Алхан хээ нь монголчуудын эрхэмлэдэг бэлэгдлийн нэгэн зүйлийн зураг дүрс билээ. Алхан хээ нь мөнх орших, өөдлөн дэгжихийн бэлэгдлийг илэрхийлдэг. Монголчуудын гэрийн тавилга эдлэл хэрэгсэл, тухайлбал авдар, монгол модон орны нүүр, хөл, толгой, шургуулга, болон жинтүүний нүүрэн тал, ширээ, гэрийн тооно, хөшигний хоолой, хаяавч зэргийг алхан хээгээр гоёдог. Одоо үед ч уран барилга, аяга шаазан, сав суулга, бэлэг дурсгалын зүйлд алхан хээ тавьдаг. Алхан хээ нь дан болон давхар гэж хоёр янз байдаг. Ялангуяа гэрийн модон авдар, шүүгээг гоёхдоо давхар алхан хээгээр солонгын олон өнгө гарган хээлсэн нь үзэмжтэй гоёмсог харагддаг. Алхан хээ нь булан гаргаж зурж урлахад тохиромжтой. Мөн шулуун дугуй янз бүрийн хэлбэр дүрсээр барилга, орон гэр, тавилгыг чимэглэхэд ашиглаж болно. Алхан хээний буланг дөрвөлжин хийхийн зэрэгцээ ташуу зурж болно.
Cэтгэл зүрхээ ашиглуулсан мэдрэмж аваад байх юм
-
Сайн байна уу? Би 24-н настай найз залуутайгаа холын харилцаанд байдаг. Бүх
зүйлээ зориулж тэр хүнийг л гэдэг байсан юм л даа өдөр шөнөгүй бичиж аль […]
1 day ago
0 санал хүсэлт:
Post a Comment
танд баярлалаа