Филлип Котлер нь АНУ-ын Иллинуа мужийн, Ноуфвестерн их сургуулийн Келлогийн менежементийн сургууль (Northwestern Kellogg School of Management)-ийн олон улсын маркетингийн профессор юм. Ф.Котлер нь АНУ-ын Маркетингийн холбоо, Маркетингийн шинжлэх ухааны академи зэрэг байгууллагуудаас "Шилдэг маркетингийн сургагч"-аар тодорч байлаа. Тэрээр "Макетингийн удирдлага: шинжилгээ, төлөвлөлт, хэрэгжилт ба хяналт" (Marketing Management: Analysis, Planing, Implementation and Control); “Маркетингийн үндэс” (Principles of Marketing); “Маркетингийн загварууд” (Marketing Models); “Ашгийн бус байгууллагуудын стратегийн маркетинг” (Strategic Marketing for Non-Profit Organizations); “Шинэ өрсөлдөөн” (The New Competition); “Нийгмийн маркетинг” (Social Marketing); “Аялал жуучлалын маркетинг” (Marketing for Hospitality and Tourism); “Котлер маркетингийн тухайд” (Kotler on Marketing) зэрэг олон номны зохиогч юм. Үүнээс гадна Harvard Business Review, Sloan Management Review, Journal of Marketing зэрэг дэлхийд нэртэй сэтгүүлүүдэд 100 гаруй өгүүлэл нийтлүүлжээ. Ф.Котлер АНУ-ын томоохон компаниуд болон бусад олон улсын компаниудад зөвөлгөө өгч байсан бөгөөд тэдний дунд IBM, Michelin, Bank of America, Merck, General Electric, Honeywell, Motorola зэргийг дурьдаж болно.
1 санал хүсэлт:
Holboosuud deer baigaa www.DREAM.mn site-iin linkiig buruu bichsen baina, zasaarai ho
Post a Comment
танд баярлалаа