REVOL MUSIC RECORDS

Showing posts with label Дэлхийн брэндүүдийн түүх. Show all posts
Showing posts with label Дэлхийн брэндүүдийн түүх. Show all posts

Sunday, May 31, 2009

Calvin Klein Дэлхийн шилдэг брэнд


1968 онд Клайн ба түүний багын найз Берри Щварц нар 10,000 ам.доллартой Нью-Йорк хотыг зорин тэндээ зочид буудалд гадуур хувцасны дэлгүүр ажиллууж улмаар "Calvin Klein"-ийг байгуулсан түүхтэй
Calvin Klein

1968 онд Клайн ба түүний багын найз Берри Щварц нар 10,000 ам доллартой Нью-Йорк хотыг зорин тэндээ зочид буудалд гадуур хувцасны дэлгүүр ажиллууж улмаар "Calvin Klein"-ийг байгуулсан түүхтэй. 1969онд ноён Клайны зураг дэлхийн хамгийн нэр хүндтэй сэтгүүлүүдийн нэг "Vogue" сэтгүүлийн нүүрэн дээр тавигдаж, 1971 он гэхэд түүний эмэгтэй хувцасны цуглуулгад спорт хувцас, классик хүрэм, дотуур хувцас зэрэг нэмэгджээ. 1973 онд Клайн 74 хэсэг бүхий эмэгтэйчүүдийн цуглуулгаараа анх удаа Коти шагналыг хүртсэн бөгөөд энэхүү шагналыг 3 жил дараалан хүртсэн байна. 1977 он гэхэд түүний бизнесийн эргэлтийн хөрөнгө нь 30 сая ам.долларт хүрч, ороолт, гутал, бүс, сөд ба нарны шил гэх мэт зүйлсийг хийх лицензийг олж авчээ.
Тухайн үед Клайн, Шварц хоёр тус тусдаа 4сая ам.доллар олж байв. Гоо сайхны бүтээгдэхүүн, жинс, эрэгтэй хувцас үйлдвэрлэх лиценз авснаар Келвин Клайны жилийн гаргах хөрөнгө нь 100сая ам.долларт хүрчээ. 1978 онд Келвин Клайн нь өөрсдийн жинсэн өмднөөс 200,000 ширхэгийг эхний долоо хоногтоо зарж чаджээ. 1981 онд Фортун сэтгүүл ноён Клайны жилийн орлогыг 8,5 сая ам.доллар хэмээн барагцаалжээ. 1970 оны дунд үед Клайн өмдний арын халаасан дээр өөрийн нэрийг урласан джинсний шинэ загвар гаргажээ. Джинсний тэрхүү шинэ загвараа маш хүчтэй сурталчилсан бөгөөд рекламанд нь арван таван настай Брүүки Шилдс хүү тоглосноор алдарын оргилд хүрчээ. 1980-аад онд тэдний ашиг орлого байнгын өсч байсан бөгөөд 1974 онд 24,000 ам долларын ашиг өгдөг байсан лицензийн програм нь арван жилийн дараа 7,3 сая ам.долларын ашиг өгдөг болтлоо өсжээ. Тэр жилдээ нийт орлого нь 600 сая ам.долларт хүрсэн байна. АНУ болон өөр зургаан улсад нийт 12,000 дэлгүүрээр бараагаа борлуулж байсан ба түүний жилийн ашиг орлого нь 12 сая ам.доллараас хол давжээ. Сонирхуулахад, “Van Heusen”, “IZOD”, “Arrow” “DKNY”, “Timberland”, “Kenneth Cole”, “Michael Kors” зэрэг дэлхийд алдартай брэндүүдийг эзэмшдэг, дэлхийн томоохон хувцасны тэр дундаа цамцны үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч “Phillips Van Heusen” корпорацид 2002 оны 12 сард “Calvin Klein Inc.”-ийг худалджээ.
Read more...

Friday, May 29, 2009

Puma /Дэлхийд шилдэг брэнд/ [№1]


Залуучууд бид Adidas, Nike, Puma,Converse... гэх дэлхийд танигдсан брэнд хувцсаар гангарах дуртай байдаг билээ. Харин хэрэглэж буй брэндээ хэзээ, хаана үүссэнийг бид тэр болгон мэдэж чаддаггүй.Бид танин мэдэхүйн булангаараа дамжуулан хэрэглэгч та бүхэндээ дэлхийд танигдсан брэндийн товч түүхүүдийг хүргэх болно.

Puma-ийн түүх:
Adidas, Nike-ийн дараа яах аргагүй Puma-г дурьдаж болох юм. Puma нь дэлхий нийтэд танигдсан спортын загварын бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч бөгөөд төв нь Herzogenaunrach байрладаг байна. 2007 оны 7-р сарын 17нд Pinault-Printemps Redoute гэсэн францын концерний 62,09 хувийг өөртөө авчээ. 2007 онд 2,37 сая долларын жилийн гүйлгээ хийсэн ба Adidas, Nike-тай эн зэрэгцэхүйц хэмжээтэй үйл ажиллагаа явуулдаг нь 2006 оны байдлаар 6,831 ажилчинтай болсноос харж болно. 1993 оноос хойш Jochen Zeitz даргаар нь ажиллаж байгаа ба түүний гэрээ нь 2007 оны 10-р сард дуусах байсан хэдий ч 2012 он хүртэл сунгагдсан байна. 2004 оноос хойш Philippe Starck Puma-ийн бүтээгдхүүний зохион бүтээгчийн албан тушаал дээр ажиллаж байгаа аж. Puma нь 1986 оноос хойш хувьцаат компани болсон байна. Энэхүү компанийг Rudolf Dassler 1948 онд үндэслэсэн ба 1948 оноос өмнө өөрийн ах Adolf (Adi) Dassler-ийн хамт Adidas-ийн үйл ажиллагааг явуулж байсан билээ. Энэ хоёр ах дүү нь санаа бодлын зөрчилтэй байдлаас үүдэн Adolf Dassler Adidas-ийн үйл ажиллагааг хариуцаж байхад Rudolf Dassler Puma-ийн үйл ажиллагаагаа хийх болжээ. Компанийн нэрийн хувьд авч үзвэл үүсгэн байгуулагчийн нэр болох Ruda гэж санал болгосон боловч АНУ-ын “Саарал чоно” нэрээс үндэслэн Puma гэж нэрлэгдэх болжээ. Бидний танил болсон загвар нь 2008 онд Puma KING нь өөрийн 40 жилийнхээ ойн баярыг хийсэн байна. Баярын үйл ажиллагаанд зориулж KING XL нь 40 размертай загварыг буй болгожээ. Энэ португалын хөл бөмбөгийн аварга Eusubio da Silva Ferreira-ийн дуртай хувцас нь болжээ. 1968 онд тэрээр “KING 42” загварын гуталтайгаараа гоол оруулсан ба анх удаагаа шилдэг хагас хамгаалагчаар “Goldenen Schuhe”-д тэргүүлсэн байна. “Puma”-г хэрэглэдэг хөл бөмбөгийн алдартнуудаас дурьдвал Pele, Kempes, Voeller, Matthaeus, Otto нар билээ. 2008 оны Бээжингийн олимпийн тоглолтонд 15 орны баг тамирчид Puma-ийн хувцсаар гоёсон нь маргахын аргагүй дэлхийд брэнд болж чадсаны нэг илрэл юм. Read more...

Saturday, May 02, 2009

"Adidas" -ын нэр болон логоны тайлбар


Adidas фирмийн үүсгэн байгуулагчийг Adolf Dassler гэдэг байжээ.1949 онд уг фирмийг үндэслэгч өөрийн нэрний эхний үеэс Adi-г хоёр дах үеэс Das хэмээх үеийг авч Adidasгэж нэрлэсэн түүхтэй юм.Харин Adidas –ын логоны учир нь Adolf Dassler 3 хүүтэй болохоор тэднийгээ төлөөлүүлэн 3 зураас эсвэл 3 дэлбээ бүхий логог зохиолгосон гэдэг.Ташуу 3 зураас нь 3 хүү насныхаа эрэмбээр байгаа санааг илэрхийлжээ. Read more...

"Dell" брэндийн эцэг домогт Майкал Делл


“Делл Компьютер Корп.” компанийг vvсгэн байгуулагч, эзэн тэрбээр 1965 оны хоёрдугаар сарын 23-нд АНУ-ын Техас мужийн Хьюстон хотод тєржээ. Тvvний хєрєнгє ойролцоогоор 21.5 тэрбум доллартай тэнцэнэ.

Бага насны тvvх

Арван хоёр настайдаа шуудангийн марк цуглуулж эхлээд тэрбээр мєнгєний эх vvсвэртэй болохын тулд ойролцоох хятад хоолны газарт хоол хvргэгчээр ажилд орсон байна. Марк єдєр ирэх тусам vнэд орж байгааг ном сэтгvvлээс уншиж олж мэджээ. Тухайн vед уг нутгийн эдийн засаг цэцэглэн хєгжиж байсан учир марк цуглуулагчид идэвхжсэн байжээ. Маркны vнэ цаашид єснє гэсэн дvгнэлтэнд хvрсэн бєгєєд энэхvv боломжийг тэрээр алдахыг хvссэнгvй. Майкл ихэнхдээ маркийг дуудлага худалдаа дээрээс авдаг байлаа.
Маркны худалдааг зохион байгуулагчид vйлчилгээнийхээ хєлсєнд нэлээд мєнгє авдаг байсан байна. Тэдэнд мєнгє тєлж байхын оронд єєрийн худалдааг зохион байгуулах нь зvйтэй гэж Майкл бодов. Тvvний урьдчилсан таамгаар бол маркны vнэ цаашид ч єснє, худалдан авагчдын тоо буурахгvй гэдэг нь ойлгомжтой байлаа.Vvнийг бий болгосноор тэрээр худалдаанаас комиссын мєнгє авахаас гадна єєрийн амьдрал дахь хамгийн анхны тєслийг хэрэгжvvлж эхэлжээ. Бичгийн машинаар 12 хуудас бvхий танилцуулга цохин бэлэн болгоод орон нутгийн сэтгvvлд “Деллийн маркууд” гарчигтай зарлал єгсєн нь удалгvй 2000 доллар олсон байна.

Сургуулийн ахлах ангидаа хотын “Хьюстон Пост” сонины захиалгын хуудсыг борлуулснаар мєнгєтэй болохоор шийдсэн аж. Майкл юу хийх ёстойгоо мэдэж байлаа. Хамгийн тvрvvнд захиалагч болох магадлал бvхий хvмvvсийн нэрсийг жагсааж хvн бvрт 2 долоо хоног vнэгvй сонин захиалах эрх олгосон захидал явуулав. Уг ажлаас Делл хvv 18.000 долларын ашиг олж тухайн vед Америкт ховор байсан BMW машиныг худалдан авч унасан гэдэг.

Амжилтанд хvрэх замнал

Майкл компьютерийн сэдэвтэй сэтгvvл тогтмол уншдаг байсны дээр хамгийн сvvлийн vеийн “Apple II” компьютерийг худалдан авахын тулд мєнгє цуглуулах болов. Харин эцэг, эх нь тєрсєн єдрєєр нь уг компьютерийг бэлэглэхэд тэр даруй нэг бvрчлэн задалсан нь эцгийнх нь уурыг маш их хvргэж байсан юм. Харин Майклд бол зєвхєн яаж ажилдагийг мэдэх нь чухал байлаа. Удалгvй єєрийн компьютерийн мэдлэг дээрээ тулгуурлан компьютерийн гол болон бvрэлдэхvvн хэсгvvд болох ой санамжийн микросхем, монитор зэрэг эд ангиудыг сольж туршилт хийсэн нь амжилттай болжээ. Туршилтын дvнд мэндэлсэн “компьютерийг” Майкл маш ашигтай борлуулсан бєгєєд олсон мєнгєєрєє єєр олон эд анги худалдан авч, дахин стандартын бус компьютерийг олон тоогоор зарснаар тооцоолон бодох техник зардаг дэлгvvрvvдтэй ширvvн єрсєлдєєн хийхээ залуу бизнесч ухаарав.

1983 онд Делл Остин хотын Техасын Их сургуульд элсэн оров тvvний эцэг эх нь эмч болно гэдэгт нь найдаж байжээ. Гэвч компьютер бvтээх хvсэл эрмэлзэлдээ бvрэн автсан байсан тул удалгvй 1-р курстээ сургуулиа орхисон байна. Бусад томоохон компьютерийн компаниуд зах зээлд єндєр vнээр компьютерээ борлуулж байсан нь Майклд харьцангуй санагдсан бєгєєд “Компьютерийн зах зээл ямар ч vр ашиггvй байсныг би ухаарсан. Тvvний бvтээсэн vнэнээс борлуулалтын vнэ хамаагvй єндєр байв. Дээр нь сервис vйлчилгээ нь тун тааруу байсан юм.

Тvvний бvтээсэн компьютерийн vнэ 600 доллар хvрэх ч vгvй байхад хvмvvс персонал компьютерийг 3000 доллараар худалдан авч байхыг би харсан. “IBM” л гэхэд эдгээр ангиудын дийлэнхийг бусад vйлдвэрлэгчдээс худалдан авч vйлдвэрлээд нэг компьютерийг тvгээгч нартаа 2000 доллараар худалдаж байсан” хэмээн Майкл єгvvлжээ. Харин тvvнийг тvгээгч нар нь нэг бvрийг 3000 доллараар худалдаж ашиг олж байжээ.

Эцсийн хэрэглэгч нарт тvгээгчийг алгасан vйлдвэрлэгчээс шууд нийлvvлэх санаа тvvний толгойд орж иржээ. Майкл тvгээгч нараас агуулахад нь байгаа илvvдэл эд ангиудыг худалдан авч оюутны дотуур байрны єрєєндєє бэлэн машин угсарч эхэлсэн ажээ. Эхэн vедээ тэрээр хєрш оюутнуудад худалддаг байсан бол удалгvй сонинд зар єгсєн байна. Тэрбээр “хэрэглэгчдэд зориулагдсан” компьютеруудаа зах зээлийн vнээс 15 хувийн хямдаар санал болгож байв.

Тєдєлгvй Делл компьютеруудаа бизнесчvvд, хувиараа эмчлэгч эмч нарт болон хууль зvйн товчоонуудад амжилттай борлуулж эхэлжээ. Нэг сарын борлуулалтын хэмжээ 25.000 орчим доллар байв.

Дєнгєж 19-хєн настай байхдаа тэрээр 1984 оны 5 дугаар сарын 3-нд “Делл Компьютер Корп.”-ыг vvсгэн байгуулжээ. Делл урьдын адилаар “IBM” персонал компьютерийн суурин дээр ажиллаж тэдгээрийг тухайн цагт эрэлттэй байсан эд ангиудаар шинэчилж байв.
Майкл хотод нь байх “Интел” корпорацийн салбарт хандан тухайн цагтаа хамгийн хvчин чадал сайтай байсан 286 процессорын суурин дээр персонал компьютер угсрах чадвартай хvнээр 10 хоногийн 2000 долларын хєлстэйгээр заалгуулсан байна. Ингэж 1985 онд анхны “Делл” загварын персонал компьютер бий болсон тvvхтэй.

“Делл” сард мянган компьютер борлуулан шинэ ажилтнуудаар эгнээгээ нэгтгэж байлаа. Харин сэлбэг хэрэгслийн хувьд урьдын адил захиалж байсан юм. Шинэ компанийн ашиг орлого зогсоо зайгvй єсч эхлэв. Тvvний зарчмууд тухайн vедээ хувьсгал байлаа.

Нэгдvгээрт, бусад vйлдвэрлэгч нарыг бодвол Делл єєрийн худалдан авагчдад мєнгийг нь буцаан олгох баталгаа єгєх болов. Хоёрдугаарт, эрт орой хэзээ нэгэн цагт компьютер нь эвдэрч магадгvй гэж бодоод эвдэрсэн даруйд засах vйлчилгээ хийж єгєхєєс гадна мэргэжлийн хvний зєвлєгєєг утсаар 24 цагийн туршид авах боломжийг нээж єгсєн байна.

“Делл Компьютер Корп.” нь АНУ-ын №1 компьютерийн компани бєгєєд дэлхийд 2-рт ордог.
Тус компанийн интернэт сайтаар єдєрт 50 сая орчим компьютер борлогддог байна. “Делл” дэлхийн персонал компьютерийн 5.3 хувийг хангаж байгаа бєгєєд дэлхийн 40 орчим улсад тєлєєлєгчийн газартай аж. Тэрээр 1989 оны 10 дугаар сард Сюзан Лиебермантай гэр бvл болж, тєрєлх нутаг Остин хотноо 4 хvvхдийн хамтаар энх тунх аж тєрєн суудаг юм байна.

Ч.Баттулга

Read more...

Tuesday, March 24, 2009

Дэлхийн брэнд ROLEX -ийн талаар


Маркетингийн ертөнц ROLEX өөрөө өөрийнхөө зах зээлийг бэлтгэж хэрэглэгчээ бэлтгэсэн үнэхээр гайхамшигт брэнд юм. Тухайн үед хүмүүсийн хэрэглэдэг цаг бүгд л Халаасанд хийдэг цаг байсан бол Ханс Вильсдорф халаасны цаг хийсэнгүй харин хүмүүсийн бугуйнд зүүх боломжтой цаг үйлдвэрлэж хэрэглээгээ бий болгосон юм. Энэ бол яах аргагүй ROLEX брэндийн гайхамшиг болон үлдсэн Үүсгэн байгуулагч Ханс Вильсдорф нь бавари гаралтай бөгөөд 12 насандаа өнчирч, 24 насандаа цагны үйлдвэртэй болохоор сэтгэл шулуудсан нэгэн аж. Лондон хотноо ажиллаж байсан ба 1905 онд "Вильсдорф ба Дэвис" хэмээх компани байгуулжээ. 1960 онд насан эцэс болтлоо "Худалдаачин" гэсэн нэрээр бүхий л албан ёсны бичиг баримтад гарын үсэг зурж байсан ба өөрийгөө цаг үйлдвэрлэгч гэж хэзээ ч зарлан тунхаглаж байгаагүй аж. Халаасны цаг ноёрхож байсан тэр үед тэрээр бугуйн цаг хийх болжээ. Тогтооход амархан, хэлэхэд хялбархан, богинохон үгээр бүтээгдэхүүнээ нэрлэхийг эрмэлзсээр "Ролекс" гэж нэрлэх болжээ. Энэ нэр 1927 оны 11-р сарын 24-нд Ролекс Оустер маркийн цагийг үйлдвэрлэж гаргаснаар дэлхийд алдаршиж түүхээ бичүүлэх болжээ. Энэ цаг худалдаанд гараад жил болсоны дараа "Daily Mail" сонинд бүтэн нүүр сурталчилгаа тавигдсан нь цагны үйлдвэрийн сурталчилгааны эхлэл болсон байна.Ролекс (Rоlех) маркийн цаг нь өндөр үнэ, чанар, чамин ганган, хийц загварын хувьд алдартай бүтээгдэхүүн юм. Ролекс гэдэг нь барааны нэр боловч уг нэр нь 20-р зуунд хүмүүсийн нийгэмд эзлэх байр суурийг илэрхийлэх үзэгдэл болон хувирсан. 1908 оны 7 дугаар сарын 2-нд Ханс Вильсдорф хэмээгч Ролекс маркийн цагийг анх бүртгүүлж байсан түүхтэй. 80 жилийн дараа тэрээр дэлхийн хамгийн том, хүчтэй үйлдвэрлэгч болж чаджээ. Ханс Вильсдорф тооны аргыг ашиглан "тасралтгүй" явдаг цагийг анх бүтээсэн байна. Алдарт 'Ролекс Оустер' маркийн цаг нь мушгиснаас хойш 35 цаг тасралтгүй явдаг. Дараа нь Ролекс цагийг он, сар, өдөртэй болгож, улмаар ус, тоос шороо нэвтэрдэггүй, урвалд идэгдэж зэврэхгүй болгож сайжруулжээ. Ролекс нь Швейцарьт үйлдвэрлэдэг баталгаажсан цагны хамгийн том үйлдвэрлэгч юм. Дэйтона (Daytona) маркийн цагийг зэвэрдэггүй металлаар хийдэг бөгөөд ихээхэн эрэлттэй бүтээгдэхүүн юм. Энэ цагийг авч худалдахын тулд худалдаачид гурваас долоон жил хүлээдэг байна. Цаг цуглуулагчид энэ цагийг авахын тулд 15,000 ам.доллар төлдөг ч тохиолдол байдаг аж. Ролекс, Оустер маркийн цаг нь гоё сайхан, чанар, загвар болон алдаагүй явдаг талаараа цагны ертөнцийг хаанчилж байна. Cellissima Tonneau маркийн цаг үйлдвэрлэх болсноор Ролекс компани нь бүтээгдэхүүнийхээ хүрээг өргөжүүлсэн билээ. Энэ загварын цаг нь Ролекс маркийн дотроос үнэт эрдэнийн чимэг бүхий цаг юм. Өнөө үед Ролекс гэдэг үг нь дэлхийн орчин үеийн спорт, баялаг, төгс төгөлдөр байдал болон эрчимтэй амьдралын загвартай агаар нэг сонсогдох болжээ.Ийм ч учраас дэлхийн нэртэй жүжигчид, уулчид, морин спортынхон, хайгуулчид, гольфчид, поло тоглогчид, уралдааны машин унагчид, тэшүүрчид, теннисчид бүгд л энэхүү брэндийн элч төлөөлөгчид болж эрч хүч, авьяас чадвар, мэргэжлийн түвшин, амьдралын хэм маягийг илэрхийлэх болсон аж. 1953 онд Эверестийн орголд түүхэн авиралт хийсэн ноён Эдмонд Хиллари Ролекс Оустер маркийн цаг зүүж явсан түүхтэй. 25 жилийн дараа энэ оргилыг мөн байлдан дагуулсан Рейнхолд Месснер алдарт Ролекс цагийг зүүж явжээ.

залуу маркет
Read more...