Хэрвээ та G цэгийг асар их таашаал, дур ханалтын оргил гэж бодож яваа бол үүнийг уншаад нэг үзээрэй. Италийн эрдэмтэд сэрлийн энэхүү гайхамшигт цэгийг анх бид нээсэн гэж шагширах дуртай бол зарим эрдэмтэд сэрлийн энэ цэгийг бүрэн үгүйсгэдэг юм шүү.
G цэг гэж юу вэ?
G хэмээн нэрлэгдсэн биеийн нэгэн цэг эмэгтэйчүүдийг дур ханахад тусалдаг гэж зарим эрдэмтэд үздэг. Ер нь эмэгтэй хүнд дээрх цэг байдаг эсэх тухай маргаан тун их. Эмэгтэйчүүдийн анагаах ухаан /гинеколог/-ы ихэнх лавлах бичигт энэ нэр томъёо огт байдаггүй бөгөөд анагаахын их сургуулийн оюутнуудын гарын авлагад нэг ч үг тэмдэглэсэн нь үгүй. Мөн нэг ч эмэгтэйчүүдийн эмч, мэс засалч энэ цэгийг харж, нэг ч эмгэг судлагч хүний биеэс энэ цэгийг илрүүлээгүй юм.
G хэмээн нэрлэгдсэн биеийн нэгэн цэг эмэгтэйчүүдийг дур ханахад тусалдаг гэж зарим эрдэмтэд үздэг. Ер нь эмэгтэй хүнд дээрх цэг байдаг эсэх тухай маргаан тун их. Эмэгтэйчүүдийн анагаах ухаан /гинеколог/-ы ихэнх лавлах бичигт энэ нэр томъёо огт байдаггүй бөгөөд анагаахын их сургуулийн оюутнуудын гарын авлагад нэг ч үг тэмдэглэсэн нь үгүй. Мөн нэг ч эмэгтэйчүүдийн эмч, мэс засалч энэ цэгийг харж, нэг ч эмгэг судлагч хүний биеэс энэ цэгийг илрүүлээгүй юм.
Тэгвэл нөгөө талаас нь харвал олон эмэгтэйчүүд өөрийн сексийн туршлага дээрээ үндэслэн үтрээний урд хананд тодорхой нэг цэгт хүрэхэд дур ханадгийг баталсан нь бий. Тэгээд ч зогсохгүй энэ цэгээс авсан дур ханалт бусад дур ханалтаас өөр, илүү хүчтэй байдаг гэж нотолдог.
G цэг үнэхээр байдаг гэх баталгаа бий юу?
1. Германий эрдэмтэн, эмэгтэйчүүдийн эмч Эрнст Грефенберг 1944 онд эмэгтэй хүний үтрээний урд хананд сэрлийн шинэ бүс байгааг анх тогтоожээ. Тэрбээр энэхүү нээлтээ 1950 онд хэвлэгдсэн Олон улсын сексологичдын сэтгүүлд “Эмэгтэйчүүдийн дур ханалтад шээс гадагшлуулах сувгийн гүйцэтгэх үүрэг” нэртэй өгүүлэлд дурьдан бичсэн аж. Эмэгтэй хүний шээс гадагшлуулах суваг үтрээний урд хананд байрладаг бөгөөд энэ хэсэгт өдөөлт өгвөл эд эс хөөж эмэгтэйчүүдэд сексийн таашаал төрж, дур ханалт үүсдэг гэж Грефенберг нотолсон байна. 1950-аад онд Грефенбергийн энэхүү судалгаанд хүмүүс төдийлөн анхаарал тавьсангүй. Тэрбээр 1950-1960 -аад онд ерөндөг анх зохион бүтээснээрээ л мэргэжил нэгтнүүдийнхээ дунд нэртэй байжээ.
2. 1981 онд G цэгийн тухай дахин хөндөн ярилцах болжээ. Доктор Аддиего Сексологийн судалгааны сэтгүүлд “Эмэгтэйчүүдийн дур ханалт: Нэгэн тохиолдлыг судалсан нь” гарчигтай судалгааны ажлаа нийтлүүлсэн байна. Энэ илтгэлд үтрээний урд хананд өдөөлт үзүүлэх замаар гүн дур ханалтыг мэдэрсэн нэгэн бүсгүй дээр хийсэн судалгааныхаа талаар бичсэн байна. Тэрээр тус илтгэлдээ Грефенбергийн нээлт, нотолгоог хүндэтгэн сэрлийн тухай цэгийг анх G цэг хэмээн нэрлэсэн ажээ.
3. Америкийн судлаач Ладас, Уиппл, Перри нар 1982 онд “G цэг ба сексийн хүрээний бусад нээлтүүд” ном хэвлэн нийтлүүлжээ. Энэ ном маш олон мянган хувиар борлогдож, сая сая хүн хэрвээ тэр цэгийг олж чадвал сексийн амтыг бүрэн мэдэрч болохыг ойлгожээ.
4. 1980 -1990-ээд оны үед эрдэмтэд G цэг гэж юу болох тухай багагүй судалгаа хийсэн боловч олигтой үр дүнд хүрч чадаагүй юм. Тэд судалгаагаа гүнзгийрүүлэх боломжтой орчинд ажиллаагүй гэж дүгнэдэг. Тиймээс ч 2001 онд Америкийн эмэгтэйчүүдийн эмч нарын мэргэжлийн сэтгүүлд G цэгийг “Орчин үеийн гинекологийн үлгэр” гэж нэрлэсэн байна.
5. 2008 оны гуравдугаар сард Италийн Л`Акила их сургуулийн хэсэг эрдэмтэн 20 эмэгтэйн бэлэг эрхтэнд хэт авиан судалгаа хийснийхээ дараа дахин G цэг байдгийг нотолж, ихээхэн шуугиан дэгдээсэн юм. Тэд эмэгтэйчүүдийн бараг хагаст нь үтрээ, шээс гадагшлуулах сувгийн заагт нэгэн зузаан эд байдгийг олж тогтоосон бөгөөд түүний тусламжтайгаар эмэгтэйчүүд үтрээгээр дур ханалт мэдэрдэг нь тодорхой болсон байна.
0 санал хүсэлт:
Post a Comment
танд баярлалаа