
share.gogo.mn/39972431245796429 Read more...
Миний сөйт шинэчлэгдлээ WWW.HORIGLOHGUI.TK
Read more...
2 настай Билгүүн хэмээх нэгэн бяцхан өхөөрдөм хүүгийн амь нас уршигт өвчний улмаас хутганы ирэн дээр байгаа талаар телевизүүдээр гарч байсныг та бүхэн магадгүй үзсэн биз ээ. Хүүгийн өвчний онош: Aplastic anemia (Апластическая Анемия) буюу “Цусны хорт хурц гүн багадалт” юм байна. Энэхүү өвчин нь ясны хим эд үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаагаас цусны нөхөн үйлдвэрлэл зогсож, дархлааны системийг алга болгодог байна.
Эмчилгээ нь: Цусны чөмөг шилжүүлэн суулгах мэс ажилбар бөгөөд БНСУ-ын Сунг-Эй эмнэлэгт 40,000 ам.долларын үнэтэй эмчилгээ хийхээр болсон. Бид танд “алив мөнгө” гэсэн байдлаар хандаагүй юм шүү. Энд илүүдээ гарсан мөнгөтэйдөө биш сайхан санаат, сэтгэл сайтай янз бүрийн мэргэжил, мэдлэгтэй хүмүүс цуглаж хийж чадах бүхнээрээ хүнлэг үйлсийг бүтээн энэ бяцхан хүүд туслъя гэсэн сэтгэлээр тусалж, нэгдэж байгаа гэдэгт бат итгэж байна.
Билгүүн өдрөөс өдөрт хоол унднаас гарч байна. Бидэнд цаг бага байна сайхан сэтгэлт Монгол ахан дүүс ээ! Залуучуудаа хүн тус бүр үнэн сэтгэлээсээ туслацгаая.
Эдгээр данснууд нь гүйлгээний хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд хөдөлгөөний зүгээс болон хүүгийн гэр бүлээс заавал хамтдаа байж зарлага гаргах боломжтой тохиролцоон дээр нээсэн данс юм.
Харилцах хаяг: Та бидэнтэй Улаанбаатар-44, Сөүлийн гудамж-25, Хаан банкны төв байр, 1-3 тоот өрөө гэсэн хаягаар ирж уулзан тодорхой мэдээллийг авч болохоос гадна, 91205028 болон 96654123 гэсэн утсаар холбогдох боломжтой।
Read more...
Тэд энхрий, зөөлнөөс гадна маш эмзэг. Тиймээс хэн нэгний муу, муухай үйлдэл хэдэн жилийн турш сэтгэлд нь сэв болон тогтож, эцэстээ тэсрэн гарах хүртэл тэд шаналсаар л байдаг. Сексийн асуудалд ч бүсгүйчүүдийн огт таалдаггүй, хүлээн зөвшөөрдөггүй зүйлүүд бий.
Эрчүүд минь, заримдаа ч болтугай бүсгүйчүүдийнхээ мэдрэмж, хүслийг нь сонсож байвал сайнсан. Ингээд тэднийг хамгийн ихээр эмзэглүүлдэг сексийн 15 үйлдлийг танд дуулгая.
1. Эр бэлэг эрхтний тохиромжгүй хэмжээ. Зарим бүсгүйчүүд томд, зарим нь жижиг эрхтэнд дуртай байж болно. Гэхдээ л нийт эмэгтэйчүүдийн ихэнх хувь нь алтан дундаж буюу том ч биш, жижиг ч биш эрхтэнг илүүд үздэг.
2. Биеэ түүнд харамгүй өгч, аз жаргал мэдрүүлэхийн тулд хичээсний дараа өнөөх эр ажиг ч үгүй хурхираад эхлэх тун зэвүүн шүү. Үүний дараа бага ч атугай бухимдал төрөхгүй гээд яах вэ. Саяхан л ядрахаа мартан жаргаж байсан эр ядаж “Сайхан амраарай” гэж хэлж чаддаг байх хэрэгтэй л дээ.
3. “Ахмадууд”-ын хэмээн гоочлогдсон хамгийн түгээмэл байрлалаас өөрийг сэдэж, хэрэгжүүлж чадахгүй бол үнэхээр өдөр бүр гурилтай шөл уухтай адил санагдана. Уйдаж, залхах сэтгэгдэл эндээс л төрдөг. Тиймээс сексийг албан үүрэг биш таашаал мэдрэмжийн дээд гэдэг үүднээс нь харж, олон байрлалаар туршаад үзэхэд илүүдэхгүй.
4. Бүдүүлэг секс. Оршил энхрийлэл, ялдам сайхан үг бүсгүйчүүдийн хамгийн их хүлээдэг зүйлүүдийн нэг. Эрчүүд минь хатагтай нартайгаа хамаагүй бүдүүлэг харилцалгүй, хайрлаж энхрийлж байя.
5. Хүмүүсийн дэргэд юм уу тохь тухгүй газар секс хийх. Зарим бүсгүй иймэрхүү секст дурладгийг үгүйсгэхгүй. Гэхдээ дийлэнх эмэгтэйчүүд өөрийн зөөлөн орон дээрээ айж түгших зүйлгүйгээр сэтгэлд нийцсэн хүнтэйгээ жаргах дуртай.
6. Хөнжлийн ажлаа гэрэл зурагт мөнхлөх. Эрчүүдэд иймэрхүү хүсэл төрөх үе бий. Харин тэгтэл хамгийн нандин учралаа хамаагүй олонд дэлгэх мэт зураг болгож, зугаацах нь эмэгтэйчүүдэд таалагддаггүй.
7. Хэт гэрэлтэйд учрах. Хэчнээн гоо бүсгүй ч гэлээ өдөр мэт гэрэлтэй орчинд өөрийгөө танд өгөхдөө аягүйрхдэг. Тэд илүү романтик орчин буюу бүдэг гэрэлд дурламтгай. Тэгээд ч бүсгүйчүүд өөрийгөө үргэлж голж явдаг гэмтэй улс. Тэгэхээр тэрхүү нэгэн гэмээ танд харуулахгүй байхыг л хичээх нь зүй.
8. Эрчүүдийн эрүүл ахуй. Юу ч үнэртээд байгаа нь мэдэгдэхгүй, нэг л тааламжгүй зүйл учирч буй эрээс нь ханхлаад байвал ямар л эмэгтэйд таатай сэтгэгдэл төрөх билээ дээ.
9. Хувцсаа бүрэн тайчилгүй энгэр зөрүүлэх нь оймстойгоо нам унтахтай л яг адил. Нэг л эвгүй оргиод, бүх хувцсаа тайлаагүй байж цэнгэл эдлэнэ гэдэг хэцүү. Тэгэхээр бүсгүйнхээ хувцсыг бүрэн тайлсан эсэхээ харчихаж бай. Магадгүй нэг хөлийн оймс нь мартагдсан ч байх юм бил үү. Тэнд таны эсрэг “мэдээлэл” байгаа шүү.
10. Хөлчүү эрийн хөнжилд шаналах. Эр нь үдэшлэгээс шал согтуу ирчихээд Чимгээ нэртэй эхнэрээ Туяа гээд нялуураад байвал ямар олигтой байх вэ.
11. Үрж, урчихмаар “төмөр эр”. Хүзүү, гартаа эвгүй хэлбэрийн элдэв төмөр гоёл зүүчихээд өнөөхөө тайлахгүй үрж, урчих гээд байвал сайхан мэдрэмж таашаал салхинд хийсээд л явчихна. Бусдын өмнө гоёдог айхавтар металлаа хоёулхнаа байхдаа холхон тавьчих хэрэгтэй.
12. Идэвх санаачлагагүй, үлбэгэр эр. Бүсгүйчүүд санаархаад байгаа хэрнээ сачий нь хүрэхгүй, өдөөд байгаа юм шиг хэрнээ зориг нь хүрдэггүй идэвх санаачлага муутай эрст ясны дургүй. Хэрвээ энэ үг таны тухай юм шиг санагдвал уучлаарай. Гэхдээ эр хүн шиг эргүүлж сурах хэрэгтэй шүү.
13. Сэрэл мэдрэмжийн эсрэг буюу огт хүсээгүй секс. Заримдаа эмэгтэйчүүдэд секс хийх хүсэл төрдөггүй. Буруугаар бүү ойлгоорой. Секс хийж буй эр нь зүгээр л ашиглаж, эзэмдэж байгаа юм шиг сэтгэгдэл эрхгүй төрөх үе нэлээд бий.
14. “Ажил”-ын үеэр жинхэнэ ажлынхаа даргад утсаар учраа тайлбарлах муухай. Эсвэл бүр ээжтэйгээ хэзээ уулзахаа ярилцаад байвал хэрэг алга. Арван минутын дараа дарга чинь дахиад залгаж болно шүү дээ. Ээждээ эртхэн шиг хэзээ уулзахаа ч хэлчихэж болно. Хамгийн гол нь хамтдаа байгаа бүсгүйгээ хайрла.
15. Хамгийн сүүлийн таагүй мэдрэмж төрүүлдэг үйлдлийг дурьдая. Энэ бол аман сексийн үед бүсгүйнхээ толгойг өнөөх газартаа огт хөдөлгөлгүй дараад барьчихдаг явдал. Тэгсэн хэрнээ өөрөө хөдлөөд байвал ямар гээч…
Read more... Зарим эрдэмтэд нулимсыг шээс, цусны адил шинжилж, өвчнийг оношлоход хэрэглэж болно гэж үзэж байна. Нүдний гадна өнгийн дээд жижиг булчирхайд нулимс үүсч тэр нь нүд цавчих тоолонгоор нүдний эвэрлэг бүрхүүлийг чийглэдэг. Нүд цавчлах нь гадны хог шороо, цочроогч зүйлсээс нүдийг хамгаалдаг.
Уйлах үед гарах дуу хоолой, хөдөлгөөн нь өвчин бүрт адилгүй. Энэ нь хэлд ороогүй хүүхдийн өвчнийг танихад тустай. Хүүхэд өвдсөн үедээ өндөр, тасалданги дуугаар уйлдаг байна. Мөн эрчүүд эмэгтэйчүүдээс тав дахин бага уйлдаг. Тиймээс сэтгэл хямралын өвчнөөр өвдөх нь элбэг. Тэгэхээр уйлах нь бие махбодийн байвал зохих урвал учраас огт уйлахгүй байх нь эрүүл мэндэд сайнгүй юм.
Copyright 2009 ХӨГЖИХИЙГ ХОРИГЛОХГҮЙ. All rights reserved.
Blogger Templates created by Deluxe Templates
WordPress Themes designed by EZwpthemes