Сүүлийн үеийн судалгаагаар уйлахад сэтгэлийн хямрал арилдаг болох нь батлагджээ. Эрдэмтэд нулимсны бүтцийг судалж лейпинткефалин ба пропатин гэдэг хоёр бодис ялгаж авсан байна.
Энэ хоёр бодис нь сэтгэл хямрал үеийн нулимсанд байх бөгөөд сонгино хэрчихэд гардаг нулимсанд байсангүй. Тэгэхээр нулимс, хөлс нь амьсгалаар гадагшлах агаарын адил бие махбодийн хордлого тайлахад тусалдаг байна.
Зарим эрдэмтэд нулимсыг шээс, цусны адил шинжилж, өвчнийг оношлоход хэрэглэж болно гэж үзэж байна. Нүдний гадна өнгийн дээд жижиг булчирхайд нулимс үүсч тэр нь нүд цавчих тоолонгоор нүдний эвэрлэг бүрхүүлийг чийглэдэг. Нүд цавчлах нь гадны хог шороо, цочроогч зүйлсээс нүдийг хамгаалдаг.
Уйлах үед гарах дуу хоолой, хөдөлгөөн нь өвчин бүрт адилгүй. Энэ нь хэлд ороогүй хүүхдийн өвчнийг танихад тустай. Хүүхэд өвдсөн үедээ өндөр, тасалданги дуугаар уйлдаг байна. Мөн эрчүүд эмэгтэйчүүдээс тав дахин бага уйлдаг. Тиймээс сэтгэл хямралын өвчнөөр өвдөх нь элбэг. Тэгэхээр уйлах нь бие махбодийн байвал зохих урвал учраас огт уйлахгүй байх нь эрүүл мэндэд сайнгүй юм.
0 санал хүсэлт:
Post a Comment
танд баярлалаа