REVOL MUSIC RECORDS

Tuesday, April 28, 2009

Д.Болдхуяг : Чинад нууцхан сэтгэл*

Халамцуудаа хэн нэгэнд үг алдахаас эмээж
Хамгийн эрхэмсэг идээг амсаж би зүрхлэхгүй нь
Хатир салхиар өртөөлж хавийн уулс сонсчих гээд
Хайтан цэцгийн дэлбээнд нэрий нь шивнэж зүрхлэхгүй нь

Исэж ханасан зүүднээс чинэсэн үг сагах гээд
Илүү гэрийнхээ хойморт адайр хүүхэд шиг хонодог
Энэ миний диваажин доторх тамын хэлтэрхий
Эгшиг солгой хоолойд аргаж татсан солонго

Сэтгэлийнхээ түрлэгийг ухаанаар аргамжиж дийлэхгүй нь
Сэмхэн бичсэн шүлгийнхээ нэрийг солилгүй болохгүй нь
Хайран чиг зүрхэнд минь нууцхан дурлалыг сөгнөчихөөд
Хайртай ахын минь өвөрт жаргаж яваа бэргэн минь дээ

0 санал хүсэлт:

Post a Comment

танд баярлалаа