Тийм ч учраас хүмүүсийг уншихад сурах явц нь эндээс суралцаж болох үндсэн хэдэн дүрмэн дээр үндэслэгддэг болохыг итгэлтэйгээр баталж байна.
1-р үе шат: Идэвхтэй сонс
Хүний юу ярьж байгааг анхааралтай сонсох төдийгүй түүнийг яаж ярьж байгааг нь сайтар анзаар. Хүмүүс голдуу хүссэнээсээ илүүтэйгээр ярих хандлагатай байдаг, Яриагаа зогсоо. Чимээгүй байдал танд бүр илүүг хэлж өгөхөд хүргэнэ.
Ямар нэг ток-шоу ч юмуу мэдээний завсарт ярилцлага үзэж байхдаа та "Хараач, энэ хүн сандарч байна", эсвэл "Хүүе, энэ асуулт түүнийг эвгүй байдалд оруулчихлаа" гэж хэзээ нэгэн цагт ярьж байсан уу?
Хүний хувцаслахдаа үзүүлдэг шиг биеийнхээ хөдөлгөөнөөр зарим хөдөлгөөн, дохио зангаа, эсвэл "мэдэгдлийг" тайлбарлан хөрвүүлэхийн тулд "Биеийн хэлэмж" тайлбарласан ном судлах хэрэггүй.
Ийм маягаар та илүүг мэдэж, илүүг сонсож, ихийг үзэж, улмаар илүү бага алдаа гаргах болно. Хүн болгон бага ярьж болно, тэгээд ч хүн болгон бага ярих ёстоп. Та асуулт тавь, гэхдээ үүндээ өөрее хэзээ ч түрүүлж бүү хариул.
Ихэнхдээ би өөрт төрсөн анхны сэтгэгдлийг удирдлага болгодог. Гэхдээ сайтар дүгнэж шинжилсний дараа шүү дээ. Та анхныхаа сэтгэгдлийг харьцааныхаа үндэс болгох гэж буй бол юуны өмнө та "мөн чанарыг ухаж мэдэх" талаар бодолцох хэрэгтэй.
Нэг удаа Мухаммед Али надтай ярьж байх үедээ "Би Есүс Христээс ч илүү алдартай" /энэ мөрийг тэрбээр Битлз хамтлагийнхнаас хуулбарласан бололтой/ гэж хэлж билээ. Энэ мэдэгдэл намайг бухимдуулж, би түүнийг зүгээр онгироо амьтан гэж үзээд түүний талаар мартчихсан юм. Гэвч хэдэн сарын дараа ямар ч билээ шалтгаанаар түүний талаар санаж, улмаар Алигийн нэрд гарсан лал, индуист болон бусад христийн бус шашинтай улс орнуудыг тоолох гэж оролдож билээ. Тэрхүү мэдэгдэл онгирон сагсуурсан чанартай хэвээр үлдсэн авч үнэн хэрэгтээ энэ нь үнэн юм гэдгийг би ойлгож билээ.
Хэрвээ та яармаг худалдаа хийх, эсвэл утсаар ярих гэж байгаа бол ганцхан хором гаргаж та юу мэдэж байгаа, ямар хариу үйлдэлд найдаж байгаа талаараа бод. Негөө хүний талаар та юу мэдэж байгаа, хүлээсэн хариугаа авах магадлалаа нэмэгдүүлэхийн тулд юу хийж, юу хэлэх хэрэгтэй вэ?
Ухаалаг байдал бол хүмүүсийг унших үйл явцын хамгийн таатай хэсэг билээ. Та олж мэдсэн зүйлээ ашиглахын гол санаа нь таны өөрийн зөн совинд тулгуурлаж, сэтгэлээрээ мэдэрсэн үзэл бодлоор бол тэд ямар аюултай байдалд байгааг хэлэхгүй байх, эсвэл тэд аливаа зүйлийг буруу хийчих вий гэж зааварлахгүй байх явдал юм. Хэрвээ та тэдэнд өөрийн мэдэж буй бүх зүйлийг мэдэх боломж олгочихвол өөрийн саруул ухааныг үр ашигтай ашиглах бүх боломжоо алдана гэсэн үг.
Та өөрийн гаргасан дүгнэлтийг хэнбугайд ч бэлэглэх албагүй. Олж мэдсэн зүйлээ та зөвхөн өөр хүн таны талаар бага мэдэж байх үед л ашиглаж чадна гэдгийг сана. Таны аюулгүй байдлын итгэлцүүрийн нууцад хүмүүсийг нэвтрүүлэх хамгийн зөв зам бол тэдэнд өөрийн ололт амжилтын талаар ярих. Хүмүүс таны чадвар, ололт амжилтын талаар өөрөөс тань бус өөр хэн нэгнээс сонсох нь илүү дээр байдаг.
Хэрвээ та арилжааны ямар нэг тодорхой нөхцөл байдалд, тэр дундаа байдал хурцдах үед биеэ барьж чаддаг бол таны ажигламтгай чанар өөрийн эрхгүй нэмэгдэж эхэлдэг. Таныг шүүмжлэгч биеэ барьж чадалгүй уурлаж эхэлбэл тэрбээр жирийн үед байхаасаа илүүтэйгээр таны өмнө нээгдэж ирдэг. Хэрвээ та еөдөөс нь адилхан уурлаж харьцвал ажиглах чадвараа алдах төдийгүй өөрийгөө ч багагүй илчлэх болно.
Миний туйлын зорилго бол бизнесийн ямар ч нөхцөл байдалд бусдын үйлдэлд хариу өгөхөөсөө илүү хүмүүсийг ятгах явдал юм гэж үздэг.
Та хариу үйлдэл хийхийнхээ оронд өөрөө хөдөлж эхэлбэл олж мэдсэн зүйлээ ажил хэрэгтээ ашиглах боломжтой оолно. Энэ нь танд өөрийн мэдрэмжийг удирдлагын хэрэгсэл болгож хувиргах боломж олгоно. Бодлогогүй хариу үйлдэл, оусдад бууж өгөх чадваргүй байна гэдэг нь таныг энэхүү хүчтэй давуу талаас ангижруулах болно.
0 санал хүсэлт:
Post a Comment
танд баярлалаа