Чамтай байх надад хэцүү
Чамгүй байх бүр ч хэцүү
Дурлалын суманд шүүрэн шанага шиг сийчүүлсэн
Дуулга нимгэн зүрхэнд чамайг хайрлах зай байжээ
Ханьтай үртэй чиний
Хажууд чинь байх хэцүү
Хонгор сэтгэлд чинь хоргодоод
Холдож явах бүр ч хэцүү
Санаанаас гарахгүй нь хэцүү
Чамайгаа мартахгүй нь хэцүү
Зүүдэнд ирэх чинь хэцүү
Зөөлөн харц чинь бүр ч хэцүү
Зургийг чинь ноцтол ширтэж өдөр өнгөрөөх хэцүү
Зуун жил хүлээгээд агшин зуур уулзах хэцүү
Харцаараа намайг ээрээд байх шиг санагдах хэцүү
Хайртай гэдгээ би илчлэх эрхгүй нь бүр ч хэцүү
Чамтай байх надад хэцүү
Чамгүй байх бүр ч хэцүү
Дурлалын суманд шүүрэн шанага шиг сийчүүлсэн
Дуулга нимгэн зүрхэнд чамайг хайрлах зай байжээ
Эрэгтэй байсан бол энэ 2 эмэгтэйн алинг нь сонгох уу?
-
1. Хөөрхөн, сексдээ сайн, өөрт нь тийм сайн биш, хааяа2 муудаж алга болдог,
жоохон эготой. 2. Байдаг л эмэгтэй, өөрт нь хайртай, байнга холбоотой
байдаг. С...
1 day ago



0 санал хүсэлт:
Post a Comment
танд баярлалаа