REVOL MUSIC RECORDS

Tuesday, June 09, 2009

''Windows 7'' vйлдлийн системийг гаргалаа


Программ хангамжийн "Майкрософт" компани шинээр "Windows 7" vйлдлийн систем гаргасан тухайгаа мэдэгджээ. Шинэ хувилбар "Windows Vista" vйлдлийн системийн хэрэглэгчдийн адил бухимдлыг гаргахгvи гэдгииг "Майкрософт" компанийн төлөөлөгч тэмдэглэн хэлсэн байна."Windows 7" vйлдлийн систем суулгасан комьпютерийн хэрэглэгч өмнөхийн адил олон тооны анхааруулга, сэрэмжлvvлгийг харахгvй. Энэ шинэ системийг ирэх оны эхээр хэрэглэгчдэд танилцуулж эхэлнэ гэж мэдэгджээ. "Windows 7" vйлдлийн систем цонх, файл, эппликэшион гэх мэт зvйлийг нээх, шилжvvлэхэд тун хялбар байдлаар загварчилжээ.
Тvvнчлэн хэрэглэгчид саяхан хэрэглэсэн файлдаа тvргэн хугацаанд хvрэх боломжтой аж. "Windows 7" vйлдлийн систем нь "Windows Vista" системийн дараагийн залгамжлагч бөгөөд vvнийг 2010 оны эхээр худалдаанд гарахаар төлөвлөсөн байна. Хэрэглэгчид "Vista" систем "Windows ХР" системтэй харьцуулахад комьпютероос ихээхэн санах ой шаарддаг'гэсэн гомдол гаргадаг юм.

0 санал хүсэлт:

Post a Comment

танд баярлалаа