REVOL MUSIC RECORDS

Friday, August 07, 2009

Афоризм


Хүн хэдий цэцэн төрөвч сургаалгүй үл болох.
В. Инжинаш

Сургаал үг хатууч бол нянтай өвчинд догшин эм мэт.
Д. Равжаа

Хашийг цоолборлохгүй болбоос
Сав болон бүтэхгүй
Хүнийг сургахгүй болбоос
Ёсыг мэдэхгүй.
Эртний сургаал үг

Муу, тэр тусмаа өөрт хор уршигтай зүйлийг хийх амархан. Сайн, ашигтай хийх харин даанч хэцүү.
Будда

Сайн сайхан зүйл маш их чармайлтын үр дүнд бий болдог. Харин муу зүйл зүгээр л өөрөө гараад ирдэг.
Демокрит

Ойр орчныхоо хүмүүст учирсан золгүй явдалд баярладаг хүн хувь заяаны өөрчлөлт хэн бүхэнд нүүрлэдгийг ойлгоогүй мунхаг байна даа.
Демокрит

Онч үгсийг хэрэглэвэл үг цөөн, утга агуу болно.
Марк Твен

Өдөр бүр ядаж нэг дуу сонсож, уран зураг үзэх буюу мэргэн үг ганцыг ч болов уншиж байх хэрэгтэй.
В. Гете

Ардын зан үйл, сэтгэл оюун, суу ухаан нь тэдний зүйр үгээр илэрдэг.
Ф. Бэкон

Бусдын үгийг сонсоод байгаа хэрнээ тусгаж ойлгодоггүй хүн таг дүлийтэй ижил.”Байгаа мөртлөө байхгүй “ хүмүүс гэгдэгчид чухамдаа тэд л болой.
Хераклит

Нэн чухал ажил хэрэгт яаран дүгнэлт өгөх хэрэггүй.
Хераклит


3 санал хүсэлт:

Anonymous said...

Aforimz ch saihan shuu! unshihaar neg l saihan bdag um !!!

philom8rf said...

гоё үгнүүд бна хаанаас хардаг юм бэ би уншмаар байна

Hariult said...

дажгүй юм. Илүү сайхн хурц үгсийг оруулвал зүгээр байхаа. Би болон маш олон хүн зочилдог бол. Хүн хог новш мэт амьдарч хог новш мэт үхдэг гэж хэн нэгэн хэлсэн байдаг. Би хүсдэг учраас хийдэг хийдэг учраас хождог гэж.

Post a Comment

танд баярлалаа