REVOL MUSIC RECORDS
Wednesday, May 13, 2009
Төрийн буцалтгүй тусламж олгох журам
Билл Гейтс сургуульд заахыг мартсан 11 зүйлийг ингэж нэрлэж байна

Билл Гейтсийг бишрэн тахиж эсвэл үзэн ядаж болно. Гэхдээ түүнийг ер бусын бөгөөд онцгой сэтгэдэг хүн гэдгийг үгүйсгэх аргагүй. Иймээс бодит амьдралын тухай өчүүхэн ч ойлголтгүй зөвхөн онолоор тархи угаадаг бүхэл бүтэн систем буюу боловсролыг тэгшитгэх системийн золиос болсон хүүхдүүдэд болон өөрийгөө ямар нэг хэмжээгээр хүүхэд хэмээн одоо ч мэдэрдэг хүмүүст зориулж, нэгэн сургуульд уригдан ярилцлага хийхдээ түүний хэлсэн санаа бодлоос та бүхэнтэй хуваалцъя. Хатуу боловч үнэн үг. Билл Гейтсийн сургуульд заахыг мартсан 11 зүйлийг ингэж нэрлэж байна.
2. Хорвоо ертөнц чиний сэтгэл санаа, өөрийгөө хүндэтгэх хүндэтгэлийг нулимаад л хаячихна. Чиний сайн тал, нэр хүндийг зөвшөөрөхийн өмнө чамаас ямар нэгэн амжилт бүтээл шаардана.
3. Сургуулиа төгсмөгц жилийн 1,000,000 төгрөгийн цалин авах магадлал бараг үгүй. Чи "гавъяа байгуулаагүй" цагт компанийн дэд ерөнхийлөгч болохгүй.
4. Хэрэв чи багшийгаа хатуу чанд, шаардлага өндөртэй гэж бодож байвал босстой болохоо түр хүлээсэн нь дээр. Багшаас ялгаатай нь боссын ажил алба чамайг даалгавраа хэрхэн биелүүлэхээс чи мөнгөтэй болох уу үгүй юу гэдэг нь хамаардаг.
5. Зах дээр наймаа хийхийг чи өөрийн нэр хүндээс доогуур гэж бүү бод. Таны өвөг дээдэс ямар ч ажлыг, ийм ажлыг ч сайхан боломж гэж үзэж хөлжиж чадсан түүхтэй.
6. Бүтэлгүйтэх болгондоо эцэг эхээ буруутгах гэж бүү яар, бүү үгэл, өөрийн бүтэлгүй явдалд шантарч болохгүй, харин алдаан дээрээс суралцаж сур.
7. Чамайг төрөхөөс өмнө эцэг эх чинь одоо чамд санагдаж байгаа шигээ ийм уйтгартай, сонирхолгүй хүмүүс байгаагүй. Тэд чамайг санаа зовох юмгүй хүүхэд насаа өнгөрөөг гэж, чиний хувцас хунарыг угааж, чиний өөрийгөө өргөмжлөх чалчаа үгийг сонссоор ийм болсон юм. Ийм учраас гэрээ засаад төрөө засахын өмнө өөрийнхөө өрөөг янзалж цэгцэлсэн нь дээр.
8. Танай сургууль ялагчид, ялагдагсад гэж хуваахаа больсон. Зарим сургуульд муу дүн авахаа бүр байсан. Хичнээн л бол хичнээн удаа шалгалт шүүлэг өгч болно. Энэ бүхэн бодит амьдралтай огтхон ч адилгүй. Амьдралд чи ганц л удаа шалгалт өгнө гэж ойлгох хэрэгтэй.
9. Амьдрал жилийн 4 улиралд хуваагдахгүй, зуны амралт гэж тэнд байхгүй. Маш цөөн ажил олгогч чамайг өөрийн "би"-гээ олоход туслана, үүнийг чи хувийн чөлөөт цагаар амжуулах ёстой.
10. Бодит амьдралыг зурагтаар үзүүлж байгаатай бүү андуур! Амьдрал дээр хүмүүс ихэнхи цагаа кафед бус харин ажлын газраа өнгөрөөдөг.
11. Нүдний шилтэй "онцчуудтай" сайн харилцаатай бай. Хожим тэдний нэг чиний дарга болох магадлал өндөр. Үүнээс дүгнэж хэлэхэд хэдий чи балчирхан байгаа ч гэлээ цаг хугацаа чамайг хэзээ ч хүлээдэггүй юм шүү. Чамд сурч мэдэх зүйлс асар их бий. Алт шиг үнэтэй эцэг эхээ хайрлаж, сургуульд хий дэмий сэлгүүцэж наргихыг бус өөрийгөө хөгжүүлж,боловсрохыг эрхэм болгох хэрэгтэй. Хэрэв багш чинь ингэж чадахгүй бол тэднээс шаард. Магадгүй тэд чам шиг хүүхэдтэй олон учирч байгаагүй учраас 10, 20 жилийн өмнөх юмаа давтаж заасаар байгаад орчин үеийн хүүхэд залуусын шинэ сэтгэлгээ, шинэ хандлагыг мартаж дүүнгэ болсон байж болох юм. Үргэлж зурагт үзэж олон ангит савангийн дуурь үзсэнээр хүн хөгжинө гэвэл Царцаа Намжилын үлгэртэй адил болно. Өөртөө тависан зорилгодоо үнэнч байж хөдөлмөрлөж чадвал амьдрал чамайг шагналын нэрснээс хасна гэж хэзээ ч байхгүй.
Wednesday, May 06, 2009
шилдэг илтгэл П. Жасрай: Хүний хөгжил хэрэглээгээрээ биш, бүтээх чадвараар хэмжигддэг

Гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, өнгөт үнэт металл, газрын тос, нүүрсний ордоо аж ахуйн эргэлтэд оруулж, үндэсний орлогоо арвижуулан ард түмний амьдралыг дээшлүүлж болно. Энэ мэдээж боломжтой бөгөөд баян чинээлэг амьдралын эх үндэс. Гэхдээ энэ бол хөгжил биш…
Монголд диплом өвөртөлсөн хүний тоо хангалттай их ч гэсэн чанар нь ямар билээ гэдэгт асуудлын гол нь оршиж байгаа. Мэдлэгийн чанар нь шууд бодит байдал болон хувирч чадах эсэхээр хэмжигдэнэ. Одоог хүртэл Монголын мэдлэг онолын шинжтэй, улс орон олон түмний бодит хэрэгцээтэй нягт уялдаж чадаагүй, амьдралаас хөндий, цөөн тооны хүмүүсийн нэр төр, орлогын эх үүсвэр төдийгөөс цааш хэтрэхгүй байна. Энэхүү үнэн бол үндсэндээ өнгөрсөн үеийн нийгмийн байгууллын системийн үлдэгдлээс урган гарсан зүйл.
Шинэ эринд нийгмийн баялгийг арвижуулахад үйлдвэрлэгдсэн болон үйлдвэрлэгдээгүй материалыг ашиглах хөдөлмөрийн эрчмээс мэдлэг илүү ач холбогдолтой болж байгааг бүх хошуучлагчид хүлээн зөвшөөрч байгаа. Инватикийн эрин эхэлж буй өнөө үед мэдлэг хөгжлийн гол хөдөлгөгч хүчин болж байна. Шинэ санаа нээлтийг шууд эд баялаг , үйлчилгээ болгон хувиргах чадамжийг инватикийн потенциал гэж тодорхойлж болно.
Мэдлэгт тулгуурласан эдийн засаг улс орон, бүс нутаг нийт хүн төрөлхтний хөгжлийн үндэс гэж үздэг болсон. Мэдлэгт тулгуурласан эдийн засгийг өнөөдөр хоёр янзаар авч үзэж байна. Нэг нь мэдээлэл, судалгааны материалыг ашиглан эдийн засгийн хөгжлийн хандлагыг тооцсоны үндсэн дээр таамаглалын загвар боловсруулах явдлыг хэлнэ гэж тодорхойлж байна. Нөгөө нь эдийн засгийн ирээдүйг урьдчилан төсөөлсөн улс төрийн бодлогын чиг хандлага гэсэн утгаар ойлгож байна. Энэ хоёр урсгал хоорондоо нягт уялдаатай, харилцан бие биенээ нөхөж байгаа. Нэг нь энэ асуудалд логик илэрхийлэл, арга зүйн талаас нь хандсан бол нөгөө нь улс төрийн талаас хандсан хэрэг юм.
Даяаршсан , ширүүн өрсөлдөөний нөхцөлд эдийн засгаа мэдлэгт тулгуурлан хөгжүүлж чадсан тэр улс орон өнөөдөр хөгжилтэй буюу хөгжиж байгаа улс орон гэх ангиллын алинд хамаарч байгаагаас үл шалтгаалан хошуучлагчийн эгнээнд найдвартай элсэн орох болно.
Жижиг буурай улс орнууд тухайн үеийн материаллаг баялаг, газар зүйн байршил зэргээс шалтгаалан аж үйлдвэрийн үр шимийг хүртэж чадалгүй үлдсэн бол одоо мэдлэгт тулгуурлан эдийн засгаа хөгжүүлж чадвал богино хугацаанд тэргүүн байр сууринд хүрч болох эрин үе нэгэнт эхлээд байна.
Манай орон далайд гарцгүй, олон улсын худалдааны төвөөс алслагдсан жижиг буурай орон. Гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, өнгөт үнэт металл, газрын тос, нүүрсний ордоо аж ахуйн эргэлтэд оруулж, үндэсний орлогоо арвижуулан ард түмний амьдралыг дээшлүүлж болно. Энэ мэдээж боломжтой бөгөөд баян чинээлэг амьдралын эх үндэс. Гэхдээ энэ бол хөгжил биш. Ердөө л арвин хэрэгцээ, чинээлэг амьдрал, бас нөөцийн хязгаарлалт.
Хүний хөгжил хэрэглээндээ биш, бүтээх чадвараар хэмжигддэг. Бүтээх чадвар биеийн болон оюуны хөдөлмөрийн хувьд бас нэг нэгнээсээ ялгагдах онцлогтой. Хорьдугаар зуунд үндсэндээ биеийн хөдөлмөр зонхилж байв. Гэтэл шинэ зууныг биеийн хөдөлмөрийн элементийг агуулсан оюуны хөдөлмөрийн зуун буюу инвацийн зуун гэж тодорхойлох болжээ.
Оюуны хөдөлмөр бол жинхэнэ чөлөөт хөдөлмөр . Иймээс оюуны хөдөлмөр эрхлэгчид өөрөө өөрийнхөө менежер байдаг онцлогтой.
Монголд өнөөдөр үндэсний инвацийн системийн эхлэлийг зөв тавьж цаг хожин тодорхой үр дүнд хүрэх хэрэгтэй байна. Улс төр, бизнесийн хүрээнийхэн зах зээлд өрсөлдөх чадвар, эдийн засгийн хөгжилд инваци чухал болохыг ухаарч ойлгож эхэлсэн явдал нь түүний таатай хөрс болох учиртай.
Бидний амьдарч буй хоёр зууны заагийг инвацийн эрин үеийн эхлэлийн дуусах үе гэж хэлж болно.
Орчин цагийн эдийн засагт инвацийн зарчмын шинж чанартай онцлогийг дараах байдлаар ангилж болно. Нэгд, мэдлэг эд баялаг болоход зөвхөн технологийн судалгаа , боловсруулалт чухал гэвэл өрөөсгөл болно. Зах зээлийн байдал төлөв , өрсөлдөгч болон хамтрагчдын шинж чанар зэрэг мэдээлэл, инваци маш чухал. Хоёрт, эдийн засаг дахь шинжлэх ухааны багцаанд л инваци чухал гэж ойлгож болохгүй юм. Дэлхийн тэргүүлэх байр суурьтай орнуудын байдлыг ажиглахад инваци үйлдвэрлэл үйлчилгээний бүх салбарт , үүний дотор удирдлагын хүрээнд эрчимтэй өрнөж эхлээд байна. Гуравт, суурь судалгааг шууд эд баялаг болгох шугаман зам гэж байхгүй. Суурь судалгаанаас эд баялаг хүртэлх орон зай, цаг хугацааны хүрээнд инвацийн бүхэл бүтэн систем үйлчилнэ. Дөрөвт, инвацийн үйл явцын хурдац сүүлийн үед эрс түргэсч байна. Уг түргэсэлтийг идэвхжүүлснээр өрсөлдөөнд ялах магадлал өсөх болно. Тавд, инваци улам бүр даяаршиж байна. Тиймд мэдлэгт тулгуурласан эдийг орчин үед хамгийн даяаршсан ойлголт гэж үзэх нь зөв.
Сэтгэх чадвар сайтай менежерээр удирдуулсан ферм богино хугацаанд өсөн торниж, өндөр ашиг орлоготой байж, зах зээлд байр суурь эзлэхийн тулд шинжлэх ухааны ололт, шинэ технологийн хойноос хөөцөлдөх болсон байна.
Биотехнологийн ололтод түшиглэн эдийн засгийн өндөр үр ашигтай хөгжил дэвшилд хүрэх суурь дэвсгэр манайд бий. Аж ахуй үйлчилгээний мизо түвшинд буюу мал аж ахуй, газар тариалн, хүнсний салбар эрүүлийг хамгаалах болон байгаль орчны хүрээнд шинэ ололтуудыг нэвтрүүлэх хэрэгтэй. Хүний нөөц ч бий. Айраг эсгэх, тараг бүрэхээс эхлээд бид өөрсдөө ухаардаггүй. Болохоос жижиг ч гэсэн технолгийн уламжлал байгаа гэж хэлж болно.
Дэлхийд эдийн засгийг мэдлэгт тулгуурлан хөгжүүлэх зохион байгуулалтын суурь тавигдаж эхэлснээс хойш хагас зуун жил өнгөрчээ. Инвацийн үйл явц шинжлэх ухааны парк байгуулах замаар хэрэгжиж эхэллээ. Мэдээжийн хэрэг цоо шинэ зүйл шууд эерэг үр дүн өгөөгүй. Онох, алдах, итгэх үгүйсгэхийн аль алинийг хослуулж иржээ.
Анх 1950-иад онд АНУ-ын Калифорни мужийн Стэнфордын их сургууль өөрийн мэдэлд байгаа хэрнээ эзэмшдэггүй байсан талбайг ойжуулж зүлэгжүүлж , зам харгуй байгуулж, тохижуулан анхны паркыг байгуулсан. Үүнийгээ өндөр технологийн үйлдвэрлэл эрхэлдэг бие даасан жижиг фермерүүдэд түрээслэн ашиглуулахын зэрэгцээ тэдэнтэй нягт хамтран ажиллаж эхэлснээр өнөө үед дэлхий дахинд өргөн түгэн дэлгэрч, шинэ хөгжил дэвшлийн үндэс суурь болж байгаа үйл явцын эхлэл тавигдсан түүхтэй. Гэхдээ уг паркийг анхлан байгуулахдаа бодож төлөвлөсөн зүйлс бүрэн хэрэгжиж, үр дүнд хүрэхэд 30 гаруй жил шаардагдсан байна.
Нэр томъёоны тухайд судалгаа шинжилгээний парк, үйлдвэрлэл технологийн парк гэсэн гурван ойлголт бий. Судалгаа шинжилгээний парк гэдэг нь АНУ-аас, шинжлэх ухааны парк гэдэг нь Европоос, тэр дундаа Англиас, үйлдвэрлэл технологийн парк гэдэг нь Оросоос эхтэй. Гэвч эдгээр нь үйл ажиллагааны зорилго, зохион байгуулалтын бүтэц, ажиллах горим журам нь адил, нэг төрлийн эд юм.
1980-аад оноос хойш Ази тив, Латин Америк болон хөгжиж байгаа орнуудад шинжлэх ухааны парк олноор байгуулагдах болсон. Шинжлэх ухааны паркийг олноор байгуулан, үр дүнд хүрч байгаа орны тоонд АНУ, Европын холбооны орнуудаас гадна Канад, Сингапур, Малайз, Австрали, Хятад, Бразил, Энэтхэг, Тайланд, Япон багтана. Сүүлийн үед Финланд, Эстон улс энэ чиглэлд тэргүүлэх байранд орох хэмжээнд хүртэл үр дүнд хүрч байна.
ОХУ-д 1980 оноос хойш шинжлэх ухааны паркуудыг олноор байгуулж, тооны хувьд дэлхийд тавдугаарт орох хэмжээнд очсон боловч чанар чансааны хувьд тун хангалтгүй байгаа гэнэ.
Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай байсан улсуудын хувьд шинжлэх ухаан нь бизнесийн хүрээнээс хэт хол хөндий , академик шинжтэй үйл ажиллагаа явуулдаг, боловсролын сектор нь бизнес, шинжлэх ухааны аль алинтай нь холбогдохгүйгээр бие даасан байдалтайгаар явж ирсэн. Нөгөөтэйгүүр, шинжлэх ухаан, технологийн шинэ ололтыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх нь төлөвлөгөөт үзүүлэлтийг тоогоор хангахад ямар нэг хэмжээгээр саад учруулдаг болохоор бизнесийн хүрээний удирдагчид энэ хоёрын аль алинаас нь жийрхдэг байсан. Систем нь ийм байсан болохоор инвацийн тухай ярих нь утгагүй зүйл байсан юм.
Эдийн засгийг мэдлэгт тулгуурлан хөгжүүлэхэд саад учруулж буй гол бэрхшээл нь хуучин системийн үлдэгдэл, түүний хаялгууд. Шинжлэх ухааны байгууллагууд академик чанараасаа салж чадаагүй. Бизнесийн байгууллагууд эрсдэлээс айгаад , шинжлэх ухааны ололт, шинэ технолгийг нэвтрүүлэхэд зориглохгүй байна. Боловсролын салбар шилжилтийн гэх үедээ яваа тул инвацийн шаардлагын хэмжээнд хүрч амжаагүй. Монголын хувьд энэ чухал салбар олон жилийн турш янз бүрийн бүтэл муутай туршилтад нэрвэгдэн будилсаар өнөөг хүрч байгааг хэлэх хэрэгтэй болов уу.
Хүн төрөлхтний хөгжлийн хурд улам бүр нэмэгдсээр байна. Механикийн эрин үе эхэлснээс хойш 350 гаруй жил болж байж , түүний бүтээгдэхүүн ердийн хэрэглээ болох түвшинд хүрсэн байдаг. Тэгвэл өнгөрсөн зууны дунд үеэс эхэлсэн физик химийн буюу мэдээлэл холбооны эрин 60 орчим жил хөгжөөд одоо шинэ зүйл байхаа нэгэнт больж, ердийн хэрэглээ болон хувираад байна. Дараагийн ээлжит эринг ихэнх эрдэмтэн биотехнологийн буюу эсийн эрин гэж нэрлэж байгаа. 30 орчим жил үргэлжлэх байх гэсэн таамаг бий. Тиймд манай мэтийн хоцрогдсон орон өөрийн инвацийн системийг яаралтай бүрдүүлэхгүй бол дахиад л дэлхий ертөнцийн хоцрогдсон улс хэвээр үлдэх болно.
Инвацийн үйл явцын ач холбогдлыг хүмүүст тайлбарлан ойлгуулж , сэтгэлгээний хоцрогдлыг даван туулна гэдэг асар том зорилт. Хүмүүст итгэл үнэмшил төрөхгүй бол болгоомжлон цаг алдах, эргэлзэж тээнэгэлзсэнээс бололцоотой нөөцийг эргэлтэд оруулж чадахгүйгээс алдагдсан боломжийн өртгийг нэмэгдүүлэх зэрэг өдий төдий сөрөг үр дагавартай.
Инвацийн төсөл хичнээн сайн боловсрогдсон байлаа ч гэсэн эрсдэлтэй. Иймд зээл, хөрөнгө оруулалтын санхүүгийн эх үүсвэрээ тэнд өгч байсанд орвол Эрээнээс бараа зөөх, барьцаатайгаар нь орон сууц худалдан авсан нь найдвартай гэж банк, санхүүгийн хүмүүс боддог бололтой. Энэ бол болгоомжлол биш, ердийн л хоцрогдол. Read more...
Шилдэг илтгэл Монголын Лектор төвийн тэргүүн, Улс төр судлаач, Цэндийн Баатархүү

Удирдтгал
Монгол Улсын ирээдүйн хөгжил, залуусын эх орноо авч явах чадварт юу хэрэгтэй вэ гэдэг асуултад хүн бүр хариулах цаг иржээ. Эх орон хаашаа явж, эх орон хаа хүртлээ хөгжих вэ гэдгээс илүүтэй шинэ үеийн зөв төлөвшлийг бид нэгтгэх, хамгаалах цаг болсон байна. Цаг нь иржээ хэмээн илтгэхийн учир нь цаг нь ирсэнд байгаа юм. Цаг хугацааны түүхэн шалгуур хийгээд улс орны олон зуун жилийн түүх, орчин цагийн шинэ дэлхийн шинэ иргэн байх шалгуур нь бидэнд эрүүл сэтгэлгээ, эрдэм боловсрол, эрхэм суртахуун, эх оронч үзэл, эв нэгдэл гэсэн “Таван-Э”-г эрхэмлэх хэрэгтэй гэдгийг сануулж байна.
Магадгүй олон хүн “Тэгээд яаж энэ зарчмыг чинь эрхэмлэх юм бэ. Ямар хэрэгтэй юм” гэж асууж, бас “Ийм зүйл хэрэггүй” гэж эсэргүүцэж ч болно. Иймд энэ асуултын хариуг энэхүү илтгэлээрээ дамжуулан та бүхэнд хүргэх гэж байна. Миний үзэл хэн нэгний үзэл бодлыг өөрчилж болно, аль эсвэл хэн нэгний бодол санаатай зөрчилдөж ч болно. Гол нь авах гээхийн ухаанаар мэргэн оюундаа өчүүхэн багаар ч болов тунгаан бодно гэдэгт найдаж байна. Тэгээд ч үг хэлсэн хүнийг эсэргүүцэх бус энэ хүн юу хэлээд байна вэ гэдгийг тунгаан бодож, авах гээхийн ухаанаар хандах нь эрүүл саруул сэтгэлгээний нэг шинж билээ.
Эрүүл сэтгэлгээ.
Өнөөдөр хүн бүр эрх мэдэлтэй нь биш эрүүл саруулаар сэтгэдэг хүн улс оронд алс хэтдээ хэрэгтэй гэдгийг хэлдэг, мөн хүлээн зөвшөөрдөг. Гэвч энэхүү үнэт зүйлийг бий болгоно гэсээр та бид ардаа 18 жилийг орхисон байна. Харин та бодит үр дүнг олж харж байна уу. Энэ асуултад эрүүл сэтгэлгээтэй хүн хэрэгтэй гэдэгтээ итгэлтэй хариулж чаддаг шигээ хүн бүр хэзээ ч сэтгэл хангалуун хариулт өгч чадахгүй ээ. Хүн төрөлхтөний түүхээс онцолж үнэлэхүйц тодорхой зүйл нь сэтгэх эрх чөлөөг бий болгож, оюун ухааныг үнэлж чадсан улс орон хөгжсөн гэдгийг бидэнд баталдаг. Энэхүү баталгаа нь монголчуудыг ч тэдний зарчмаас ангид байх боломжгүй гэдгийг баталж байна. Нэг ёсны хөгжлийн эх үндэс бол хүний эрүүл сэтгэлгээ юм. Хүний уураг тархи бол хүн төрлөхтөний хөгжлийн загвар юм.
Эрүүл сэтгэлгээ бол өөрийгөө олохоос эхэлдэг. Сүүлийн үед нийгэмд өөрийнхөөрөө байх, өөрийгөө олох, өөрийгөө танин мэдэх тухай асуудал маш ихээр яригдаж олны анхаарлыг татаж байна. Шнжлэх ухаан болоод, философийн аль аль нь “Хүн төрөлхтөн өөрөөсөө бусад бүх зүйлийг хангалттай судалсан боловч өөрийгөө судлалгүй үлдээжээ. Тиймээс хүн төрөлхтөний танин мэдэхүйн оргил нь хүн өөрөө өөрийгөө таних явдал юм” хэмээн хүлээн зөвшөөрсөн байдаг. Өөрийгөө олох алхам нь хаанаас ирснээ, хаашаа явж байгаа, одоо Зарим хүмүүс аливаад нэг бол үнэн эсвэл худлаа гэсэн утгаар нь хандаж хоёр туйлд хуваагддаг. Уг нь бол хатуу логик ухаанд ч шийдэж болдоггүй үнэн худал гэж байдаг. “Дараахи өгүүлбэр бол үнэн. Харин дээрхи өгүүлбэр бол худал” гэсэн Гёделийн теором байдгийг уншигч та санаж байгаа байх. Ингэж хоёрхон хэмжээст сэтгэнэ гэдэг тун хангалтгүй үзүүлэлт. Учир нь, бид хамгийн энгийн бодлогыг хоёр хэмжээст координатын систем дээр боддог. Энэ бол ердөө л эхлэл. Харин дараа нь бид гуравдах хэмжээст координатын систем дээр бодлого боддог бөгөөд гурван цэгээ холбож дүрс үүсгэдэг. Ингэж дүрсийн хэмжээнд сэтгэнэ гэдэг бол сэтгэлгээ хэвийн болж байна гэсэн үг. Амьдрал гэдэг бол маш олон хэмжээст учир дараа дараагийн цаг хугацаа, энергийн төвшинд сэтгэх тухай асуудал гарч ирэх бөгөөд бид энэ төвшиний сэтгэлгээтэй болох гэж л тэмүүлж байгаа хүмүүс. Энэ бол орчин цагийн шинэ иргэний шалгуур юм.
Эерэг сэтгэлгээ бол эрүүл сэтгэлгээний түлш нь байдаг. Бүхий л зүйлийг хараар будаж эхэлж байгаа бол түүний амьдрал тэр чигээрээ хар бараан болохын дохио. Ингэснээр эрүүл сэтгэлгээ, итгэл найвар алга болж байгаа хэрэг. Хүмүүс хар бараанд биш гэрэл гэгээнд дуртай байдаг нь хүний төрөлхийн мөн чанар юм. Нэгэн дасгалжуулагч өндрийн харайлтын тамирчиндаа “Хөндлөвч дээгүүр эхлээд сэтгэлээ давуулж шид. Дараа нь бие чинь аяндаа гарах болно” захиж хэлсэн шиг гэгээлэг бодол эерэг хандлаг, итгэл найдвар бүхэн амьдралыг чиглүүлдэг хүч нь байдаг. Иймд шинэ цагийн монгол хүний эрхэмлэх хамгийн эхний зарчим бол яах аргагүй эрүүл сэтгэлгээ гэдэгт би хувьдаа итгэлтэй байна.
Эрдэм боловсрол.
Боловсрол бол хүний хөгжлийн мөнхийн хөдөлгүүр, хүний хөгжил бол улс орны хөгжлийн амин зүрх. Хүний хөгжил мэдлэгийн өөрчлөлт, ур чадварын өөрчлөлт, хандлагын өөрчлөлт гэсэн гурван чухал зүйлийн шүтэлцээгээр өөрийн төрхөө олдог. Иймээс эрдэм боловсролын үндэс суурь бол мэдлэг. Гэхдээ тэр мэдлэг нь хэрэглээ болох чадвартай байх ёстой. Та бид хоол хүнсэндээ анхаардаг шигээ тархиныхаа хоол хүнсэнд анхаарч, хаана ямар газар боловсрол эзэмшихээ сонголт хийдэг болсон. Энэ нь өндөр боловсрол, сайхан амьдрал шууд хамааралтай гэдгийг баталгаажуулж байгаа хэрэг.
Та эргэн тойрныхоо залуусыг хар. Тэд өдрөөс өдөрт өөрийгөө хөгжүүлэхгүй бол, өндөр боловсрол эзэмшихгүй бол, өөрөө өөрийнхөө амьдралд эзэн байж чадахгүй бол сайн сайхан амьдрал амар замаар олдохгүй гэдгийг ухаарч мэдлэгийг олж авахын төлөө ихэнхи цагаа зарцуулж байгаа нь танд анзаарагдахгүй өнгөрөөгүй гэдэгт найдаж байна. Харамсалтай нь, тэд хэрэглээнд оруулах чадвараа өөрчилж чадахгүйд гол учир шалтгаан нь байгаа юм. Иймээс бид мэддэг мэддэггүйн, чаддаг юм шиг атлаа чадахгүйн солбилцол дээр байна. Тэрхүү солбилцол хаашаа ч эргэж болох учраас өнөөдрөөс эхлэн бүгдээрээ мэдлэг бол хүч, гэхдээ хүчийг ашиглах, хэрэглэх арга ухаан бол ур чадварыг эзэмшүүлэхийн тулд, хамтдаа эзэмшихийн тулд анхаарцгая. Ерөөсөө боловсрол бол эцсийн дүндээ зөв сонголт хийх ур чадвар. Үргэлж салаалж мөчирлөсөн сонголтыг санал болгодог амьдралаас сонголт хийх нь амархан мэт боловч сонголтын цаана алдаа оноо, үнэн худал, амжилт уналтын дэнс нуугдаж байдаг. Өнөөдөр Монгол Улсын боловсролын салбарт нь зөвхөн мэдлэг олгоход анхаарч буйгаас бус хэрэглэгдэх мэдлэгийг хэрхэн олгох вэ гэдэгт ахиц гаргаж чадахгүй байна. Үүнийг буюу шинэ мэдлэг бүтээх, шинжлэх ухааны ололтыг үйлдвэрт нэвтрүүлэх гэх мэт бодит амьдралд өрсөлдөх чадвартай шинэ хүнийг бэлтгэх хэрэгтэй гэдгийг салбарынх нь эрдэмтэд, олон судлаачид санал нэгтэйгээр хүлээн зөвшөөрөх болсонд бас нэг давуу тал бий гэдгийг онцлохгүй байхын аргагүй ээ.
Энэ нь боловсрол ганцхан оюунд хамаатай ойлголт биш, харин хүнийг бүтээдэг бие, сэтгэл, оюун гуравт гурвууланд нь хамаатай ерөнхий ойлголт болохыг энэ бүхэн баталж байна. Бие бялдрын боловсрол бол эрүүл чийрэг байдал, оюуны боловсрол бол олон талын мэдлэг чадвар, сэтгэлийн боловсрол бол хүмүүжил болж өгдөг.
Хэрэв хүнийг ургамалтай зүйрлэх юм бол эрүүл сэтгэлгээ хөрс нь, эрдэм боловсрол бордоо нь юм. Эцсийн дүндээ өндөр боловсрол эзэмшсэн хүн бүр сайхан цэцэг болж ургахгүй хогийн ургамал болчихоод байгаа учраас чадварлаг хүн бүтээх гээд, сайн, эрхэм суртанхуунлаг хүнийг төлөвшүүлэх талыг орхигдуулсанд гол учир нь байна. Тэгэхээр цаашид бид эрдэм, боловсрлыг зөвхөн диплом дээрх дүнгээр бус амьдрах чадвар, өрсөлдөх чадвар, ургах чадвараар нь дүгнэх цаг болжээ. Иймд шинэ цагийн монгол хүний эрхэмлэх хамгийн хоёр дахь зарчим бол яах аргагүй хэрэгдэгдэх эрдэм мэдлэг гэдэгт би хувьдаа итгэлтэй байна.
Эрхэм суртахуун.
Харин дараагийн зарчим бол эрхэм суртахуун. Хакер залуусыг хэн ч програмчлалын чадваргүй, боловсролгүй гэж хэлэхгүй. Харамсалтай нь, тэд хүний ёсонд үл нийцэх олох вирус хийж, бусдын хөдөлмөрийн үр шимийг устгасан жишээ олон бий. Ингэж боловсролтой, мэдлэгтэй хүний ажлын амжилтыг боловсролтой хүн баллаж байгаа нь тэдний боловсролд эрхэм суртахуун дутсны илрэл юм.
Эндээс эрхэм суртахуун гэдэг бол өөрт болон өрөөлд хэрэгтэй зөв зүйлсийг эрхэмлэж яв гэсэн гэж ойлгож болно. Суртахуун гэдэг үг нь “сур” гэдэг үгнээс гаралтай бөгөөд сурснаа өөрийн амьдралдаа удирдлага болгон хэвшүүл гэсэн санаа бөгөөд энэ хоёр нийлээд хүний сайхан эрхэм чанаруудыг заншил болго гэж байгаа юм. Заншил гэдэг нь “зан” гэдэг үгнээс гаралтай бөгөөд эрхэм сайхан чанарыг амьдралд заншуулах, дадал зуршил болгох тухай ойлголт юм.
Иймд нийгмийн харилцаанд та бид оюун санааны хууль болох эрхэм суртахууныг дагуулах хэрэгтэй. Эрхэм суртахуун бол зөв буруу, сайн мууг, сайхан муухайг ялгаж өөрийн амид төрөлдөө хэм хэмжээг баримтлах ухаан. Илүүдсэн бүхэн зовлон, таарсан бүхэн жаргал, дутсан бүхэн хөгжил рүү тэмүүлэх хүч болдог хэмээх эртний сайхан үг өнөө цагт ч тун хэрэгтэй.
Тэгэхээр эрхэм суртахуун гэдэг бол хүнийг зөв бөгөөд сайн сайхан болгодог, хүний эрхэм чанар болсон хэм хэмжээг эрхэмлэ гэсэн үг юм. Ингэснээр залуучууд маань эрүүл чийрэг бие цогцостой, олон талын мэдлэг чадвартай, хүнлэг энэрэнгүй сэтгэлтэй, эелдэг зөөлөн харьцаатай болж зөв бөгөөд сайн сайхны цогцлол болж чадна. Иймд шинэ цагийн монгол хүний эрхэмлэх гурав дахь зарчим бол яах аргагүй эрхэм суртахуун гэдэгт би хувьдаа итгэлтэй байна.
Эх оронч үзэл.
Эрүүл сэтгэлгээ, эрдэм боловсрол, эрхэм суртахуун хүнийг жинхэнэ хүн төлөвшүүлэх шат болдог бол үүн дээр нэмэх ёстой зүйлшгүй нэг эрхэм чанар бол эх оронч үзэл: Хүн бүр ямар нэгэн зүйлийг хайрлах, хайрласнаа өмчлөх, төрөлхийн сэдэлтэй байдаг тул бүгд төрсөн нутаг усаараа бахардаг. Эх орон гэдэг бол төрж өссөн нутаг бол эх оронч үзэл гэдэг зүрх сэтгэлд нь тээгдэж явдаг үзэл санаа юм. Гэхдээ эх оронч үзэл эрүүл саруул сэтгэлгээтэй хамт байж илүү бүтээлч, чин сэтгэлийнх байж чаддаг. Эх оронч үзэл эрүүл саруул сэтгэлгээ дутахаараа үндсэрхэг үзэл болдог. Бас багадхаараа бахархал байхгүй болдог. Тиймээс эх орноо, эх орныхоо газар шороо, хөрс, байгаль, экологи төдийгүй өвөг дээдсийн эрдэм ухааны уламжлал, ёс заншил, хөгжил дэвшил гэх мэт тэр бүх үнэт зүйлийг Монгол хэмээх өвөрмөц онцлогтойгоор нь бүрэн бүтэн өвлөн авч, хойч үед мөн бүрэн бүтнээр нь өвлүүлж, өртөөлөн дамжуулах нь та бидний үүрэг. Энэ бол бол жинхэнэ эх оронч үзэл юм. Иймд шинэ цагийн монгол хүний эрхэмлэх хамгийн дөрөв дэхь зарчим бол яах аргагүй хэрэгдэгдэх эх оронч үзэл гэдэгт би хувьдаа итгэлтэй байна.
Эв нэгдэл.
Хэдийгээр олон хүн бие даасан байдлаа эрхэмлэдэг ч хүн төрсөн л бол бусадтай хамааралтай байдаг нь хүний нийгмийн хууль юм. Амьдралын мөн чанар угтаа хамтдаа байхад оршдог. Монголчуудад эвтэй байж ихийг бүтээсэн, эв нэгдэлгүйгээс болж унаж доройтсон түүхийн аль аль нь бий. Монголчуудын оюун санааны нэгдэл нь эх оронч үзлээр эхлэж, монгол бахархлаар бадарч, дэлхийн үзлээр түгэж байсан гэдэг.
Эв нэгдэл ус агаар мэт хэрэгтэй энэ цаг үед зөвхөн “Би, Би” гээд эсвэл зөвхөн “Монгол, Монгол” гэж гөжөөд байх боломжгүй. Бусдыг сайн талыг олж харах, хүлээн зөвшөөрч сурахаас эв нэгдэл эхэлдэг. Олны дунд олонтой байх шиг сайхан зүйл үгүй гэсэн өвөг дээдсийн үг байдаг. Үүн шиг хүн хүнтэйгээ эвтэй байж бид өөр хоорондоо нэгдэнэ. Эв гэдэг бол бусдыг таних, бусдыг олж харах боломж бөгөөд ингэснээр бусадтай нэгдэн нийлж ихийг бүтээх боломжтой болно. Үгүй ядах нь ээ л, үүнийг эх оронч үзлийг эх үндэс нь болгон тайлбарлавал, бид эв нэгдэлтэй байсан цагт эх орноо хамгаалж чадна. Бид бие биенээсээ олон зүйлээр ялгаатай байдаг бөгөөд энэ хамтдаа байхад харшилдаг шалтаг шалтгаан нь болдог. Зарим хүмүүс бүх хүнийг өөртэйгээ адил гэж боддог байхад нэг хэсэг нь зөвхөн минийхээр явах хэрэгтэй гэж тулгадаг. Гэвч эцсийн дүндээ эвлэрнэ гэдэг бол ойлголцоно, итгэлцэнэ, хамтрана гэсэн үг юм. Тэгээд ч “Ганц хүн айл болдоггүй. Ганц мод гал болдогггүй” хэмээн бид хэлэлцдэг. Өнөөдрийн нийгэм ч бидэнд ганцаараа хэн юуг ч бүтээж үл чадах тул өөр хоорондоо хоршиж ажилладаг. Аливаа үндэстний болоод байгууллагын хувьд ч эвлэрэл оюун санааны эв нэгдэл дээр, оюун санааны эв нэгдэл нь бахархал, үнэт зүйлс, итгэлцэл дээр оршин тогтнодог билээ. Иймд шинэ цагийн монгол хүний эрхэмлэх тав дахь зарчим бол яах аргагүй эв нэгдэл гэдэгт би хувьдаа итгэлтэй байна.
Дүгнэлт
Эрүүл сэтгэлгээ бол өөрийгөө таниж, зүг чигээ тодорхойлох ухаан, эрдэм боловсрол бол алс холын замыг туулах хүч чадал ур чадварыг өгдөг, эрхэм суртахуун нь юу сайн, юу нь муу гэсэн хэм хэмжээг хүнд өгдөг бөгөөд энэ эрхэм чанаруудыг эзэмшснээр та хүн шиг хүн болно. Үүний дараа эх орноо бодох таны бодол өөрийг тань жинхэнэ монгол хүн болгож, бусдын сайн талыг олж харах чадвар эв нэгдлийг бий болгож тэр цагт та дэлхийн хүмүүн болно. Үүнд би хувьдаа итгэлтэй байна. Үүнд хүн бүрийг итгэлтэй байгаа гэдэгт илүү их итгэлтэй байна.
www.lector.mn Read more...Хүйсний талаарх 10 сонирхолтой баримт

1. Эртний Грект хүйс нь шашны тусгай объект болдог байсан байна. Түүнд маш хүндэтгэлтэй хандаж хамгийн гоё хүйсийг бурхнаас заяагдсан гэж үздэг байжээ.
2. Эртний Персид биеийн энэхүү хэсэг нь бүр урлагийн нэгэн чиглэл болон хөгжсөн түүхтэй: мэргэжлийн сийлбэрчид тусгай бие угаах сав хийдэг байсан.
3. Эртний ромчууд хүйсэнд хүндэтгэлтэй хандаж түүнд зориулсан тусгай тоглоом хүртэл зохиож байсан байна. Хүйсийг тусгайлан улаан будгаар будаж тусгай бүжиг хийдэг байсан байна.
4. Эртний Египетэд нөхөрт гараагүй бүсгүйчүүдийг засаагүй чулуун дээр хүйсээ ил гарган суухыг хориглож байсан ба энэ нь нөхөрт гарахгүй болох дохио гэж сүсэглэж байсан гэнэ.
5. Шотландад бол хүйс нь дайсныг дарах зэвсэг болж байсан түүхтэй. Тиймээс нүцгэн хүйсээ харуулах нь дайснаа ихэд үзэн ядаж байгаагаа илэрхийлж буй хэрэг гэнэ.
6. Дундад зууны үеээс хүйсээ нуун таглах болжээ. Яагаад гэвэл биеийн энэ хэсэг нь маш гөлчгөр гэдэг утгаар.
7. Намибид энэ үед хүйсэнд зориулсан тусгай гэгээн сан хөмрөгийг барьж байсан байна. 1947 онд нэгэн хайгуулын үр дүнд ийм хайгуулын зүйл олдсон нь хүйс байжээ.
8. Мөн хүйсээр буг чөтгөрийг айлгадаг гэнэ. Дундад зууны үед Чөтгөрт хүйсийг харуулвал тэр хүч чадлаа алдаж зугтан оддог гэдэг байжээ.
9. Дундад зууны үеийн баатрын нэгэн өвөрмөц шагналын тэмдэг байдаг байна. Энэ бол хүйсний тэмдэг. Энэ тэмпдэгийг бараг 150 жилийн турш хэрэглэж гардуулж ирсэн түүхтэй гэнэ.
10. Дундад зууны үеийн германчууд хүсийг ашиглан далайн шуургаас өөрсдийгөө хамгаалж байсан гэнэ. Тэд цонхон дээрээ хүйсний зураг наан өөрсийн гэр оронг байгалийн гамшигаас урьдчилан хамгаалах зан үйл хийж байжээ. Read more...
Хайр байдаг бас нэгэн нотолгоог эрдэмтэд илрүүлэв

Мөнхийн хайр байдаг эсэхт эргэлздэг хүмүүс анхаарлаа хандуулна уу! Мөнхийн хайр байдаг гэж шинжлэх ухааны талаас нь эрдэмтэд нотлож өгөв. Английн Sunday Times сонинд Нью-Йоркийн Стонийн Их сургуулийн эрдэмтэдийн судалгааны ажлыг нийтлүүлсэн байна. Тэд энгийн нэгэн судалгаа явуулжээ: 20 гаруй жил хамт амьдарсан хэдэн гэр бүлийн хосуудыг нэгэн сонирхолтой судалгаанд хамруулсан байна. Гэр бүлийн хосуудад өөрсдийнх нь гэр бүлийн хүний фотог үзүүлж энцефалограммыг бичиж авч байжээ. Зураг хүлээн авах тархины үйл ажиллагааны эрчимжилт нь судалгаанд хамрагсдын тал хувь нь дөнгөж хуримласан залуу хүнийх шиг гарсан байна. Тиймээс мөнхийн хайр байдаг юм байна гэсэн дүгнэлтийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хийж болох юм байна.
Read more...Хачирхалтай үхлүүд

Доорх тохиолдлууд санамсаргүй гэхэд нэг тиймэрхүү уншаад байж байхад инээдтэй ч юм шиг, их харамсалтай тэгээд яаг болсон явдалууд болохоор бас бодууштай л юм байгаан юм даа
1979—Англи 26–настай Walter Hallas гэх бүсгүй хорхойтсон шүднээсээ болж нас барсан байна. Нас барсан уг шалтгаан нь бүсгүй шүдээ их өвдөхөөс айж эмнэлэг явахаас татгалзаж найз бүсгүйгээсээ өвтгөлгүйгээр шүдийг нь утсаар сугалаж авч өгөхийг шалж гуйсны эцэст найз нь зөвшөөрч эрүү рүү нь цохиж унагах үед бүсгүй толгойгоороо унаж тархи нь доргисоноор нас барсан байна.
2006—Сингапур Рок хөгжимд автсан оюутан галзуурсан юм шиг орон дээрээ гаран дэвхцэж байгаад орны харалдаах цонхноосоо гадагш үсрэн унаж нас барсан байна.
1998—Канад Биеийн тамирийн дасгал хийж байгаад ам нь их цангасан нэгэн залуу сэрүүхэн кола уух гэж коланы 420–кг хүнд жингийн механик төмрийг өшиглөж, түлхэж, цохисоор байгаад хөдөлгөж түүндээ дарагдаж үхсэн байна.
1981—Итали Удаан хугацаанд ажилд орж чадахгүй өөрийн байр байдалдаа гутарсан нөхөр аргаа бараад эцэст нь гэрээслэл бичиж амиа хорлохоор шийдэн толгой руугаа буу тулган байх тэр мөчид эхнэр нь орж ирэн 1–цагийн турш эелдэгээр ятгаж сэнхрүүлсэний эцэст нөхөр нь буугаа буулган шалан дээр тавих тэр мөчид санамсаргүй гох нь дарагдсанаар тэрхүү бууны суманд эхнэр нь өртөгдөж нас барсан байна.
2006— USA Цаасан шувуу нисгэх дуртай нэгэн эрэгтэй цаасан шувуугаа бүүр хол нисгэхийг хүссэн боловч утас нь богионодоод хүрэхгүй байж гэнэ тэгээд мань нөхөр ойролцоох хог дээрээс зэс утас хайж олон өнөөх зэс утсыг ашиглан цаасан шувуугаа хол нисгэн баярлаж байх тэр мөчид гэнэт шуурга цутган ирж зэс нь цахилгаанжиж тэрхүү цахилгаандаа цохиулж нас барсан байна.