Залуучууд бид Adidas, Nike, Puma,Converse... гэх дэлхийд танигдсан брэнд хувцсаар гангарах дуртай байдаг билээ. Харин хэрэглэж буй брэндээ хэзээ, хаана үүссэнийг бид тэр болгон мэдэж чаддаггүй.Бид танин мэдэхүйн булангаараа дамжуулан хэрэглэгч та бүхэндээ дэлхийд танигдсан брэндийн товч түүхүүдийг хүргэх болно.
Puma-ийн түүх:
Adidas, Nike-ийн дараа яах аргагүй Puma-г дурьдаж болох юм. Puma нь дэлхий нийтэд танигдсан спортын загварын бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч бөгөөд төв нь Herzogenaunrach байрладаг байна. 2007 оны 7-р сарын 17нд Pinault-Printemps Redoute гэсэн францын концерний 62,09 хувийг өөртөө авчээ. 2007 онд 2,37 сая долларын жилийн гүйлгээ хийсэн ба Adidas, Nike-тай эн зэрэгцэхүйц хэмжээтэй үйл ажиллагаа явуулдаг нь 2006 оны байдлаар 6,831 ажилчинтай болсноос харж болно. 1993 оноос хойш Jochen Zeitz даргаар нь ажиллаж байгаа ба түүний гэрээ нь 2007 оны 10-р сард дуусах байсан хэдий ч 2012 он хүртэл сунгагдсан байна. 2004 оноос хойш Philippe Starck Puma-ийн бүтээгдхүүний зохион бүтээгчийн албан тушаал дээр ажиллаж байгаа аж. Puma нь 1986 оноос хойш хувьцаат компани болсон байна. Энэхүү компанийг Rudolf Dassler 1948 онд үндэслэсэн ба 1948 оноос өмнө өөрийн ах Adolf (Adi) Dassler-ийн хамт Adidas-ийн үйл ажиллагааг явуулж байсан билээ. Энэ хоёр ах дүү нь санаа бодлын зөрчилтэй байдлаас үүдэн Adolf Dassler Adidas-ийн үйл ажиллагааг хариуцаж байхад Rudolf Dassler Puma-ийн үйл ажиллагаагаа хийх болжээ. Компанийн нэрийн хувьд авч үзвэл үүсгэн байгуулагчийн нэр болох Ruda гэж санал болгосон боловч АНУ-ын “Саарал чоно” нэрээс үндэслэн Puma гэж нэрлэгдэх болжээ. Бидний танил болсон загвар нь 2008 онд Puma KING нь өөрийн 40 жилийнхээ ойн баярыг хийсэн байна. Баярын үйл ажиллагаанд зориулж KING XL нь 40 размертай загварыг буй болгожээ. Энэ португалын хөл бөмбөгийн аварга Eusubio da Silva Ferreira-ийн дуртай хувцас нь болжээ. 1968 онд тэрээр “KING 42” загварын гуталтайгаараа гоол оруулсан ба анх удаагаа шилдэг хагас хамгаалагчаар “Goldenen Schuhe”-д тэргүүлсэн байна. “Puma”-г хэрэглэдэг хөл бөмбөгийн алдартнуудаас дурьдвал Pele, Kempes, Voeller, Matthaeus, Otto нар билээ. 2008 оны Бээжингийн олимпийн тоглолтонд 15 орны баг тамирчид Puma-ийн хувцсаар гоёсон нь маргахын аргагүй дэлхийд брэнд болж чадсаны нэг илрэл юм.
Холбоотой бичлэг :
Дэлхийн брэндүүдийн түүх
0 санал хүсэлт:
Post a Comment
танд баярлалаа