REVOL MUSIC RECORDS

Thursday, July 09, 2009

сайн байцгаана уу эрх чөлөөт Монголчуудаа Миний сайтад тавтай морил



Бүх талаар хамтарч ажиллах хувь хүн болон албан байгууллага байвал надтай холбоо барина уу Мөн Шинэ залуу охидын хамтлагтай Манай студио хамтарч ажиллана Бидний үүд хаалга үргэлж нээлттэй

Холбоо барих утас - 99010289
мэйл хаяг - online.edu_revol@yahoo.com

Монголын залуу илтгэгчдиййн холбоо
revol music records
Read more...

Алхан хээний билэгдэл

Алхан хээ нь монголчуудын эрхэмлэдэг бэлэгдлийн нэгэн зүйлийн зураг дүрс билээ. Алхан хээ нь мөнх орших, өөдлөн дэгжихийн бэлэгдлийг илэрхийлдэг. Монголчуудын гэрийн тавилга эдлэл хэрэгсэл, тухайлбал авдар, монгол модон орны нүүр, хөл, толгой, шургуулга, болон жинтүүний нүүрэн тал, ширээ, гэрийн тооно, хөшигний хоолой, хаяавч зэргийг алхан хээгээр гоёдог. Одоо үед ч уран барилга, аяга шаазан, сав суулга, бэлэг дурсгалын зүйлд алхан хээ тавьдаг. Алхан хээ нь дан болон давхар гэж хоёр янз байдаг. Ялангуяа гэрийн модон авдар, шүүгээг гоёхдоо давхар алхан хээгээр солонгын олон өнгө гарган хээлсэн нь үзэмжтэй гоёмсог харагддаг. Алхан хээ нь булан гаргаж зурж урлахад тохиромжтой. Мөн шулуун дугуй янз бүрийн хэлбэр дүрсээр барилга, орон гэр, тавилгыг чимэглэхэд ашиглаж болно. Алхан хээний буланг дөрвөлжин хийхийн зэрэгцээ ташуу зурж болно.

Мэдээллийг Монгол Угсаатны Бага Нэвтэрхий Толь-оос авав. Read more...

Нууцлаг G цэг

Хэрвээ та G цэгийг асар их таашаал, дур ханалтын оргил гэж бодож яваа бол үүнийг уншаад нэг үзээрэй. Италийн эрдэмтэд сэрлийн энэхүү гайхамшигт цэгийг анх бид нээсэн гэж шагширах дуртай бол зарим эрдэмтэд сэрлийн энэ цэгийг бүрэн үгүйсгэдэг юм шүү.
G цэг гэж юу вэ?
G хэмээн нэрлэгдсэн биеийн нэгэн цэг эмэгтэйчүүдийг дур ханахад тусалдаг гэж зарим эрдэмтэд үздэг. Ер нь эмэгтэй хүнд дээрх цэг байдаг эсэх тухай маргаан тун их. Эмэгтэйчүүдийн анагаах ухаан /гинеколог/-ы ихэнх лавлах бичигт энэ нэр томъёо огт байдаггүй бөгөөд анагаахын их сургуулийн оюутнуудын гарын авлагад нэг ч үг тэмдэглэсэн нь үгүй. Мөн нэг ч эмэгтэйчүүдийн эмч, мэс засалч энэ цэгийг харж, нэг ч эмгэг судлагч хүний биеэс энэ цэгийг илрүүлээгүй юм.


Тэгвэл нөгөө талаас нь харвал олон эмэгтэйчүүд өөрийн сексийн туршлага дээрээ үндэслэн үтрээний урд хананд тодорхой нэг цэгт хүрэхэд дур ханадгийг баталсан нь бий. Тэгээд ч зогсохгүй энэ цэгээс авсан дур ханалт бусад дур ханалтаас өөр, илүү хүчтэй байдаг гэж нотолдог.

G цэг үнэхээр байдаг гэх баталгаа бий юу?
1. Германий эрдэмтэн, эмэгтэйчүүдийн эмч Эрнст Грефенберг 1944 онд эмэгтэй хүний үтрээний урд хананд сэрлийн шинэ бүс байгааг анх тогтоожээ. Тэрбээр энэхүү нээлтээ 1950 онд хэвлэгдсэн Олон улсын сексологичдын сэтгүүлд “Эмэгтэйчүүдийн дур ханалтад шээс гадагшлуулах сувгийн гүйцэтгэх үүрэг” нэртэй өгүүлэлд дурьдан бичсэн аж. Эмэгтэй хүний шээс гадагшлуулах суваг үтрээний урд хананд байрладаг бөгөөд энэ хэсэгт өдөөлт өгвөл эд эс хөөж эмэгтэйчүүдэд сексийн таашаал төрж, дур ханалт үүсдэг гэж Грефенберг нотолсон байна. 1950-аад онд Грефенбергийн энэхүү судалгаанд хүмүүс төдийлөн анхаарал тавьсангүй. Тэрбээр 1950-1960 -аад онд ерөндөг анх зохион бүтээснээрээ л мэргэжил нэгтнүүдийнхээ дунд нэртэй байжээ.

2. 1981 онд G цэгийн тухай дахин хөндөн ярилцах болжээ. Доктор Аддиего Сексологийн судалгааны сэтгүүлд “Эмэгтэйчүүдийн дур ханалт: Нэгэн тохиолдлыг судалсан нь” гарчигтай судалгааны ажлаа нийтлүүлсэн байна. Энэ илтгэлд үтрээний урд хананд өдөөлт үзүүлэх замаар гүн дур ханалтыг мэдэрсэн нэгэн бүсгүй дээр хийсэн судалгааныхаа талаар бичсэн байна. Тэрээр тус илтгэлдээ Грефенбергийн нээлт, нотолгоог хүндэтгэн сэрлийн тухай цэгийг анх G цэг хэмээн нэрлэсэн ажээ.

3. Америкийн судлаач Ладас, Уиппл, Перри нар 1982 онд “G цэг ба сексийн хүрээний бусад нээлтүүд” ном хэвлэн нийтлүүлжээ. Энэ ном маш олон мянган хувиар борлогдож, сая сая хүн хэрвээ тэр цэгийг олж чадвал сексийн амтыг бүрэн мэдэрч болохыг ойлгожээ.

4. 1980 -1990-ээд оны үед эрдэмтэд G цэг гэж юу болох тухай багагүй судалгаа хийсэн боловч олигтой үр дүнд хүрч чадаагүй юм. Тэд судалгаагаа гүнзгийрүүлэх боломжтой орчинд ажиллаагүй гэж дүгнэдэг. Тиймээс ч 2001 онд Америкийн эмэгтэйчүүдийн эмч нарын мэргэжлийн сэтгүүлд G цэгийг “Орчин үеийн гинекологийн үлгэр” гэж нэрлэсэн байна.

5. 2008 оны гуравдугаар сард Италийн Л`Акила их сургуулийн хэсэг эрдэмтэн 20 эмэгтэйн бэлэг эрхтэнд хэт авиан судалгаа хийснийхээ дараа дахин G цэг байдгийг нотолж, ихээхэн шуугиан дэгдээсэн юм. Тэд эмэгтэйчүүдийн бараг хагаст нь үтрээ, шээс гадагшлуулах сувгийн заагт нэгэн зузаан эд байдгийг олж тогтоосон бөгөөд түүний тусламжтайгаар эмэгтэйчүүд үтрээгээр дур ханалт мэдэрдэг нь тодорхой болсон байна. Read more...

Мєнгєний тухай сонин хачин


-МЭЄ-ний VII зуунд Эртний Хятадад Лидийн хаант засгийн vед анхны зоосон мєнгє бий болжээ.
-Тэгвэл цаасан мєнгє мєн л Хятадад МЭ-ний VII зуунд бий болсон
-Америкт 18-р зуун гэхэд мєнгєєр индианчуудаас тамхи, амьтны арьс зэрэг бараа худалдан авахад хэрэглэж байжээ.
-МЭЄ 3-2 мянган онд Месопотамид анхны банк vvссэн. Томоохон сvм, орон нутгийн захиргааны байранд vнэт эдлэлийг хадгалдаг болсон байна.A
-910 оноос Хятадад цаасан мєнгийг их хэмжээгээр гаргаж эхэлсэн байна
-1156 онд анх удаа мєнгєн ттэмдэгтийг єєр орныхтой солих vйлчилгээ нээгджээ. Энэ байдал 1.6 мянган жил vргэлсэн байна.
-12 зуунд Хойд Италид банкний vйлчилгээ vзvvлдэг байр/тєв/-ууд ихээр баригдаж эхлэв
-1649 онд Англи, Франц, Голландын банкууд анхны мєнгє орлуулах чекийг гаргаж эхэлжээ. Ер нь бол чек гэдэг ойлголт аль 13-р зууны vед бий болоод байсан гэдэг
-1661 онд анх удаа Цведэд улсын тєв банк гэдэг байгууллага vvд хаалгаа нээсэн. Тэгвэл Францынх 14 жилийн дараа, Оросынх 1860 онд байгуулагджээ. Харин АНУ-ын холбооны нэгдсэн банк бvр сvvлд буюу 1913 онд бий болсон байна.
-1705 онд мєнгє болон тvvний гvйлгээ, ойлголтын талаарх “Money and Trade Considered: With a Proposal for Supplying the Nation with Money” хэмээх ном хэвлэгджээ. Зохиогч нь Шотландын иргэн Жон Ло
-1837 онд санхvvгийн vйлчилгээнд эргэлт хийсэн гэж болох телеграфийн аппаратыг зохион бvтээсэн юм. XX зууны эхэн гэхэд дэлхийн банкны системийн 80% нь ийм тєрлийн аппаратаар санхvvгийн данс тооцооны vйл ажиллагаагаа явуулж байлаа. 1914 онд Их Британид 800.000 телеграф байсан бол Германд нэг сая 400 мянга, Америкт бvр 10 сая байжээ.
-1937 онд санхvvгийн албанд нэнэ шаардлагтай гэх анхны комьютерын vндэс суурийг Айова мужид зохион бvтээжээ. Харин анхны жинхэн комьютер /ENIAC/-ийг 1946 онд Пенсильванны их сургуульд хийсэн байна. Ниийт жин нь 30 тн, секундэд 5 мянган зvйл хэвлэх чадалтай байсан гэдэг. Америкийн армийн захиалгаар их бууны ангиудын бvртгэлийг гаргах vvднээс энэ аварга зvйлийг бvтээсэн гэдэг.
-1944 онд Бреттон Вудсын бага хурлын vеэр Америкийн долларыг алтаны ханштай зэрэгцvvлэн vнэлэх болсоноор энэ ь олон улсад хэрэглэгдэх чєлєєт мєнгєн дэвсгэрт болох эхлэлээ тавьжээ.
1950 онд Diners Club-аас анхны тєлбєрийн картыг бий болгожээ. Тvvгээр уг ресторанд идсэн єглєєний цай, єдрийн хоол, оройн зоогийнхоо тооцоог хийдэг байв. Харин хоёр жилийн дараа гэхэд Franklin National Bank нь банзкны тооцоог хийж болох тєлбєрийн картаа vйлчлvvлэгчиддээ зарж эхэлсэн байна.
-1969 онд анх удаа компьютерийг нэгдсэн сvлжээнд холбосон гэдэг. vvнийг АНУ-ын батлан хамгаалах яамны захиалгаар Advanced Research and Projects Agency хэмээх байгууллага санаачилсан байна
-1973 онд дэлхийн 15 орны томоохонд тооцгдох 239 банк нэгдэн Society for Worldwide Interbank Financial Telecommunication буюу SWIFT-ийг байгуулжээ. 2002 он гэхэд энэ системд 198 орны 7.6 мянган санхvvгийн байгууллага нэгдэд байв
-1977 он. APPLE-ийн персонал компьютер анх удаа чєлєєт худалдаанд гарав. 1975 онд дэлхий дээр 50.000 персонал компьютер байсан бол 1998 онд 140 са, 2002 онд 800 сая болтлоо єсчээ
-1993 онд мєнгєний vндсэн дvнг мэдээлэлдээ багтаасан смарт-кзарт худалдаанд гарчээ. 1996 оны Атлантын Олимпын vеэр нийтдээ 300.000 смарт-карт худалдагжээ.
-1998 он. АНУ-д PayPal хэмээх систем нэвтэрснээр хvмvvс бие биентэйгээ компьютер ашиглан мєнгє шилжvvлэх электрон шуудантай болжээ. Мэн vvнтэй зэрэгцэн Европт гар утсаа ашиглан санхvvгийн vйлчилгээ хийдэг болов. 1990-ээд тєгсгєл гэхэд олон тєрлийн “интернет-мєнг” бий болоод байлаа. Clickshare, The Internet Dollar, Internet Cash, NetCheque гэх мэт
-2002 оноос Европ тив “евро” хэмээх нэгдсэн нэг мєнгєн дэвсгэрттэй болсон. Гэхдээ евронд шилжих явц бvр 1999 оноос эхэлсэн гэж vзнэ
-2003 онд эдийн засгийн салбарын Нобелийн шагналт Роберт мандел 2040 он гэхэд дэлхийн хvн тєрєлхтєн нэг л мєнгєн дэвсгэрттэй болсон байна хэмээн мэдэгджээ. Ингэхдэ Америк, Европ, Японы мєнгєн дэвсгэрт vvнд хvчтэй нєлєєлнє гэжээ. Ингэснээр доллар, евро, йен гурвын дундаас “дей” эсвэл “интор” гэдэг мєнгє “тєрєх” аж Read more...

нэгэн хүний хүсэлтээр өлдөртөй хүмүүсийн хэлсэн үгнүүдээс орууллөө


Шулуун замаар мөлхөж яваа хүн зам гажсан гүйгчийг гүйцдэг. Фрэнсис бэкон
-Шударга журамтай хэн нэгнийг зодоход бүхий л шударга журамтай хүмүүс өвдөлтийг нь мэдэрч байх ёстой. Леонид Aдреев
-Сайхнаас цаашгүй эмэгтэй хүний амьдрал шиг гунигтай юм үгүй. Бернар Фонтенель
-Гоо үзэсгэлэн яг л шүүдэр мэт богино настай. Чарльз Шваб

-Хуулинд захирагддаггүй хүн түүний ариун хамгааллыг хүртэхгүй. Хууль биднийг гагцхүү бусдаас биш, өөрсдөөс маань ч хамгаалдаг. Хайнрих хайне

- Хүнлэг байхгүйгээр шударга байж болохгүй. Вовенарг

- Өгөөмөр байна гэдэг ихийг өгөхдөө ч бус, цагийг нь олж өгөхдөө бас байдаг юм. Жен де лабрюйер

Ухаантай хүн ямагт өөр рүү нь довтолж буй хүмүүсийн талд зогсдог. Учир нь тэдний үг ярианаас өөрийнхөө сул талуудыг олж харах нь түүнд илүү чухал байдаг юм. Ральф Эмерсон
Хэрэлдэж байгаа хоёрын хэн ухаалаг нь буруутай. Гете
Хэрүүл хийхэд хоёр хүн шаардагддаг. Хэзээ ч та тэдний нэг нь бүү болоорой. Жон леббок
Хурц үгнээс ул мөр үлддэгсэн бол бид цөмөөрөө нэл шарх сорви явах сан. Шекспир
Оюун ухаанаа төгөлдөржүүлэхийн тулд цээжлэхээсээ илүү эргэцүүлэн боддог байх хэрэгтэй. Р।Декарт
Чиний хэнээс төрсөн чинь бус хэнтэй нөхөрлөдөг чинь л чухал. Мэгэли дэ Сэрвантэс
Read more...