REVOL MUSIC RECORDS

Wednesday, May 06, 2009

Хүйсний талаарх 10 сонирхолтой баримт


1. Эртний Грект хүйс нь шашны тусгай объект болдог байсан байна. Түүнд маш хүндэтгэлтэй хандаж хамгийн гоё хүйсийг бурхнаас заяагдсан гэж үздэг байжээ.
2. Эртний Персид биеийн энэхүү хэсэг нь бүр урлагийн нэгэн чиглэл болон хөгжсөн түүхтэй: мэргэжлийн сийлбэрчид тусгай бие угаах сав хийдэг байсан.
3. Эртний ромчууд хүйсэнд хүндэтгэлтэй хандаж түүнд зориулсан тусгай тоглоом хүртэл зохиож байсан байна. Хүйсийг тусгайлан улаан будгаар будаж тусгай бүжиг хийдэг байсан байна.
4. Эртний Египетэд нөхөрт гараагүй бүсгүйчүүдийг засаагүй чулуун дээр хүйсээ ил гарган суухыг хориглож байсан ба энэ нь нөхөрт гарахгүй болох дохио гэж сүсэглэж байсан гэнэ.
5. Шотландад бол хүйс нь дайсныг дарах зэвсэг болж байсан түүхтэй. Тиймээс нүцгэн хүйсээ харуулах нь дайснаа ихэд үзэн ядаж байгаагаа илэрхийлж буй хэрэг гэнэ.
6. Дундад зууны үеээс хүйсээ нуун таглах болжээ. Яагаад гэвэл биеийн энэ хэсэг нь маш гөлчгөр гэдэг утгаар.
7. Намибид энэ үед хүйсэнд зориулсан тусгай гэгээн сан хөмрөгийг барьж байсан байна. 1947 онд нэгэн хайгуулын үр дүнд ийм хайгуулын зүйл олдсон нь хүйс байжээ.
8. Мөн хүйсээр буг чөтгөрийг айлгадаг гэнэ. Дундад зууны үед Чөтгөрт хүйсийг харуулвал тэр хүч чадлаа алдаж зугтан оддог гэдэг байжээ.
9. Дундад зууны үеийн баатрын нэгэн өвөрмөц шагналын тэмдэг байдаг байна. Энэ бол хүйсний тэмдэг. Энэ тэмпдэгийг бараг 150 жилийн турш хэрэглэж гардуулж ирсэн түүхтэй гэнэ.
10. Дундад зууны үеийн германчууд хүсийг ашиглан далайн шуургаас өөрсдийгөө хамгаалж байсан гэнэ. Тэд цонхон дээрээ хүйсний зураг наан өөрсийн гэр оронг байгалийн гамшигаас урьдчилан хамгаалах зан үйл хийж байжээ.

0 санал хүсэлт:

Post a Comment

танд баярлалаа