REVOL MUSIC RECORDS

Sunday, April 18, 2010

Стандарт мөрдөж ажиллахыг засгийн газар үүрэг болголоо



Компьютер дээр бичиг боловсруулж суухад ч юм уу, эсвэл хэн нэгнээс файл автал үсэг бичиг нь танигдахгүй тэмдэгтүүдээр гарах тохиолдол бидэнд олонтоо таардаг। Энэ бол олон улсад нийтлэг мөрдөгддөг үсэг, тэмдэгтийн кодчиллын нэгдсэн систем болох UNICODE-ыг хэрэглээгүйгээс болж буй юм. Энэ кодыг бүр 1991 оноос хөгжүүлж ирсэн бөгөөд эдүгээ нэгэнт олон улсад хүлээн зөвшөөрөгдөөд байна. Тиймээс Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газраас санаачлан энэ кодыг 2005 онд үндэсний MNS 5552:2005 стандартаар батласан юм. Хэдийгээр таван жилийн өмнө энэхүү стандарт батлагдан гарч заавал дагаж мөрдөх журмаар хэрэгжих байсан ч зарим байгууллага, хувь хүмүүсийн хэрэглээнд фонт, шрифтийн хүндрэл гарсаар л байна.



Энэ нь үндэсний стандартын тухай мэдээлэл хомс, ийм стандарт батлагдсаныг сонсож дуулаагүй, хэрэглэж байгаа компьютер нь программ хангамжийн хувьд UNICODE хэрэглэх шаардлагад нийцээгүй, хуучирчихсан байх зэрэг олон шалтгаантай холбоотой Ийм байдал нь цаашид мэдээллийн нэгдсэн орчин бүрдүүлэх, өөр хоорондоо ямар ч хөрвүүлэлтгүйгээр бичиг баримт солилцоход бэрхшээл учруулж буй юм. Энэ байдлыг арилгаж мэдээллийн нэгдмэл орчин бүрдүүлэх, өөр хоорондоо ямар ч хөрвүүлэлтгүйгээр мэдээлэл солилцох нөхцлийг бий болгох зорилгоор “Цахим засаглал” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилтынхоо хүрээнд Засгийн газраас тогтоол гарган, 2005 онд батлагдсан дээрх стандартыг бүх төрийн байгууллагуудын албан хэрэгт мөрдөхийг үүрэг болгож байгаа тул төрийн бүх байгууллагууд, мөн тэдгээрийн орон нутаг дахь салбарын байгууллагууд, хувийн хэвшлийн компаниуд өөрийн албан хэрэг, мэдээллийн систем, өгөгдлийн санд мөрдөж улмаар бүх нийтээр хэрэглэхийг уриалж байна.

Read more...