Эдгээр нь талхыг хийсэн гурилын зэрэглэл, дугаараас шалтгаалан харилцан адилгүй байна. Нэгдүгээр ба дээд гурилаар хийсэн талханд уураг 4.7-8.3% байхад хоёрдугаар гурилаар хийсэн талханд уураг нь 2 дахин их агуулагддаг байх жишээтэй.
Талх идэх нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг ихэсгэж хоолыг түргэн боловсруулах нэг нөхцлийг бүрдүүлдэг бөгөөд энэ нь түүний найрлага дахь эслэгтэй холбоотой юм. Эрдэмтдийн судалгаанаас үзэхэд хоолонд эслэг дутагдсанаас мухар олгойн үрэвсэл, бүдүүн гэдэсний ургацаг, хавдар мэтийн өөрчлөлт, өвчлөлүүд илэрдэг байна.
Талханд цардуул 30-40%, чихэр 1.3-3% байдаг ба В-гийн төрлийн аминдэмээр баялаг юм. Өдөрт 500 гр улаан буудайн гурилан талхыг хэрэглэвэл зохих В1 аминдэм 68%, В2 аминдэм 28%, РР аминдэм 82% хангадаг байна.
Түүнчлэн их хэмжээний эрдэс бодисууд, тухайлбал кали, хүхэр, кальци, магни, натри, фосфор, төмөр, зэс, иод, фтор зэргийг агуулна. Эдгээр нь нэг талаар хоол тэжээл болж, нөгөө талаар эмчилгээний үр нөлөөг үзүүлдэг гэнэ.
Талхыг аль болох шинээр нь, өөрөөр хэлбэл зуухнаас гарсны дараа 3-4 цаг болсон талхыг идэх нь сайн. Үйлдвэрээс гараад 2-3 хоног болсон, удсан, хатсан талхыг хэрэглэх нь тохиромжгүй. Хатсан талх боловсрохдоо удаан бөгөөд ходоодны шүүсийг ихээр шаардаж боловсордог тул эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг аж.
0 санал хүсэлт:
Post a Comment
танд баярлалаа