REVOL MUSIC RECORDS

Tuesday, June 09, 2009

Бурхан бол менежер тийм болохоор менежер та бол бурхан!


Тиймээ! Өнөөдөр менежер гэдэг албан тушаалын эрэлт манайд өсөж байна. Yнэ цэнэ нь харин ямар байгааг хэлж мэдэхгүй. Тааруу ч байдаг байж болох. Нэг тиймэрхүү л ажиглагддаг. Нэг их гоё хувцасласан улс. Гоё дүр эсгэгчид.

Гэхдээ гоёыг бүтээж дүрийг бүтээж зах зээлийг эзэлж байгаа нь цөөхөн. Байгууллага компанийнхаа амин зүрх нь менежер л байдаг. Мөн орчин үед захирал бүрийг эзэн босс бүрийг сайн менежер байхыг шаардаж байна. Yгүй дээ л сайн менежер туслахгүй бол удахгүй бизнес үйл ажиллагаа *чад* хийнэ. Энэ бол ёстой нөгөө зах зээлийн нийгмийн нүцгэн үнэн.
Бурхан бол менежер тийм болохоор менежер та б.ол бурхан. Яагаад гэвэл бусдын бэрхшээл таны бэрхшээл байдаг. Таны ажил бол бэрхшээлийг олж харах шийдвэрлэх. Та бүгдийг сонсож мэдэж мэдэрч урдчилан олж харж шийдвэрлэж засаж залруулж байх ёстой. Харилцаа бол таны гол зэвсэг. Гэрээ хэлэлцээр тохиролцоо шийдвэр бол таны дайралт хамгаалалт бэхлэлт. За за олон юм ярьж онолдох гэж оролдож энэ тэр гээд таныг чилээгээд яахав.

Нэгэн зүйл:
Нэгэн залуу нэгэн бүсгүйд дурлажээ. Тэрээр өдөр шөнөгүй бурхан минь та надад туслаач тэр бүсгүйтэй намайг гэрлүүлж өгөөч гэж залбиран гуйх болов.
Бурхан ч түүн дээр туслахаар ирэв. Тэгээд нөхцөл байдлыг судалж үзэв. Өнөөх бүсгүй нь өөр хүнтэй сүй тавьсан бөгөөд түүнд ямар ч талаараа тохирохгүй цаашлаад эрүүл мэндийн хувьд ч явцгүй нэгэн байв. Өөрөөр хэлбэл дурласан бүсгүй нь тэр залууд хэзээ ч тохирохгүй бүтэхгүй нэгэн аж.
Харамсалтай нь бурхан бол бурхан. Тэр залуугийн хүслийг биелүүлэх л үүрэгтэй.
Ингээд бурхан залуу дээр ирээд * чи заавал түүнтэй гэрлэж яах гэсэн юм бэ би чамд өөр илүү бүсгүй олж өгье* гэв. Гэвч залуу *үгүй би хайртай хүнтэйгээ л суууна* гэж дайрчээ. Бурхан түүнд *би чамайг Билл Гейтсийн охинтой суулгаж өгье* гэлээ. Залуу *тэгвэл ч өөр хэрэг шүү* гэснээ нэг их бодолгүй дуртайяа зөвшөөрөв.
Бурхан Билл Гейтс дээр ирээд *охинд чинь би нөхөр санал болгоё* гэжээ. Билл Гейтс *өө тэр ярихгүй манай хүргэн болох гэсэн эрс зөндөө л байна охин маань өөрөө шийдэх асуудал* гээд халгаасангүй. Бурхан *миний санал болгож байгаа хүн бол Дэлхийн банкний дэд ерөнхийлөгч* гэв. Билл Гейтс * тэгвэл ч өөр хэрэг шүү* гээд нэг их бодолгүй дуртайяа зөвшөөрөв.
Бурхан Дэлхийн банкны ерөнхийлөгч дээр ирээд *Би танд дэд ерөнхийлөгч санал болгож байна* гэв. Дэлхийн банкны дэд ерөнхийлөгч *өө тэр ярихгүй манай дэд ерөнхийлөгч сайн хүн байдаг манайд өөр хүн хэрэггүй* гээд халгаасангүй. Бурхан *миний санал болгож байгаа хүн Билл Гейтсийн хүргэн байгаа юм л даа* гэв. Дэлхийн банкны дэд ерөнхийлөгч *Тэгвэл ч өөр хэрэг шүү* гээд нэг их бодолгүй дуртайяа зөвшөөрөв.
Ингээд л гүйцээ. Бурхан сайн менежер байгаа биз. Ямар ч зардал чирэгдэлгүй бүх зүйл бүгдийн таалалд нийцэв.

Тиймээ менежер та ингэж л ажиллах хэрэгтэй. Нөхцөл байдал бодит байдал хоёрыг холбож чадвал та амжилтанд хүрнэ.

Бас нэгэн зүйл:
Нэгэн дэлхийд алдартай гутлын фирм өөрийн үйлдвэрлэдэг гутлыг бүх л улс оронд зарж борлуулах өргөн компанит ажиллага явуулав. Тэгээд нэг удаа *манай гутлыг өмсдөггүй* газар орон үлдсэн байна уу мэдээд ир гээд менежерээ явуулж. Цаадах нь ч явж явж ирээд Африк гэж нэг газар байна гэв.
Ингээд дахиад нэг менежерээ судлаад ир гэж явуулав. Тэр нь очоод тэнд гутал өмсөх шаардалга ч байдаггүй халуун дулаан газар байна. Хүмүүс нь гутал өмсдөг ч үгүй юм байна. Манай зэх зээл биш байна гэсээр уруу царайлан орж ирэв.
Тэд дахиад нэг менежерээ илгээв. Удалгүй нөгөөх нь бөөн баяр орж ирэв. Тиймээ тэнд манай ганц ч гутлыг байтугай өөр бусад ганц ч гутал өмсдөг хүн алга манай том зах зээл байна гэсээр орж ирэв. Ингээд л гүйцээ.

Хүн болгон өөрийнхөөрөө юмыг хүлээж авдаг. Менежер болгон тэгвэл тийм биш. Харин болж бүтэх талаас нь юмыг олж харж чаддаг байх хэрэгтэй. Мэдээж африкчуудад гутал өмсүүлж сургаж гутал моодонд оруулж яагаад болохгүй гэж. Яагаад тэдний байнгын хэрэглээ гутал болгож болохгүй гэж.

Болохгүй юм гэж үгүй
Бүтэхгүй юм гэж үгүй
Бяцхан туулай барыг ч барьж болно оо гэдэггүй бил үү.

Тиймээ хар өнгийг харж байна гэдэг цагаан өнгө байгаа болоод л ялгаж харагдаж байгаа хэрэг шүү дээ. Менежер та бол будагчин. Багсаа аваад будаад байж дээ. Харин ямар өнгөөр хэрхэн будах нь таны чадварын асуудал. Пи ар-ын мэргэжилтэн бол та өөрөө шүү.
За за нэг иймэрхүү шив дээ!

Эх сурвалж: Цахим ТВ

0 санал хүсэлт:

Post a Comment

танд баярлалаа