REVOL MUSIC RECORDS

Sunday, April 26, 2009

Ажил хайгчдын гаргадаг алдаа

Ажил эрхлэлтийн талаархи зєвлєгєє єгдєг америкийн vндэсний холбоо(National Employment Counseling Association) –оос энэхvv зєвлємжийг эрхлэн гаргажээ.

Муу товч намтар. Энэхvv алга дарам цаас нь таны тухай анхны сэтгэгдлийг тєрvvлдэг. Муу бичигдсэн байх тусмаа та тухайн байгууллагад ажилд орно гэж горьдсоны ч хэрэггvй учир товч намтар буюу CV-гээ нямбай сайн бичээрэй.

Єєрийнхєє товч намтраа аль нэгэн байгууллагад єгчихєєд эргэж заавал хариу хэлнэ гэж хvлээдэг. Гэвч амьдрал дээр маш цєєн тохиолдолд компаниас хариу ирvvлдэг байна. Хамгийн эелдэг харьцаатай хvмvvс л танаар vнэхээр бахархаж байгаа боловч єєр хvн ажилд авах боллоо гэж мэдэгдэнэ. Хамгийн шилдэг арга бол хvний нєєцийн алба руу утасдаж єєрийнхєє тухай байнга сануулах явдал юм. Амжилтад хvрсэн хvмvvсийн ойролцоогоор 60 хувь энэ аргыг хэрэглэсэн байна.

Зєвхєн єєрийн танил талыг ашиглан ажил хайх. Энэ бол маш осолтой алхам юм. Таны танилууд хэзээ ч таны хvлээж байсан шиг идэвхитэйгээр таны тєлєє гvйхгvй шvv дээ. Мэдээж хэрэг заримдаа тэд танд туслалгvй яахав. Гэвч зєвхєн танилдаа найдана гэдэг нь тэнэг хэрэг юм.

Ярилцлагын дараа хэнтэй эргэж холбоо барихаа асууж сонирходоггvй. Энэ бол маш том алдаа. Та байгууллагаас эргэж холбоо барих байлгvй гэж найдалгvйгээр ирээдvйн ажлынхаа талаар ямар хvнтэй єєрєє холбоо барих боломжтойгоо заавал асууж судлаарай.

Ярилцлагын дараа та хvний нєєцийн менежертэй холбоо барьж чадахгvй байгаа бол шууд аль хэлтэст ажиллах хvсэлтэй байна тэр хэлтсийн даргад нь утасдаж єєрийнхєє тухай сануулаарай.

Интернетээр дамжуулан ажил хайх. Ихэнх компаниуд єєрийнхєє сайтанд ажлын байрны тухай мэдээлэл тавьдаг ч гэсэн vvнд нэг их найдаад хэрэггvй. Америкийн компаниудын гуравны нэг нь товч намтрыг “хуримтлуулах” зорилгоор энэ мэдээллийг сайтандаа байлгадаг.

Ярилцлагын дараа та компанид талархалын захидал илгээдэггvй. Америкт ажил горилогч тухайн компаний тєлєєлєгчтэй уулзсаны дараа заавал ийм захидал ("thank you letter") явуулдаг уламжлал байдаг. Хэрэв компани энэ захидлыг хvлээн аваагvй бол таныг бизнесийн ёс зvйн талаар ямар ч ойлголтгvй хvн байна гэж vнэлдэг.

Компани хамгийн тvрvvнд сайн ажилтнуудыг хайж олоход анхаардаг гэж та тєсєєлдєг нь алдаа юм. Vнэн хэрэг дээрээ бол ямар ч компаний гол зорилго нь ашиг олох, дараа нь vйлчлvvлэгчдийн эрэлт хэрэгцээг хамгийн дээд зэргээр хангах, гуравдугаарт пvvсийн эздийн ашиг сонирхлыг хангах явдал г.м. байдаг.

Таны товч намтар єнгєрсєн амьдралыг тань л харуулдаг. Та ирээдvйдээ анхаарлаа тєвлєрvvл. Єнгєрсєн амьдрал тань ирээдvйд юу хийж бvтээж чадахыг тань нотлог.

Ажил хайгчдын гаргадаг дараах 10 тvгээмэл алдааны тухай хоёр дахь хувилбарыг мєн л сонгон шалгаруулалтын vйл ажиллагаа явуулдаг америкийн томоохон компани болох ProSpring –ийн хувилбарыг дэвшvvлж байна. Эдгээр нь дээрхи 10 алдаанаас бага зэрэг ялгаатай, учир нь сонгон шалгаруулалтын агентлагаар дамжуулж ажил хайж байгаа хvмvvст илэрч байдаг. Хэдий тийм ч гэсэн аль алиныг нь тооцоолон vзэх хэрэгтэй болов уу.

1. Компани таны талаархи мэдээллийг яг ямар аргаар авахыг хvсч байгааг та vл ойшоосон. Хэрэв зарлалд мэдээллээ электрон шуудангаар явуулна уу гэж байхад та факс эсвэл захидал явуулсан байх жишээтэй. Танд дахин хэзээ ч хоёр дахь боломж олдохгvй, таны тухай тєрєх анхны сэтгэгдэл нь маш сєрєг болон хувирч та хэзээ ч дvрэм журам гэж мэддэггvй хvн шиг харагдана. Ингээд л ажилд орох боломжоо алдана.

2. Та ярилцлага хийсэн хvний нєєцийн албаны мэргэжилтэнтэй уулзахдаа єєрийгєє хувь хvн талаасаа харуулж чадаагvй. Єєрийгєє хувь хvн талаасаа харуулах нь маш чухал юм. Тантай ярилцлага явуулсан мэргэжилтэн л таны тухай цааш танилцуулахаас гадна таныг ажилд ороход маш том дэмжлэг vзvvлж чадна.

3. Муу зуршил. Жишээлбэл єєрийнхєє товч намтарыг нэгэн зэрэг хэд хэдэн байгууллагууд уруу зориудаар явуулах. Мєн явуулсан байгууллагынхаа нэрийг сайтар тогтоох нь илvvдэхгvй, ингэснээр та эвгvй байдалд орохоос сэргийлнэ. Тэгээд хvний нєєцийн албадын менежерvvдийг хэзээ ч доромжилж болохгvй шvv.

4. Єєрийнхєє хийж чадахгvй ажилд санаархах. Энд ямар нэгэн тайлбар илvvц юм. Зарлалд дурьдсан шаардлагуудыг сайтар судлаж vзнэ vv. Жишээлбэл “ямар нэгэн мэргэжлийн ур чадвар, туршлагатай байх ЁСТОЙ” гэсэн шаардлага их тvгээмэл байдаг.

5. Муу товч намтар. Сонгон шалгаруулагчид єдєр болгон хэдэн арваад резюме (товчоо) уншиж танилцдаг тул маш товч бєгєєд тодорхой бичиж, нэн чухал мэдээллээ тодруулж єгвєл сайн байдаг.

6. Электрон шуудангийн ёс журмыг баримтлана уу. Сонгон шалгаруулагчид электрон шуудангаар хэдэн арван мэдээлэл хvлээн авдаг, иймээс тэдний ажлыг хєнгєвчилж, єєрийнхєє тухай сайхан сэтгэгдэл тєрvvлэхийн тулд илгээж буй файлаа resume.doc гэж биш харин єєрийнхєє нэрээр нэрлэвэл зохино.

7. Товч намтар бичихдээ бичиг vсгийн алдаа гаргах, бичгийн хэв муу байх. Энэ нь таны боловсролын тvвшинг харуулж байдаг.

8. Товч намтар бичих зорилгоо буруу ойлгох. Та єєрийнхєє давуу талуудыг аль болохоор илvvтэйгээр харуулж, эхэнд нь бичээд сул талуудынхаа тухай хальт дурьдах ёстой.

9. Єєрийнхєє намтрыг дутуу бичих. Цаг хугацааны болон логикийн алдаанууд их тохиолддог. Жишээлбэл 1998-1999 онууд, мєн 2001-2003 онуудад ямар ажил хийж байснаа тодорхой бичээд 1999-2001 онуудыг тэр чигээр нь орхидуулдаг. Заримдаа мэдээллийн технологийн дээд боловсролтой байж 2 жил гаруй борлуулалтын менежер хийж байсан г.м. тvvхийг сонгон шалгаруулагчид заавал сонирхдог байна.

10. Та єєрийгєє юу хийж чаддагаа харуул. Хvний нєєцийн албадын менежерvvд мэргэжлийн хувьд бэлэн болчихсон, дахин сургах шаардлагагvй ажилтнуудыг хайж байдаг. Хэрэв товч намтар тань эдгээр дадал туршлага байхгvй бол таныг ажилд авах нь юу л бол доо. Дээрх тvгээмэл алдааг анхааралдаа авч, аль болох гаргахгvй бол таний ажилд орох магадлал тєдий хэмжээгээр нэмэгдэх болно гэдгийг хэлэх байна.

Монгол Хvний Нєєцийн Институт www.mhri.mn


1 санал хүсэлт:

Anonymous said...

wow

Post a Comment

танд баярлалаа