REVOL MUSIC RECORDS

Friday, August 07, 2009

Миний чимээгүй хайрын чимээ цомогт орсон шинэ уран бүтээлийг хүлээн авч сонсоно уу


амьгүй бурханы өмнө амьд бурхан сөгдөнө татах бол линкэн дээр дар http://share.gogo.mn/542NSbU0W735251249715196/ulger yrij ogooch eejee.वाव

Read more...

Нэгэн Хэрэглэгчийн захисан Kiwi-гийн дуунууд: татаад аваарай



Kiwi - 2 дах хүн чинь баймааргүй байна дууг татах бол http://share.gogo.mn/AV9Etcb3JA41451249711070/Kiwi - 2 dax hun chini baimaargui bna.mp3

Kiwi ft Наранзун - Superstitious дууг татах бол http://share.gogo.mn/U4SmGTRan617151249711491/Kiwi Naranzun - Superstitious.mp3

Kiwi ft Ундка - Панаалтай залуу дууг татах бол http://share.gogo.mn/D2uRrK22M919741249711672/kiwi Undka - Panaaltai zaluu.mp3

Kiwi - Нууцхан хайр дууг татах бол http://share.gogo.mn/IfYar7rQAT77681249712151/kiwi nuutshan hair.mp3 Read more...

Хүүхнүүдийн цэвэр ичимтгий зан үнэ цэнээ алдсан уу?

42-19295903

Эр хүний толгойг эргүүлж сээтэгнэж байхдаа хүүхнүүд “би яагаад ингээд байна вэ” гэж огт боддоггүй. Ямар ч бүсгүй хүн эр хүний өмнө аймхай бяцхан охин болж жүжиглэх нь аль хэдийнэ дасал болсон. Тэгээд ч сээтэгнэл нь эмэгтэй хүний үндсэн зан болжээ. Сэтгэл зүйчдийн үзэж байгаагаар эмэгтэй хүн эрчүүдэд сээтгэнэн өөрийн хойноос гүйлгэж байхдаа тэднийг анхааралтай судалж ирээдүйн хүүхдийн эцэг, халамжит хань болж чадах эсэхийг харж, цэнэж байдаг ажээ. Энэ зан байдал нь эмэгтэйчүүдэд байгалиас заяасан байдаг гэнэ.

Эрчүүдэд ямар хүүхэн таалагддаг вэ?

Хэрэв энэ талаар сэтгэл зүйчдээс асуувал зарчимч, хатуу хүүхнүүд эрчүүдийн хайрыг булаана гэж хэлэх биз. “Цэвэр ичимтгий” зан одоо ч үнэ цэнээ алдаагүй, алдах ч үгүй биз ээ. Энэ бүгдийг та өөр дээрээ тунгаагаад нэг үзээрэй. Хэн ч гэсэн ирээдүйнхээ эхнэрээ “галзуу” элдэв муу зуршилтай байхыг хүсэхгүй биз дээ.

Эрчүүд л эмэгтэй хүнийг ааштай, тунимхай, “эрх амьтан” болгодог. Хүн төрөлхтөн бүх л түүхийн туршид эрчүүд эмэгтэй хүнд бэлэг өгч тэдний төлөө байлдаж, тулалдаж ирсэн. Хүүхний төлөө хоорондоо халз тулаанд ордог цаг нэгэнт өнгөрсөн боловч одоо ч гэсэн эрчүүд хүүхний хойноос бүхнийг мартан гүйж, хөрөнгө мөнгө үрдэг нь хэвээр үлджээ. Гэхдээ өнөөдөр эмэгтэй хүн эр хүнтэй тэгш эрхтэй болсон болохоор хүүхэн “эргүүлэх” заншилд нилээд өөрчлөлт оржээ. Эрчүүд болгон янз бүрийн ааш араншинтай байдаг. Зарим эрчүүд эмэгтэй хүнийг амьд явахын утга учир гэж үздэг. Тэдэнд хүүхэнтэй унтах ч сонин биш. Таалагдсан бүсгүйгээ зогсоо зайгүй, зав чөлөөгүй эргүүлэх нь хатуу ундаанаас таашаал авдагтай ижил. Ингээд зорьсондоо хүрмэгц түүнийг орхин дараагийн хүүхний араас элдэж эхэлдэг. Ийм эрчүүдэд эр хүнийг халгаадаггүй хатуу хүүхнүүд их таалагддаг.

/Хань/

Read more...

Эдийн засгаар сурч төгссөн хүнийг ямар ажил хүлээж байдаг вэ?


Тулгат ахын бичлэгийг нэг уншаад үзээрэй гэж зөвлөх байна. Эдийн засаг, бизнесийн удирдлагаар төгсч байгаа хүүхдүүд ямар ажил хийдэг вэ? хийх вэ? гэх зэрэг асуултанд маш тодорхой хариулт өгсөн энэхүү нийтлэлийг та бүхэнд хүргэж байна.

Эдийн засагаар сурч төгссөн хүнийг ямар ажил хүлээж байдаг вэ?

Магадгүй чамд хамгийн түрүүнд макро, микро онол гэж ярьсан мэдэмхий эрдэмтэн судлаач хүн төсөөлөгдөх байх. Цаашлаад яамны мэргэжилтэн ч юмуу банкир, санхүүч, нягтлан бодох, татварын байцаагч, компанийн менежер гэх мэт янз бүрийн төсөөллүүд ургаж ирнэ байх. Эдийн засгийг мөнгө олох ухаан гэж ойлгодог хүнд бол хөлжиж баяжих ухаанд нүд тайлагдан лут бизнесмэн болох юм шиг санагдаж ч магадгүй. Угаасаа эдийн засаг өөрөө нэг үзүүртээ цэвэр математик онолоос нөгөө үзүүртээ түүх, философийг багтаадаг маш өргөн ухаан учир төгсөөд ямар хүн болох талаар цэгцтэй төсөөлөл бууж ирэхгүй байх нь аргагүй. Энд эхлээд “эдийн засгаар сурах”, “эдийн засагч болох” гэдгийн хооронд тэнгэр газар шиг ялгаа байдгийг анхааруулж хэлмээр байна. Зуун хүнээс арав хүрэхгүй нь л ирээдүйд эдийн засагч болно гэж ойлгох хэрэгтэй.

Анагаахаар сураад эмч болно, хуулиар сураад хуульч, өмгөөлөгч болно гэж ярьдаг бол эдийн засаг дээр тийм биш. Тэгвэл их сургуульд олж авах эдийн засгийн боловсролын нэлээд нь шууд ажил дээр гарч хэргийг нь гаргах боломжгүй байдаг. Макро эдийн засаг дээр гарах Филипсийн муруй гэдэг ч юмуу, тоглоомын онол дээр гарч ирэх Нашийн тэнцвэрийг ажил дээр яаж ашиглана гэх вэ? Жилд өчнөөнөөрөө “үйлдвэрлэгдэж” байгаа төгсөгчдийн дотор Парето оптималчилал, Филипс муруй энэ тэрийг ажил мэргэжлээ болгоод явах ганц нэг нөхөр байдаг л биз, хэдэн зуун хүнийг тэжээх Филипс муруйн хөдөлмөрийн зах зээл Монголд байхгүй. Төгсөгчдийн дотор сургуульдаа үлдэж мастер доктороор үргэлжлүүлэн суралцаж, улмаар эрдэмтэн судлаач болох цөөн хэдэн хүн гарна. За тэгээд хичээлдээ овоо гайгүй байсан хэдээс нь холбогдох яам тамгын газар, эсвэл төв банк ч юмуу, ямар нэг судалгааны хүрээлэнд эдийн засагч, шинжээчээр орж ажиллана. Онолдоо гаргууд, эмпирик судалгааны аргачлалд гаршсан хүмүүсийн хувьд тэр. Судалгаа, эрдэм ном хөөгчдийн дотроос өгүүлэл, нийтлэл бичдэг судлаач-сэтгүүлчид бас ганц нэг төрнө.Төгсөгчдийн зарим нь төрийн албан хаагч болох боловч эдийн засгаасаа тэс хөндлөн ажил хийнэ. Яг эдийн засгийн мэргэжлээр улсад ажиллана гэвэл статистикч, татварын байцаагч гэх мэт бас л хүрэлцээ муутай эд. Ингэхээр “эдийн засагч” гэж хэлэгдэх хүмүүс буюу дээр дурдсан багш, судлаач, сэтгүүлч, улсын байгууллагын мэргэжилтнүүд нийлээд нийт төгсөгчдийн 10%-д хүрэхтэй үгүйтэй л байх болов уу. Үлдсэн хүмүүс юу хийх вэ? Тэдний сонгох ажил мэргэжлийн замыг үндсэнд нь 1. Нарийн бөгөөд гүнзгий - 2. Өргөн бөгөөд гүехэн гэж хуваана.


Нарийн бөгөөд гүнзгийгийн хамгийн тод жишээ бол дээр дурьдсан эмч, хуульч гэх мэт мэргэжлийн салбарууд юм. Нэг насныхаа талхыг олж идье гэж шийдсэн чиглэлдээ гүнзгийрэн дагнаж, төгсөөд шууд ажил дээр гархад хэрэг болох мэдлэг, арга зүйг эзэмшдэг хэсэг. Мэргэжилтэн (specialist, professional) болно гэсэн үг. Банк санхүүгийнхэн ерөнхийдөө энэ ангилалд орно. Монголд үнэт цаас, хувьцаа, санхүүгийн арилжаа зэрэг нь яваандаа гүнзгий мэдлэг, тооцоолон бодох арга чадвар бүхий мэргэжилтнүүдийг шаарддаг салбар болж цаашдаа улам хөгжих бизээ. Нарийн-гүнзгий замыг сонгох нь төгсөөд ажлын байр олдох нь амар, цалин орлого сайн, тогтвортой гээд тун дажгүй. Чимхлүүр нямбай, нөр хичээнгүй чанарыг шаарддаг учир хүссэн хүн бүр чадаад байдаггүй. Хоёр дахь ангилал буюу өргөн бөгөөд гүехэн гэдэгт сургуульд байхдаа нэг юмаар дагнаж гүнзгийрээгүй байх бөгөөд макро эдийн засгийн хичээл ч үзсэн, менежмент дээр ч хоёр гурван кредит бөглөсөн, бас нэг дипломын ажил аятай юм бичсэн байна.

Тэдний хувьд сонголт өргөн боловч ирээдүй нь тодорхойгүй, нэг үгээр хэлбэл харьцангуй эрсдэлтэй. Цаашилбал тус тусын мэргэжлээр гүнзгийрсэн олон мэргэжилтнүүдийг холбож, тэдний хүчийг нэгтгэн ажил зохион байгуулах чадвартай хүмүүс нийгэмд хэрэгтэй. Лидерүүд, менежерүүд, өөрчлөгчид, үүсгэн байгуулагчид. Ийм хүмүүс яаж төрдөг вэ? Сургуулийн программ лидер болгоод өгөхгүй. Менежментийн ангид онц сайн сурлаа гээд онц менежер болчихгүй. Төрөлхийн авьяастай боловч хүн хард жаал гайхагдахаас өөр юу ч бүтээлгүй явсаар хорвоогийн хоногоо барах хүн олон. Мэдлэгтээ чадвартай боловч үхмэл царцанги хүн цөөнгүй. Үнэндээ лидер болоход сэтгэлийн чинзориг гэдэг юм хамгаас чухал билээ. Дарагдашгүй, булагдашгүй, оргилж гарсан халуун тэмүүлэлтэй, ирмүүн амбицтай байх эсэхээс бүх юм хамаарана. Нийгэмд ийм юм шинээр бий болгох юмсан, үүнийг ингэж өөрчлөх юмсан гэсэн амбиц, хүсэл эрмэлзэл, цанхаатай хүмүүсийн хувьд санаа зориг нь нэг хүнээр хэмжигдэж, нэг насаар дуусах эд биш. Зуун хүн бүтэхгүй гэж байсан ч, ганцаараа бүтээнэ гэж дайрах ийм хүмүүс л аварга компаниудыг байгуулж, улс орныг өөрчилж, урд тээглэсэн аварга том NO-ийг YES болгох хүмүүс.

Ийм эрч хүч хүсэл зориг гэдэг юм “за жаахан эрч хүчтэй байя” гэж бодохоор л аяндаа ундраад ирдэг юм бишээ. Энэ бол бага багаар бүрэлдэж, исч, дотроосоо халж ирдэг зүйл. Түүнийг хүн өөрөө дотроо асааж, өрдөж явах хэрэгтэй байдаг. Өнөөдөр эдийн засгаар сурч байгаа оюутнууд маань макро микро онолоо ч үзээд, татвартай ч танилцаад, маркетингийг ч магадлаад, санхүүгээс ч самардаад, ихэнх нь юу сураад яах гээд байгаагаа сайн ойлгохгүй л яваа болов уу. Ихэнх нь ойлгоогүй чигтээ нэг мэдэхэд сургуулиа төгсч байгаа бизээ. Нарийн-гүнзгийгээр явсан хүн ч байдаггүй, бүгдээрээ урсч байгаад нэг мэдэхэд өргөн-гүехэнгүүд болчихдог. Төгссөн хойноо хэд хэдэн ажлын хаалга тогших боловч энэ гээд хүнд гайхуулах юмгүй болохоор очсон газар болгондоо гологдоно. “Чи юу чадах вэ, үзүүл дээ?” гээд асуудаг, юу ч чадахгүй. Адмоны захирал Р.Энхбат “Манай компани дээр ажилд орох гээд олон залуус ирдэг. Менежментийн ангийг төгссөн гэдэг. Юу ч чаддаггүй, хаанаас нь ч авсан яг адилхан, чадвар муутай. Бүгдээрээ туйлбартай биш, аймхай. Хүн өөрийн гэсэн бодолтой, толгойтой, байх ёстой” гэж бодит байдлыг нүдэнд харагдтал ярьж билээ.

Оюутан байхдаа нийгмийн ч юмуу сайн дурын ажилд оролцож, хүнтэй хамтран ажиллаж үзсэн, дадлага хуримтлуулсан, ядаж нэг зөвлөгөөн хөтлөөд ч юмуу, протокол бичээд сурчихсан бол бас яахав. Тиймээс нарийн-гүнзгий, мэргэжлийн дагнасан чиглэлээр явах хүсэлтэй залуучууд их сургуульд байхдаа зөвхөн хичээлийн кредит бөглөх биш, тухайн сонгосон мэргэжлийнхээ талаар бие даан судалж, хэний ч дор орохгүй болохын тулд бүх хүчээ төвлөрүүлэх хэрэгтэй.

( Өөрийгөө ялж биеэ дайчлах нь )

Амжилтанд хүрсэн хүмүүсийн цор ганц нийтлэг чанар бол гагцхүү өөрийгөө ялах чадвар билээ. Авъяас билгээрээ алдрын оргилд хүрэх хүн байдаг л даа. Гэвч авъяастай төрсөн хирнээ зуурдын цэнгэл, архи дарсанд шунаж арчаагаа алдаад адаг сүүлд нь амьдралын ёроолд живсэн хүн бас олон. Авъяас 1 хувь, хөдөлмөр 99 хувь ч гэх ярьдаг. Хүн шиг амьдарч, хүссэнээ бүтээж чадах нь өөрийгөө хэдий чинээ ялахтай холбоотой бололтой. Өөрийгөө бүрэн ялна гэж байхгүй, харин ялахын төлөөх тэмцэл өөрөө утга учиртай амьдралыг авчирдаг. Ихэнх хүний залуугийн мөрөөдөл талаар болдог нь тэд “Уруу татах хүч”-нд ялагдсанаас болдог бөгөөд зугаа цэнгэл, биеийн амрыг харах сонирхол гэх мэтийн уруу татах хүчийг ялж чадах үед хүн амжилтанд хүрч чадна.

“Уруу татах хүч” энэ үнэхээр ер бусын хүчтэй эд аж. Хүн нэг сайхан ном уншаад, сайхан яриа сонсоод, эсвэл ямар нэг хүчтэй өдүүлэлт аваад нэг хэсэгтээ биеэ дайчлах нь бий. Эрч хүчээр жигүүрлээд уруу татах хүчрүү сүр жавхлантайгаар довтолдог. Гэвч хэсэг хугацаа өнгөрөхөд энэ бүхэн сарнин одох ба хүн нөгөө л бахь байдаг руугаа буцсан байдаг. Үнэндээ эрч хүч гэдэг юм байнга сэлбэж л байхгүй бол амархан унтарчихдаг богинохон амьтай эд аж. Иймд бид эрч хүчийг үргэлж ноцоож байхын тулд янз бүрээр оролдож үзэх хэрэгтэй. Жишээ нь ухаалаг сайхан хүнтэй ярихад маш их цэнэг, эрч хүч авдаг. Гэтэл тийм завшаан тэр бүр тохиогоод байхгүй. Харин маш үр дүнтэй нэг арга бол сэтгэл сэргээж хийж бүтээх хүсэл төрүүлэм ном унших юм.

Номыг мэдээж хүн бичнэ, иймд ном унших нь бичсэн тэр агуу хүний яриаг сонсч, хүч энергийг нь хүртэн авахтай ижил хэрэг болно. Цэнэг авсан үедээ бид жишээ нь өнөөдрөөс эхлээд өдөрт 2цаг англи хэл үзнэ гэх ч юмуу өөртөө амладаг. Гурав хоног, за сайндаа долоо хоног үргэлжилнэ. Яг тэгж байтал ар гэрийн ч юмуу, яаралтай чухал нэг ажил гарах ба нөгөө хуваарь маань саатахаас өөр аргагүйд хүрдэг. Хүний амьдралд юу ч тохиолдож болох учир иймэрхүү саатал гарцаагүй гарна, харин үүний дараа шууд горимондоо буцан орж үргэлжлүүлэх нь чухал. Гэтэл бид тэгдэггүй ба хоног өдрүүд хүүе хайя гэхий зуургүй урсан одож нэг л мэдэхэд нэг, хоёр сар өнгөрчихсөн байдаг. Бүтэн жилүүд, тэр ч бүү хэл бүтэн залуу нас тэрчигтээ өнгөрнө. Энэ бүхэн юуг хэлээд байна?

Зорилгоо тавьсан, хийх ажил тодорхой болсон бол өөрийнхөө өдөр бүр, цаг нэг бүрийг мэдэрч, хянаж, тольдож байх шаардлагатайг хэлээд байгаа юм. Өөрийгөө ялах тэмцэл өөрийгөө хянаж мэдрэхээс эхэлнэ. Япончууд шиг өдөр болгон усанд орж шүдээ угаахад эхний хэд хоног гайгүй хийгээд байлаа, гэтэл үүнийг бүтэн сар үргэлжлүүлээд ирэхэд залхаж яршигтай санагдаж ирдэг юм байна. Харин дахиад жаахан тэсээд байж байтал яваандаа нэг их төвөгтэй зүйл биш болж, ердийн нэг зуршил болж ирсэн юм. Ингээд бодоод үзэхэд өөрийгөө ялахад хамгийн чухал нь байнга үргэлжлүүлэх өөрөөр хэлбэл тэвчээр болж таарч байгаа юм. Бид нэг хэсэгтээ цэнэг аваад хичээдэг боловч тун удалгүй зогсдог, үргэлжлүүлж чаддаггүй. Байнга үргэлжлүүлнэ гэдэг хамгийн хүнд, гэхдээ хамгийн шийдвэрлэх хүчин зүйл билээ. Тэвчисний эцэст хүний бие шинэ дадалд дасдаг. Хэсэг хугацаанд амраад ирсэн хүн хичээлийн ширээний ард удаан сууж чаддаггүй оюутнууд анзаардаг байх. Ийм тохиолдолд дасах хүртэлээ өөрийгөө албадаж хүчлэхээс өөр аргагүй. Түүнээс гадна ямарваа нэг ажил үйлийг эхлүүлээд явж байхад заавал тохиолддог нэг саад бол сэтгэл санааны хэлбэлзэл юм.

Хүний сэтгэл санаа зогсолтгүй өгсөж, уруудаж байдаг. Дэврүүн хөгжүүн үедээ урам зоригтойгоор эхлүүлсэн ажил, сэтгэл гундах үед унтардаг. Эсвэл бусдад атаархаад үзүүлээд өгье гэж бодож эхэлсэн эрч хүч, сэтгэл тайтгарч, гуниг үргэсэн үед хамтдаа үгүй болох нь бий. Харин тэсвэр тэвчээрээр энэ сэтгэлийн хэлбэлзэлд автахгүй байж болно. Английн их зохиолч Самьюэл Жонсон:”Агуу үйлсүүд нь хүч чадлаар бус, цөхрөлтгүй оролдлогоор биелэлээ олдог” гэж хэлжээ. Уруу татах хүчийг бут цохих хүчтэй мөрөөдөл бидэнд бий. Ямар ч үед тэвчээр болж, ямар ч боломжгүй үед хүч чадлыг дууддаг зүйл бол мөрөөдөл билээ. Тэнэгүүд л хоосон мөрөөддөг гэж хэлэх хүн байдаг. Харин ихэнх хүн өөрийгөө ялж чаддаггүй учраас л хоосон мөрөөдөлтэй хоцордог аж. Уруу татах хүчинд дийлдчихээд эцэст нь бүх бурууг хувь заяанд тохдог байна. Тэгвэл хүн ямар байвал зохистой вэ?

Өргөн хүрээгээр сэтгэж, мөрөөдөх хэрэгтэй, харин урдаа байгаа жижиг зүйлээс хийж эхлэх шаардлагатай. Зорьсон үйлийнхээ төлөө элсний ширхэг зөөх мэт уйгагүй хөдөлмөрлөн, цаг мөч бүрд бүх боломжийг хайсан хүн заавал ид шидтэй учирна гэдэгт би итгэдэг. Наполеон Бонапартын “Боломжгүй гэдэг үг зөвхөн тэнэгүүдийн үгийн санд байдаг” гэсэн алдартай үгийг санацгаа. Агаарт хөвөх мэт биднийг тойрон байгаа мянга мянган боломжуудаас гагцхүү чихээ байнга сортойлгож, нүдээ байнга бүлтийлгэн өөрийгөө дайчилсан хүн л олж шүүрч чадна. Орчлон ертөнц агуу уудам болохоор тэр хэрээр хүний анхаарал сарниулах бэрхшээл их бий. Тэр болгоныг анхаараад шийдээд явна гэвэл бүтэхгүй бөгөөд хамгийн гол, хамгийн сайн хийж сурч чадах зүйлээ бусдаас илүү хийж чаддаг байх л хамгийн чухал баймаар.

Эрин Тулгат
2009.01.05

Эх сурвалж: www.cmox.org
Read more...

Оргилд хүрэх стратеги (Шинэ үеийн удирдагчидад санамж)


Магадгүй та ямар нэгэн байгууллагын захирал болохыг хүсч байгаа бол, эсвэл энэ байр суурьруу амжилттай урагшилж байгаа бол танд зориулсан алт шиг үнэтэй стратегиуд байна. Энэ судалгаанд ирээдүйн лидер дарга нарын маш онцгой аргуудыг олж мэднэ.

1. Шинэ санаа дэвшүүлэх
Алдаа гаргахаас айлгүй шинэ санаа дэвшүүлэх хэрэгтэй. Тиймээс Роже Оечийн “Дүрэм журмыг ардаа орхин шинийг санаачлагч бай” гэсэн үгийг санаж явахад илүүдэхгүй.

2. Зөвлөгөө хайх
Зөвлөгөө авах гэдэг дээд удирдлагад байгаа хүний ажлын нэг хэсэг юм. Зөвлөгөө гэдэг нь юуг хэрхэн яаж хийх талаар мэргэжилтнүүдийн хэлэх үг юм. Хэзээ, хэрхэн, хаанаас зөвлөгөө авч, түүнийгээ хэрхэн ажил хэрэг болгох зэргийг мэдсэнээр зөвлөгөө авах туршлагатай болно. Зөвлөгөө авах нь ерөнхий захирлын хувьд онцгой чухал чадваруудын нэг юм. Ямар үед, хэнээс авч тухайн хүнтэй яаж зөв харилцахыг сурах хэрэгтэй.

3. Компанийхаа бодлоготой уялдуулан шийдвэр гаргах
Тодорхойгүй нөхцөлд шийдвэр гаргах нь зарим нэгэн удирдлагын хувьд төвөгтэй сорилт болдог. Шүүмжлэл, бодол санаа, итгэл үнэмшил тань бүх нөхцөлийг дүгнэхэд нөлөөлдөг. Өөрийн бодлоо дагах гэж бүү оролд. Тодорхой бус байдлаас гарахад өөр зүйл ч хэрэгтэй болдог. Та удирдлагын хувьд, итгэлтэйгээр шийдвэр гаргахын тулд хэрэгтэй мэдээлэл байхгүй үед ч дарамтанд орохгүй байж сурах хэрэгтэй. Дарга хүний хувьд эхэлсэн ажилаа амжилттай дуусгахын тулд чадах бүхнээ хий. Ялагдаж болох талтайг ч хүлээн зөвшөөр. Энэ нь гайхалтай амжилтанд хүрэх арга юм.

4. Зохион байгуулалт
Нэг хүн таваас найман хүн удирдахаас хэтрэхгүй байх хэрэгтэй. Зохион байгуулалт нь бүрэн болсон, туршлагатай дарга 12 хүнтэй багийг удирдах хэрэгтэй. Хэрэв тайлан гаргадаг хүмүүс нь шинэ, туршлагагүй бол 5-8 хүнтэй байна. Кеннет Лоуден ингэж хэлжээ: “Ерөнхий захирал хүн юу хийхээ шийдэх хүртлээ доорх хүмүүстээ юу хийхийг хэлдэггүй”

5. Байгууллагадаа шинэчлэл хийх
Ер нь шинэ байгууллага гэдэг өөрөө өөрчлөгддөг явц юм. Эхлээд өөрчлөлт хэрэгтэйг хүлээн зөвшөөрдөг. Дараа нь өөрчлөх шалтгаанаа жагсаана. Энэ бүхнийг хийсний дараа шинэчлэлээ хянах хэрэгтэй. Хийх шинэчлэлтийн нөхцөлийн дагуу зохион байгуулалт ч зохицох ёстой. Ерөнхий захирал шинэчлэлтийг хариуцна.

Шинэчлэлтийн аргууд:

1. Ямар үед хийхээ мэддэг байх
2. Хэр зэрэг өөрчлөхөө тодорхойлох
3. Энд гарч ирэх сэтгэл санаа болон оюун ухааны өөрчлөлтийг мэдэх
4. Үймээн бага гаргуулах чадвартай байх.
Байгуулагадаа шинэчлэл хийхэд эдгээр зүйлсийг анхаарахаас гадна хүмүүсийн санал бодлыг мөн анхаарах хэрэгтэй. Хүмүүс шүүмжлэлтэй ханддаг учир эсэргүүцдэг. Ажлаа буруу хийж байна гэж үзэн цаад учрыг мэдэхгүй тул айдаст автан эсэргүүцэл үзүүлдэг. Шинэчлэлтийн дараа ажил нь хэвийн болно гэдэгт итгэдэггүй учир илүү муу зүйл болно гэж үздэг. Шинэчлэл дадсан зүйлийг нь өөрчилдөг тул хүмүүсээ илүү урамшуулах хэрэгтэй. Ер нь хүмүүс өөрт нь өөрчлөлтийг шууд тулгахад дургүй. Шинэчлэлтийн үед хүмүүсийн хоорондын харилцааг дэмжих нь эсэргүүцлийг багасган, хүлээн авахад нь ч хялбар болгодог.

6. Хурал бол захирлын ажлын нэг хэсэг нь юм.
Хурлаас өмнө хэлэлцэх зүйлээ гарган тараах шаардлагатай. Ингэснээр оролцох хүмүүс бэлтгэлтэй ирэх юм. Хурлын зорилго нь мэдээлэл өгөх, тайлбарлах байдаг бол хамгийн тохиромжтой арга нь эхлээд яриа хийгээд дараа нь санал асуулга хэлэлцүүлэх юм. Хурлыг удирдаж байгаа хүн болсон бүхнийг товч дүгнэх шаардлагатай. Судлаачид хурал 60-90 мин үргэлжлэх хэрэгтэй гэжээ. Учир нь 90 минутын дараа анхаарал сарнидаг байна. Хэрэв хурал илүү урт үргэлжлэхээр бол хоёр өдөр хийсэн нь дээр бөгөөд тус бүрийнх нь зорилгыг тодосгох хэрэгтэй.

7. Стратегийн төлөвлөгөө зохиох
Стратегийн төлөвлөгөө нь тактикаас огт өөр байдаг. Тактик гэдэг нь компанид тэр өдөр хийсэн зүйлс юм. Харин стратеги нь тухайн компанийн ирээдүйн төлөвлөгөө байдаг. Тактик нь өдөр тутмын шийдвэр байдаг бол стратеги нь илүү өргөн утгатай.
Төлөвлөнө гэдэг нь ямар нэг зүйлийг хийхийн өмнө ямар алхам хийхээ шийднэ гэсэн үг. Тиймээс ч төлөвлөгөөндөө ирээдүйг харах хэрэгтэй. Ерөнхий захирал болох та ч бас ирээдүйгээ төсөөлөн 2-3 жилийн цаадахыг харах хэрэгтэй юм.

Ирээдүйгээ төсөөлөх арга:
1. Өмнөх 5 жилийн ажлын судалгаа
2. Ажилтайгаа холбоотой өдөр тутмын асуудлаа нягтал
3. Судлаачдын таамаглалыг ч бас бодож үзэх.
Стратегийн төлөвлөх ажил компаний ирээдүйг тодорхойлоход чухал үүрэгтэй. Энэ байгуулага ирээдүйн нөхцөлд амжилтанд хүрч, хөл дээрээ зогсож чадах эсэхийг баттай болгох юм. Роберт Вүүд хэлэхдээ:”Ажил зарим талаараа дайн шиг бөгөөд стратеги нь зөв бол тактикийн алдаа гаргасан ч амжилтанд хүрнэ.”
8. Сайн илтгэгч байх
Ерөнхий захирлын хувиар хийсэн яриа тань лидер хүний хувьд хэр нөлөөтэйг хэмждэг. Сайн төлөвлөөгүй яриа хүмүүст хүрч, нөлөөлж, удирдаж чадахгүй. Эхлээд ярих зүйлээ цаасан дээр буулгаснаар эхэлнэ. Тойм бэлтгэх нь өөр нэг шат юм. Бичсэн зүйлээ уншаад найруулан бич. Тойм нь ярианы эх загвар болно. Хүн бүхэн анхаарал тавин сонсоосой гэж хүсч байгаа бол сонирхол татахуйц оршил бэлтгэ. Хүний анхаарал татах өөр нэг арга бол гайхал төрүүлэхүйц юм хэлэх юм. Нотолгоо баталгаагүй нэгэнд хүн итгэхгүй.
Чухал сэдэвт байгаа мэдээллийг гоёж чимэх нь сонсоход хялбаршуулан, хүлээн авахад бэлэн болгодог. Хөнгөн хошигнол ч хэрэг болж мэднэ. Яриагаа хүнд нөлөөлхүйц хүчтэйгээр дуусгаарай. Хэлэх үгээ бичиж бэлдсэн бол унших дасгал сайн хийгээрэй. Үүний тулд толины өмнө зогсож өөртэйгээ яриарай. Ингэснээр айдсаасаа салж чадна.
Илтгэлийн үед цааснаас харж уншиж байснаас, санаа авах тэмдэглэгээ, дүрс болон сануулах үг бэлтгэ. Энэ нь нөхцөл байдалд зохицуулан өөрчлөлт хийхэд тусална. Ярианы хэсгээ зөв, цэгцтэй бэлтгэхгүй бол хэчнээн сайн бичээд уншсан ч нөлөө үзүүлэхгүй.

9. Онцгой чадвартай удирдагчийг сонгох
Зөв хүмүүсийг чухал байранд сонгох нь дээд удирдлагын гол үүргүүдийн нэг юм. Магадгүй компанийхаа хэд хэдэн хэсэгт хурдан шийдвэр гаргаж байсан байх. Харин хувийн сонголт хийнэ гэдэг хэцүү. Өөр асуудалд алдаа гаргахад дараа нь засаж болно. Харин удирдлага сонгохдоо алдаа гаргавал гамшиг болж болно.

Ер нь дээд шатны удирдлагыг сонгоход 3 шалгуур байдаг:
1. Ажлын чадвар
2. Хувийн зан чанар
3. Удирдах туршлага.
Үүнийг ашиглан удирдлагаа сонгоно. Хурдан дэвшсэн, онцгой ухаантай, хэцүү нөхцөлд тэнцвэр алддаггүй, ажиллах дуртай, ажлын амжилтаар дүүрэн, төлөвлөгөөтэй, асуудал шийдвэрлэх чадвартай хүнийг удирдагчаар сонгох ёстой.

10. Онцгой чадвартай удирдагчийг бэлтгэх
Ерөнхий захирлууд төрөл бүрийн чадвартай хүнийг бэлтгэх үүрэгтэй. Онцгой удирдагч бэлтгэхийн тулд чухал үүрэг өгч, ажлаа хувиарлан, туршлага хуримтлуулахад нь тусал. Багшилж, сургалтанд хамруулж болно. Хамгийн чухал нь боловсролын үзүүлэлт юм.

11. Хэсгүүдийн хоорондох зөрчлийг шийдвэрлэх
Ямар нэг байгууллагад зөрчил байдаг. Үүнийг шийдэхийн тулд хөнөөлтэй зөрчлийг багасган, бүтээлч байдлыг гаргах хэрэгтэй. Шийдвэр гаргахын өмнө доод хүмүүсийнхээ саналыг асуун, нэгтгэх нь чухал. Зөрчилтэй холбоотой хүмүүс уур хилэнгээ ил гаргахыг нь зөвшөөрч, хоёр талыг хүлээн зөвшөөрөх арга замыг олж шийдвэрлэнэ. Ингэснээр аз жаргалтай, бүтээлч хамт олон болно.

12. Хамгийн боломжтой, сайн тохиролцоонд хүрэх
Ерөнхий захирал хүн ярианы чадвартай, хоорондоо уялдаа холбоотой мэдээллийг хэрэглэдэг туршлагатай байх ёстой. Нөгөө талын уналтын хэрээр ашиг олох боломж байвал үүнийгээ та орхих ёстой. Асуудлыг ашиглах, эрч хүч, ухаан санаагаа цагийг нь олж хэрэглэх сэтгэлийн хөдөлгөөнөө барих нь энэ чадварын хэсэг юм.
13. Харилцаа холбоо бий болгох
Имиж чухал бөгөөд байгуулагын хүмүүсийн таныг үнэлэх үнэлгээ болдог. Хүнд үлдээсэн төрх тань тэдний үүрэг, хариуцлагийг тодосгож өгдөг. Ерөнхий захирлын имиж нь сэтгэл булаам, хүчирхэг төрхтэй байна. Ер нь имиж бол таны хэлсэн, хийсэн бүхний үр дүн юм. Компаний тайлан бол компаний зорилго, ажлаа гүйцэтгэх илэрхийлэлийг харуулдаг. Энэ зорилгоо компаний елементүүдийн уриа болговол сэтгэл булаам чанарыг олж авна.
14. Дээд шатныхаа хүмүүсийн ажиллах урамыг нь бадраах
Ажиллах хүслийг нь бадраах гол хүмүүс нь хамгийн ойр ажилладаг захирлын туслах, хэсгийн дарга, зөвлөх болон удирдлагын зөвлөл юм. Энэ хүмүүсийн ажиллах урмыг нь бадраах нь бусад хүмүүсийнхтэй ижил. Ажлаа хийлгэхийг бодож байгаа бол танд ажиллаж байгаа хүмүүсийн хэрэгцээг анхаар. Эндээс бүтээлч байх хэрэгцээ гарч болно. Мөн тэдний асуудал, уйтгар гуниг, ганцаар ажиллах гэсэн хүсэл гээд бүхнийг ойлгох хэрэгтэй.

15. Мэдээллийн сүлжээг гаргаж ирэх
Чухал асуулт асуун, сайн сонсогч байж, хэзээ хэнээс асуух, юуг лавлахаа мэддэг байх нь хэрэгтэй.

Эх сурвалж: “Шинэ ертөнц” сэтгүүл
Read more...

Та бидий сайн мэдэх Yahoo.com -ийн амжилтын түүх


Та биднийй єдєр тутмын хэрэглээ и-мэйл хаягны Yahoo компаны захирал Жерри Янг єдгєє дэлхийн хамгийн залуу тэрбумтнаар шалгарчээ. Тvvнийг хэрхэн баяжсан тvvхээс танилцуулъя. Жерри 1968 онд Тайванд тєрсєн бєгєєд 2 настай байхад нь эцэг нь нас барж, их сургуульд англи хэлний багш ажилтай ээж нь гэр бvлээ АНУ-н Калифорни муж дахь Сан Хосе хот руу нvvлгэв...


Жерри Янг хичээлдээ маш сайн оюутан байсан бєгєєд Станфордын Их сургуульд дєрєвхєн жил сурах хугацаандаа цахилгааны инженерийн мэргэжлээр бакалавр, магистрын зэрэг хамгаалжээ.

Харин тvvний багш болох Дэвид Фило АНУ-н Висконсин мужид 1966 онд тєржээ. Бага насаа аав ээжийнхээ хамт Луизана мужийн коммунд єнгєрєєсєн тэрээр Туланы их сургуульд орж, компьютер инженерийн мэргэжил эзэмшив. Дараа нь Станфордын их сургуульд орж магистрын зэргээр суралцаж, хичээлийн хажуугаар туслагч-ассистент багшаар ажиллаж байжээ. Аз болоход тvvний шавь нарын нэг Жерри тэр хоёрын нєхєрлєл эхэлж, энэ нь тэр хоёрыг 1992 онд, хичээлийн солилцооны шугамаар Япон руу зургаан сар яваад ирэх хугацаанд улам бэхэжжээ.

Уг нь 1993 онд Жерри, Девид хоёр Станфордод єєрсдийн докторын зэргийн судалгааны ажил дээр “Компьютерийн дизайн” сэдвээр ажиллаж байх ёстой байжээ. Харин оронд тэд єєрсдийн хамаг цаг заваа тухайн vед шинэхэн нээгдээд байсан “WORLD WIDE WEB”-н ертєнцєєр аялж, арвин их мэдээллийг нь ухаж суухад зарцуулж байв. Тэдний энэ талаар хийсэн анхны тєсєл нь интернэтээс NBA- тоглогчдын талаар мэдээлэл хайж олдог програм байжээ. Жерригийн хийсэн анхны вэб сайт нь ч гэсэн тvvний спортын их дур сонирхлыг илэрхийлэн байв.

Ингээд удалгvй Жерри, Девид хоёр маань вэб ертєнц дэх асар єргєн хэмжээний мэдээлэлтэй харьцаж ажиллахад амжилт олох гол тvлхvvр нь эдгээр мэдээллийг эмхлэн зохион байгуулах явдал юм гэдгийг ойлгосон байна. Анхандаа тэд єєрсдийн дуртай вэб хуудаснуудын хаягийг ангилан цуглуулж, “World Wide Web” дэх “Жерригийн лавлах” гэсэн нэрээр найз нартаа и-мэйл явуулж, вэб хуудас болгон гаргаж байжээ. Энэ нэр нь єєрсдєд нь тєдийлєн таалагдаагvй тул “YAHOO!” гэсэн богинохон бєгєєд содон нэр бодож олсон байна. Тэдэнд энэ нэрнийх нь “бvдvvлэгдvv этгээд бєгєєд хэлэхэд амьд аялгуу” нь таалагдсан бєгєєд дараа нь энэндээ тааруулсан дараах албаны нэрийг бодож олжээ.

“Yet Another Hierarchical Official Oracle”.

1994 он гэхэд хэдэн мянган хvн “Yahoo!”-г ашиглан интернэтээс хэрэгтэй мэдээллээ олж авч байв. Энэ онд хэрэглэгчдийн тоо сар тутамд хоёр дахин нэмэгдэж байлаа. Жерри, Девид хоёр ч гэсэн єєрсдийн шинэ хобби–доо цаг заваа бvрэн зарцуулж, ангилсан вэб хаягнуудаасаа хэрэгллэгч дурын vг хэрэглэн хайлт хийх, єєрийн хvссэн вэбний хаягийг нэмэх зэрэг олон боломжуудыг нэмж, тухайн vед хамгийн их хvн ханддаг вэб сайтны нэг болсноос их ачааллыг даах чадвартай “вэб” сервер програм хангамж-г нь хvртэл єєрсдєє зохион хэрэглэж байв. Энэ vед тэд Станфорд их сургуулийнхаа интернет холбоосыг хэрэглэж vйл ажиллагаа явуулж байсан бєгєєд удалгvй сургуулийнх нь сvлжээ дэлхийн єнцєг булан бvрээс єдєр тутам сая саяараа холбогдох их хэрэглэгчдийн ачааллыг даахаа больж эхлэн, сургуулийнх нь удирдлага Жерри Девид хоёрт хандан vйл ажиллагаанд єєрийнхєє компьютер, интернет холболтыг vнэгvй хэрэглvvлэх хvсэлтэй MCI, WORLDCOM, AOL, NETSCAPE гэх мэт олон том компаниудын тєлєєлєгчид Жерри, Девид хоёртой ирж уулзсан бєгєєд, 1995 онд тэд NETSCAPE –н саналыг хvлээн авч vйл ажиллагаагаа тэднийх рvv нvvлгэжээ.

Эцэст нь 1995 оны 3-р сард Жерри Девид хоёр маань єєрсдийнх нь вэб хуудсаа хайх хобби нь бизнесийн нилээдгvй ашиг олох vйл ажиллагаа болж болох юм гэдгийг бvрэн ухаарчээ. Тэд хєрєнгє оруулалтын SEQUOLA пvvсээс 4 сая доллар зээлж єєрсдийн гэсэн компанийг байгуулав. єєрсдєд нь бизнесийн vйл ажиллагаа явуулах туршлага дутмаг гэдгийг ойлгож, ижилхэн Станфорд их сургуулийн бас нэг тєгсєгч болох Тим Кугл (тухайн vедээ 400 сая $-н хєрєнгєтэй компани ажиллуулж байв) –г єєрсдийн даргаа болгож хєлсєлж байжээ.

1995-1999 оны хугацаанд “Yahoo!”- н жил тутамд олж байсан орлогын хэмжээ нь 35%-р нэмэгдэж байв. Ихэнх ашгаа тэд вэб хуудсан дээр байрлуулсан тєлбєртэй баннер сурталчилгаанаас олж байна. Мэдээж баннерийг хvн л vздэг юм болохоор вэб хуудсанд хандах хэрэглэгчдийн тоог нэмэгдvvлэхээр менежментийн арга, залиудыг хэрэглэсээр байна. 1995 онд “Yahoo”- н вэб хуудсанд єдєрт дунджаа 145 сая хэрэглэгч 625 сай удаа ханддаг гэсэн аварга vзvvлэлттэй болжээ. Ингээд тэдний компанийн нэр Yahoo! нь єнєєдєр интернет дэх хамгийн том хайлтын системийн нэг болжээ. Жерри Девид хоёр ч єнєєдєр дэлхийн хамгийн баян залуусын жагсаалтанд зvй ёсоор ордог болжээ.
Read more...

Афоризм


Хүн хэдий цэцэн төрөвч сургаалгүй үл болох.
В. Инжинаш

Сургаал үг хатууч бол нянтай өвчинд догшин эм мэт.
Д. Равжаа

Хашийг цоолборлохгүй болбоос
Сав болон бүтэхгүй
Хүнийг сургахгүй болбоос
Ёсыг мэдэхгүй.
Эртний сургаал үг

Муу, тэр тусмаа өөрт хор уршигтай зүйлийг хийх амархан. Сайн, ашигтай хийх харин даанч хэцүү.
Будда

Сайн сайхан зүйл маш их чармайлтын үр дүнд бий болдог. Харин муу зүйл зүгээр л өөрөө гараад ирдэг.
Демокрит

Ойр орчныхоо хүмүүст учирсан золгүй явдалд баярладаг хүн хувь заяаны өөрчлөлт хэн бүхэнд нүүрлэдгийг ойлгоогүй мунхаг байна даа.
Демокрит

Онч үгсийг хэрэглэвэл үг цөөн, утга агуу болно.
Марк Твен

Өдөр бүр ядаж нэг дуу сонсож, уран зураг үзэх буюу мэргэн үг ганцыг ч болов уншиж байх хэрэгтэй.
В. Гете

Ардын зан үйл, сэтгэл оюун, суу ухаан нь тэдний зүйр үгээр илэрдэг.
Ф. Бэкон

Бусдын үгийг сонсоод байгаа хэрнээ тусгаж ойлгодоггүй хүн таг дүлийтэй ижил.”Байгаа мөртлөө байхгүй “ хүмүүс гэгдэгчид чухамдаа тэд л болой.
Хераклит

Нэн чухал ажил хэрэгт яаран дүгнэлт өгөх хэрэггүй.
Хераклит


Read more...