REVOL MUSIC RECORDS

Tuesday, April 14, 2009

Англид сурахад ямар үнэтэй вэ?


НВУ-д сургуульд суралцахад гарах зардлыг тооцоолохдоо гол 2 зүйл дээр анхаарах хэрэгтэй. Үүнд эхнийх нь таны сургалтын төлбөр нөгөө нь амьдралын өртөг юм. Эхнийхийг нь та бол ерөнхийдөө зохицуулж болох бөгөөд учир нь сургалтын төлбөр нь тухайн сонгосон сургууль коллежид тогтмол (дунджаар Undergraduate болон Postgraduate сургалтууд жилийн 6000-17000 паунд, манайхаар дамжиж элсвэл энэ тоо хамаагүй бага!) байдаг. Харин амьдралын өртөг бол ихээхэн өөрчлөгдөх боломжтой тоо юм.

Байр Хэрвээ л та найз нөхдөөсөө болон хамаатан садангаасаа үнэгүй байр санал болгуулах азтай биш бол ямар нэг толгой хоргодох байртай байхын тулд доод тал нь орлогынхоо хагасыг зарим тохиолдолд түүнээс ч илүүг байрандаа зарцуулна. Өөртөө тохиромжтой байр орон сууц олох нь ялангуяа Англид амьдрах эхний нэг жилд маш чухал ач холбогдолтой байдаг билээ. Найдвартай тохилог байранд байх нь таны хичээл номондоо түлхүү анхаарах, шинэ найз нөхөдтэй болоход чухал үүрэгтэй.

Байраа сонгохдоо анхаарах зарим зүйлийг энд дурдъя.

-Үнэ. Долоо хоногийн ямар үнэтэй, урьдчилгаа хэдийг төлөх, барьцаанд хэр мөнгө төлөх, хэдий хугацаагаар амьдарч болох, байрны гэрээ гэх мэт

-Гал зуух. Гал зуухаа ганцаараа хэрэглэх үү бусадтай хамтарч ашиглах уу, тэнд нь ойр зуурын хэрэглээний зүйлс байгаа эсэх

-Өрөөний хэмжээ. Өрөө чинь хир том, бусадтай хамтарч эзэмших эсэх мөн ариун цэврийн өрөөний талаар

-Нийтийн тээврийн хэрэгсэл. Сургуулиас хэр хол, унааны зардал

-Орчин тойрон-д нь хамгийн ойрын хэрэглээний газрууд дэлгүүр, банк гэх мэт байгаа эсэх, хаалга цонх нь хир бат бөх, тэр орчин хэр тайван газар вэ?

Лондон бол Английн зүүн өмнөд хэсгийн нэгэн адил маш өндөр өртөгтэй газруудын нэг юм. Оюутны байр хөлслөхөд хамгийн хямд газруудыг Английн хойд хэсэг гэж ярьцгаадаг. Лондонд дундажаар нэг өрөө байр хөлсөлөхөд долоо хоногийн 100-250 паунд байдаг. Манай Монголчууд иймэрхүү үнэтэй байр хөлсөлж аваад 2-3-уулаа хамтран амьдардаг билээ.

Хүнс Таны хүнсэндээ хэрэглэх зардал нь мөн л анхаарч үзүүштэй том зардлуудын нэгэнд орно. Гэхдээ хүнсний барааны үнэ ерөнхийдөө хааяагүй адил байдаг. Ер нь боломжийн хооллож байхын тулд долоо хоногийн доод тал нь 35 паунд төлөвлөх хэрэгтэй.

Гадуур гарах Та магадгүй гадуур гарахаас илүү хичээл номондоо анхаарна гэх байх л даа. Гэхдээ ихэнх оюутнууд хааяа гадуур гарч найз нөхөдтэйгөө цагийг хамт өнгөрүүлэхийг илүүд үздэг. Энэ нь бас л нэг анхаарч үзүүштэй хэсэг бөгөөд магадгүй та долоо хоногт 0-100 паунд үүнд зарцуулж болно.

Ном, бичиг хэрэглэл Ном харьцангуй үнэтэй байдаг боловч та заавал багшийнхаа хэлсэн шинэ ном болгоныг худалдан авах албагүй. Сургуулийнхаа болон амьдарч буй дүүргийнхээ номын сангаас мөн хуучин номын дэлгүүрээс ч сайн ном олдох боломжтой. Мөн ихэнх сургуулийн багш нар зааж буй хичээлийнхээ талаар бэлдсэн материалыг хувилан олшруулж оюутнууддаа тараадаг. Гэхдээ л үүнд долоо хоногт 5 паунд төлөвлөхөд гэмгүй.

Компьютер болон бусад хэрэгсэл Та магадгүй өөрийн компьютертай, түүнийгээ ирэхдээ авчирч болох юм. Хэрэв ирээд шинэ сайн компьютер авахаар төлөвлөж байгаа бол энэ нь дундажаар 1000! паунд байдаг. Гэхдээ танд энэ үнэхээр хэрэгтэй юу эсвэл сургуулийнхаа үнэгүй компьютерийг ашиглах уу гэдэг нь бас л бодууштай асуудал.

Утас 21 зуунд амьдарч байгаа ямар ч оюутныг утасгүйгээр төсөөлөхөд бэрх юм. Мөн хааяа Монголруу аав, ээж найз нөхөдтэйгөө ярих хэрэг гарна. Мэдээж энэ зардал та утсаар хэр их ярихаас хамаарах бөгөөд дундажаар долоо хоногт 10 паунд төлөвлөхөд гэмгүй.

studynduk.com

Хувцас Мэдээж та долоо хоног болгон дэлгүүр хэсэж хувцас авахгүй ч үүнд бас л мөнгө төсөвлөх хэрэгтэй болно. Зарим их зарцуулдаг оюутнуудыг эс тооцвол ерөнхийдөө долоо хоногт 5-10 паунд төлөвлөх хэрэгтэй.

Унаа Үнэхээр л сургуулийнхаа дэргэд биш бол тодорхой мөнгө бас унаанд төлөвлөх хэрэгтэй болно. Лондонд оюутнууд нь нийтийн тээврийн хэрэгсэлээр 30% хүртэл хөнгөлөлттэйгээр зорчдог ба хөнгөлсний дараа унаанд дундажаар долоо хоногт 10-15 паунд зарцуулдаг байна.

Бусад Үүнд ариун цэврийн хэрэглэл худалдаж авах, байрны үнэнд ороогүй бол цахилгаан болон газны (шатдаг хий) төлбөр бас бус ахуйн жижиг зардал гэх мэт орно. Ер нь бол та нэлээд мөнгөтэй л биш бол хувийн машинтай байх нь зардал ихтэй байдаг ажээ. Аз болоход Англид бүтэн цагаар (Full Time) сурч буй оюутан нь Дүүргийн Татвар (Council Tax )-аас 100% чөлөөлөгддөг. Read more...

Монголын илтгэх урлагийн өв сангаас


Илтгэх урлагын өв соёлоороо монгол орон тансàã" уламжлалтай. Эрөөсөө илтгэх урлагын ч бус аман харилц' бичгэн соёлын гойд яруу хэллэг, утга төгөлдөр аялга, найруу дүүрэн яриа, сонсголон төгс үгсээр монгол хэл "амидарч" байдсг энэ хэлээр тэртээ зуунуудын чинад дахь дээд өвөг Чингис хааны Их монгол "гүрэн яриж" байсан юм. Түүний цэрэг монгол уухцв хадааж, түүний хууль монгол хэлээр тархаж, түүний монгол үгэ:-: дархалсан зарлиг дор ертө'нц дахин сөхөрч, монгол ноёрхсон цаг хугацаан дор монгол хэлээр нар мандаж, бас монгол хэлтний журам оршсон газар нар жаргадаг байлаа.
Аливаа орны хэл зүин хөгжил нь тухайн ард түмнийхэз уламжлал, соёлын илэрхийлэл болдог бөгөөд ярианы урлагын тансаг яруу гэрч болсон нандин үгс нь цаг хугацааны тэртээгээс гагцхүү бичиг үсгээр өвлөгдөн одоо цагт ирдэг байна. Тэгэхээр тухайн ард түмний бичиг үсгийн хөгжил нь ярианы урлагынх нь нүүр царайг гэрэлтүүлэх "толь" болдог бизээ.
Их бичгийн хүмүүн Л.Түдэв гуайн бичсэнээр монголчууд эрт үээсээ эхлэн долоогоос найман бичиг үсэг зохион билиг оюунаараа бүтээж ирсэн бөгөөд "Хэмүү, зангилаа, зурлага, татлага, гогцоо, тамга, угалзан, сийлбзр зэрэг дүрспэх урлагын бүхий л аргаар үсэг бичиг зохион" иржээ.
1204 онд Чингис хааны цэрэгт Найман аймгаас олзлогдсон Тататунгагаар Монголчууд бичиг үсэг заалгасан гэх баримтын талаар Л.Түдэв гуай өгүүлэхдээ: "1240 онд бичигдэж дууссан Монголын нууц товчоо бол хэдэн жилийн өмнө /34-хөн жилийн өмнө/ бичиг үсэг сурсан хүний бүтээл гэхэд үнэмшигддэггүь тийм боловсронгуй нарын хэл найруулгатай, маш уран яруу дүрслэлтэй нийлэг шинжтэй томоохон туулис юм. ямар ч уламжлалгүигээр, цөөхөн жилийн нимгэн хуримтлал дээр түүх, уран сайхны ийм суурь бүтээл гарсан баримт түүхэнд нэн ховор билээ" хэмээсэн байдаг. Өөрөөр хэлбэл Тататунгагаар бичиг заалгахаас урид өмнө монголчуудыг бичиг үсэггүь байсан гэдэг зарим үнэмшил багатай нотолгоо нь тийм ч үндэслэлтэй зүил биш болохыг өгүүлсэн хэрэг. Монголын нууц товчоо нь зөвхөн түүх, уран зохиолын гайхамшигт бүтээл төдийгүь монгол яруу өгүүлэхүь, илтгэх урлагын асар том өв соёл болсон бахархал билээ.
Акадэмич Ц.Дамдинсүрэн гуай нэгэн цагт өгүүлснээр "талд ганц мод сүндэрлэн ургадаггүитэй адил нууц товчоо ч бас монголчуудын оюун ухааны ураар шижир алт мэт тунарсан ганцхан төдий суут бүтээл бус, уулын модыг тойроод үндэс салаалсан их ой найгаж байдагчлан "Монголын нууц товчоо" бол монгол түмний түүх соёл, оюун ухааны өтгөн ойгоос мэндэлсэн олон модны нэгэн" гэх санал нь манай ард түмний өв соёлын их булаг ширгэшгүь баян болохыг өгүүлсэн түүх билээ. 1269 онд Хубилай хаан "дөрвөлжин" үсэг зохиолгож, 1599 онд эрдэнэ багш, Гагай захирагч нар монгол үсэгт нэмэлт хийж "манж үсэг"-ийг, 1648 онд Ойрадын Заябандид "тод бичиг"-ийг, 1686 онд Өндөр гэгээн Занабазар "соёмбо үсэг"-ийг, 1905 онд Агвандорж гэгч "вагиндрагын үсэг"-ийг, 1942 онд хатгин овгын эрдэмтэн Ц.Дамдинсүрэн кирилл цагаан толгойд 2 үсэг нэмж найруулан монголын "шинэ үсэг"-ийг тус тус зөхиөжээ. Ийнхүү бичиг үсгийн хөгжил үргэлжлэхийн хамтаар бичгийн болоод аман ярианы шалгарсан суутчуул төрөн гарч монгол хэлний саруул тансаг төрхийг улам өнгөлсөөр ирсэн түүхтэй.
Монголчуудын уран яруу ярих, илтгэх овъяас билэг нь яруу найраг, аман зохиолынхоо түүхэн хөгжилтэй онь холбон оршин ирсэн дүр зураг харагддаг. Жишээ нь, Цогт тайжийн 1621 онд Хангай хан ууланд ан авлаж явахдаа хэлсэн шүлэг нь шууд цээжээр зохиогдсон гэж түүхэнд тэмдэглэгдсэн байдаг. Мэдээж сод билэгт яруу найрагчид шүлэг найраглалаа шууд цээжээр өгүүлж болох ч тийм авъяас билэгтэй хүн гарцаагүь ярианы урлагтаа зэгсэн сайн нэгэн байж таараа гэх таамнал надад төрдөг юм.
Нэгэн цагт их найрагч Р.Чойном: "ямар ч хүн нь шүлгээр яридаг эх орны яруу найрагч байх гэдэг амаргүь хэрэг ээ Гэхдээ цэнхэр хадгын мяндсан ширхэгтөөлөн Цэцэн эрөөлийн үгс нь асгаранхан гардаг Уужим цээжтэй ахаа буурлынхаа дэргэд Уран үгээр тоогдоноо гэдэг бэрх ээ" хэмээн уулга алдан шүлэглэсэн нь ард түмэн нь шүлэг шиг тансаг яриагаар өвөр зуураа мэнд усаа дэлгэн, ярианы урлагын төгөлдөр чанараар онгод, авъяас бялхаан амидардгыг магцан хэрэг болов уу. Монголын түүхэнд мянга мянгон шилдэг илтгэгчид төрөн гарчээ. эртний Хүннү улсын Шаниууй Модун "эрхий дарам газрыг бурхан гуйсан ч бүү өг" хэмээн зарлигдсан нь бас л илтгэх урлагын өв соёлд дуридах ёстой түүх юм. Чингис хаан, түүний хүлэг баатар, өрлөг сайдуудыг "Монголын нууц товчоо*-н дээр гарч буйгаар харвал бүгд л шалгарсан илтгэгчид, үгийн гойд мэдрэмжтэй жанжчууд байсан бололтой. Жишээ нь, Сөнөдийн Гилүгдэй баатрын урсган хэлөн дайчин агаад хэмнэл дүүрэн үгс "Монголын нууц товчоо"-нд олонтаа тохиолддог. Түүний хэлсэн "Харуусал шүлэг* нь монголын илтгэх урлагын гайхамшигт жишээ болон үлдсэн байдаг. Мөн Чойжь-Өдсэр /14-р зуун/, Төгөөнтөмэр хааны гэмшил шүлэг, Мандухай сэцэн хатны тангаргын шүлэг, Цогт тайжийн хадны шүлэг гээд олон зуун шилмэл илтгэгчийн үгийг тарнь мэт шившсэн гайхалтай үгс сайн цагын буян, соар цагын самууныг гэтлэн бидний үэд уламжлагдсаар иржээ.
Монголчууд уран илтгэх арга ухааны тухай тусгайлс-судар номонд өгүүлж, сургааль номлолоо айлдсаар иржээ. Тэдний нэгэн томоохон төлөөлөгч бол "Алагша лхарамба" хэмээ-алдаршсан буддын гүн ухаантон, хэлний шинжлэлтэн, яруу найргын болон үгийн урлагын онолч Агвандандар юм. 1759-1842 оны хооронд амидарч байсан энэхүү монгол эрдэмтнийг Оросын эрдэмтэн Ф.И.Щэрбацкөй "Тэргүүн зэргийн гүн ухаантан" гэж үнэлэн зохиол бүтээлийг нь амтархан уншиж орчуулж байсан баримт бий. Агвандандар хэмээгч тэр их бичгийн хүмүүн Төвд хэл сураад Төвдчүүдэд зориулан хэрхэн бичиж найруулах тухай номын дуу айлдаж байсан түүхтэй. энд түүний нэгэн сургаалыг дуридаж байгаа минь тун их олзуурхалтай бөгөөд гащхүү ярианы урлагын ач холбогдлыг онцлоод зогсохгүь алив хүн амидралын хэв маягтаа шударга үнэлэлт өгч алдаагао санаж сэрэхийн чухлыг өгүүлсэн мэт ээ. Агвандандарын сургааль.
"эрдмийг олонтаа сонсовч, номлохуйд эс мэргэжвээс эмээр хоосрон гуцуудсан мэргэн сайн эмч мэт эгнэгт тэмцэхүид мэргэн ч туурвих ёсыг эс мэдвээс элдэв зуун хэлтэн болж эгүүлэвч, хэлгий балай мэт Зохиох төөрвихөйд сайн боловч, бичих сурц муу аваас Зориг хүчит их баатар боловч, гар мухар мэт Бичих зохиохуйд үг үсгийг ёсоор эс найруулваас Билгүүн сайн эрдэмтэн авч сонжуурлагдахын гэмт Үг үсэг алдаагүь ч яруу хэллэг төгөлдөр бус аваас Үзэсгэлэнт эхнэр чармай нүцгэн гүих мэт Илт өгүүлэхүь хуучин дохио үгээр эс чимвээс эгнэгт бүдүүлэг хар үг холилдох тул мэргэд орхивоос цохисг" хэмээжээ.
Илтгэх урлаг, ярианы өв соёл, яруу найргын чиглэлээр монголчууд арвин их туршлагатайн бас нэгэн жишээ бол С.Жамъяангаравын судалгаа юм.
Халхын уран зохиолын онолч Сүрэнхөрын Жамъяангарав /1861-1917/ тухайн үэдээ шинжлэх ухааны хэл болж байсан төвд хэлээр "эсэрүа тэнгэрийн эгшиг дуун" хэмээх уран зохиолын болон ярих урлагын онолын номондоо урнаар дүрслэн илэрхийлэхийн 600 орчим арга боломж буйг тайлбарлан дэлхийн болоод монголынхоо шилдэг илтгэгч, яруу найрагчдын бүтээлийг ишлэн тайлбарлажээ.
Түүний бүтээлд "яруугын эрдэм", "Үзэсгэлэнгийн эрдэм", "Дууны чимгийн ухагдахуунд хийсэн шинжлэл", "Дууны чимгийн дотоод хувилборуудын харицаанд хийсэн шинжлэл", "далдлах үгийн чимэгт хийсэн шинжлэл", "Найруулгын арван гэмд Хийсэн шинжлэл" зэрэг бүлгүүдэд нь яруу найраг, үгийн урлагын тухай өгүүлжээ. Read more...

Friday, April 10, 2009

ХЭРХЭН САЙН ЗАХИРАЛ болох вэ? ЖЕФФРИ Ж.ФОРС-ны зөвлөмж


  • Ямагт сайн цалинтай ажлыг сонго.
  • Туслах чанарын үүргээс зайлсхий, бизнестэй шууд холбоотой ажлыг эрэлхийл
  • Хүний нөөцийн хэлтэс таны ажилд санаа тавина гэж бүү найд
  • Үйлчлүүлэгчдийг олж, тэднийг алдахгүй байхыг хичээ
  • Бие, сэтгэлээ тайван байлга
  • Ганцаараа байхдаа ямар нэг хэцүү зүйлийг хий
  • Хорсолтой үг нэгийг ч бүү хэл
  • өдөрт ядахдаа нэг цаг элдвийг бод
  • Шинэ сэргэг санааны ном хөтлө
  • Хамт ажиллагсадтайгаа архи уух хэрэггүй
  • Тамхи бүү тат
  • Офисийн үдэшлэгт бүү яв
  • Баасан гаригийг хэрэгтэй хүмүүстэйгээ уулздаг өдөр болго
  • Та удирдлагандаа ажилладаг нөхдөө өөрийн холбоотон болго
  • Бүх хүний нэр усыг мэдэж ав
  • Сайн ажилласанд баярлалаа аялал
  • Ядаж ганц ч удаа болов илүү утас цохь
  • Ажилдаа 45 минутын өмнө ирж, тарсанаас 15 мин-ын дараа явж бай
  • Хийх ажлаа гэртээ хэзээч бүү авч яв
  • Орох тасалбараа өөрөө олж ав
  • Удирдлагатай хамт томилолтоор бүү яв
  • Хоолоо өрөөндөө захиал
  • Нисэх онгоцонд дэмий юм уншиж бүү үр, ажиллаад л бай
  • Өөрийн мэдээний архивыг хөтөл
  • Захидлыг гараагаа бич
  • Удирдлагатайгаа эрээ цээргүй байж болохгүй
  • Зааныг нуух гэж бүү оролд
  • Товойж харагдахыг чармай , үг хямд, ажил үнэтэй гэсэн дүрмийг мөрд
  • Амралтай байнга эдэлж бай
  • Даргадаа үргэлж ЗА гэж хэлж бай
  • Боссыг хэзээ ч гэнэт бүү сандарга
  • Сайхан харагдахад өөрийнхөө босст, харин бүр илүү сайхан харагдахад нь боссынхүү босст тусла
  • Сайн боссыг алдаа гаргахад хүргэж болохгүй
  • Сардаа нэг өдрийн номын санд өнгөрүүл
  • Жил бүр-нэг шинэ том амжилт
  • Бүжгэнд явахдаа бүжиглэх гэж байгаа шил л хувцасла
  • Хүмүүст өгөөмрөөр хөрөнгө оруул
  • Хүмүүст илүү мөнгө өгөхөөс бүү ай
  • Ажиж, сонсохын тулд зогс
  • Компанийхаа жинхэнэ эх оронч бай
  • Мэдээллийн цоорхойг олж, түүнийг арилга
  • Гэрийн даалгавараа хий...хий
  • Хэзээ ч бүү тэвд, бас бүү уурла
  • Энгийн тодорхой яриж бичиж сур
  • Хүн бүрт өөр өөрөөр хандах хандлагыг ол
  • ХҮмүүсийг зохих ёсоор үнэл
  • Шагнал нь албан ёсны бус, гэнэтийн байх ёстой
  • Хүн болгонд эелдэг бай
  • Алдар амжилтыг шургуу хөдөлмөрөөр олдог
  • Бод, хэмж оролдоод үз
  • Яарах нь алдагдалд хүргэдэг
  • Тогтвортой амжилтын зууханд нүүрс хий
  • Хаанаас гарсан гэдэг нь бус, харин шинэ санаа нь өөрөө л чухал
  • Аятайхан харагдахыг бод
  • Та гайхамшигтай даргатай бол түүнийг дуурайж, түүнээс сурч, түүнд санаа тавь
  • Төсвийн хүрээнээс бүү гар
  • Дайснаа дутуу үнэлж болохгүй
  • Нэр алдар гутаагчдыг ганц сумаар устгах хэрэгтэй
  • "Би дэмий л ингэж" гэдэг клубын гишүүн бол
  • Санаа сэдэл төгс байх албагүй, харин гүйцэтгэл нь магадгүй байх ёстой.
  • Өөрийн алдааг сонирхолтой, бахархалтай тэмдэглэн авч цуглуул
  • Өнөөдрийн өдрөөр амьдар, маргаашийн төлөвлөгөөг зохио, өчигдрийн өдрийг март
  • Цэнгэн хөгжилд
  • Гэр бүлдээ хамгийн үнэтэй үйлчилүүлэгчийн адил ханд
  • Зорилгогүй бол ялалт байгуулахгүй
  • Таны ажилтнууд эхнэр, нөхөртэйг бүү март
  • Аливаа ажлыг худалдагчийн нүдээр хар
  • Айхтар шургуу худалдагч бол
  • Эзэнт улс бүү байгуул
  • Цаастай ноцолдохын оронд бүтээдэхүүнээ ахиул
  • Сургах гэдэг нь суралцаж, үүний хамт урд нь явах гэсэн үг
  • Шинэ санааг багалзуурдагчдад будлиан тарих боломжийг бүү олго
Read more...

АЛБАН БИЧИГ БОЛОВСРУУЛАХАД ЯАХ ВЭ


Албан бичиг боловсруулах гэдэг нь аливаа албан байгуулага, харилцагч талуудын хооронд явуулсан баримт бичгийг нэгдсэн загварт оруулж заасан стандартын дагуу хөтөлж явуулах, нягтлан боловсруулах, төлөвлөх үйл ажиллагааг хэлнэ. Албан бичиг, баримтыг боловсруулж, албан хэрэг хөтөлж явуулахын тулд түүнд тавигдах шаардлагууд байдаг. Албан бичиг боловсруулах гэдэг нь аливаа албан байгуулага, харилцагч талуудын хооронд явуулсан баримт бичгийг нэгдсэн загварт оруулж заасан стандартын дагуу хөтөлж явуулах, нягтлан боловсруулах, төлөвлөх үйл ажиллагааг хэлнэ. Албан бичиг, баримтыг боловсруулж, албан хэрэг хөтөлж явуулахын тулд түүнд тавигдах шаардлагууд байдаг.
Үүнд: 1. Баримт бичгийн стандартын тухай ойлголт
2. Баримт бичгийн бүрдэл
3. Бүрдлүүдийн хэвлэмэл хуудсанд байрлуулах, түүнд тавигдах
шаардлага
4. Албан бичгийн найруулагын үүрэг зэргийг анхаарах

1. Баримт бичгийн стандартын тухай ойлголт

Стандартыг норматив техникийн баримт бичгийн хувьд стандартчиллын объектын хэм хэмжээ, дүрэм горим, шаардлагын цогцолбор болгон тогтоож, эрх бүхий байгууллага баталдаг. Стандарт нь баримт бичгийн хувьд удирдлагын үйл ажиллагааг заавал баримтжуулах, баримт бичгийн мэдээлэл, тоо бүртгэлийн санд оруулах, шийдвэрлэсэн баримт бичгийг ангилж төрөлжүүлэх, хэрэг болгон бүрдүүлж байх тухай шаардлагыг хангасан байх ёстой. Баримт бичгийг ижилтгэсэн системд оруулах, стандарт гаргаж мөрдүүлэх явдал нь хэд хэдэн хүчин зүйлүүдийн шаардлагаас бий болдог.
Үүнд:
- Баримт бичгийг хуулийн хүчинтэй байлгах
- Баримт бичигт нэгдсэн шаардлага тогтоож мөрдүүлэх
- Баримт бичгүүдийг эмх цэгцтэй байлгах
- Тодорхой нэг системд хамаарах баримт бичгүүдийг нэгдсэн нэг загварт оруулах
- Баримт бичгийг компьютерийн буюу цахим тооцооллуурын тусламжтайгаар зөв боловсруулах, мэдээллийг хадгалах зэрэг боломжийг бүрдүүлэх
- Удирдлага, албан байгууллага, хувь хүмүүсийн хоорондын үйл ажиллагааг хөнгөн шуурхай гүйцэтгэж явуулах
- Баримт бичгийг хуурамчаар үйлдэж, ашиглахаас сэргийлэх
- Албан бичиг, баримтыг зохиож, хөтлөх бүх нийтийн соёлыг хэвшүүлэх зэрэг болно.

Манай улс 2002 онд боловсруулсан стандартын дагуу баримт бичгийг боловсруулдаг. Энэ стандарт нь гурван үндсэн бүтэцтэй.
1. Баримт бичгийн нэр төрөл, тодорхойлолт MNS 5140:2002
2. Баримт бичгийн бүрдлүүд, тэдгээрт тавигдах шаардлага MNS 5141:2002
3. Баримт бичгийн хэвлэмэл хуудас тэдгээрт бүрлүүдийг байрлуулахад тавигдах шаардлага MNS 5142:2002

2. Баримт бичгийн бүрдэл

Дээр дурьдсан баримт бичгийн нэр төрлүүдийг үнэн зөв ялгаж тогтсон стандартын дагуу бичиж найруулах буюу тэдгээрт агуулагдаж буй бүрдлүүдийг анхаарах хэрэгтэй. 2002 онд батлагдсан Монгол улсын “Баримт бичиг” стандартын 2-р хэсэгт зааснаар “Бүрдэл” гэдэг нь баримт бичиг зохиож бүрдүүлэх, тэдгээрийг хуулийн хүчинтэй болгоход зайлшгүй шаардлагатай, хууль тогтоомж, стандартаар тогтоосон мэдээллийн элемент юм. Баримт бичгийн бүрдэлд дараах зүйлс хамаарна.
Бүрдэл
1. Төрийн сүлд, соёмбо нь улсын тусгаар тогтнолыг эрхэмлэн дээдлэж үзэх албан ёсны тэмдэг бөгөөд мөнгөн тэмдэгт, улсын далбаа, албан бичиг зэрэгт байна. Баримт бичгийн хэвлэмэл хуудсанд дүрслэхдээ “Төрийн бэлгэ тэмдгийн тухай” Монгол улсын хууль, “Тамга тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх тухай” Засгийн газрын 2001 оны 41-р тогтоолын зааврыг баримтлан дүрсэлнэ. Төрийн сүлд, соёмбыг захирамжлалын баримт бичгийн хэвлэмэл хуудсанд төвийн байрлалаар, албан бичгийн хэвлэмэл хуудсанд, байгууллагын нэрийн дээр голлууж төвийн болон хажуугийн байрлалаар MNS 5142:2002 стандартад заасны дагуу хэвлэнэ.
2. Бэлгэдэл ба барааны тэмдэг нь аливаа аж ахуйн нэгж, байгууллагын зөвхөн өөрийн салбарт нийцүүлэн зохиосон бэлгэдлийн чанартай таних тэмдэг юм. Хэвлэмэл хуудсанд бэлгэдэл ба барааны тэмдгийг байрлуулахдаа байгууллагын нэрийн дээр голлууж, “Барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийн тухай” Монгол улсын хуульд заасны дагуу байрлуулна. Бэлгэдэл ба барааны тэмдгийг төрийн сүлд, соёмбо дүрсэлсэн хэвлэмэл хуудсанд давхар хэрэглэхгүй бөгөөд MNS5142:2002-т заасны дагуу хэвлэнэ.
3. Байгууллагын нэр аливаа албан газарт оноож өгсөн нэр. Баримт бичгийн хэвлэмэл хуудсанд байгууллагын нэрийг төвийн байрлалаар голлууж бичнэ.
4. Баримт бичгийн нэр тухайн баримт бичгийн онцлогт тохируулан оноож өгсөн нэр. Баримт бичгийн нэрийг хэвлэмэл хуудсанд том үсгээр бичнэ. Захирамжлалын баримт бичгийн нэрийг төвийн байрлалаар, сүлд соёмбоны дор бичнэ Зохион байгуулалтын баримт бичгийн нэрийг төвийн байрлалаар голлууж бичнэ. Албан бичигт баримт бичгийн нэрийг заахгүй.
5. Байгууллагын хаяг аливаа албан байгууллагын оршин буй газрын нэр, шуудангийн индекс, байрлаж байгаа байшин( гудамж, талбай), харилцах утасны дугаар( факсны дугаар, веб хуудасны хаяг) зэргийг хэлнэ. Албан бичгийн хэвлэмэл хуудсанд төр захиргааны байгууллага, хуулийн этгээдийн хаягийг бичнэ.
6. Улсын бүртгэлийн дугаар тухайн байгууллагыг улсын бүртгэлд албан ёсоор бүртгэж олгосон дугаарыг хэлнэ. Хэвлэмэл хуудсны байгууллагын хаяг бүрдлийн дотор “УБД” гэсэн товчилсон үгээр бичиж, ард нь дугаарыг нь тавина.
7. Огноо нь баримт бичгийг зохиож үйлдсэн, хэлэлцэж баталсан ямар нэгэн албан тушаалтан гарын үсэг зурсан он, сар, өдөр. Огноог хэвлэмэл хуудсанд байрлуулахдаа, захирамжлалын баримт бичигт араб тоо хэрэглэнэ. Албан бичгийн хэвлэмэл хуудсанд он, сар, өдөр гэсэн дарааллаар, цэгээр зааглан, араб тоогоор бичнэ. Хэрвээ гадаад хэлээр бичих бол өдөр, сар, он гэсэн дарааллаар бичнэ.
8. Баримт бичгийн бүртгэлийн дугаар зохион байгуулалтын нэгжийн индекс, бүртгэлийн дугаарыг хэлнэ. Захирамжлалын баримт бичгийн хэвлэмэл хуудсанд дугаар гэсэн үгийн дараа, албан бичгийн хэвлэмэл хуудсанд № гэсэн тэмдгийн дараа гараар бичнэ.
9. Баримт бичиг үйлдсэн газрын нэр тухайн байгууллагын нэр ба хаягаар баримт бичиг хаана үйлдсэнийг тодорхойлох боломжгүй бол дээрх бүрдлийг хэрэглэнэ. Бичихдээ засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн нэрийг баримтлана.
10. Хариутай бичгийн огноо, дугаарын тэмдэглэл нь зөвхөн хариу шаардсан албан бичигт хамаарна. Хариу өгөх албан бичгийн огноо, дугаарыг хэвлэмэл хуудсанд араб тоогоор, гараар бичнэ.
11. Баримт бичгийн нууцлалын талаарх тэмдэглэл. Хэрвээ төрийн нууцад хамаарах бол эхний хуудсаны баруун дээд өнцөгт тусгай тэмдгээр, байгууллагын нууцад хамаарах бол “гарт нь, нууц, албан ажлын хэрэгцээнд ” гэсэн үсгийг хэрэглэн, эхний хуудасны баруун дээд өнцөгт бичнэ.
12. Харилцагч, харилцагч байгууллагын нэр, хаяг албан бичгийг харилцагч, харилцагч байгууллагууд болон тодорхой албан тушаалтанд хаяглаж явуулна. Хэрвээ албан бичгийг байгууллагын даргад хаяглаж байгаа бол, байгууллагын нэрийг албан тушаалтны нэртэй хамтатгаж бичнэ. Баримт бичгийг хоёроос дээш байгууллагад илгээх бол явуулах бичиг бүрт зөвхөн тухайн харилцагчийн нэр, хаягийг бичнэ.
13. Удирдлагын заалт Тухайн дээд албан тушаалтнаас гүйцэтгэгчид үүрэг болгосон албан даалгавар. Удирдлагын заалтыг аливаа албан бичигт харилцгчийн нэр хаягийн дор гараар бичнэ. Энэ нь өгч буй үүргийн утга, гүйцэтгэх ажилтны нэр, гүйцэтгэх хугацаа, гарын үсэг, ажилтны нэр, гүйцэтгэх хугацаа, гарын үсэг, огноо гэсэн бүрдэлтэй байна.
14. Тэргүү тухайн баримт бичгийн үндсэн агууллгыг илэрхийлсэн гарчиг. Тэргүү буюу гарчгийг нэг өгүүлбэрт багтаан үеэр таслахгүй бичнэ. Мөн голлуулан байрлуулж бүртгэлийн дугаарын дор бичнэ. Гадаадад явуулах албан бичигт тэргүү бичдэггүй.
15. Бичвэр тухайн баримт бичгийн үндсэн агуулгыг хэлнэ. Энэ нь уг баримт бичгийг зохион бүрдүүлсэн зорилго, үндэслэл, шалтгаан ба санал дүгнэлт, шийдвэр хүсэлт, зөвлөмж гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Бичвэрийг шаардлагатай үед бүлэг, дэд бүлэг, зүйл, дэд зүйлд хувааж тоо буюу үсгээр дугаарлаж болно. Бүлэг, дэд бүлэг нь гарчигтай байж болно. Гадаадад явуулах баримт бичиг, факс, телекс, цахим шуудан, телетайпын мэдээний бичвэрийг хуудасны зүүн захаас шууд эхлэн бичдэг.
16. Хавсралттай тухай тэмдэглэл тухайн баримт бичигт тодруулга болгож хавсаргасан тэмдэглэл. Үүнийг баримт бичгийн бичвэрийн төгсгөлд мөрийн эхнээс бичнэ. Хэрэв тухайн баримт бичиг хэд хэдэн хавсралттай бол энэ тухай тэмдэглэлд түүний нэр, огноо, дугаарыг зааж эхний хуудасны баруун дээд хэсэгт бичнэ.
17. Бичгийн хувийг илгээсэн тухай тэмдэглэл энэхүү тэмдэглэлийг өөр байгууллагад явуулсан бол бичвэрийн эцэст тэмдэглэнэ.
18. Гарын үсэг нь тухайн баримт бичгийг үйлдсэн этгээдийн баталж зурсан нэрийн товч хэлбэр. Гарын үсэг нь албан тушаалын нэр, гарын үсэг, гарын үсгийн тайлал зэргээс бүрдэнэ.Албан бичигт байгууллагын дарга, орлогч, зохион байгуулалтын нэгжийн дарга гарын үсэг зурна. Хэд хэдэн албан тушаалтан гарын үсэг зурах тохиолдолд албан тушаалын дарааллын харгалзана.Гадаадын байгууллагатай харилцах албан бичигт гарын үсэг, гарын үсгийн тайлал, албан тушаалын нэр гэсэн дарааллаар бичнэ.
19. Тамга, тэмдэг нь засаг төрийн захирах байгууллагын албан бичиг хэрэгт дардаг засаглах эрхийн баталгаа болох оноосон нэртэй сүлд бүхий тэмдэг. Тамга тэмдгйиг тухайн баримт бичгийг хуулийн хүчинтэй, жинхэнэ эх болохыг баталгаажуулах хэрэгтэй.
20. Баталсан тэмдэглэл нь тодорхой албан тушаалтан хянан нягталж баталсан бол “БАТЛАВ” гэсэн тэмдэглэл хийнэ. Баталсан тэмдэглэлийг байгууллагын нэр болон албан тушаалын нэрийн дээд талд голлуулж эхний хуудасны баруун дээд хэсэгт том үсгээр бичдэг. Баталсан болон зөвшөөрсөн тухай тэмдэглэлийг тухайн баримт бичигт зэрэг хэрэглэсэн тохиолдолд “БАТЛАВ” бүрдлийг зүүн дээд хэсэгт байрлуулна.
21. Зөвшөөрсөн тэмдэглэл нь тодорхой албан тушаалтан хянан нягталж зөвшөөрсөн бол “ЗӨВШӨӨРӨВ” гэсэн тэмдэглэл хийнэ. Зөвшөөрсөн тэмдэглэлийг байгууллагын нэр болон албан тушаалтны нэрийн дээд талд голлуулж эхний хуудасны баруун дээд хэсэгт том үсгээр бичнэ.
22. Санал өгсөн тухай тэмдэглэл нь санал өгч буй хүний албан тушаал, нэр, гарын үсэг, огноо гэсэн бүрдэлтэй байна. Үүнийг тусгай хуудсанд, эсвэл баримт бичгийн ар талд буюу албан бичгийн үлдэж буй хувь дээр бичнэ.
23. Хуулбар үнэн болох тухай тэмдэглэл тухайн баримт бичгийн хуулбар хувь үнэн болохыг баталгаажуулсан тэмдэглэл бөгөөд “ХУУЛБАР ҮНЭН” гэсэн тэмдэглэл, албан тушаалтны нэр, гарын үсэг, гарын үсгийн тайлал, огноо, тэмдэг зэргээс бүрдэнэ.
24. Баримт бичиг боловсруулалтын тухай тэмдэглэл тухайн баримт бичгийг хэрхэн боловсруулсан талаар бичсэн тэмдэглэл. Энэ нь баримт бичгийг боловсруулсан, хянасан ажилтны нэр, гарын үсэг, хувийн тоо зэргээс бүрдэнэ. Уг тэмдэглэгээг хуудасны зүүн талд бичнэ.
25. Шийдвэрлэсэн баримт бичгийг хөтлөх хэрэгт хадгалсан тухай тэмдэглэл тухайн байгууллага уг баримт бичгийг шийдвэрлэж, эцсийн дүгнэлтийг гаргасны дараа хөтлөх хэрэгт шилжүүлж энэ тухай зохих тэмдэглэл үйлдэнэ. Үүнд хариуцсан ажилтан, эсвэл зохион байгуулалтын нэгжийн дарга гарын үсэг зурж огноог бичнэ. Тэмдэглээг хуудасны зүүн доод талд бичнэ.
26. Баримт бичгийг байгууллагад хүлээн авсан бол зохих тэмдэглэгээг хийнэ. Энэхүү бүртгэлийн тэмдэгт бүртгэлийн дэс дугаар, хүлээн авсан он сар, өдөр, гарын үсэг зэрэг байна. Үүнийгэхний хуудасны ар талын зүүн доод талд тэмдэглэнэ.
27. Санамжид байгаа мэдээллийг эрж хайх тэмдэглэл тухайн мэдээллийг хялбархан хайж олохын тулд түүнд зориулж хадгалсан файлын нэр. Үүнийг эхний хуудасны баруун доод хэсэгт бичнэ.

Баримт бичгийн хэвлэмэл хуудсанд 01, 02, 03, 04, 05, 06, 07, 08, 09, 10- дугаар бүрдлүүдийг ашиглана. Баримт бичгийг зохиож бүрдүүлэхэд 07, 08, 10, 11, 12, 13, 14, 15, 18, 19, 20, 21, 22, 23, 24, 25, 26, 27-дугаар бүрдлүүдийг ашиглана.

3. Баримт бичгийн бүрдлүүдийг хэвлэмэл хуудсанд байрлуулах, түүнд тавигдсан шаардлага

Албан бичгийг боловсруулахад зайлшгүй мөрдөгдөх нэг зүйл бол баримт бичгийн бүрдлийг хэвлэмэл хуудсанд зөв байрлуулах явдал юм.
1. Хэвлэмэл хуудас гэдэг нь тухайн албан байгууллагын ажлын онцлогт тохируулан улсын стандарт, тусгай зааврын дагуу үйлдэж урьдчилан боловсруулж бэлтгэсэн хуудас юм. Хэвлэмэл хуудасны үлгэрчилсэн загварыг Монгол улсын стандартад заасны дагуу үйлдэнэ.
2. Баримт бичгийн бүрдлүүдийг байрлуулахдаа Монгол улсын стандартад заасны дагуу дараах хоёр загвараар байрлуулна.
3. Төрийн сүлд соёмбыг хэвлэмэл хуудсанд дүрслэхдээ МУ-ын үндсэн хуульд хавсаргасан эх загварт заасан сүлд ба соёмбоны хэмжээг чанд баримтлана. Төрийн сүлд ба соёмбо бүхий хэвлэмэл хуудсанд бэлэгдэл ба барааны тэмдгийг дүрсэлэхгүй.
4. Баримт бичгийг сайн чанарын цагаан өнгийн 80-90г/м2 нягтшилтай бичгийн цаасан дээр (MNS 1103-89 стандартын дагуу А3 (297:420 мм), А4 (210:297мм), A5 (148:210 мм) хэмжээтэй) үйлдэнэ.
5. Албан бичгийн хэвлэмэл хуудсанд байгууллагын, албан тушаалтны гэсэн хоёр төрөл байх бөгөөд байгууллагын хэвлэмэл хуудсыг байгууллага, зохион байгуулалтын нэгжийн албан бичигт, харин албан тушаалтны хэвлэмэл хуудсыг зөвхөн эрх бүхий албан тушаалтны албан бичигт хэрэглэнэ.
6. Албан бичгийн хэвлэмэл хуудсанд 01, 02, 03, 05, 06, 07, 08, 09, 10-р бүрдлүүийг, удирдлагын тодорхой нэр төрлийн баримт бичгийн хэвлэмэл хуудас нь үндсэн 01, 04, 07, 08, 09- р бүрдлүүдийг, харин захирамжлалын баримт бичгийн хэвлэмэл хуудас нь 01, 03, 04, 07, 08, 09-р бүрдлүүдийг агуулсан байна.
7. Баримт бичгийн хэвлэмэл хуудсанд 01-р бүрдлийг 03, 04-р бүрдлүүдийн дээд талд голлуулан байрлуулна.
8. Гадаадад явуулах албан бичгийн хэвлэмэл хуудсанд 03-р бүрдлийг англи хэлээр, эсвэл НҮБ-ын албан ёсны аль нэг хэлээр бичих бөгөөд 05, 09-р бүрдлийг латин галигаар галиглаж тавина.

4. Албан бичгийн найруулгын үүрэг


Албан бичиг баримтыг боловсруулахад найруулгын үүрэг чухал ач холбогдолтой. Тиймээс ч албан бичгийн найруулгын үүрэг нь монгол хэлний найруулгазүйн шинжлэх ухааны ерөнхий зарчимтай үндсэндээ тохирдог. Албан бичгийн үйлдэхдээ тогтсон үг хэллэгийг зайлшгүй баримтлаж төрийн албан ёсны хэлийг хэрэглэнэ. Албан бичиг нь найруулгын хувьд ямар нэгэн алдаа мадаггүй, товч тодорхой, ойлгомжтой, энгийн, өгүүлж буй зүйл нь утга төгөлдөр, албаны үг хэллэгийг хэрэглэсэн байх бөгөөд тогтсон стандартын дагуу бичнэ.

Р.Бигэрмаа Т.Нямгэрэл "Албан бичиг боловсруулалт түүний найруулга" Read more...

Боловсролын экспо


Элсэгчдийн хувьд хамгийн их сонирхож байгаа мэдээлэл бол их, дээд сургуулийн оюутан элсvvлэх журам, гадаадад сурах боломж, оюутан солилцоо.
Олон улсын боловсролын vзэсгэлэн яармаг, элсэгчдэд зориулсан яармаг гээд ойр ойрхон ар араасаа цувран гарсан. Єнгєрсєн сарын сvvлчээр “Мэргэжлээ хэрхэн зєв сонгох, ерєнхий шалгалтад хэрхэн бэлтгэх”, “Гадаадад суралцгаая” гээд л vзэсгэлэн яармаг зохиогдсон бол хэдхэн хоногийн ємнє “Боловсрол экспо-2009” нэртэй vзэсгэлэн МТVП-д гарч эхэлсэн. Vзэсгэлэнг зохион байгуулагч “Эрин” экспо группын захирал Э.Энхбаатар “Их дээд сургуулийг тєлєєлж 14 сургууль, сургалтын тєв арав, Мэргэжлийн сургалт тєв, оюутан солилцооны зуучлалын 10 байгууллага тус тус оролцож байгаа гээд яриад байсан.
Тvvгээр ч зогсохгvй БСШУЯ, Боловсролын vнэлгээний тєв, “Эрин экспо”, “Дэлхийн боловсролыг дэмжих сан” хамтран зохион байгуулж байгаа гэж сvржигнэсэн. Гэтэл уг vзэсгэлэнг зорьж очиж сонирхтол боловсролын экспо биш мєнгєний экспо гэдэг нь харагдаж байлаа. 14 их сургуулийг нь тєлєєлж ХААИС, Монголын vндэсний дээд сургууль, Старс коллеж, М.I.U, Оточ маарамба коллеж, А.С.Плехновийн нэрэмжит эдийн засгийн академи гээд л болчихов. Харин сургалтын тєв гэхэд Абука, Хvнсний технологийн коллеж. Оюутан солилцооны байгууллага гэхэд нэлээд их байсан. Мэдээж суралцахыг хvсэгчдэд тулгардаг IELTS,TOEFL-ийн оноо, єндєр тєлбєр, хєрєнгийн баталгаа шаардагдана. Vзэсгэлэнг сонирхсон эцэг эхчvvд, элсэгчид нэлээд бухимдангуй байсан.
“Олигтой сургууль байхгvй, гайгvй сургуулиуд нь хэзээ ч vзэсгэлэн тоож оролцохгvй. Сургууль болгоноор орно” гэж байхгvй хэмээн ярьцгааж байлаа.
Хамгийн сонирхолтой нь, тухайн сургуулиуд оюутнууд авчраад ширээний ард суулгачихсан. Єнєє хэд нь юм асуухаар толгой сэгсрээд “Та утас, и-мэйл хаягаа vлдээчих “ гээд бичиж авч байлаа. Дэлхийн боловсролыг дэмжих сан гэхэд АНУ, Канад, Англи, Австрали зэрэг оронд бакалавр, магистр, докторантурт суралцах хvмvvст зориулж тэтгэлэгт хамрагдахад нь тусалдаг байгууллага гэнэ. Мэдээж 60-100 хувийн тэтгэлэг гэхээр сонирхож байгаа хvн олон байсан. Гэтэл бохь зажилж, саравчтай малгай ємссєн 17, 18 настай гэмээр охин “И-мэйл хаягаа vлдээчих. Vнэхээр сонирхож байгаа бол манай тєв дээр очоо. Манай БСШУЯ-тай хамтардаг. Найдваргvй, хулхидах юм байхгvй” гээд л загнах шахам хэллээ. БНСУ-ын Чоннамын их сургууль, Монголын залуучууд солилцооны агентлаг гээд ер бvгд л сайн мэдэхгvй, утсаа vлдээчих тантай холбогдоё гээд л. Ингэж vзэсгэлэн зохион байгуулах юм бол хэн цаг заваа гаргаж vзэхийг бодохов дээ.

Ардчилал вэб
Read more...

Thursday, April 09, 2009

Данзанравжаагийн мөнгөн цомын эзэн Д,Болдхуяг багшийн Бурхан эссе




Юуны өмнө бурхан чи маш шударга бус гэдгийг хүн бүхэн мэднэ. Хорвоогийн хүмүүс баян ядуу, жаргалтай зовлонтой, эрүүл өвчтэй янз бүр байгаа нь зөвхөн чиний л буруу.

Бурхан чи их шуналтай. Үе үеийн, сая сая хүний өргөл барьц, өв хөрөнгийг идчихээд гавъяа байгуулсан мэт тоомжиргүй дуугүй сууж байдаг.

Чи бас дэндүү сагсуу. Олон орны хэл дээр өөрийг чинь магтсан дуу, шүлэг, гүр дуулал, магтуу мянга мянгаараа зохиогдсоор л байдаг. Түүнийг нь чи хараад, өөгшүүлээд суугаад байхыг бодоход чи их магтаалд дуртай, өөрөөр хэлбэл тун сагсуу байна шүү.

Бас чи өсөрхүү. Гамшиг зовлон, гал усны аюул тохиолдоход эзэн бурхан хилэгнэлээ гэлцдэгийг бодоход чи хөөрхий хүмүүст өсөрхөөд хорон санаа сэдэж явдаг бололтой.

Чи сайн муу хоёрыг ялгаж таньдаггүй. Өөрийнхөө элч болсон санваартан хүмүүсээ зөв сонгож таниагүйгээсээ болж цаад хэдэн хуваргууд нь болох болохгүй, муу муухайг үйлдэж чиний нэр нүүрийг баастаж байдаг.

Бурхан чи өршөөлгүй. Хорвоогийн зарим хүмүүс буян нүглийг ялгаж мэдээд сайн үйл бүтээж байгааг нь дэмжих санаатай, харин хөөрхий сайн муугаа ялгаж мэдэхгүй байгаа нэгэнд нь тусалж чадахгүй гэж номлосон байдаг учраас чи хөөрхий төөрөгдсөн хүмүүсийг өрөвдөх сэтгэл чамд алга.

Гэвч бурхан чи дэндүү өтөлсөн бололтой. Арга ч үгүй биз дээ. Хүн төрөлхтөн чамайг мянга мянган жил шүтэж ирсэн. Чи сайн үйл хийж байгаа нэгэнд нь туслах гэж байгаад андуураад өөдгүй амьтдад тусалдаг, бас гэсгээх хүнээ гэсгээж чадахгүй гэмгүй нэгэнд нь халдаж хувь заяагаар нь тоглодог шүү дээ. Бурхан зөнөсөн учраас одоо огцорч пээнсэндээ суух хэрэгтэй. XXI зууны дэвшилтэт хүмүүст чиний хэрэг даанч байхгүй. Аягүй бол хөгшин зөнөг чи өөрийг нь өдсөн намайг гэсгээх гэж байгаад уймарч самуураад өөр нэгний толгой дээр аянга буулгаж таарна.

Хамгийн гол нь чи их хулчгар. Ганц удаа гэгээн дүрээ сүсэгтэн олондоо харуулж, сүсэггүй нэгэнд нь үнэн гэж юу байдгийг мэдүүлэхээс айж биднээс нүүр буруулж байдгаараа чи бол жинхэнэ амиа бодсон аймхай.
Эцэст нь хэлэхэд бурхан чи бол усан тэнэг. Хязгааргүй сүр хүчтэй байтлаа өргөн сайхан тал дээр хамгийн сайхан ордон шилтгээн бариад суухын оронд заавал тэнэг хүний давчуу толгойн дотор үүрээ засан амьдардаг болохоор чамайг мангуу гэж хэлэхээс өөр ямар ч арга алга. Read more...

Martin luter king шилдэг 100 илтгэлийн нэгт жагссан хэвээр байна


martin luter king i have dream илтгэлийг мр3 хэлбэрээр орууллаа Тун удахгүй маш сонирхолтой бхримтат киног нь оруулах болно Доорх линк дээр дарж татаж авна уу ,share.gogo.mn/53165551239321668 Read more...