REVOL MUSIC RECORDS

Friday, May 29, 2009

Монгол инжинер модем бүтээлээ


Монгол инжинер Д.Бат-Өлзий анх удаа мэдээлэл технологийн салбарт ашиглах, сүүлийн үеийн дэвшилтэт технологи болох өндөр хурдны модем бүтээжээ. Одоогоор “Мобиком” корпораци ашиглаж байгаа 3.5G технологи дээр суурилсан уг модем нь бусад орны модемийг бодвол хамрах хүрээ өргөн, монголын нөхцөлд зориулсан гэдгээр онцлог аж. Бусад модемд халуун, хүйтнээс хамгаалах нэмэлт бүрхүүл хийгдээгүй байдаг бол “IOSA” гэж нэрлэгдэх уг модем манай орны нөхцөлд зориулагдсан хамгаалалт дагалдах хэрэгсэлтэй ажээ. Гар утасны сүлжээ барихгүй үед ч энэ модем интернэтэд өндөр хурдаар холбогддог, дизайны хувьд энгийн, хямд үнэтэй гээд олон давуу талыг агуулжээ. Хэрэглэгчдэд хамгийн ойлгомжтойгоор бүтээсэн уг төхөөрөмжийг ижил төрлийн үзүүлэлттэй модемуудаас хоёр дахин хямд үнээр борлуулах юм байна.

0 санал хүсэлт:

Post a Comment

танд баярлалаа