Чамтай байх надад хэцүү
Чамгүй байх бүр ч хэцүү
Дурлалын суманд шүүрэн шанага шиг сийчүүлсэн
Дуулга нимгэн зүрхэнд чамайг хайрлах зай байжээ
Ханьтай үртэй чиний
Хажууд чинь байх хэцүү
Хонгор сэтгэлд чинь хоргодоод
Холдож явах бүр ч хэцүү
Санаанаас гарахгүй нь хэцүү
Чамайгаа мартахгүй нь хэцүү
Зүүдэнд ирэх чинь хэцүү
Зөөлөн харц чинь бүр ч хэцүү
Зургийг чинь ноцтол ширтэж өдөр өнгөрөөх хэцүү
Зуун жил хүлээгээд агшин зуур уулзах хэцүү
Харцаараа намайг ээрээд байх шиг санагдах хэцүү
Хайртай гэдгээ би илчлэх эрхгүй нь бүр ч хэцүү
Чамтай байх надад хэцүү
Чамгүй байх бүр ч хэцүү
Дурлалын суманд шүүрэн шанага шиг сийчүүлсэн
Дуулга нимгэн зүрхэнд чамайг хайрлах зай байжээ
Урлаг шингэсэн гоо зүй, тансаг мэдрэмжийн хязгаар – Sogoo.MN
-
Уг контентын ИЛҮҮ БОДИТТОЙ хувилбар болон бусад бүтээлийг үзэхийг хүсвэл
Sogoo.MN холбоосоор зочлоорой…
6 days ago
0 санал хүсэлт:
Post a Comment
танд баярлалаа