REVOL MUSIC RECORDS

Tuesday, June 09, 2009

Нар дахиад бас дахиад мандана. Залуусаа! Билгүүн хүүд туслацгаая!


Билгүүн хэмээх хоёрхон настай энэхүү бяцхан өхөөрдөм хүүгийн амь нас уршигт өвчний улмаас хутганы ирэн дээр байна।

2 настай Билгүүн хэмээх нэгэн бяцхан өхөөрдөм хүүгийн амь нас уршигт өвчний улмаас хутганы ирэн дээр байгаа талаар телевизүүдээр гарч байсныг та бүхэн магадгүй үзсэн биз ээ. Хүүгийн өвчний онош: Aplastic anemia (Апластическая Анемия) буюу “Цусны хорт хурц гүн багадалт” юм байна. Энэхүү өвчин нь ясны хим эд үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаагаас цусны нөхөн үйлдвэрлэл зогсож, дархлааны системийг алга болгодог байна.

Эмчилгээ нь: Цусны чөмөг шилжүүлэн суулгах мэс ажилбар бөгөөд БНСУ-ын Сунг-Эй эмнэлэгт 40,000 ам.долларын үнэтэй эмчилгээ хийхээр болсон. Бид танд “алив мөнгө” гэсэн байдлаар хандаагүй юм шүү. Энд илүүдээ гарсан мөнгөтэйдөө биш сайхан санаат, сэтгэл сайтай янз бүрийн мэргэжил, мэдлэгтэй хүмүүс цуглаж хийж чадах бүхнээрээ хүнлэг үйлсийг бүтээн энэ бяцхан хүүд туслъя гэсэн сэтгэлээр тусалж, нэгдэж байгаа гэдэгт бат итгэж байна.

Билгүүн өдрөөс өдөрт хоол унднаас гарч байна. Бидэнд цаг бага байна сайхан сэтгэлт Монгол ахан дүүс ээ! Залуучуудаа хүн тус бүр үнэн сэтгэлээсээ туслацгаая.

Эдгээр данснууд нь гүйлгээний хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд хөдөлгөөний зүгээс болон хүүгийн гэр бүлээс заавал хамтдаа байж зарлага гаргах боломжтой тохиролцоон дээр нээсэн данс юм.

Харилцах хаяг: Та бидэнтэй Улаанбаатар-44, Сөүлийн гудамж-25, Хаан банкны төв байр, 1-3 тоот өрөө гэсэн хаягаар ирж уулзан тодорхой мэдээллийг авч болохоос гадна, 91205028 болон 96654123 гэсэн утсаар холбогдох боломжтой।


0 санал хүсэлт:

Post a Comment

танд баярлалаа