REVOL MUSIC RECORDS

Tuesday, September 29, 2009

Хүүхнүүдийн сэрлийг өдөөгч


Нүүр:
Зарим хүүхэнд хацар, эрүүгээ зөөлөн үнсүүлж, илүүлэх, аажмаар хүзүү рүү шилжихэд өгүүлшгүй сайхан мэдрэмж амсдаг.
Хэрэв амраг хүүхэнд чинь иймэрхүү энхрийлэл таалагддаг бол та хурьцлын үед нүүрэнд нь чөлөөтэй хүрэх байрлалыг сонгож ав.

Хүзүү:

Хүзүүгээ энхрийлүүлэх дургүй ганц ч эмэгтэй байдаггүй. Эмэгтэйчүүд хүзүүнийхээ урд хэсгийг үнсүүлэх дуртай байдаг бол зарим нь хүзүүний ар хэсэг, чихний дэлбээг үнсүүлэх, түүнчлэн үсээр нь тоглоход диваажингийн жаргал эдэлдэг.

Хөх:

Секс судлаачдын үнэлгээгээр эмэгтэйчүүдийн бараг 80 хувь нь хөх, ялангуяа хөхний товчиндоо мэдрэмтгий байдаг. Үүнд хөхний том, жижиг огт хамаагүй. Хөхийг маш ялдам зөөлөн энхрийлбэл таны амраг бүсгүй маш сайхан таашаал эдэлнэ. Хөхийг хүчтэй үрж дарж болохгүй, өвдөж харин ч таагүй болно.

Чих:

Ихэнх секс судлаачид эр хүн дурлалын оршилоо бүсгүй хүний чихнээс эхлэх ёстой гэж үздэг. Энд маш олон мэдрэлийн судас байдаг. Хэрэв чихний дэлбээг зөөлөн энхрий хазаж илвэл эм хүнийг сайн өдөөж, дур хүслийг нь улам нэмэгдүүлнэ.

Хөл:

Тойг, хөлийн эрхий хурууны доод ховилын цэг эм хүнийг хөөрхөн галзууруулах дөхнө. Энэ тухай "Каммасутра" болон дорнын бусад нууцын сударт маш сонирхолтойгоор тэмдэглэж үлдээсэн байдаг. Read more...

Бүсгүйчүүдийг урхидах таван жор


Эр хүний өөртөө итгэлтэй, соёлтой зан ямар ч бүсгүйг соронзоддог.
Өөртөө итгэлтэй, боловсон залуу та таалагдаж буй бүсгүйгээ тансаг зоогт уриад үзээрэй. Зоог барих зуураа санаачлагыг гартаа аван амттай яриа өрнүүлж, ярьж буй зүйлд нь анхааралтай хандаж, ач холбогдол өгөн, итгэж болох сонсогч гэдгээ харуулах хэрэгтэй. Далимд нь, эмэгтэй хүнд найрсаг соёлтой ханддагаа илэрхийлж, санхүүгийн чадвараа ч гайхуулаад авч болно шүү дээ. Мөнгөнөөс буцдаг эмэгтэй хүн гэж хаана байх билээ.

Баярласнаа илэрхийлэх
Мөнгөний хомсдол, өдөр бүр давтагдах гэр орны ажил эзэгтэй нарыг залхаах гол зүйл. Эрчүүд үүнийг байх л ёстой гэж боддог нь тэдний томоохон алдаа гэнэ. Гараа гаргаж зоог бэлтгэсэн эхнэртээ "Миний хань шиг тогооч ховор шүү" гэж хэлж яагаад болохгүй гэж. Бүсгүй хүнийг баярлуулах хамгийн энгийн алхам бол хийсэн зүйлийнх нь төлөө талархах. Энэ нь гэр бүлийн харилцааг зөөлрүүлээд зогсохгүй эмэгтэй хүнд урам өгдөг. "Баярлалаа" гэж хэлэх хэцүү биш. Найз нөхөд, хамт олон, ер нь хэн бүхэнд талархаж байх нь эрүүл, сайхан харилцаа бий болгож, ая тухтай байдлын үндэс болдог.

Энгийн нөхөрсөг байдал
Эр хүнд боловсон зан чухал боловч соёлтой байх гэж элдвийн маяг гаргадаг залуус бүсгүйчүүдэд ихэнхдээ таагүй сэтгэгдэл төрүүлдэг. Нөхөрсөг энгийн байдал ямар ч орчинд таатай уур амьсгал бүрдүүлээд зогсохгүй эрчүүдийг олон хүнтэй харьцаж сурсны илэрхийлэл болдог. Эмэгтэй хүн эрчүүдийн энэ чанарт илүү татагддаг. Тэд нийтэч эртэй сэтгэлээ хуваалцах дуртай байдгийн дээр ямар ч сэдвээр ярихад бэлэн байдаг аж.

Давуу талаа ашигла
Сагсны тэмцээний үед гурвын зайнаас гайхалтай шидэж, гоол оруулж байгаа эр дээр эмэгтэйчүүдийн нүд эрхгүй тусдаг. Таалагдаж байгаа бүсгүйгээ "найрах" гээд чадахгүй байвал аль нэг давуу талаа ашиглах хэрэгтэй. Сайхан дуулдаг бол караокед хамт орж болно шүү дээ. Хүн бүр давтагдашгүй болохоор танд ч гэсэн ямар нэг давуу тал байж л байгаа. Зүс царай тааруу ч онцгой чадвараараа миссүүдийг татсан эрчүүдийн жишээ олон гэдгийг санаарай.

Эмэгтэйчүүд амттаны ангууч
Бүсгүйчүүдийн ихэнх нь амттаны хорхойтон гэдэгт мөрий тавьсан ч болно. Шоколаданд дургүй эмэгтэй олон бус болов уу. Сонирхож буй бүсгүйнхээ дуртай амттаныг мэдэж чадвал гарт тань түлхүүр ороод ирлээ л гэсэн үг. Уулзах бүртээ дуртай зүйлийг нь авч өгөөд байвал нэг л өдөр найз бүсгүй чинь болчих вий.
Read more...

Талх таны эрүүл мэндэд


Талхыг хүн төрөлхтөн одоогоос 15 мянган жилийн тэртээгээс хоол хүнсэндээ хэрэглэж ирсэн түүхтэй. Талханд уураг, өөх тос, нүүрс ус, аминдэм, эрдэс давс зэрэг хүний бие махбодод зайлшгүй хэрэгтэй чухал нэгдлүүд агуулагддаг.

Эдгээр нь талхыг хийсэн гурилын зэрэглэл, дугаараас шалтгаалан харилцан адилгүй байна. Нэгдүгээр ба дээд гурилаар хийсэн талханд уураг 4.7-8.3% байхад хоёрдугаар гурилаар хийсэн талханд уураг нь 2 дахин их агуулагддаг байх жишээтэй.

Талх идэх нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг ихэсгэж хоолыг түргэн боловсруулах нэг нөхцлийг бүрдүүлдэг бөгөөд энэ нь түүний найрлага дахь эслэгтэй холбоотой юм. Эрдэмтдийн судалгаанаас үзэхэд хоолонд эслэг дутагдсанаас мухар олгойн үрэвсэл, бүдүүн гэдэсний ургацаг, хавдар мэтийн өөрчлөлт, өвчлөлүүд илэрдэг байна.

Талханд цардуул 30-40%, чихэр 1.3-3% байдаг ба В-гийн төрлийн аминдэмээр баялаг юм. Өдөрт 500 гр улаан буудайн гурилан талхыг хэрэглэвэл зохих В1 аминдэм 68%, В2 аминдэм 28%, РР аминдэм 82% хангадаг байна.

Түүнчлэн их хэмжээний эрдэс бодисууд, тухайлбал кали, хүхэр, кальци, магни, натри, фосфор, төмөр, зэс, иод, фтор зэргийг агуулна. Эдгээр нь нэг талаар хоол тэжээл болж, нөгөө талаар эмчилгээний үр нөлөөг үзүүлдэг гэнэ.

Талхыг аль болох шинээр нь, өөрөөр хэлбэл зуухнаас гарсны дараа 3-4 цаг болсон талхыг идэх нь сайн. Үйлдвэрээс гараад 2-3 хоног болсон, удсан, хатсан талхыг хэрэглэх нь тохиромжгүй. Хатсан талх боловсрохдоо удаан бөгөөд ходоодны шүүсийг ихээр шаардаж боловсордог тул эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг аж.

Read more...

Гурван жилийн дараа бид орчлон ертөнцөд ганцаараа эсэхээ мэдэх нь


Өнгөрсөн долоо хоногт дэлхийтэй адилхан гариг ХАЙХ хамгийн өргөн хүрээтэй эрэл эхэлжээ-

Америкийн сансар суд­лалын төв(NASA)-ийн мэдээлж буйгаар тойрогт замд байр­луулсан “Кеплер” дуран өөрийн үндсэн үүрэг болох алс хол сансрын уудамд дэлхийтэй төстэй гаригийг хайх ажилдаа оржээ. Энэхүү дуранг энэ оны гуравдугаар сарын 7-нд тойрог замд байрлуулсан боловч инженерүүд дурангийн овоо харааг хэвийн болгоход хоёр сар гаруй хугацаа зарцуулсан байна. Одоо тэрээр 1530 километрийн өндөрт байрлаж, 3.5 жилийн хугацаанд Хун болон Лира одны ордны 100 мянга гаруй одыг завсар чөлөөгүй ажиглах аж.

“Манай дуран ус нь шингэн байдалд байхын тулд өөрийн нарнаасаа тохирсон зайнд эргэлдэж байх гаригийг хайна. Энэ нь уг гариг дээр амьдрал байх хамгийн гол үзүүлэлт юм. “Кеплер” хүн төрөлхтний өнөөг хүртэл сонирхож буй асуултад хариулт өгөх болно. Хэрвээ өөр нэгэн соёл иргэншлийг олж чадвал энэ нь хүн төрөлхтний хувьд асар том ололт болно” хэмээн NASA-гийн шинжлэх ухааны программын захирлын туслах Эдвард Веллер энэхүү төслийг дүгнэж байна.

Одоохондоо дандаа аварга одууд л таарч байна

Харь гариг хэмээн хүмүү­сийн нэрлэдэг Нарны сис­темээс гадагш оршин буй гаригууд эртнээс бидний сонирхлыг татаж ирсэн. Хамгийн анхны ийм гаригийг 1995 онд Пегас одны ордны “51” оддын дэргэд нээжээ. Харин одоо ийм гаригийн тоо 347 болоод байна.

Өнгөрсөн зууны 60-аад оны үед өөр одны системийн гаригуудыг ажиглах боломжгүй гэж үзэж байсан. Тэгвэл одоо ийм объектуудыг эрж хайх бүхий л боломж бүрджээ. Харь гариг өөрийн нарыг тойрон эргэлдэхдээ тодорхой үед “Кеплер”-ийн ажиглалтын бүсэд орж ирнэ. Үүнийг дэлхийгээс ажиглаж болох ч сансарт, агаар байхгүй орчинд илүү найдвартай болох аж.

Одоогоор одон орон судлаачид нарны аймгийн аварга гариг Бархасбадиас 4-10 дахин том, хүнд аварга биетүүдийг л илрүүлээд байна. Хэмжээ нь дэлхийн диамет­рээс 11 дахин том гэнэ. “Кеплер” дэлхийтэй ойролцоо хэмжээтэй гаригийг ажиглах боломжтой аж.


Энд харь гаригийнхан байхгүй гэсэн үг үү

-Аварга том гаригууд дээр амьдрал үүсэх боломжгүй юм уу?

-Одоогоор бид тэгэж л төсөөлж байна. Манай нарны аймгаас ялгаатай нь шинээр нээгдсэн аварга гаригуудын 30 орчим хувь нь нарандаа ойрхон оршиж байна. Ийм гаригуудыг “халуун бархасбадь” гэж нэрлэдэг бөгөөд тэдэн дээр агаар мандал байдаг боловч газрын гадарга дээрээ 1000-1300 хэмийн халуун байдаг. Одод болон гаригуудын соронзон орны харилцан үйлчлэлийн улмаас тэнд байнгын соронзон шуургатай. Ийм газар амьдрал үүсэх үү. Эргэлзэж байна.

-Гэхдээ та дөнгөж 30 хувь нь л нарандаа ойрхон гэсэн шүү дээ?

-Ихэнх гариг дээр байдал бүр ч дор. Тэд нараа хэтэрхий зууван тойрог замаар тойрдог. Тэгэхээр нарандаа ойртох үед “халуун бархасбадь” болж, холдох үед аймшигтай хүйтэрч, хасах 100-200 хэм болно. Ийм нөхцөлийг хэн тэсвэрлэх юм бэ. Лав л дэлхий дээр 1000-1500 хэмийн зөрүүг тэсвэрлэх нэг ч амьд организм байхгүй.

Гэхдээ харь гаригуудын дунд нарандаа хэтэрхий ойрхон биш, дугуй замаар тойрдог “хэвийн” гэж хэлж болох аварга гаригууд бий л дээ. Гэвч тэдэн дээр манай Бархасбадийн нэгэн адил амьдрал олно гэдэг хэцүү. Харин тэдний дагуулууд дээр байж болно. Жишээ нь эрдэмтэд Бархасбадийн сар Европ дээр амьдрал байж магадгүй гэж үздэг.

-Олон одонд ерөөсөө гариг байхгүй гэдэг нь тодорхой болсон. Гэхдээ “Кеплер” та нарын илрүүл­сэн аварга гаригуудын орчимд дэлхийтэй ойролцоо “бөмбөлөг” олно гэсэн найдлага байгаа юу?

-Боломж маш бага. Манай аймагт бүх гариг нарыг “тогтсон” дугуй замаар тойрдгийн ачаар тэд их, бага ч тогтмол уур амьсгалтай, хоорондоо хэзээ ч мөргөл­дөхгүй. Манайх төстэй өөр одны ордны гариг адилхан дугуй замаар эргэлдэх ёстой. Гэвч тэнд хэтэрхий зууван замаар тойрдог аварга гариг байгаа бол хэдэн сая жилийн дараа “дэлхий”-тэй заавал мөргөлдөнө. Энэ мөргөлтөөр “дэлхий”-гээс юу ч үлдэхгүй. Тэгэхээр одоогоор илрүүлээд байгаа гаригууд амьдрахад тохиромжгүй.

Нарны систем цорын ганц гайхамшиг. Яагаад. Тодорхой биш

-Тэгэхээр алс холын сансар огторгуйд хийж буй хайгуул одоохондоо та бүхнийг зөвхөн сэтгэлээр унагаж байгаа юм байна?

-Харин ч үгүй шүү. Гаригийн системийн бүрдэх онолыг дахин бичих цоо шинэ өгөгдлүүд гарч ирсэн. Жишээ нь, бусад оддын системд аварга гаригууд нь нарандаа ойрхон байрладаг байхад нарны аймагт эсрэгээрээ байгааг хэн ч ойлгохгүй байгаа. Аварга гаригууд нарнаасаа хол үүсээд, дараа нь ойртсон байж болох юм. Гэхдээ энэ үйл явц хэрхэн явагдсан, тэд яагаад нартайгаа мөргөлддөггүй зэрэг нь ойлгомжгүй.

Хоёрдугаарт, өөрийн гэсэн системтэй бүх одод 4-5 тэрбум жилийн өмнө үүссэнийг тогтоосон. Яг л манай нарны аймаг шиг.

Гуравт, оддын хооронд тэнэж явдаг аварга том гаригууд байдгийг бараг нотолсон гэхэд болно. Тэ­гэхээр ийм тэнэмлүүдийн нэг нь манай нарны аймгийг нэвт гараад явахыг үгүйсгэхгүй. Хамгийн гол нь замд нь нарны аймгийн аль нэгэн гариг өртөх вий л гэж айж байна.

-Тэгэхээр манай нарны аймаг цорын ганц, гайхам­шиг­тай нь гэж ойлгож болох уу?

-Одоохондоо тийм ээ. Тийм ч учраас одоохондоо цорын ганц оюун ухаант, ер нь амьд биет энэ системд оршин байна. Ойролцоогоор 100 мянган одыг дурандах “Кеплер” энэ асуултад хариулт өгөх ёстой. Түүнээс л мэдээ хүлээе дээ.

Read more...

МАХН гэдэг "оцон шувуу"

МАХН асуудалд хэтэрхий хойрго хандаж, шийдвэр гаргах түвшинд дэндүү удаан ажиллаж байна гэсэн шүүмжлэл сүүлийн үед их гарах боллоо. Ардчилал ялж, зах зээлийн нийгэмд шилжиж эхэлсэн тэр үед Монголчууд гар утас, компьютертэй танилцаж орчин үеийн техник, технологийн нэг загварыг хэрэглэж сурсан. Гэтэл одоо дэлхийн улс орнуудын улс төр болон геополитикийн бодлогоос эхлээд энгийн иргэнийх нь өдөр тутмын хэрэглээг зохицуулах гол хүч нь техник болж. XVIII зуунд амьдарч байсан хүний амьдралынхаа турш авч байсан мэдээллийг "New York Times " сонины ганцхан долоо хоногийн дугаарт багтаан гаргадаг болсон мэдээллийн хурд, хүчний эрин зуунд хүн төрөлхтөн амьдарч байна. Өртөө дамжин хэдэн өдрийн дараа эзэндээ хүрдэг байсан захидал, цахилгаан өнөөдөр интернэтээр дамжин секундын дотор очдог боллоо. Хэдэн мянган бээрийн алсаас ар гэр, албаны ажлаа зохицуулж болохуйц хэмжээнд хүртлээ техник хөгжсөөр л...

Техник, технологийн энэхүү дэвшлийг дагаад дэлхийн цаг ч хурдан урагшилж, хүмүүс тэрхүү цаг хугацаатай уралдан ажиллаж, амьдарч байна. Харин энэ цаг мөчид Монголчууд хаана нь зогсч байна вэ. Хурдтай урагшлах дэлхийн цагтай зэрэгцэн алхаж чадаж байгаа болов уу гэдгийг бодож үзэх болсон мэт санагдана. Тэр ч утгаараа эрх баригчдын үйл ажиллагааг оцон шувууны удаан байдалтай зүйрлэх хүн цөөнгүй байх юм.

Дэлхийн бусад улс орны хөгжилтэй хөл нийлүүлэн алхах боломж Монголчуудад бий гэдгийг зөвхөн манай улстөрч, эдийн засагч, судлаачид биш гадныхан ч батлан хэлдэг. Гэтэл төр, засгийн эрхэнд буй манай улстөрчид ямар нэг асуудал хэлэлцэх болохоор л мэдэх чадахгүйн зовлон тоочин суудаг "моодтой” боллоо. Нэлээд хэдэн жилийн өмнө "Моод Монголоор дуусна" гэж ярьдаг байсан нь өөрчлөгдөж Монголчууд дэлхийн цагтай зэрэгцэн амьдрах болсон хэмээн онгирч эхэлсэн ч энэ нь эндүүрэл байж. Үүний гол буруутан нь эрх баригч намынхан гэдэгтэй олон хүн санал нийлэх биз ээ. Одоогийн парламентын үйл ажиллагаа эхлээд хагас жил гаруй хугацаа өнгөрч байгаа боловч эдийн засгийн хямралын эсрэг дорвитой арга хэмжээ авч чадаагүй, Оюутолгой, Тавантолгойн ордын гэрээгээ ч баталж амжаагүй л сууж байгаа нь харамсалтай хэрэг юм. Саяхан УИХ-ын гишүүн З.Алтай бие даагчийн хувьд парламентад суудалтай хоёр намын байдлыг ажигласан бололтой "МАХН хэтэрхий удаан байна" хэмээн хэлсэн байв. Ер нь АН-ынхан шаардлагатай, чухал гэж үзсэн асуудалдаа бүргэдийн хурдаар ажилладаг гэвэл дэгсдүүлсэн болохгүй. Ганц жишээ хэлэхэд, саяхан АН-ын гишүүд Баянмонгол корпорацийн тухай хуулийн төсөл санаачлан дэлгэрэнгүй танилцуулсан. Тэд хувьцаа хэлбэрээр иргэддээ хувь хүртээх боломжтой гэсэн тооцоо хийснээ тайлбарласан. Гэтэл МАХН "Эх орны хишиг"-ээ ярьж хамт хэлэлцэнэ гээд хойшлуулчихаж байгаа нь сурсан зангаа гаргаж буй хэрэг. Ямар нэг чухал зүйл шийдвэрлэх болохоор л үүнийг ч судална, түүнийг ч тооцно, тэрийг ч хамт хэлэлцэнэ гэж "шалтагладаг" нь МАХН-ынхны гэм биш зан.

Ядаж байхад МАХН-ын дотоод шинэчлэлийн асуудал дээд, доод түвшиндөө яригдах болсон. Бас хариуцлагын асуудал ч тавигдаж байна. Ингээд оцон шувууны явдлаар асуудалд ханддаг МАХН-д хөл, жигүүр ургаад эхлэхээр үндсэн бодлого гээч нь алдагдаж, бужигнаж эхэллээ. Гэхдээ МАХН өнгөрсөн хугацаанд баримталж ирсэн хашин бодлогоосоо салахгүй юм бол хичнээн жигүүрлэж далавч ургаад ч бүргэд шиг нисч чадахгүй л болов уу. Ер нь МАХН-ынхан шинэчлэл гэдгээ хэрхэн ойлгож байгаагаас их зүйл хамаарна. Одоогийнх шигээ ажил, албан тушаалгүй үлдсэн хэд нь шинэчлэл хийнэ гэж ярьж гүйж байгаад ямар нэг албан тушаалд томилогдохоороо дуугарахаа больчихоод байвал МАХН хэзээ ч шинэчлэгдэхгүй л болов уу. Пингвинд хичнээн далавч ургаж, жигүүрлээд ч нисэхгүй гэдгийг ер нь бол энэ намынхан ойлгохгүй байх шиг, Тэгэхээр эхний ээлжинд албан тушаал хөөцөлдөж шинэчлэл ярьдаг нөхдөөсөө салж чадвал энд тэндгүй дэвэх болсон өд жигүүр нь хумигдана. Тиймээс төр, засгийн эрхэнд байгаа МАХН засахгүй бол Монгол Улс хөгжингүй орнуудтай өрсөлдөх нь бүү хэл хэт буурай орнуудын жагсаалтад ч орж магадгүй л юм.

Read more...

“Windows 7”-г албан ёсоор ашиглалтад оруулах өдрийг зарлалаа


"Майкрософт" компанийн хамгийн алдартай үйлдлийн систем болох Windows-ийн сүүлийн хувилбар болох Windows 7-г албан ёсоор ашиглалтад оруулж, олон нийтэд хэрэглүүлэх өдрийг зарлалаа. Ирэх аравдугаар сарын 22-ны өдрөөс эхлэн та өөрийн компьютерт хамгийн сүүлийн үеийн үйлдлийн систетийг суулгаж болох нь ээ. Энэхүү шинэ үйлдлийн системээ гаргаснаар гурван жилийн өмнө гаргаж байсан Vista системийг тойрсон элдэв хэл амнаас сална гэдэгтээ "Майкрософт" итгэлтэй байгаа юм.
Windows 7 системийг Vista системд суурилсан компьютертэй хэрэглэгчид давхар ашиглаж болох учраас шинээр программ хангамж худалдан авах шаардлагагүй ажээ.
Тайваньд болсон “Computex 2009” худалдааны ажиллагаан дээр Майкрософт компанийн албаны хүмүүс мэдэгдэхдээ “Манай хамтрагч нар шинэ үйлдлийн системд маш сэтгэл хангалуун байж, үйлчлүүлэгчдэд санал болгохдоо баяртай байгаа” хэмээжээ.
Windows 7 нь гурван жилийн өмнө гаргаж байсан Vista дээр суурилсан, илүү сайжруулсан хувилбар учир хэрэглэгчдээс ирэх гомдол урьд урьдынхийг бодвол харьцангуй багасч үгүй болно хэмээн үзэж байгаа гэнэ.
Windows 7-г шалгасан мэргэжлийн хүмүүс мэдэгдэхдээ хурд нь Vista-гаасаа хамаагүй илүү ялангуяа, компьютероо асааж, унтраах үйлдлийг хийхэд амар хялбар болсон байна хэмээсэн байна. Read more...