүйн төлөвлөгөө байдаг. Тактик нь өдөр тутмын шийдвэр байдаг бол стратеги нь илүү өргөн утгатай.
Төлөвлөнө гэдэг нь ямар нэг зүйлийг хийхийн өмнө ямар алхам хийхээ шийднэ гэсэн үг. Тиймээс ч төлөвлөгөөндөө ирээдүйг харах хэрэгтэй. Ерөнхий захирал болох та ч бас ирээдүйгээ төсөөлөн 2-3 жилийн цаадахыг харах хэрэгтэй юм.

Ирээдүйгээ төсөөлөх арга:
1. Өмнөх 5 жилийн ажлын судалгаа
2. Ажилтайгаа холбоотой өдөр тутмын асуудлаа нягтал
3. Судлаачдын таамаглалыг ч бас бодож үзэх.
Стратегийн төлөвлөх ажил компаний ирээдүйг тодорхойлоход чухал үүрэгтэй. Энэ байгуулага ирээдүйн нөхцөлд амжилтанд хүрч, хөл дээрээ зогсож чадах эсэхийг баттай болгох юм. Роберт Вүүд хэлэхдээ:”Ажил зарим талаараа дайн шиг бөгөөд стратеги нь зөв бол тактикийн алдаа гаргасан ч амжилтанд хүрнэ.”
8. Сайн илтгэгч байх
Ерөнхий захирлын хувиар хийсэн яриа тань лидер хүний хувьд хэр нөлөөтэйг хэмждэг. Сайн төлөвлөөгүй яриа хүмүүст хүрч, нөлөөлж, удирдаж чадахгүй. Эхлээд ярих зүйлээ цаасан дээр буулгаснаар эхэлнэ. Тойм бэлтгэх нь өөр нэг шат юм. Бичсэн зүйлээ уншаад найруулан бич. Тойм нь ярианы эх загвар болно. Хүн бүхэн анхаарал тавин сонсоосой гэж хүсч байгаа бол сонирхол татахуйц оршил бэлтгэ. Хүний анхаарал татах өөр нэг арга бол гайхал төрүүлэхүйц юм хэлэх юм. Нотолгоо баталгаагүй нэгэнд хүн итгэхгүй.
Чухал сэдэвт байгаа мэдээллийг гоёж чимэх нь сонсоход хялбаршуулан, хүлээн авахад бэлэн болгодог. Хөнгөн хошигнол ч хэрэг болж мэднэ. Яриагаа хүнд нөлөөлхүйц хүчтэйгээр дуусгаарай. Хэлэх үгээ бичиж бэлдсэн бол унших дасгал сайн хийгээрэй. Үүний тулд толины өмнө зогсож өөртэйгээ яриарай. Ингэснээр айдсаасаа салж чадна.
Илтгэлийн үед цааснаас харж уншиж байснаас, санаа авах тэмдэглэгээ, дүрс болон сануулах үг бэлтгэ. Энэ нь нөхцөл байдалд зохицуулан өөрчлөлт хийхэд тусална. Ярианы хэсгээ зөв, цэгцтэй бэлтгэхгүй бол хэчнээн сайн бичээд уншсан ч нөлөө үзүүлэхгүй.

9. Онцгой чадвартай удирдагчийг сонгох
Зөв хүмүүсийг чухал байранд сонгох нь дээд удирдлагын гол үүргүүдийн нэг юм. Магадгүй компанийхаа хэд хэдэн хэсэгт хурдан шийдвэр гаргаж байсан байх. Харин хувийн сонголт хийнэ гэдэг хэцүү. Өөр асуудалд алдаа гаргахад дараа нь засаж болно. Харин удирдлага сонгохдоо алдаа гаргавал гамшиг болж болно.

Ер нь дээд шатны удирдлагыг сонгоход 3 шалгуур байдаг:
1. Ажлын чадвар
2. Хувийн зан чанар
3. Удирдах туршлага.
Үүнийг ашиглан удирдлагаа сонгоно. Хурдан дэвшсэн, онцгой ухаантай, хэцүү нөхцөлд тэнцвэр алддаггүй, ажиллах дуртай, ажлын амжилтаар дүүрэн, төлөвлөгөөтэй, асуудал шийдвэрлэх чадвартай хүнийг удирдагчаар сонгох ёстой.

10. Онцгой чадвартай удирдагчийг бэлтгэх
Ерөнхий захирлууд төрөл бүрийн чадвартай хүнийг бэлтгэх үүрэгтэй. Онцгой удирдагч бэлтгэхийн тулд чухал үүрэг өгч, ажлаа хувиарлан, туршлага хуримтлуулахад нь тусал. Багшилж, сургалтанд хамруулж болно. Хамгийн чухал нь боловсролын үзүүлэлт юм.

11. Хэсгүүдийн хоорондох зөрчлийг шийдвэрлэх
Ямар нэг байгууллагад зөрчил байдаг. Үүнийг шийдэхийн тулд хөнөөлтэй зөрчлийг багасган, бүтээлч байдлыг гаргах хэрэгтэй. Шийдвэр гаргахын өмнө доод хүмүүсийнхээ саналыг асуун, нэгтгэх нь чухал. Зөрчилтэй холбоотой хүмүүс уур хилэнгээ ил гаргахыг нь зөвшөөрч, хоёр талыг хүлээн зөвшөөрөх арга замыг олж шийдвэрлэнэ. Ингэснээр аз жаргалтай, бүтээлч хамт олон болно.

12. Хамгийн боломжтой, сайн тохиролцоонд хүрэх
Ерөнхий захирал хүн ярианы чадвартай, хоорондоо уялдаа холбоотой мэдээллийг хэрэглэдэг туршлагатай байх ёстой. Нөгөө талын уналтын хэрээр ашиг олох боломж байвал үүнийгээ та орхих ёстой. Асуудлыг ашиглах, эрч хүч, ухаан санаагаа цагийг нь олж хэрэглэх сэтгэлийн хөдөлгөөнөө барих нь энэ чадварын хэсэг юм.
13. Харилцаа холбоо бий болгох
Имиж чухал бөгөөд байгуулагын хүмүүсийн таныг үнэлэх үнэлгээ болдог. Хүнд үлдээсэн төрх тань тэдний үүрэг, хариуцлагийг тодосгож өгдөг. Ерөнхий захирлын имиж нь сэтгэл булаам, хүчирхэг төрхтэй байна. Ер нь имиж бол таны хэлсэн, хийсэн бүхний үр дүн юм. Компаний тайлан бол компаний зорилго, ажлаа гүйцэтгэх илэрхийлэлийг харуулдаг. Энэ зорилгоо компаний елементүүдийн уриа болговол сэтгэл булаам чанарыг олж авна.
14. Дээд шатныхаа хүмүүсийн ажиллах урамыг нь бадраах
Ажиллах хүслийг нь бадраах гол хүмүүс нь хамгийн ойр ажилладаг захирлын туслах, хэсгийн дарга, зөвлөх болон удирдлагын зөвлөл юм. Энэ хүмүүсийн ажиллах урмыг нь бадраах нь бусад хүмүүсийнхтэй ижил. Ажлаа хийлгэхийг бодож байгаа бол танд ажиллаж байгаа хүмүүсийн хэрэгцээг анхаар. Эндээс бүтээлч байх хэрэгцээ гарч болно. Мөн тэдний асуудал, уйтгар гуниг, ганцаар ажиллах гэсэн хүсэл гээд бүхнийг ойлгох хэрэгтэй.

15. Мэдээллийн сүлжээг гаргаж ирэх
Чухал асуулт асуун, сайн сонсогч байж, хэзээ хэнээс асуух, юуг лавлахаа мэддэг байх нь хэрэгтэй.

Эх сурвалж: “Шинэ ертөнц” сэтгүүл
Read more...

Monday, May 25, 2009

Шалгалт шүүлэг, реферат чинь зэрэгцээд стресст ороод байна уу?


Оюутнуудын маань хувьд сургуулиа төгсөнө, хонхны баяр болно, улсын шалгалтаа өгнө, дипломоо хамгаална, сурагчдын хувьд шалгалтууд нь зэрэгцээд маш их стрест ордог сезоны үе эхлээд байна.

Олон хүмүүс хийх ёстой зүйлээ цагт нь хийгээгүйгээс болж бие даалт, рефератуудаа зэрэгцүүлж дээрээс нь шалгалт шүүлэг гээд толгой ч өндийх завгүй болчихдог.

Үүнээс болж толгой өвдөх, нойргүй болох, хоолноос гарах, ховдоглож идэх, ажлын бүтээмж буурах гээд стресснээс үүдэлтэй олон сөрөг үр дагавар бий болдог.

Энэхүү стрессийг даван туулах талаар мэргэжилтнүүдийн зөвлөгөө:
Стрессээ тайлах үйл ажиллагаанд оролц, жишээ нь дасгал хийх, дуртай зүйлээ хийх, найзууд гэр бүлтэйгээ ойр дотно байх. Түүнчлэн стресст орсон нэгнийг буруутгахын оронд урамшуулж, урам зоригийн үг хэлэх нь хамгийн сайн үр дүнтэй гэнэ.

Стрессээс болж сайн нойроо авч чадахгүй байгаа хүмүүст зориулж доорхи практик зөвлөгөөг хэрэгжүүлээрэй.
Орой унтахын өмнө санааг тань зовоож байгаа зүйлс болон, өөрийн үүрэг хариуцлагаа дэвтэр дээрээ цувруулан бич. Энэ арга нь нойрсохоосоо өмнө таны тархийг сэргээж, сайхан нойрсож, маргаашийнхаа эрч хүчийг авах үндэс болно. Read more...

Wednesday, May 20, 2009

ЭССЭ хэрхэн бичих вэ?


Эссэ гэдэг харь хэлний vг болоод ч тэр vv, эссэ бичнэ гэдэг бидэнд нэлээд хэцvv даалгавар байдаг билээ. Тэгвэл чамд эссэ бичихийн энгийн нууцыг нээе. Энэхvv бяцхан нууцыг судлан мэдээд, єєрийн гарт оруулсан байхад чиний хувьд санаагаа олох, дэлгэрvvлэн бичих, тєгсгєл хийх гээд эссэтэй холбоотой, тархи гашилгасан олон асуудлууд vгvй болж, ямар ч сэдвийн дагуу цэгцтэй, ойлгомжтой, сайн эссэг бичихэд хагас цаг л хангалттай байх болно. Эссэ гэж юу вэ? Эссэ гэдгийн утга учрыг сайтар ойлгоогvй тохиолдолд эссэ бичихийн тухай санахын ч хэрэггvй биз ээ. Vvнийг ойлгохын тулд эхлээд хvн тєрєлхтний нийгэмшин амьдрах болсны цаад шалтгаан тийш анхаарлаа хандуулъя. Нийгмээрээр амьдрах нь юугаараа давуутай вэ? Олуулаа байхын гол давуу тал нь бие биетэйгээ мэдээлэл солилцсны дvнд бvгдээрээ хєгжиж байдагт оршдог байна. Тэгэхээр ийнхvv мэдээлэл солилцохын тулд, мєн єєрийгєє бусдад илэрхийлэх, єєрийн vзэл бодлыг ойлгуулахын тулд хэл яриа бий болсон билээ. Харин бидний авч vзэж буй vндсэн асуудал болох эссэг агуулдаг бичгийн хэлний хувьд бол харьцангуй сvvлд vvссэн боловч бас л хvмvvсийн харилцааны хэлбэр юм. Товчхондоо эссэ бол "Хvн хvндээ єєрийн vзэл бодол болон сэтгэлийн хєдлєлєє илэрхийлэхэд зориулагдсан бичгийн хэлний нэгэн хэлбэр юм.
delgerenguig tatah

http://share.gogo.mn/11159881242865030
Read more...

Wednesday, May 13, 2009

Лекцээ хэрхэн гүйцэж бичих вэ?


Хичээл дээр лекцийг гүйцэж тэмдэглэнэ гэдэг шинээр оюутан бологсдын хувьд учрах бэрхшээлүүдийн нэг нь байсаар ирсэн. Ихэнхи оюутнууд багшийн хэлж ярьж байгааг нэг бол бүгдийг нь бичиж авах гэж хичээж, нэг бол самбар дээрхийг бүгдийг хуулж авах гэсээр байтал лекцийн цагийн хичээлийн тэмдэглэл “Нөхөөстэй урлаг” болох вий.
Харин дараа нь тэмдэглэсэн лекцээ уншихын тулд бусад хүмүүс байтугай өөрөө ойлгохоо байчихдаг. Тэгвэл хэрхэн зөв, бөгөөд оновчтой тэмдэглэл хийх вэ? гэдэг талаар гайхамшигт мэргэн зөвлөгөөнүүдийг танд хүргэе.
Лекц эхлэхээс өмнө
  • Лекцэндээ урьдчилан бэлтгэснээр тухайн лекцийн орох агуулгыг мэдсэн байх нь тухайн лекцэнд бэлтгэлтэй байх хамгийн сайн арга юм.
  • Аль болох урагшаа суухыг хичээ. Гар утсаа унтраахаа мартав аа.
  • Зөв хандлагатай байх хэрэгтэй. Сайн сонсоно гэдэг бол анхаарлаа сайн хандуулж байгаа хэрэг юм. Лекц хэлэгчийн өгүүлэх гэж буй зүйлтэй чиний бодол сөргөлдөж байсан ч үргэлж сэргэг байж сонсоорой.
Лекцийн үед
  1. Лекцээ тэмдэглэх үзэг, дэвтэр, цаасаа аль хэдийн бэлэн байлгаарай. Үзэгний чинь бэх дуусах, бал чинь эвдрэх, харандаа чинь хугарах зэрэг тохиолдолд барьц алдахгүйн тулд байнга илүүг нөөцөлж авч явж байгаарай. Тэрнээс гадна цүнхэнд олон дэл сул зүйл байхад ядаж хайж цаг алдахгүйн тулд пинал авч түүн дотроо бүх бичгийн хэрэгслээ хийх нь чиний хэр сурлагандаа сайн анхаардгийг чинь харуулах төдийгүй, чиний талаар аятайхан, эмх цэгцтэй, хувийн зохион байгуулалттай гэсэн сэтгэгдлийг бусдад төрүүлэх болно.
  2. Лекц эхлэхээс өмнө тухайн өдрийн он сар өдөр, лекцийн гарчгийн нэрийг заавал бичнэ.
  3. Лекцийг эхлэхээс өмнө багш тухайн лекцийг танилцуулдаг. Тиймээс багшийн юу хэлж байгааг маш анхааралтай сонсоод лекцийн ерөнхий дүр зургийг хүлээж авсны дараа юуг тэмдэглэх хэрэгтэй гэсэн зураглал орж ирнэ. Юуг бичиж авах ёстойг тайлбарлавал:
    • Хэсэг бүрийн сэдэв
    • Тухайн сэдэвтэй холбоотой жишээ, санаанууд
    • Самбар дээр бичсэн зүйл, ялангуяа тухайн сэдвийн гарчгуудыг бичиж авна. Бүх зүйлүүдийг гүйцэж тэмдэглэл хийхийн тулд дэл сул үгнүүдийг алгасаж, харин байнга хэрэглэгддэг үгнүүдийн товчлол ашиглах хэрэгтэй. Сонссоноо өөрийнхөөрөө ойлгон дүгнэж бич. Багшийн хэлснээр дүгнэж бичих шаардлагагүй. Сана: чиний зорилго бол багшийн хэлж, ярьж байгааг сонсоод ойлгох болохоос, түүний хэлсэн үг бүрийг үг үсэг алдалгүйгээр бичих явдал биш юм.
  4. Аливаа чухал гэсэн үг, өгүүлбэрт таних тэмдэг тавина. Жишээ нь энд маркераар тодруулах, төрөл бүрийн хаалт, хашилт ашиглах гэх мэт. Үүнийг талаар зөвлөгөө хэсгээс харна уу.
  5. Гол санаануудыг дэмжих жишээ, дэлгэрэнгүйг товчхон боловч заавал тэмдэглэж авна.
  6. Хэрэв лекцийн төгсгөлд дүгнэлт хийж байгаа бол түүн дээр анхаарлаа маш сайн хандуул. Тэмдэглэлээ хийхдээ зохион байгуулалт сайтай байгаа эсэх дээрээ анхаараарай. Хэрэв хийсэн тэмдэглэл чинь дэс дараагүй байгаа бол гол санаануудыг дүгнэлт хэсэг дээрээ доош нь цувуулан бичээрэй.
  7. Лекцийн төгсгөлд ойлгоогүй зүйлсээ багшаас асуугаарай.
Лекцийн дараа
  1. Лекц дууссаны дараа бичиж авсан тэмдэглэлээ боломжтой бол маш хурдан гүйлгээд харчих. Учир нь аливаа лекцийг 24 цагийн дотор дахин харах нь үлдэц маш сайн байдагт оршдог.
  2. Лекцийн дараа ахин унших үедээ тэмдэглэлээ илүү дэс дараанд оруулж болох юм.
  3. Бичсэн лекцээ долоо хоногт дор хаяж нэг удаа харж байгаарай. Түүнчлэн дараагийн лекцний өмнө ахин харж хэвшээрэй.
Read more...

Төрийн буцалтгүй тусламж олгох журам

Шинээр оюутан болох гэж байгаа залуучууд төрөөс зээл тусламж хэрхэн авдаг, ямар нөхцөл, журам байдаг талаар мэдээлэл дулимагхан мэт санагддаг юм. Тийм үүднээс одоо оюутан болоогүй байгаа ч эртнээс бэлдээд судлаасай гэсэн үүднээс доорхи журмыг нийтэллээ.
МОНГОЛ УЛСЫН БОЛОН ГАДААДЫН ДЭЭД БОЛОВСРОЛЫН
СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГАД СУРАЛЦАГЧДАД ТӨРИЙН
БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ОЛГОХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн дээд боловсролын сургалтын байгууллага (цаашид "сургууль" гэнэ)-ын бакалавр, магистр, докторын өдрийн сургалтад зохих журмын дагуу элсэн суралцаж байгаа Монгол Улсын иргэнд сургалтын төлбөрийн төрийн буцалтгүй тусламж олгох, хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад амьжиргааны тэтгэлэггүйгээр суралцаж байгаа Монгол Улсын иргэнд амьжиргааны тэтгэлгийн буцалтгүй тусламж олгох болон хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцаж байгаа гадаадын иргэнд сургалтын төлбөр, амьжиргааны тэтгэлгийн буцалтгүй тусламж олгоход энэхүү журмыг дагаж мөрдөнө.
1.2. Сургалтын төрийн сан, сургууль, суралцагч хоорондын харилцааг холбогдох хууль тогтоомж болон энэхүү журмаар зохицуулна.
1.3. Энэхүү журмын дагуу төрийн буцалтгүй тусламж авах суралцагч Сургалтын төрийн сантай гэрээ байгуулна. Уг гэрээг үндэслэн суралцагчийн сургалтын төлбөрийг тухайн сургуульд Сургалтын төрийн сангаас тусгай хуваарийн дагуу шилжүүлнэ.
1.4. Тухайн жилд төрийн буцалтгүй тусламжид хамрагдах суралцагчдын хяналтын тоог сургууль тус бүрээр боловсролын болон санхүү, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага жил бүрийн 7 дугаар сарын 1-ний дотор тогтоож, холбогдох сургууль, Сургалтын төрийн санд мэдэгдэнэ. Тухайн хичээлийн жилд элсэгч, суралцагчдад хяналтын тоонд багтаан шинээр болон үргэлжлүүлэн олгох хуваарийг мэргэжлээр нь тодорхойлсон байна. Энэ хуваарийг нийтэд мэдээлэх ажлыг тухайн сургууль, Сургалтын төрийн сан зохион байгуулна.
Хоёр. Төрийн буцалтгүй тусламж олгох нөхцөл
2.1. Элсэгчдэд дараахь нөхцөлд сургалтын төлбөр, амьжиргааны тэтгэлгийг Сургалтын төрийн сангаас хяналтын тоонд багтаан буцалтгүй тусламжийн хэлбэрээр олгоно:
2.1.1. боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрийн дагуу зохион байгуулсан улсын хэмжээний олимпиадад эхний гурван байр эзэлсэн суралцагчийн сургалтын төлбөр;
2.1.2. олон улсын зэрэглэлийн олимпиад, уралдаан, тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн амжилттай оролцсон суралцагчийн сургалтын төлбөр;
2.1.3. хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад амьжиргааны тэтгэлэггүйгээр суралцаж байгаа Монгол Улсын иргэний амьжиргааны тэтгэлэг;
2.1.4. бүтэн өнчин суралцагчийн сургалтын төлбөр;
2.1.5. хөгжлийн бэрхшээлтэй суралцагч буюу эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн сургалтын төлбөр;
2.1.6. хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн нэг суралцагчийн сургалтын төлбөр;
2.1.7. өрхийн нэг гишүүнд ногдох орлого нь Үндэсний статистикийн хорооноос тогтоосон бүсийн амьжиргааны түвшингийн 50 хувиас доогуур орлоготой өрхийн суралцагчийн сургалтын төлбөр;
2.1.8. бог малд шилжүүлснээр өрхийн нэг гишүүнд 50 хүртэл толгой мал ногдох малчин өрхийн нэг суралцагчийн сургалтын төлбөр;
2.1.9. хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцаж байгаа гадаадын иргэний сургалтын төлбөр, амьжиргааны тэтгэлэг.
2.2. Хяналтын тоонд багтаан дараахь нөхцөл хангасан суралцагчдыг шалгаруулан, сургалтын төлбөр, амьжиргааны тэтгэлгийн буцалтгүй тусламжийг шинээр буюу үргэлжлүүлэн олгоно:
2.2.1. сургуулиа төгссөний дараа орон нутагт 3-аас дээш жил ажиллахаар гэрээ байгуулсан суралцагчийн сүүлийн 2 жилийн сургалтын төлбөр;
2.2.2. журмын 2.1.4, 2.1.5-д заасны дагуу буцалтгүй тусламж авч суралцсан суралцагчийн сурлагын голч дүн 2.0 болон түүнээс дээш байх тохиолдолд, бусад нөхцөлөөр буцалтгүй тусламж авч суралцсан суралцагчийн сурлагын голч дүн 2.8 болон түүнээс дээш байх тохиолдолд гэрээг сунган буцалтгүй тусламжийг үргэлжлүүлж олгоно. Голч дүнгийн үзүүлэлтээр хасагдсан суралцагчийн оронд нэг хичээлийн жилээс илүү хугацаагаар 2.8-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа тухайн сургуулийн суралцагчийг Сургалтын төрийн сангаас шалгаруулан буцалтгүй тусламжид хамруулж болно.
Гурав. Бүрдүүлэх материал
3.1. Төрийн буцалтгүй тусламжид хамрагдах суралцагч нь дараахь бичиг баримтыг бүрдүүлэн жил бүрийн 9 дүгээр сарын 1-ний дотор сургуульдаа өгнө:
3.1.1. өргөдөл (тусгай маягтын дагуу);
3.1.2. эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч болон суралцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар;
3.1.3. бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар (магистрант, докторантын хувьд бакалавр, магистрын дипломын хуулбар);
3.1.4. энэ журмын 2.1.1, 2.1.2, 2.1.4-2.1.8-д заасан суралцагчийн хувьд сургуульд зохих журмын дагуу элссэнийг нотлох эрхийн бичиг;
3.1.5. энэ журмын 2.1.1-2.1.3, 2.1.9-т заасан суралцагчийн хувьд боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын шийдвэр;
3.1.6. энэ журмын 2.1.4-т заасан суралцагчийн хувьд эцэг, эхийн нас барсны гэрчилгээний хуулбар;
-энэ журмын 2.1.5-д заасан суралцагчийн хувьд хөгжлийн бэрхшээлтэй болохыг тогтоосон холбогдох байгууллагын тодорхойлолт;
-энэ журмын 2.1.6-д заасан суралцагчийн хувьд өрхийн нэг гишүүнийг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан болохыг тогтоосон холбогдох байгууллагын тодорхойлолт;
-энэ журмын 2.1.7-д заасан суралцагчийн хувьд өрхийн нэг гишүүнд ногдох орлогыг тодорхойлсон харьяалах сум, дүүргийн Засаг даргаас баталгаажуулсан албан ёсны бичиг баримт;
-энэ журмын 2.1.8-д заасан суралцагчийн хувьд өрхийн нэг гишүүнд ногдох толгой малын тоо, малчин өрх болохыг нотлох харьяалах сум, дүүргийн Засаг даргаас баталгаажуулсан албан ёсны бичиг баримт;
-энэ журмын 2.2.1-д заасан суралцагчийн хувьд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр болон аймгийн Засаг даргын Тамгын газартай байгуулсан гэрээ;
-энэ журмын 2.2.2-т заасан суралцагчийн хувьд сургуулийн болон дүнгийн тодорхойлолт.
Дөрөв. Төрийн буцалтгүй тусламжийн санхүүжилт
4.1. Сургалтын төрийн сангийн шугамаар төрийн буцалтгүй тусламж авахыг хүссэн суралцагчдаас батлагдсан хяналтын тоонд багтаан сонгон шалгаруулах ажлыг сургуулийн захирлын тушаалаар байгуулсан комисс хариуцан зохион байгуулна. Комиссын бүрэлдэхүүнд тухайн сургуулийн сургалтын болон оюутны асуудал хариуцсан ажилтан, оюутны байгууллага, суралцагч, эцэг, эх, асран хамгаалагчийн төлөөллийг оруулна. Комисс нь энэ журмын 3-т заасан материалыг үндэслэн төрийн буцалтгүй тусламжид хамрагдах элсэгч, суралцагчийг жил бүрийн 9 дүгээр сарын 15-ны дотор сонгон шалгаруулж, дүгнэлтийг Сургалтын төрийн санд хүргүүлнэ.
4.2. Сургалтын төрийн сан нь төрийн буцалтгүй тусламжид хамруулахаар сургуулиас гаргасан дүгнэлтийг үндэслэн суралцагчтай гэрээ байгуулж, төлбөрийг сургуульд нь шилжүүлнэ. Санхүүжилтийн хэмжээ болон суралцагчтай байгуулах гэрээний загварыг боловсролын болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.
4.3. Хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад амьжиргааны тэтгэлэггүйгээр суралцаж байгаа Сургалтын төрийн сантай гэрээ байгуулсан Монгол Улсын иргэнд амьжиргааны тэтгэлгийн төрийн буцалтгүй тусламж олгоно. Суралцагчид олгох амьжиргааны тэтгэлгийн хэмжээг холбогдох гэрээ, хэлэлцээрт тодорхой заагаагүй бол тэтгэлгийн хэмжээ болон Сургалтын төрийн сан, суралцагч хооронд байгуулах гэрээний загварыг боловсрол болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална. Санхүүжилтийг Монгол Улсаас тухайн оронд суугаа Элчин сайдын яамаар дамжуулан олгоно. Элчин сайдын яам нь жил бүр өөрийн суугаа болон хавсран суугаа оронд суралцаж байгаа Монгол Улсын иргэдийн сурлагын талаархи судалгааг гаргаж, жил бүрийн 10 дугаар сард гадаад хэргийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаар дамжуулан боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага болон Сургалтын төрийн санд ирүүлж байна.
4.4. Хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцаж байгаа гадаадын иргэнд гэрээ, хэлэлцээрт заасан санхүүгийн нөхцөлийн дагуу сургалтын төлбөр, амьжиргааны тэтгэлгийн төрийн буцалтгүй тусламжийг олгоно. Суралцагчдад олгох амьжиргааны тэтгэлгийн хэмжээг холбогдох гэрээ, хэлэлцээрт тодорхой заагаагүй бол боловсролын болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүдийн хамтарсан шийдвэрээр тогтооно. Санхүүжилтийг Сургалтын төрийн сангаас тухайн суралцагчийн суралцаж байгаа сургуулиар дамжуулан олгоно. Сургууль нь тухайн суралцагч хичээлдээ бүрэн сууж, сургуулиас тавьсан шаардлагыг бүрэн биелүүлж байгаа талаархи мэдээллийг гарган Сургалтын төрийн санд албан ёсоор хичээлийн улирал бүрийн төгсгөлд ирүүлж байна.
4.5. Энэхүү журмын 4.3, 4.4-т заасан төрийн буцалтгүй тусламжид хамрагдаж байгаа суралцагчийн гэрээг сунгах, санхүүжилтийг үргэлжлүүлэн олгох асуудлыг холбогдох сургууль, Элчин сайдын яамны тодорхойлолтыг үндэслэн Сургалтын төрийн сан шийдвэрлэнэ.
4.6. Суралцагч нь чөлөө авсан болон журамд заасан голч дүнгийн босгын шаардлага хангахгүй суралцсан тохиолдолд сургуулийн албан ёсны шийдвэр, саналыг үндэслэн гэрээг нь түдгэлзүүлж, санхүүжилтийг түр зогсооно.
Тав. Бусад
5.1. Хоёр дахь дээд боловсрол эзэмшиж байгаа суралцагчид энэхүү журам хамаарахгүй.
5.2. Гэрээ, санхүүжилттэй холбогдон гарсан маргааныг холбогдох хууль тогтоомж, гэрээ, дүрэм, журмаар зохицуулна.
Read more...

Билл Гейтс сургуульд заахыг мартсан 11 зүйлийг ингэж нэрлэж байна


Билл Гейтсийг бишрэн тахиж эсвэл үзэн ядаж болно. Гэхдээ түүнийг ер бусын бөгөөд онцгой сэтгэдэг хүн гэдгийг үгүйсгэх аргагүй. Иймээс бодит амьдралын тухай өчүүхэн ч ойлголтгүй зөвхөн онолоор тархи угаадаг бүхэл бүтэн систем буюу боловсролыг тэгшитгэх системийн золиос болсон хүүхдүүдэд болон өөрийгөө ямар нэг хэмжээгээр хүүхэд хэмээн одоо ч мэдэрдэг хүмүүст зориулж, нэгэн сургуульд уригдан ярилцлага хийхдээ түүний хэлсэн санаа бодлоос та бүхэнтэй хуваалцъя. Хатуу боловч үнэн үг. Билл Гейтсийн сургуульд заахыг мартсан 11 зүйлийг ингэж нэрлэж байна.
1. Амьдрал шударга бус үүнтэй эвлэр.
2. Хорвоо ертөнц чиний сэтгэл санаа, өөрийгөө хүндэтгэх хүндэтгэлийг нулимаад л хаячихна. Чиний сайн тал, нэр хүндийг зөвшөөрөхийн өмнө чамаас ямар нэгэн амжилт бүтээл шаардана.
3. Сургуулиа төгсмөгц жилийн 1,000,000 төгрөгийн цалин авах магадлал бараг үгүй. Чи "гавъяа байгуулаагүй" цагт компанийн дэд ерөнхийлөгч болохгүй.
4. Хэрэв чи багшийгаа хатуу чанд, шаардлага өндөртэй гэж бодож байвал босстой болохоо түр хүлээсэн нь дээр. Багшаас ялгаатай нь боссын ажил алба чамайг даалгавраа хэрхэн биелүүлэхээс чи мөнгөтэй болох уу үгүй юу гэдэг нь хамаардаг.
5. Зах дээр наймаа хийхийг чи өөрийн нэр хүндээс доогуур гэж бүү бод. Таны өвөг дээдэс ямар ч ажлыг, ийм ажлыг ч сайхан боломж гэж үзэж хөлжиж чадсан түүхтэй.
6. Бүтэлгүйтэх болгондоо эцэг эхээ буруутгах гэж бүү яар, бүү үгэл, өөрийн бүтэлгүй явдалд шантарч болохгүй, харин алдаан дээрээс суралцаж сур.
7. Чамайг төрөхөөс өмнө эцэг эх чинь одоо чамд санагдаж байгаа шигээ ийм уйтгартай, сонирхолгүй хүмүүс байгаагүй. Тэд чамайг санаа зовох юмгүй хүүхэд насаа өнгөрөөг гэж, чиний хувцас хунарыг угааж, чиний өөрийгөө өргөмжлөх чалчаа үгийг сонссоор ийм болсон юм. Ийм учраас гэрээ засаад төрөө засахын өмнө өөрийнхөө өрөөг янзалж цэгцэлсэн нь дээр.
8. Танай сургууль ялагчид, ялагдагсад гэж хуваахаа больсон. Зарим сургуульд муу дүн авахаа бүр байсан. Хичнээн л бол хичнээн удаа шалгалт шүүлэг өгч болно. Энэ бүхэн бодит амьдралтай огтхон ч адилгүй. Амьдралд чи ганц л удаа шалгалт өгнө гэж ойлгох хэрэгтэй.
9. Амьдрал жилийн 4 улиралд хуваагдахгүй, зуны амралт гэж тэнд байхгүй. Маш цөөн ажил олгогч чамайг өөрийн "би"-гээ олоход туслана, үүнийг чи хувийн чөлөөт цагаар амжуулах ёстой.
10. Бодит амьдралыг зурагтаар үзүүлж байгаатай бүү андуур! Амьдрал дээр хүмүүс ихэнхи цагаа кафед бус харин ажлын газраа өнгөрөөдөг.
Эцсийн зүйл:
11. Нүдний шилтэй "онцчуудтай" сайн харилцаатай бай. Хожим тэдний нэг чиний дарга болох магадлал өндөр. Үүнээс дүгнэж хэлэхэд хэдий чи балчирхан байгаа ч гэлээ цаг хугацаа чамайг хэзээ ч хүлээдэггүй юм шүү. Чамд сурч мэдэх зүйлс асар их бий. Алт шиг үнэтэй эцэг эхээ хайрлаж, сургуульд хий дэмий сэлгүүцэж наргихыг бус өөрийгөө хөгжүүлж,боловсрохыг эрхэм болгох хэрэгтэй. Хэрэв багш чинь ингэж чадахгүй бол тэднээс шаард. Магадгүй тэд чам шиг хүүхэдтэй олон учирч байгаагүй учраас 10, 20 жилийн өмнөх юмаа давтаж заасаар байгаад орчин үеийн хүүхэд залуусын шинэ сэтгэлгээ, шинэ хандлагыг мартаж дүүнгэ болсон байж болох юм. Үргэлж зурагт үзэж олон ангит савангийн дуурь үзсэнээр хүн хөгжинө гэвэл Царцаа Намжилын үлгэртэй адил болно. Өөртөө тависан зорилгодоо үнэнч байж хөдөлмөрлөж чадвал амьдрал чамайг шагналын нэрснээс хасна гэж хэзээ ч байхгүй.
Read more...

Tuesday, April 28, 2009

Оюутан таны мэдэх ёстой 10 вэб хуудас


Оюутан таны мэдэх ёстой 10 вэб хуудас, єєрт хэрэгтэй бvх мэдээллvvдээ нэг дороос олох боломжтой. Таны алтан цагийг хэмнэнэ гэдэгт итгэлтэй байна.

1. MSN Encarta - MSN Encarta нь 4,500 гаруй Microsoft Encarta-н єгvvлэл ... http://encarta.msn.com/

2. Refdesk - Толь бичигнvvд, нэвтэрхий толь, цахим тооцоолуур, газрын зураг шинэ мэдээ мэдээллvvд болон хайлтын системvvд http://www.refdesk.com/

3. HowStuffWorks - Яагаад газар хєдєлдєг вэ, яаж CD бичдэг вэ гэх мэт хар мянган яагаадыг эндээс асууж мэдэж аваарай. Компьютер электроник, автомашин, Шинжлэх ухаан, зугаа цэнгэл, болон хvмvvсийн тухай агуулга ихтэй. http://www.howstuffworks.com/

4. Canada's SchoolNet - Канадын засгийн газраас гаргасан сайт боловсролын байгууллагуулын сvvлийг vеийн мэдээ
http://www.schoolnet.ca/

5. Download.com - Энэ сайтыг мэдэхгvй хvн байхгvй байх, free юмуу shareware 1000 мянган программыг эндээс маш нарийн ялгалтаар vНЭГvЙ авч болно. Хаа газрын оюутанууд ядуу л байдаг баян нь ч гэсэн ядуу аашилдагаас хойш энэ сайтыг заавал мэдэх албатай
http://www.download.com/

6. Novelguide.com - Mark Twain- Huckleberry Finn, Fyodor Dostoyevsky - Notes from the Underground гэх мэт алдартай зохиолуудад хэн юу гэж анализдсан байна мєн зохиолчдын амьдрал уран бvтээлтэй эндээс танилцаарай
http://www.novelguide.com/

7. Math.com - За энэ ч тодорхой агуу Математикийн шинжлэх ухаан! Алгебр, Геометр, Тригонометр-н бодлоно дасгал онол. мєн багш нар эндээс хичээлийнхээ тєлєвлєгєєг хийж болох юм. Мєн математикийн хєгжилтэй бодлогууд тайлбарууд.
http://www.math.com/

8. Wolfram Mathworld - Математикийн 12600 ухагдахуунууд
http://mathworld.wolfram.com/

9. FreeTranslation - Sprechen Sie Deutsch? Англиас Хялбаршуулсан хятад руу эсвэл Францаас Англи руу гэх мэт шууд хєрвvvлэн орчуулна. дээд тал нь 1,800 vгтэй єгvvлбэр орчуулж чадна. Мєн хамгийн сайхан мэдээ нь Web URL-аа бичээд бvтэн хуудсаар нь орчуулах боломжтой
http://www.freetranslation.com/

10. Shakespeare Online - Дэлхийн шилдэг зохиолч яруу найрагчдын жvжиг болон шvлгийг олж уншихаас гадна алдартай зvйр цэцэн vгс байдаг.
http://www.shakespeare-online.com/

Science Made Simple - Шинжлэх ухааны сvvлийн vеийн мэдээ мэдээллийг уншиж, олон салбарын асуулт хариултыг унших ба гэрийн даалгавар бие даалтандаа энэ сайтнаас санаа авч болох юм байна
http://www.sciencemadesimple.com/

Read more...

ГАДААДЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛЬД ОЮУТАН, МАГИСТРАНТ, ДОКТОРАНТ СУРАЛЦУУЛЖ БУЙ ТУХАЙ



Монгол улсын иргэд гадаадын их сургууль, коллежид дараах хэлбэрээр суралцах боломжтой. Yvнд:

1. Гадаад орны Засгийн газар, олон улсын байгууллагын тэтгэлэгээр
2. Монгол улсын Засгийн газрын тэтгэлэгээр
3. Хувийн шугамаар.
Гадаад орны Засгийн газар, олон улсын байгууллагын тэтгэлэгээр суралцах хvмvvсийг хоёр талын гэрээ, хэлэлцээрт заасан нєхцлийн дагуу сонгон шалгаруулж элсvvлдэг. Энэ шугамаар жил бvр гадаадын 14 оронд хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу оюутан суралцуулахаар илгээж байна. 2004 оны 12 дугаар сарын байдлаар манай нийт 1365 оюутан бакалаврын тєвшний сургалтад, гадаадын 8 оронд манай нийт 219 магистрант, докторант 2 улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу тус тус суралцаж байна (энэ талаар дэлэгэрэнгvй мэдээллийг 1 дvгээр хавсралтаас харна уу). Ийнхvv суралцуулах оюутныг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын баталсан "Гадаадад суралцуулах оюутан сонгон шалгаруулах журам" (3 дугаар хавсралтаас харна уу)-ын дагуу сонгон шалгаруулдаг. Суралцах нєхцлийн хувьд орон орноос хамаарч єєр байдгийг анхаарах хэрэгтэй.
Монгол улсын Засгийн газрын тэтгэлэгээр єндєр хєгжилтэй орны нэр хvндтэй их сургуулиудад магистр, докторын зэрэг хамгаалах сургалтад явуулах ажил 1997 оноос эхэлсэн. Энэ хєтєлбєрт хамрагдах хvмvvсийг сонгон шалгаруулахад Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын тушаалаар баталсан “Єндєр хєгжилтэй орны их сургуулийн магистрантур, докторантурт суралцах хvмvvсийг сонгон шалгаруулах журам” (4 дvгээр хавсралтаас харна уу)-ын дагуу зохион байгуулдаг. 1997 оноос хойш нийт 31 оронд 813 магистрант, докторант Монгол улсын Засгийн газрын тэтгэлэгээр суралцсан байна (энэ талаар дэлэгэрэнгvй мэдээллийг 2 дугаар хавсралтаас харна уу). Энэ магистрант, докторантуудын дийлэнх нь АНУ, ХБНГУ, Англи, Япон, ОХУ, Австрали улсын их, дээд сургуульд эдийн засаг, санхvv, удирдлага, боловсрол, инженер, технологи, эрvvл мэнд, хууль, байгалийн ухаан, мэдээлэл зvйн чиглэлээр суралцсан байна.

Суралцуулах орон, мэргэжлийн чиглэл, хvний тоо, бvрдvvлэх бичиг баримт, шалгалтын хуваарь, сонгон шалгаруулах нєхцлийг жил бvрийн эхний хагас жилд багтаан шалгалт эхлэхээс 14 хоногийн ємнє “Єнєєдєр”, “Єдрийн сонин”, “Зууны мэдээ” гэх мэт хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд зарладаг. Шалгалтын тухай зарлалыг мєн яамны vvдний самбар болон яамны вэб сайт ын “зар мэдээ”, “мэдээлэл” гэсэн хэсгvvдээс унших болон хэвлэн авч болно. Иймд гадаадад суралцах боломжийг эрэлхийлж байгаа оюутан, залуусдаа 7 хоног бvр яамны веб хаяг руу орж байхыг зєвлєж байна. Сонгон шалгаруулалт голдуу 1-6 сард явагдаж байна.

Мэргэжлийн чиглэлийг тогтоохдоо Монгол Улсын Ерєнхийлєгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газар, ЗГХЭГ, яамд, агентлаг, тусгай газрууд, боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллагуудаас ирvvлсэн суралцуулах мэргэжлийн чиглэл, улсын нэр, хяналтын тооны захиалга, Засгийг газрын vйл ажиллагааны хєтєлбєр, vндсэн чиглэл, vндэсний болон дэд, дэмжих хєтєлбєрvvд, нийгэм, эдийн засаг, шинжлэх ухаан, технологийн хєгжлийн тєлєв байдал зэргийг харгалздаг.

Сонгон шалгаруулалтад тэнцсэн хvмvvсийн материалыг хvлээн авах талаас ирvvлдэг зааврын дагуу бvрдvvлэн тухайн улсын ЭСЯ-тай хамтран холбогдох газарт нь хvргvvлж, суралцуулах асуудлыг шийдвэрлvvлдэг.

2005-2006 оны хичээлийн жилийн байдлаар ОХУ-д 140, Унгарт 5, Польшид 10, Энэтхэгт 15, Туркэд 30-45 (хэлбэлздэг), Болгарт 1, Вьетнам 20 (энэ жилээс нэмэгдсэн), Украинд 5, БНХАУ-д 50 (энэ жилээс нэмэгдсэн), Солонгост 5, Японд 30-35 (хэлбэлздэг), Кубад 4 (биеийн тамирын чиглэлээр 2 хvн нэмэж авдаг), Чехэд 4, Казахстанд 4 хvнийг хоёр улсын Засгийн газар болон яамд хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу бакалаврын тєвшний сургалтад тус тус хамруулах боломжтой байна. Єєрєєр хэлбэл нийт 14 оронд 323-345 хvнийг бакалаврын тєвшинд суралцуулахаар байна. Энэ нь ємнєх 2004 оныхтой харьцуулахад бакалаврын тvвшинд суралцагчдын тоо 35-57 хvнээр буюу 12-20%-иар єсєх боломжтой байна гэдгийг харуулж байна.

Харин магистрын тєвшинд Солонгост 1, Энэтхэгт 15, Туркэд 15, докторын тєвшинд ОХУ-д 50, Чехэд 4, Украинд 2, Болгарт 1, Польшид 2 хvнийг хоёр улсын Засгийн газар болон яамд хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу суралцуулахаар байна. Єєрєєр хэлбэл нийт 8 оронд 90 хvнийг магистр, докторын тєвшинд суралцуулна. Энэ нь ємнєх оныхтой харьцуулахад магистр, докторын тєвшинд суралцагчдын тоо 6 хvнээр буюу 7%-иар єсєх боломжтойг харуулж байна.

Япон, Хятад, Энэтхэг улсад суралцах хvмvvсийн шалгалтыг тухайн улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас зохион байгуулж байгаа. Иймд тодорхой мэдээллийг тухайн ЭСЯ-даас авч болно.

Хоёр улсын Засгийн газар болон яамд хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу бакалаврын тєвшинд суралцах хvсэлтэй хvмvvсийг дээр дурдсан "Гадаадад суралцуулах оюутан сонгон шалгаруулах журам"-ын дагуу сонгон шалгаруулж байна.

Энэ журмын дагуу сонгон шалгаруулалтад аттестатчилагдсан буюу магадлан итгэмжлэгдсэн, тєрийн болон тєрийн бус ємчийн их сургууль, дээд сургууль, коллежийн 1-2 дугаар ангид 3-аас дээш голч дvнтэй суралцаж байгаа оюутнуудыг сургуулийн тодорхойлолтыг vндэслэн сурч байгаа мэргэжлийн чиглэлээр нь оруулж байгаа. Мєн гадаадад нэг хичээлийн жилээс багагvй хугацаагаар зєвхєн хэлний бэлтгэлд суралцаж тєгссєн хvнийг шалгалтад оруулдаг. Харин хувиараа vндсэн сургалтад хамрагдаж байгаа хvмvvсийг шалгалтад оруулдаггvй.

Шалгалтад оролцох хvмvvс доор дурдсан материалыг бvрдvvлж, зарлагдсан єдєр бvртгэх байранд єєрийн биеэр ирж бvртгvvлнэ. Yvнд:

  • 1, 2 дугаар ангийн сурлагын дvнгийн vзvvлэлт
  • Бvрэн дунд боловсролын vнэмлэхийн хуулбар /нотариатаар баталгаажуулсан/
  • Шалгалтад орохыг зєвшєєрсєн сургуулийн захиргааны албан бичиг /бvрэлдэхvvний сургуулиас шууд нэр дэвшигдсэн оюутны материалыг хvлээж авахгvй/
  • Иргэний vнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /шалгалтын vеэр авч ирэх/
  • 3х4 хэмжээний 1 хувь цээж зураг

Сургуулиуд шалгалтад орох єєрийн оюутны нэрсийг шалгалт эхлэхээс 5-аас доошгvй хоногийн ємнє Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд ирvvлнэ. Ингэхдээ их сургуулиас 6 хvртэл, дээд сургууль, коллежиос 3 хvртэл оюутан нэг хуваарь дээр єрсєлдєхєєр тооцно.

Бvртгэл нь шалгалт эхлэхээс 2 хоногийн ємнє дуусна. Хугацаанаас хоцорсон оюутныг бvртгэхгvй.

Сонгон шалгаруулалтыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам тухайн орноос манай оронд суугаа Элчин сайдын яамтай хамтран зохион байгуулдаг. Сонгон шалгаруулалттай холбогдох зардлыг оюутнууд єєрсдєє хариуцдаг.

Бvртгvvлсэн оюутнууд нь мэргэжлийн суурь шалгалт буюу гадаад хэлний шалгалтыг тест хэлбэрээр єгнє. ОХУ, Украин, Казахстанд суралцах оюутнууд орос хэлний, бусад оронд суралцах оюутнууд англи хэлний шалгалт єгнє. Мэргэжлийн суурь шалгалтын тєрєл нь суралцах мэргэжлээсээ шалтгаалан єєр єєр байдаг...

Шаардлагатай тохиолдолд энэ шалгалтад тэнцсэн соёл, урлаг, спортын салбарын оюутнуудаас мэргэжлийн онцлогтой уялдан тусгай шалгалт авч болно.

Мэргэжлийн суурь шалгалтад нийт онооны 50%-иас дээш оноо авсан оюутныг дараагийн шалгалтад оруулна. Дараагийн гадаад хэлний шалгалтад мєн 50%-иас дээш амжилт vзvvлбэл зохино.

Хоёр улсын Засгийн газар болон яамд хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу магистрантур, докторантурт суралцуулах сонгон шалгаруулалтад тухайн зарлагдсан мэргэжлийн чиглэлийн дагуу бакалавр /докторантурт бvртгvvлэх хvмvvс магистраас доошгvй/-аас доошгvй боловсролтой /сургалтын голч дvн нь 3,25-аас доошгvй байна/, мэргэжлээрээ 2 ба тvvнээс жил ажилласан, судалгаа шинжилгээний ажлын дадлага, туршлагатай, гадаадад суралцах хэлний бэлтгэлтэй хvмvvсийг оруулна.

Магистрантур, докторантурын шалгалтад оролцох хvмvvс доор дурдсан материалыг бvрдvvлж, зарлагдсан єдєр бvртгэх байранд ирж бvртгvvлнэ. Yvнд:

  • єргєдєл;
  • иргэний vнэмлэх /шалгалтын vеээр авч ирэх/;
  • 1 хувь цээж зураг /3*4 хэмжээтэй/;
  • хэлний мэдлэгийн тvвшин тогтоох шалгалт єгсєн баримт;
  • эрvvл мэндийн бичиг;
  • албан газрын тодорхойлолт;
  • нотариатаар баталгаажуулсан бакалаврын болон магистр /докторантурт хамаарна/-ын боловсрол эзэмшсэн тухай дипломын хуулбар, дvнгийн жагсаалт;
  • єєрийн судалгааны ажлын тухай товч хураангуй /4-5 хуудас/;
  • эрдэм шинжилгээний бvтээлийн жагсаалт.

Бvртгvvлсэн хvмvvсээс Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын тушаалаар байгуулагдсан комисс хэлний болон мэргэжлийн шалгалт авч сонгон шалгаруулалтыг зохион байгуулна. Шалгалтын комисс нь тухайн салбарын эрдэмтэн, их сургууль, коллежийн профессор, багш нараас бvрдэнэ. Сонгон шалгаруулалттай холбогдон гарах зардлыг шалгуулагч єєрєє хариуцна.

Гадаад хэлний шалгалтыг тест хэлбэрээр, мэргэжлийн шалгалтыг ярилцлага хийх, реферат бичvvлж хамгаалуулах хэлбэрээр авна. Мэргэжлийн шалгалтын агуулга нь шалгуулагчийн мэргэжлийн ерєнхий мэдлэгийн болон судалгааны ажлын тєвшин, нийтлvvлсэн бvтээл, судалгааны ажлын онолын болон практикийн ач холбогдол, суралцаж ирээд хийх ажлын талаар vнэлгээ єгєхєд оршино. Мэргэжлийн болон хэлний шалгалтын доод босго оноо нь нийт онооны 60%-иас доошгуй байна.

Шалгалтын нийлбэр оноог баримтлан, мэргэжлийн чиглэл, хяналтын тоонд багтааж шалгаруулна. Бакалаврын тєвшинд шалгуулагчдын оноо тэнцвэл сvvлийн улирлын шалгалтын дундаж дvнг харгалзах ба уг оноо мєн тэнцсэн тохиолдолд бvрэн дунд боловсролын vнэмлэхийн дундаж дvнг баримтлан шалгаруулна.

Гадаадын аль нэг оронд суралцах шалгалтад тэнцэж хvлээн авах талд материал нь хvргэгдсэн хvмvvсийг дахин єєр оронд суралцуулах шалгалтад оруулахгvй.

Шалгалтад орохдоо материалаа хуурамчаар бvрдvvлэх, шалгалтын асуултыг хариулах буюу дvгнvvлэхдээ бусдын дэмжлэг авах, вариант солих, тусгай бэлтгэсэн материал, ном, хэвлэл хуулж ашиглах, бусдад туслах, шалгалтад єєрийнхєє оронд хvн оруулах зэрэг хуурч мэхлэхийг оролдсон болон тухайн vед эрх бvхий байгууллагаас тавьсан нэмэлт шаардлага, шалгалтын дэгийг биелvvлээгvй гэх мэт зєрчил гаргасан хvмvvсийг шалгалтаас шууд хасч сургууль, албан газарт нь мэдэгдэнэ.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам нь шалгалтад тэнцсэн хvмvvсийн материалыг хvлээн авах талаас ирvvлсэн зааврын дагуу бvрдvvлэн хvргvvлж, суралцуулах асуудлыг шийдвэрлvvлнэ.

Шалгалтад тэнцсэн хvмvvсийг гадаадад суралцуулах тухай эцсийн шийдвэрийг хvлээн авагч талаас ирvvлсэн урилга, суралцагчийн эрvvл мэндийн vзлэгийн магадлагааг vндэслэн Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд гаргана.

Суралцахаар шийдвэр гаргуулсан хvмvvс нь тухайн орны эрх бvхий байгууллагаас хуваарилсан их, дээд сургуульд vнэ тєлбєргvй суралцах ба амьжиргааны тэтгэлэг авна. Замын зардлаа суралцагч єєрєє хариуцна.

(Гадаадад суралцагчдын санхvvгийн нєхцєл орон орноосоо шалтгаалан єєр єєр байдаг. .Санхvvгийн нєхцлийн тухай судалгааг 2005 оны 5 дугаар сард багтаан яамны вэб сатад байршуулна).

Єндєр хєгжилтэй орны их сургуулийн магистрантур, докторантурт Сургалтын тєрийн сангийн зээлээр суралцах хvмvvсийг Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны сайдын баталсан “Єндєр хєгжилтэй орны их сургуулийн магистрантур, докторантурт суралцах хvмvvсийг сонгон шалгаруулах журам” (3 дугаар хавсралтаас харна уу)-ын дагуу сонгон шалгаруулж байна.

Энэ журмын дагуу Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам доор нэр дурдсан захиалагч байгууллагуудаас жил бvрийн нэгдvгээр сард багтаан тухайн салбарын тэргvvлэх чиглэлийн захиалгыг авч, Засгийн газрын vйл ажиллагааны хєтєлбєр, vндсэн чиглэл, vндэсний болон дэд, дэмжих хєтєлбєрvvд, нийгэм, эдийн засаг, шинжлэх ухаан, технологийн хєгжлийн тєлєв байдалтай уялдуулж, мэргэжлийн чиглэлийг тогтооно. Тогтоосон мэргэжлийн чиглэл, суралцуулах хvний тоо, олгох санхvvжилтийн хуваарийг яам жил бvрийн 3 дугаар сард багтаан захиалагч байгууллагуудад хvргvvлнэ.

  1. Ерєнхийлєгчийн Тамгын Газар
  2. Их Хурлын Тамгын Газар
  3. Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар
  4. Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам
  5. Сангийн яам
  6. Хууль зvй, дотоод хэргийн яам
  7. Гадаад хэргийн яам
  8. Yйлдвэр, худалдааны яам
  9. Байгаль орчны яам
  10. Тvлш, эрчим хvчний яам
  11. Эрvvл мэндийн яам
  12. Хvнс, хєдєє аж ахуйн яам
  13. Зам тээвэр, аялал жуулчлалын яам
  14. Барилга, хот байгуулалтын яам
  15. Нийгмийн хамгаалал, хєдєлмєрийн яам
  16. Батлан хамгаалах яам
  17. Улсын мэргэжлийн хяналтын газар
  18. Гамшигаас хамгаалах ерєнхий газар
  19. Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газар
  20. Монгол банк
  21. Дээд шvvх
  22. Улсын Ерєнхий прокурорын газар
  23. Yндэсний статистикийн газар
Захиалагч байгууллагууд тухайн жилийн 4 дvгээр сард багтаан єєрийн захиалгаар єндєр хєгжилтэй орны их сургуулийн магистрантур, докторантурт суралцуулах мэргэжил, хvний тоо, сонгон шалгаруулах нєхцлийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлана.

Шалгалтад оролцох хvмvvс нь зарлагдсан мэргэжлээр бакалавраас доошгvй боловсролтой (сурлагын голч дvн нь 3.5-аас доошгvй байна), мэргэжлээрээ 2-оос доошгvй жил ажилласан, олон улсын нэр хvндтэй их сургуулийн vндсэн сургалтад зарлагдсан мэргэжлийн чиглэлийн дагуу шууд суралцахаар элссэн хvмvvс байх ёстой. Энэ тэтгэлэгт хамруулах гадаадын их сургуулиудын нэрсийн жагсаалтыг их сургуулиудын зэрэглэл тогтоодог олон улсын нэр хvнд бvхий байгууллагуудаас гаргасан мэдээлэлд vндэслэн БСШУЯ жил бvр шинэчлэн зарлаж, шинэчлэгдсэн жагсаалтыг яамны вэб сайт (http://mecs.pmis.gov.mn)-ын “мэдээлэл” гэсэн хэсгийн “гадаадад суралцахыг хvсэгчдэд” зориулсан буланд байршуулна.

Дээрх шаардлагыг бvрэн хангасан шалгалтад оролцох хvсэлтэй хvмvvс нь доор дурдсан баримт бичгийг бvрдvvлж, зарлагдсан хуваарийн дагуу холбогдох захиалагч байгууллагад бvртгvvлнэ:

а. єргєдєл (тухайн чиглэлээр суралцахаар болсон зорилго, ийнхvv суралцахад єєрийгєє бэлтгэсэн байдал болон яагаад єєрийгєє энэ тэтгэлэгт хамаарагдах шаардлагатайг тайлбарласан vндэслэл, суралцаж тєгсгєєд хийх ажлын тухай тєсєєлєл, суралцахад шаардагдах дэмжлэг, нєхцлийг тодорхой илэрхийлсэн байна);
б. иргэний vнэмлэх, тvvний нотариатаар баталгаажуулсан хуулбар;
в. сvvлийн нэг жилийн дотор авахуулсан 1 хувь єнгєт цээж зураг (3*4 хэмжээтэй);
г. энэ журмын 5-д заасан сургуулиас элсvvлсэн тухай албан захидал (тухайн сургуулиас захиалагчдад хаяглан битvvмжлэн ирvvлсэн байх);
д. эрvvл мэндийн vзлэгт хамрагдсан тухай баримт (тусгай маягтын дагуу);
е. ажил байдлын тодорхойлолт (хамгийн сvvлд ажиллуулж байсан 2-3 байгууллагын болон судалгаа шинжилгээний ажлыг нь сайн мэдэх этгээдээс энэ мэргэжлээр суралцах бэлтгэл, туршлага, зан тєлєвийн онцлогийг нь тодорхойлсон захидлыг битvvмжлэн захиалагчид ирvvлсэн байна);
ж. бакалаврын болон магистр (докторантурт суралцах хvмvvст хамаарна)-ын боловсрол эзэмшсэн тухай диплом, дvнгийн жагсаалт, тэдгээрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар;
з. єєрийн судалгааны ажлын тухай товч хураангуй (2000-аас илvvгvй vгэнд багтаан судалгаа хийж буй чиглэл, эзэмшсэн арга зvй, хvрсэн гол vр дvн, дvгнэлтээ илэрхийлсэн байна);
и. эрдэм шинжилгээний бvтээлийн жагсаалт (докторантурт суралцах хvмvvс
заавал бvрдvvлнэ).
Захиалагч байгууллага сонгон шалгаруулалтыг энэхvv журмын дагуу ил тод, шударга зохион байгуулж, тухайн захиалгат ажлын байрын шаардлагыг бvрэн хангаж буй хvмvvсийг шалгаруулна. Сонгон шалгаруулалттай холбогдон гарах зардлыг шалгалтад оролцогч єєрєє хариуцна.

Захиалагч байгууллага нь шалгалтад тэнцсэн хvмvvстэй хоёр талын гэрээ (цаашид “гэрээ” гэнэ) байгуулна. Гэрээнд сургалтын явцад хяналт тавих, суралцагчийг хугацаанд нь амжилттай тєгсгєх, буцаан ирvvлэх, ажлын байраар баталгаатай хангах тухай тодорхой нєхцєл болон захиалагч, суралцагчийн харилцан хvлээх бусад эрх, vvрэг, гэрээний заалтууд зєрчигдсєн нєхцєлд хоёр талын хvлээх хариуцлагыг тодорхой тусгана.

Захиалагч байгууллага нь шалгалтад тэнцсэн хvмvvсийн баримт бичгийг сонгон шалгаруулалтын дvн, сайдын зєвлєлийн хурлын шийдвэр, гэрээний хамт жил бvрийн 8 дугаар сарын 1-ний єдрийн дотор БСШУЯ-нд ирvvлнэ.

“Єндєр хєгжилтэй орны их сургуульд Засгийн газрын тэтгэлгээр хvн суралцуулах асуудлыг зохицуулах зєвлєл” нь захиалагчдын сонгон шалгаруулалтын дvнг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдад танилцуулна. Тэтгэлэг олгох эцсийн шийдвэрийг Боловсролын асуудал эрхэлсэн сайд гаргана.

Тэтгэлэг авахаар шалгарсан хvмvvсийн талаарх мэдээлэл (намтар, мэргэжил, боловсрол, ажил эрхлэлт, захиалагч, гэрээ, сурлага, санхvvжилт)-ийг яамны болон захиалагчийн Вэб сайтад байршуулан байнга шинэчилж байна. Магистрантурт суралцах хугацаа 2 жилээс, докторантурт суралцах болон нэг суралцагчид зээл олгох нийт хугацаа 3 жилээс илvvгvй байна.

Эхний санхvvжилтийг хагас жилийн, дараагийн санхvvжилтийг 1 хvртэл жилийн хугацаагаар олгоно. Дараагийн санхvvжилтийг олгох асуудлыг тухайн суралцагчийн суралцаж буй сургуулиас захиалагчид шууд хаяглан ирvvлсэн сурлагын дvн, дараагийн улиралд бvртгvvлсэн хичээлийн жагсаалтыг vндэслэн захиалагчаас ирvvлсэн тодорхойлолтын дагуу шийдвэрлэнэ.

Мєн Япон Улсын Засгийн газрын буцалтгvй тусламжаар хэрэгжиж буй “Хvний нєєцийг хєгжvvлэх тэтгэлэг” тєслийн хvрээнд 2002 оноос хойш жил бvр 20 хvнийг Японы нэр хvнд бvхий их сургуулиудын магистрантурт голдуу мэдээллийн технологи, эдийн засаг, хууль, удирдлага, харилцааны чиглэлээр шалгаруулан суралцуулж байна. 2005 оны сонгон шалгаруулалтыг 8 сараас хойш олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр єргєн хvрээтэй зарлана. Энэ тэтгэлэгт сургалтын талаарх нарийвчилсан мэдээллийг тєслийн гvйцэтгэгч байгууллага болох Японы олон улсын хамтын ажиллагааны тєв (JICE)-ийн Улаанбаатар хот дахь Тєлєєлєгчийн газраас авч болно (утас: 327052, вэб сайт: http://www.jice.org/english/, хаяг: Улаанбаатар хот, Сvхбаатар дvvрэг, 2 дугаар хороо, Чингисийн єргєн чєлєє 11-1, Болор Бизнес тєв, 206 тоот, байршил: Баянгол зочид буудлын баруун хойно байрлах 3 давхар цагаан байшин).

Тус яамнаас зохион байгуулж буй дээр дурдсан тэтгэлэгт хєтєлбєрvvдээс гадна хувиараа болон бусад олон улсын бєгєєд олон нийтийн байгууллагуудын шугамаар олгогдож буй тэтгэлгvvдийн талаарх дэлгэрэнгvй мэдээллийг Боловсролын зєвлєгєє, мэдээллийн тєв (EARC)-ийн вэб сайтаас авч болно (EARC-ийн утас 319016, вэб сайт: www.earcmn.org, хаяг: Улаанбаатар – 46, Соёлын тєв єргєє цогцолбор, Хvvхдийн номын ордон, 1 давхар).


БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ
БОЛОВСРОЛЫН ГАЗРЫН МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЫН ХЭЛТЭС Read more...

Tuesday, April 14, 2009

Ирээдүйд өндөр үнэлэгдэх 10 чадвар


Олон улсын хэмжээнд болон Монголын бизнесийн байгууллагуудад хийсэн судалгаанд үндэслэн Монголын ирээдүй судлал нийгэмлэгээс ойрын ирээдүйд өндөр үнэлэгдэх чадваруудыг жагсаалтыг толилуулж байна.
1. Ажлын ёс зүй буюу өөрийгөө идэвхжүүлэх, цаг төлөвлөх чадвар
2. Эрүүл мэнд, гадаад төрхөндөө байнга анхаарал тавих чадвар
3. Аман харилцааны чадвар
4. Бичгийн харилцаа буюу албан бичиг найруулах, бичгээр тайлагнах, үндэслэл дэвшүүлэх чадвар
5. Хүмүүстэй тулж ажиллах, холбоо харилцаа тогтоох буюу багаар ажиллах чадвар
6. Хүмүүст нөлөөлөх (ялангуяа борлуулалт, манлайллын хувьд) чадвар
7. Мэдээллийн чадвар буюу хэрэгтэй мэдээллээ олж цуглуулах, мэдээллийг цэгцэлж боловсруулах чадвар (компьютер ашиглах чадвар)
8. Статистик, хүснэгт, график гэх мэт тоон аргуудыг хэрэглэх чадвар
9. Зөв асуулт тавих, асуултад зөв хариулдаг байх чадвар
10. Асуудлыг шийдвэрлэх чадвар

studynduk.com Read more...

ирээдүйд хамгийн эрэлттэй байх мэргэжил


БИЗНЕС: Маркетингийн менежер, үнэт цаас санхүүгийн зуучлагч, интернэт маркетингийн мэргэжилтэн, үл хөдлөх хөрөнгийн зуучлагч.
БОЛОВСРОЛ: Математик болон байгалийн ухааны багш, насанд хүрэгчдийн сургалтын менежер.
УРЛАГ: Бүжигчин, продюссер, найруулагч, жүжигчин, хөгжимчин, зураач, зохиолч, сонины сурвалжлагч, телевизийн хөтлөгч.
АНАГААХ УХААН:Түргэн тусламжийн техникч, мэс засалч, шүдний эрүүл ахуйч, сувилагч.
МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ: Системийн шинжээч, компьютерийн инженер, вэб мэргэжилтэн, сүлжээний техникч, Java програмист, IT менежер, вэб үүсгэгч, өгөгдлийн администратор.
ХУУЛЬ: Оюуны өмчийн хуульч, анти-терроризмын мэргэжилтэн, хамгаалалтын албаны ажилтан, татвар үл хөдлөх хөрөнгийн хуульч.
ҮЙЛЧИЛГЭЭ: Нийгмийн ажилтан, үс засалтын хэв маяг тодорхойлогч, нисэх онгоцны механикч, хүүхэд асрагч, нарийн боовчин, газар зохион байгуулалт, архитектор.
СПОРТ: Тамирчин, дасгалжуулагч, чийрэгжүүлэлтийн багш.
ТЕХНОЛОГИ: Цахилгааны инженер, биологич, CAD оператор, бүтээгдэхүүний дизайнер, борлуулалтын инженер, техникийн үйлчилгээний менежер.
БУСАД: Мужаан, цахилгаанчин, баглаа боодол /хүргэлтийн ажилтан, нислэгийн тийз бичигч, зочид буудал/ рестораны менежер, жолооч.

studynduk.com Read more...

Англид сурахад ямар үнэтэй вэ?


НВУ-д сургуульд суралцахад гарах зардлыг тооцоолохдоо гол 2 зүйл дээр анхаарах хэрэгтэй. Үүнд эхнийх нь таны сургалтын төлбөр нөгөө нь амьдралын өртөг юм. Эхнийхийг нь та бол ерөнхийдөө зохицуулж болох бөгөөд учир нь сургалтын төлбөр нь тухайн сонгосон сургууль коллежид тогтмол (дунджаар Undergraduate болон Postgraduate сургалтууд жилийн 6000-17000 паунд, манайхаар дамжиж элсвэл энэ тоо хамаагүй бага!) байдаг. Харин амьдралын өртөг бол ихээхэн өөрчлөгдөх боломжтой тоо юм.

Байр Хэрвээ л та найз нөхдөөсөө болон хамаатан садангаасаа үнэгүй байр санал болгуулах азтай биш бол ямар нэг толгой хоргодох байртай байхын тулд доод тал нь орлогынхоо хагасыг зарим тохиолдолд түүнээс ч илүүг байрандаа зарцуулна. Өөртөө тохиромжтой байр орон сууц олох нь ялангуяа Англид амьдрах эхний нэг жилд маш чухал ач холбогдолтой байдаг билээ. Найдвартай тохилог байранд байх нь таны хичээл номондоо түлхүү анхаарах, шинэ найз нөхөдтэй болоход чухал үүрэгтэй.

Байраа сонгохдоо анхаарах зарим зүйлийг энд дурдъя.

-Үнэ. Долоо хоногийн ямар үнэтэй, урьдчилгаа хэдийг төлөх, барьцаанд хэр мөнгө төлөх, хэдий хугацаагаар амьдарч болох, байрны гэрээ гэх мэт

-Гал зуух. Гал зуухаа ганцаараа хэрэглэх үү бусадтай хамтарч ашиглах уу, тэнд нь ойр зуурын хэрэглээний зүйлс байгаа эсэх

-Өрөөний хэмжээ. Өрөө чинь хир том, бусадтай хамтарч эзэмших эсэх мөн ариун цэврийн өрөөний талаар

-Нийтийн тээврийн хэрэгсэл. Сургуулиас хэр хол, унааны зардал

-Орчин тойрон-д нь хамгийн ойрын хэрэглээний газрууд дэлгүүр, банк гэх мэт байгаа эсэх, хаалга цонх нь хир бат бөх, тэр орчин хэр тайван газар вэ?

Лондон бол Английн зүүн өмнөд хэсгийн нэгэн адил маш өндөр өртөгтэй газруудын нэг юм. Оюутны байр хөлслөхөд хамгийн хямд газруудыг Английн хойд хэсэг гэж ярьцгаадаг. Лондонд дундажаар нэг өрөө байр хөлсөлөхөд долоо хоногийн 100-250 паунд байдаг. Манай Монголчууд иймэрхүү үнэтэй байр хөлсөлж аваад 2-3-уулаа хамтран амьдардаг билээ.

Хүнс Таны хүнсэндээ хэрэглэх зардал нь мөн л анхаарч үзүүштэй том зардлуудын нэгэнд орно. Гэхдээ хүнсний барааны үнэ ерөнхийдөө хааяагүй адил байдаг. Ер нь боломжийн хооллож байхын тулд долоо хоногийн доод тал нь 35 паунд төлөвлөх хэрэгтэй.

Гадуур гарах Та магадгүй гадуур гарахаас илүү хичээл номондоо анхаарна гэх байх л даа. Гэхдээ ихэнх оюутнууд хааяа гадуур гарч найз нөхөдтэйгөө цагийг хамт өнгөрүүлэхийг илүүд үздэг. Энэ нь бас л нэг анхаарч үзүүштэй хэсэг бөгөөд магадгүй та долоо хоногт 0-100 паунд үүнд зарцуулж болно.

Ном, бичиг хэрэглэл Ном харьцангуй үнэтэй байдаг боловч та заавал багшийнхаа хэлсэн шинэ ном болгоныг худалдан авах албагүй. Сургуулийнхаа болон амьдарч буй дүүргийнхээ номын сангаас мөн хуучин номын дэлгүүрээс ч сайн ном олдох боломжтой. Мөн ихэнх сургуулийн багш нар зааж буй хичээлийнхээ талаар бэлдсэн материалыг хувилан олшруулж оюутнууддаа тараадаг. Гэхдээ л үүнд долоо хоногт 5 паунд төлөвлөхөд гэмгүй.

Компьютер болон бусад хэрэгсэл Та магадгүй өөрийн компьютертай, түүнийгээ ирэхдээ авчирч болох юм. Хэрэв ирээд шинэ сайн компьютер авахаар төлөвлөж байгаа бол энэ нь дундажаар 1000! паунд байдаг. Гэхдээ танд энэ үнэхээр хэрэгтэй юу эсвэл сургуулийнхаа үнэгүй компьютерийг ашиглах уу гэдэг нь бас л бодууштай асуудал.

Утас 21 зуунд амьдарч байгаа ямар ч оюутныг утасгүйгээр төсөөлөхөд бэрх юм. Мөн хааяа Монголруу аав, ээж найз нөхөдтэйгөө ярих хэрэг гарна. Мэдээж энэ зардал та утсаар хэр их ярихаас хамаарах бөгөөд дундажаар долоо хоногт 10 паунд төлөвлөхөд гэмгүй.

studynduk.com

Хувцас Мэдээж та долоо хоног болгон дэлгүүр хэсэж хувцас авахгүй ч үүнд бас л мөнгө төсөвлөх хэрэгтэй болно. Зарим их зарцуулдаг оюутнуудыг эс тооцвол ерөнхийдөө долоо хоногт 5-10 паунд төлөвлөх хэрэгтэй.

Унаа Үнэхээр л сургуулийнхаа дэргэд биш бол тодорхой мөнгө бас унаанд төлөвлөх хэрэгтэй болно. Лондонд оюутнууд нь нийтийн тээврийн хэрэгсэлээр 30% хүртэл хөнгөлөлттэйгээр зорчдог ба хөнгөлсний дараа унаанд дундажаар долоо хоногт 10-15 паунд зарцуулдаг байна.

Бусад Үүнд ариун цэврийн хэрэглэл худалдаж авах, байрны үнэнд ороогүй бол цахилгаан болон газны (шатдаг хий) төлбөр бас бус ахуйн жижиг зардал гэх мэт орно. Ер нь бол та нэлээд мөнгөтэй л биш бол хувийн машинтай байх нь зардал ихтэй байдаг ажээ. Аз болоход Англид бүтэн цагаар (Full Time) сурч буй оюутан нь Дүүргийн Татвар (Council Tax )-аас 100% чөлөөлөгддөг. Read more...