REVOL MUSIC RECORDS

Wednesday, October 21, 2009

ЧИМЭЭГҮЙ ХАЙРЫН ЧИМЭЭ цомог дахин хэвлэгдлээ Мөн CD-ыгээ Full хэлбэрээр татахаар тавилаа

2009,9,15 нд анх нээлтээ хийсэн миний чимээгүй хайрын чимээ Монголын анхны хайрын тухай цуврал номтой сд 2дахь удаагаа өнгөрсөн сард дахин хэвлэгдлээ Тун удахгүй дараагийн сд болох үзэгний төгсгөл цомог маань худалдаанд гарахад бэлэн болоод байгаа билээ энэхүү шинэ цомог маань 7 track -аас бүрдсэн дан өгүүлэгийн цомог юм Удахгүй сайтдаа өгүүллэгээсээ ганц нэгийг нь ээлж дараатайгаар сонордуулах болноо Ингээд миний чимээгүй хайрын чимээ цомогийг бүтнээр нь татан авч хайрын вакцинд хамрагдана уу
хэд хоногоос нэг нэгээр нь татаж шууд сонсохоор байрлуулах болно

татах линк: http://share.gogo.mn/lp7jBln1Sn52071278190635/chimeegui hairiin chimee.rar Read more...
२००९.०१.०३ Монгол Улсын Хил Хамгаалах Ерөнхий Газрын захиалгаар Хүний нөөцийн хөгжлийн чиг хандлага,бодлого стратеги сэдвээр сургалт семинар явагдлаа
Монгол Улсын Хил Хамгаалах Ерөнхий Газрын захиалгаар Хүний нөөцийн хөгжлийн чиг хандлага,бодлого стратеги сэдвээр Хөдөө орон нутаг,Улаанбаатар хотын ангийн захирагч нар, удирдах газрын бие бүрэлдэхүүнд Хүний нөөцийн академи 2 өдрийн сургалт семинар явууллаа. Хүний нөөцийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх арга замыг хамтдаа хэлэлцэж цаашид хүний нөөцийн бодлого стратегийг боловсронгуй болгох хэвшүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.

Read more...

ХҮНИЙ НӨӨЦИЙН АКАДЕМИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН С.ЭРДЭНЭБОЛД МУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ, АЛБАНЫ ДАРГААР ТОМИЛОГДЛОО


С.Эрдэнэболд
  • Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн Сургуулийг “LL.B” зэргээр, Америкийн Нэгдсэн Улсын Индианагийн Их Сургуулийн Хуулийн Сургуулийг “LL.M.” зэргээр тус тус дүүргэсэн. Хуульч мэргэжилтэй, хууль зүйн ухааны докторант.

  • Үндсэн хуулийн харьцуулсан эрх зүй, Европийн холбооны эрх зүй, Корпорацийн эрх зүй болон “Үг хэлэх, хэвлэн нийтлэх” эрхийн чиглэлээр дагнан судалдаг. Эрх зүй, илтгэх урлагийн чиглэлээр хэд хэдэн ном бичиж хэвлүүлсэн.

  • Индианагийн их сургуулийн Хуулийн сургуульд туслах багш, Хууль зүйн үндэсний хүрээлэнд Гадаад харилцаа, хүний нөөцийн асуудал хариуцсан ажлтнаар тус тус ажиллаж байсан. Англи, орос хэлний мэдлэгтэй.
Read more...

HR FORUM-2009 удахгүй зохиогдоно


Хүний нөөцийн академиас уг Форумыг 2008 онд зохион байгуулсан бөгөөд энэ жил дахин зохион байгуулах бэлтгэл ажилдаа орсонтой холбогдуулан мэдээллийн архиваасаа шилжүүлэн гол нүүрэндээ байршууллаа। Та бүхэн мэргэжлийн судлаачдын уг форумд тавьсан илтгэлүүдийг татан авч болохоос гадна зургийн цомогоор аялаж болох юм। нөөцийн
2008 оны 5 сарын 12 –ны өдөр Хаан Палас зочид буудалд “Хүний нөөцийн чуулган” явагдаж дууслаа। Үнэхээр бидний төлөвлөснөөс маш олон оролцогчид хуран цугларсан нь Хүний нөөцийн салбарт ярилцаж хэлэлцэх шийдэх асуудал хуримтлагдсан байгааг дахин нотоллоо. Форумын үйл ажиллагааг уригдан ирж илтгэл хэлэлцүүлсэн судлаач илтгэгчид нар нэр хүндийг нь өндөрт өргөж оролцогчид маань залан авч явлаа. Цаашид хүний нөөцийн салбарт шийдэрлэвэл зохих олон асуудлуудыг хөндөн ярилцлаа.

Тоймлон өгүүлвэл:
  1. Энэ салбарт төрийн цэгцтэй бодлого дутмаг байна.
  2. практикт туршигдаж үр дүнгээ өгч буй арга туршлагуудыг харилцан солилцож байх санал санаачлагууд олон гарч байлаа.
  3. Мөн Хүний нөөцийн тодорхой сэдвүүдээр судалгаа шинжилгээний ажил эрчимтэй явуулах, ном сурах бичиг,сэтгүүл гарын авлага дутагдалтай байгааг хөндөж байлаа.
  4. Оролцож буй байгууллагуудын төлөөлөл байгууллага дээрээ хүний нөөцийн төлөвлөлт бодлого боловсруулах,ажлын гүйцэтгэлийн үнэлгээ, цалин урамшууллын талаар сургалт гэрээт ажлуудыг хамтран хийх хэрэгцээ ихээхэн байгааг дурьдаж байлаа.
  5. Хүний нөөцийн мэргэжилтэн бэлтгэж буй их дээд сургууль мэргэжилтэн дутагдаж буй компани байгууллага 2-ыг холбох мэдээллээр хангаж байх гүүр дутагдалтай байгааг мөн илэрхийлж байлаа.
  6. Чадварлаг ажилтан хэрхэн олж авах,олж авсны дараа хэрхэн тогтоон барьж байх асуудал Форумын анхаарлын төвд байлаа.

Форумд хувийн хэвшлийн хүний нөөцийн асуудлыг хөндөн хэлэлцэхээс гадна Төрийн байгууллагын хүний нөөцийн асуудлуудаар илтгэл хэлэлцүүлгүүд явагдаж оролцогчдын сонирхлыг татаж байлаа. Мөн Багануур хувьцаат компани өөрийн туршлагаасаа хуваалцан ярилцаж IDCI компани хүний нөөцийн дэвшилтэт програм хангамж болох” Perfect manager” програмыг танилцуулсан нь оролцогчдын эрэлт хүсэлтийг мэдэрч сонирхлыг татсан алхам болсон талаар сэтгэгдлээ хуваалцаж байсныг дурьдахад таатай байна. Хүний нөөцийн салбарын мэдээллийг нэг дор хүргэх үүднээс Форумын үеэр ном сэтгүүлийн худалдаа явууллаа.

Форумд:
  1. СЭЗДС-ын багш Д.Болормаа “Төрийн байгууллагын хүний нөөцийн менежментийн өнөөгийн байдал”
  2. ХҮДС –ын дэд захирал Ц.Цэцэгмаа “Монголын Хувийн хэвшил дэх хүний нөөцийн менежментийн асуудлууд: өнөөгийн байдал ба ирээдүйн хандлага
  3. КТМС-ын Төрийн захиргаа,хүний нөөцийн менежментийн профессорын багийн тэргүү лэх профессор Г.Батхүрэл” Хүний нөөцийн мэргэжилтэн бэлтгэж ирсэн түүхэн замнал”
  1. “Human Fortis” компаний захирал Ж.Сэлэнгэ” Хүний нөөцийн хөгжил практикт” сэдвүүдээр тус тус илтгэл хэлэлцүүлж

Багануур хувьцаат компаний хүний нөөцийн газрын захирал Б.Хэрлэнчимэг Багануур хувьцаат компани дээр амжилттай хэрэгжиж буй хүний нөөцийн идэвхжүүлэлтийн туршлагаасаа хуваалцлаа.

Мөн хүний нөөцийн салбарт мэргэжилтэн бэлтгэж буй сургуулиудын төлөөлөл сургалтын чиглэлээр амжилттай үйл ажиллагаа явуулж байгууллагуудын дараах төлөөлөл оролцлоо.

1. МУИС Эдийн Засгийн дээд сургууль Менежментийн тэнхим

2. Санхүү Эдийн Засгийн дээд сургууль Менежментийн тэнхим

3. Компьютер Техник Менежментийн Сургууль Менежментийн тэнхим хүний нөөцийн удирдлагын багш докторант Л.Цэрэнчимэд

4. Бүтээмжийн үндэсний төв

5. Хөгжил Дэвшлийн хөтөч ТББ /Хүний нөөцийн Менежмент Сэтгүүл/

6. Удирдлагын Академи Доктор Профессор П.Увш

7. Интерном Номын их дэлгүүр

8. Лектор төв

9. Миний тохилог Сууц сэтгүүл

10. IMAKO LADY төв Business Lady сэтгүүл

11. Хүний нөөцийн менежмент номыг зохиогч Монголжингоо дээд сургуулийн багш Б.Баттөгс

12. Горилогч Сэтгүүл

13. Байгууллагын хүний нөөцийн менежментийн зарим асуудал номыг зохиогч докторант П.Цэрэнжаргал

14. Багануур хувьцаат компани

Форумын зорилго нь илтгэл хэлэлцүүлээд өнгөрөх бус асуудлыг шийдэх гол зорилготой учир Хүний нөөцийн идэвхжүүлэлтийн арга техникийг эзэмшүүлэх сургалтыг амжилттай зохион байгуулж нийт 85 хүн хамрагдлаа. Мөн энэ дашрамд

“HR MANAGER” идэвхжүүлэлтийн арга техникийн богино хугацааны эрчимжүүлсэн сургалтанд маань сургагч багшаар уригдан оролцсон:

“Өөрлөлтийг чиглүүлэгч” төвийн удирдах зөвлөлийн дарга, JCI-MONGOLIA байгууллагын 2008 оны дэд ерөнхийлөгч Д.Сүрэнчимэг танд чин сэтгэлээсээ талархал илэрхийлье.

Оролцогчдын хувьд Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын захиргаа хүний нөөцийн дарга,менежер мэргэжилтнүүд дийлэнхи хувийг эзэлж байсан нь Форумын ач холбогдлыг өндөрт өргөж утга агуулгыг нь улам тодоттгож байсан юм.

Форумд нийтдээ 70 байгууллагын төлөөлөл 157 хүн хамрагдлаа.

Read more...

Ярих соёл


Уучлаарай таны цаана байгaa зүйлийг авах гэсэн юм
-Хүүе! чиний цаана байгаа зүйлийг авмаар байна
-Уучлаарай, тантай нэгэн зүйлийн талаар ярилцах гэсэн юм
-Хөөш! чамтай нэг юм яримаар байна
-Таны алдрыг хэн гэдэг юм бол?
-Хүүеэ! чамайг хэн гэдэг юм бэ?

Хүмүүс бид өөр хоорондоо бодол санаагаа илэрхийлэх, харьцахад яриа нэн чухал.
Энэ яриа ямар өнгө аялгаар, ямар үгсээр илэрхийлэгдэж байгаагаас, цаад хүндээ янз бүрээр нөлөөлдөг. Яг үнэндээ бид, өөрийн бодол санаагаа бусдад илэрхийлж, хуваалцаж ярилцахдаа л баяр урам, гутрал бухимдлыг мэдэрнэ. Энэ үүднээс нь авч үзвэл ярианы соёл гэдэг нэн чухал зүйл ажээ.

Хүн бүр янз янзын ааш араншинтай байдаг лугаа, өөрийн хүсэл, бодол санаагаа янз янзаар л илэрхийлдэг. Зарим нь өөрийгөө ихэд дөвийлгөн, бусдад дээрэлхүү төрхөөр, зарим нь өөрийгөө ихэд дорд үзэж, бусдад зусардсан өнгөөр, нэг хэсэг нь бусдыг хүндэтгэн эелдэг харьцаж байхад, нөгөө хэсэг нь өөрийн бүдүүлэг байдлаа, тэнэг мулгуу хандлагаар илэрхийлнэ.

Ямартай ч хэл ярианы соёл гэдэг, бусдыг хэрхэн үнэлж, хүндэлж байдгийн хэмжүүр байдаг аж.

Хээгүй яриа
Монголчууд бид өөрсдийгөө цагаан цайлган, хээгүй гүндүүгүй байдлаар илэрхийлэх дуртай.
…Хэн нэгэн хүнтэй ярилцахдаа, дотноссон сэтгэлээ илэрхийлж, тухайн хүний сонирхсон, эс сонирхсон байдлыг үл харгалзан, хэрэгтэй хэрэггүй, сонирхолтой сонирхолгүй олон зүйлийг хамж шимэн ярьдаг хүмүүс байдаг. Тийм хүний хувьд хэн нэгэнтэй ярих нь чухал болохоос, юу ярих хэрэгтэй нь төдийлэн чухал бус.

…Хүнтэй ярилцахдаа илэн далангүй байдлаа илэрхийлж, өрөөл бусдад төдийлэн хамаагүй, өөрт хамаатай олон асуудлаа дэлгэн ярьдаг хүмүүс байдаг. Тэд тэр хэмжээгээрээ, өөрт хамаагүй бусдын асуудлыг ч сонирхон, яриулах гэж оролдоно. Тийм хүмүүс, ярьж байгаа хүнийхээ дал мөрөн дээр нь алгадах, энд тэнд нь нудрах зэргээр зэргээр авирлан, хээгүй байдлаа илэрхийлнэ. Харин өөрийн олон асуудлаа дэлгэж, өрөөл бусдын олон асуудлыг сонирхох энэ үзэгдэл, нэгэн цагт хов живийн эх үүсвэр болох нь олонтаа.

…Хүмүүстэй ярилцахдаа марзан шалиг маягаар яриа өдөж, шоолж тохуурхаад эсвэл тоглож наргиад байгаа нь үл мэдэгдэх төрхөөр ярьдаг хүмүүс багагүй байдаг. Тийм хүнтэй ярихад нилээд төвөгтэй. Заримдаа тийм байдлын улмаас инээх ч хэцүү, уурлах ч хэцүү байдалд орох тохиолдол зөндөө.

Мэндчилгээ болон талархлын үг
-Сайн байна уу? та
-Сайн, та сайн байна уу?
-Танд их гялайлаа
-Баяртай, та сайн яваарай
-Танд сайн сайхныг хүсье

Ямар ч хүнтэй уулзаж, ярилцаад салахдаа хэлдэг мэндчилгээний болон талархал салалтын үгсүүд байдаг. Зөвхөн монголчууд төдийгүй дэлхий нийтийн жишиг нь ч ийм. Ийм хэлц үгсийн хэллэг нь янз бүр боловч, утга агуулга нь ойролцоо. Энэ бол нэг ёсондоо хүнийг, хүнийх нь хувьд хүндэлж буйн нэг илэрхийлэл юм даа.

Монголчууд энэ талаар их баялаг, ёсорхуу хэллэгтэй төдийгүй, шүлэглэсэн хэлбрээр уран цэцэн өгүүлэх нь бий.

-Хэт нутаг хаана , хэрэг зориг юунд вэ?
-Та амгалан сайн морилж явна уу?
-За танд их гялайлаа, ачийг тань санаж явах болноо
-Та аян замдаа алжаалгүй сайн явж хүрээрэй
-Даага далантай, бяруу булчинтай онд тарган оров уу? гэхчилэн.
Даяаршил хөгжлийн хурдацтай энэ цаг үед, энэ бүхэн ихэд товчлогдон, амар хэлэгдэх болж дээ.
-Хай
-Юутай байна?
-Юу ч үгүй шив дээ
-Чамаар юу байна?
-Бас л юу ч үгүй
-За за байе
-Байе

Өдөр тутам ийн хэлэлцсээр бэлэг дэмбэрэл гэдгээ ч умартах болж дээ. “Амны бэлэгээс ашдын бэлэг” гэдэгчлэн, бэлэг дэмбэрэлгүй ийм хэлц, бидний амьдралд муугаар нөлөөлж байгаа хэмээн зарим хүмүүс нотлох. “Юу ч үгүй хоосон” гэх бидний өдөр тутмын мэндчилгээний хэлц, бэлэгдлээ байг гэхэд ярианы соёлд хэр нийцтэй юм бол? Монгол хэлэнд байдаг “мэндийн зөрөө” гэдэг ойлголт, нэгэн цагт их ёсорхлыг агуулсан, бэлэгдэлийн үгс байсан аж. Түүгээр ч барахгүй, тухайн хүнээ хэр зэрэг хүндэлж байгаагийн илэрхийлэл гэж үздэг байж.

-Хөөе! аав аа юутай байнаа? гэсэн хэллэгт хүндэтгэл тэгтлээ илрэх билүү? Ядахнаа л
-Сайн байна уу? ааваа. Таны бие амгалан уу? гэж асуувал арай дээр хүндэтгэл илрэх байхаа. Яаж ярих нь хүний эрх хэдий ч, хүндэтгэл, бэлэгдэлээ бодож ярьж байхын муу гэж үгүй.

Ярианы соёл
-Тантай ярилцаж байгаа, ямар ч хүнтэй хүндэтгэл, соёлтой харилцаж байх нь их чухал байдаг. Нэг талаас “хүн” хэмээн хүндэтгэж байгаагийн илрэл, нөгөө талаас таны танихгүй тэр хүн , хэн ч байж болох, маргааш хэн ч болж болох шүү дээ. Ямар ч хүнтэй эелдэг боловсон, соёлтой харилцдаг хүн, ийм харилцааныхаа төлөө хэзээ ч бусдын өмнө эвгүй байдалд ордоггүй юм.
-Хүнтэй харилцан, ярилцаж байхдаа нөгөө хүнийхээ ярьж буй үгийг ихэд анхааран сонсох нь их чухал байдаг. Энэ яриа танд таалагдсан ч эс таалагдсан ч, сонирхолтой эс сонирхолтой байсан ч ярьж буй зүйлийг нь гүйцэд анхааран сонсоно гэдэг, хүндэтгэлийн нэгэн хэлбэр. Учир нь тэр хүн танд л зориулж байгаа хэрэг. Ярьж буй хүнийхээ яриаг бүдүүлгээр таслах, ярьж буй зүйлээс нь шал өөр зүйлийг ярих, үл тоомсорлосон, эсвэл шоолж тохуурхсан өнгөөр ярих нь, нөгөө хүнээ үл хүндэлсэн хэрэг төдийгүй, уг яриаг ямар ч хэрэгцээ ач холбогдолгүй, хоосон зүйл болгон хувиргадаг. Ийм олон үйлдлийн дараа, танд чин сэтгэлээсээ хандан ярих хүн тэгтлээ олдохгүй л болов уу.

-Хүнтэй ярилцахдаа, зөвхөн ярих гэж бодсон зүйлээ л ярихыг хичээ. Хамгийн гол нь таны ярих зүйл ойлгомжтой, товчхон байвал, та хоёрын яриа хэн хэнийхээ сэтгэлд нийцдэг. Зарим хүмүүс ярианыхаа явцад “ам нь халж”, хаа хамаагүй зүйлийг хамж шимэн ярьж “хадуурдаг” муу зуршилтай. Ийм хүмүүсийг амаа авч давхин, хадуурдаг морьтой зүйрлэх нь бий. Ийм тохиолдолд таны яриа ямар ч утга учиргүй болж, хов жив, хэрүүл маргаанд хүргэх тохиолдол олонтаа.

-Өөрийн бодол санаагаа ярилцаж буй хүндээ тулгах, заавал хүлээн зөвшөөрүүлэх гэж оролдох нь, маргаан зөрчилдөөнд хүргэх эхний алхам. Хэрэв яриагаар санал нийлэхгүй бол, заавал маргалдаж, муудалцахын оронд, энэ сэдвээс зайлсхийсэн нь дээр байдаг. Харин тодорхой сэдвээр маргадаж мэтгэлцээд, өөрийн буруу ойлголтоо залруулах, зөв ойлголтоо баталгаажуулах нь үүнээс тэс өөр ойлголт юм.

-Нэгэн гэр бүлд хамтран ажилладаг хүмүүсийн зөрчилдөөнт асуудал нь утсаар ярих соёлд байдаг. Утсаар юуг ч юм хэт удаан ярих нь, дэргэдэх хүндээ ихэд төвөгтэй байдаг төдийгүй, эдийн засгийн хувьд ч ихэд хохиролтой. Уйдсан зарим нэгний утсаар удаан ярих сэдэв нь ихэвчлэн, хов жив, хэрүүл маргаан байдаг. Бие биеийнхээ нүүрийг хараагүй байхдаа, утасны цаанаас улайх биш гэдэгчлэн элдэв замбараагүй, бүдүүлэг хэллэг багагүй яригдана. Үгүй дээ л утсаар ярихдаа: “Сайн байна уу? намайг ……. гэдэг. Би ……тэй ярьж болох уу? гэж эхэлбэл хэн хэндээ тааламжит сэтгэгдэл төрүүлдэг. Харин ……тэй яриулаадах гэж шаардсан өнгөөр хэлбэл танд ямар санагдах бол? Гэртээ байж байгаад, хэн нэгэнд утсаар дарамтлуулахыг хэн ч хүсэхгүй шүү дээ.

Төгсгөл
Монголчуудын “тавхан үгэндээ танигдана” гэдэг хэллэгээр, тухайн хүний хэн болох нь ярьж буй ярианаасаа мэдрэгддэг гэнэм. Тэгэхээр зөв соёлтой ярина гэдэг таны хүмүүжил, оюун санааны илэрхийлэл аж. Ядахнаа үйлээ хянаж, үгээ цэнэж, өрөөлийг хүндэлж, хариуд нь өөрийгөө ч хүндлүүлэх нь, таны сэтгэл санаа тайван, өөрдөг сайхан байхын үндэс.

Та ч гэсэн одооноос өөрийн ярианы өнгө, хэллэгээ анзаарч, засаж сайжруулж яагаад болохгүй гэж? Та бусдыг хүндэтгэж чадваас, бусад хүмүүс таныг хүндэтгэх буюу. Заавал зарлиг шийдвэр хүлээлгүйгээр, дор бүрнээ хичээн өөрчилж болох зүйлийн нэг нь энэ аж.
Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг.

Таны хэн болох нь тавхан үгэнд танигдана гэнэм.
Read more...

Идэвхжүүлэлтийн иж бүрдэл ( promotion mix )



Идэвхжүүлэлтийн иж бүрдэл ( promotion mix ) гэдэг нь компаний зүгээс рекламын болон маркетингийн зорилгыг хангахад чиглэгдсэн реклам сурталчилгаа,борлуулалтын урамшуулал, биечлэн хийх худалдаа ба олон нийттэй тогтоох харилцааг хослуулах өвөрмөц ажиллгааны цогцолбор юм.

Реклам нь пүүсийн бараа үйлчилгээ ба шинэ санааг идэвхжүүлэхэд чиглэгдсэн биечилсэн бус байдлаар төлбөртэй хийгддэг бүхий л мэдээлэл сурталчилгаа юм. Рекламыг тодорхой захиалагчийн захиалгаар санхүүжүүлж хийдэг.
Биечлэн хийх худалдаа гэдэг нь нэг юмуу хэд хэдэн боломжит худалдан авагчдад бараагаа үзүүлж санал болгохдоо тэдэнтэй нилээд урт хугацаагаар холбоо тогтоох зорилготой хийдэг шууд биечилсэн харилцаа байдаг.
Борлуулалтын урамшуулал нь тодорхой барааны худалдан авалтыг урамшуулан дэмжихэд чиглэгдсэн богино хугацааны нэг удаагийн өдөөх шинжтэй арга хэмжээ юм. Үүнд хямдрал, бэлэг, эрхийн бичиг-ваучер, шагнал зэргийг ойлгож болно.

Олон нийтийн харилцаа PR нь компаний талаар эерэг ойлголт сэтгэгдэл бий болгоход чиглэгдсэн харилцагчидтай тогтоох харилцааны төрлүүд байдаг.Энд юуны өмнө олон нийтийн мэдээллийн хэрэгсэлүүдтэй холбоо тогтоох , хэрэглэгчидтэй хийх компаний удирдлагуудын уулзалт , зөвлөлгөө нь чухал үүрэгтэй байна.

Шууд маркетинг гэдэг нь хэрэглэгчидээс даруйхан хариу авах зорилгоор мэдээлэл харилцааны хэрэгсэлээр хийдэг шууд холбоо харилцаа юм.Энэ харилцаанд оролцогчид нь газар зүйн байршилын хувьд хаана ч байж болох бөгөөд интернет,телефон, факс зэрэг холбоо харилцааны орчин үеийн хэрэгсэлүүдийг ашигладаг тул хамгийн богино хугацаанд харилцаа тогтоож бараа бүтээгдэхүүнээ борлуулах боломжтой байдаг онцлогтой.

Эдгээр маркетингийн харилцааны хэрэгсэл төрлүүд нь өөр өөрийн гэсэн арга хэлбэрээр хэрэгждэг.Тухайлбал зар сурталчилгааг хэвлэл, радио телевиз, гадна гудамжны самбар гэх зэрэгт байрлуулж болно.Харин биечлэн хйих худалдаа нь барааны танилцуулга/ презентац/ үзэсгэлэн яармаг, тусгай урамшууллын арга хэмжээ гэх зэрэг хэлбэртэй хийгддэг. Борлуулалтын урамшуулал нь бараа худалдаалах газарт хийх реклам, шагнал, үнийн хямдрал, эрхийн бичиг, тусгай реклам зэрэг арга хэлбэртэй байдаг.

Шууд маркетингийн хэрэгсэлүүдэд каталоги, телемаркетинг , факс , интернет зэрэг хамаарагдана.Мэдээллийн шинэ технологи нь пүүс компанийг олон нийтэд хандсан ялгаваргүй хийгддэг сурталчилгаанаас тодорхой нарийвчилсан чиглэлтэй бүр тодорхой нэг хэрэглэгч харилцагчид чиглэгдсэн харилцаанд шилжихэд хүргэж байна.

Маркетингийн харилцаанд нилээд чухал үүрэгтэй төрлүүд нь рекламын харилцаа ба урамшуулал хоёр юм.

Рекламын харилцааны үндсэн зорилго нь хэрэглэгчдийн бодол санааг өөрийн санал болгож байгаа зүйлийг худалдан авахад чиглүүлэх явдал байдаг.Тэгвэл урамшуулалын гол зорилго гэвэл худалдан авагчдыг нэн түргэн худалдан авах хүсэл сонирхол төрүүлэхэд чиглэгдсэн байна.Тодруулбал богино хугацаанд үнийн хямдрал, бэлэг, шагнал сугалаа зэрэг урамшуулал зарлаж явуулсанаар тодорхой маркын бүтээгдэхүүний борлуулалтыг идэвхжүүлэн сайжруулах боломжтой.

Орчин үед маркетингийн харилцааны арга хэрэгсэлүүдийг тус тусд нь салангид хэрэглэсэнээс тэдгээрийг хослуулах замаар нэгдсэн маркетингийн харилцаагаар үйл ажиллагаагаа хэрэгжүүлж хүмүүст бүтээгдэхүүн үйлчилгээгээ таниулж мэдүүлэхийг илүү үр дүнтэйд тооцох боллоо.

Нэгдсэн маркетингийн харилцаа гэдэг нь тодорхой худалдааны маркын хувьд харилцааны нэгдмэл нэг зорилгод чиглэгдсэн рекламын болон урамшууллын арга хэрэгсэлүүдийг хослуулж хэргэлэхдээ худалдан авагчдын цаг хугацаа сонирхолыг харгалзан түүнд тохируулан явуулах цогцолбор үйл ажиллагаа гэж ойлгож болно.Нэгдсэн маркетингийн харилцааг хэрэгжүүлэхтэй уялдаж реклам, урамшууллын төлөвлөлтөнд хэд хэдэн өөрчлөлт хийгдэх болдог. Ялангуяа энэ үед рекламын агентлагын биш реклам захиалагчийн зохицуулалт, үүрэг хариуцлага нилээд их болдог.

Эдгээрээс гадна маркетингийн харилцааны бусад хэрэгэсэлүүд ч үйлчилдэг. Үүнд: барааны гадаад дүр төрх, түүний үнэ, гадаад ерөнхий байдал, сав боодлын өнгө,худалдаалж байгаа дэлгүүр энэ бүхэн нь худалдан авагчдад мэдээлэл түгээх арга хэрэгсэл болох тул эдгээрт анхаарах шаардлагатай. Read more...