REVOL MUSIC RECORDS

Wednesday, October 21, 2009

HR FORUM-2009 удахгүй зохиогдоно


Хүний нөөцийн академиас уг Форумыг 2008 онд зохион байгуулсан бөгөөд энэ жил дахин зохион байгуулах бэлтгэл ажилдаа орсонтой холбогдуулан мэдээллийн архиваасаа шилжүүлэн гол нүүрэндээ байршууллаа। Та бүхэн мэргэжлийн судлаачдын уг форумд тавьсан илтгэлүүдийг татан авч болохоос гадна зургийн цомогоор аялаж болох юм। нөөцийн
2008 оны 5 сарын 12 –ны өдөр Хаан Палас зочид буудалд “Хүний нөөцийн чуулган” явагдаж дууслаа। Үнэхээр бидний төлөвлөснөөс маш олон оролцогчид хуран цугларсан нь Хүний нөөцийн салбарт ярилцаж хэлэлцэх шийдэх асуудал хуримтлагдсан байгааг дахин нотоллоо. Форумын үйл ажиллагааг уригдан ирж илтгэл хэлэлцүүлсэн судлаач илтгэгчид нар нэр хүндийг нь өндөрт өргөж оролцогчид маань залан авч явлаа. Цаашид хүний нөөцийн салбарт шийдэрлэвэл зохих олон асуудлуудыг хөндөн ярилцлаа.

Тоймлон өгүүлвэл:
  1. Энэ салбарт төрийн цэгцтэй бодлого дутмаг байна.
  2. практикт туршигдаж үр дүнгээ өгч буй арга туршлагуудыг харилцан солилцож байх санал санаачлагууд олон гарч байлаа.
  3. Мөн Хүний нөөцийн тодорхой сэдвүүдээр судалгаа шинжилгээний ажил эрчимтэй явуулах, ном сурах бичиг,сэтгүүл гарын авлага дутагдалтай байгааг хөндөж байлаа.
  4. Оролцож буй байгууллагуудын төлөөлөл байгууллага дээрээ хүний нөөцийн төлөвлөлт бодлого боловсруулах,ажлын гүйцэтгэлийн үнэлгээ, цалин урамшууллын талаар сургалт гэрээт ажлуудыг хамтран хийх хэрэгцээ ихээхэн байгааг дурьдаж байлаа.
  5. Хүний нөөцийн мэргэжилтэн бэлтгэж буй их дээд сургууль мэргэжилтэн дутагдаж буй компани байгууллага 2-ыг холбох мэдээллээр хангаж байх гүүр дутагдалтай байгааг мөн илэрхийлж байлаа.
  6. Чадварлаг ажилтан хэрхэн олж авах,олж авсны дараа хэрхэн тогтоон барьж байх асуудал Форумын анхаарлын төвд байлаа.

Форумд хувийн хэвшлийн хүний нөөцийн асуудлыг хөндөн хэлэлцэхээс гадна Төрийн байгууллагын хүний нөөцийн асуудлуудаар илтгэл хэлэлцүүлгүүд явагдаж оролцогчдын сонирхлыг татаж байлаа. Мөн Багануур хувьцаат компани өөрийн туршлагаасаа хуваалцан ярилцаж IDCI компани хүний нөөцийн дэвшилтэт програм хангамж болох” Perfect manager” програмыг танилцуулсан нь оролцогчдын эрэлт хүсэлтийг мэдэрч сонирхлыг татсан алхам болсон талаар сэтгэгдлээ хуваалцаж байсныг дурьдахад таатай байна. Хүний нөөцийн салбарын мэдээллийг нэг дор хүргэх үүднээс Форумын үеэр ном сэтгүүлийн худалдаа явууллаа.

Форумд:
  1. СЭЗДС-ын багш Д.Болормаа “Төрийн байгууллагын хүний нөөцийн менежментийн өнөөгийн байдал”
  2. ХҮДС –ын дэд захирал Ц.Цэцэгмаа “Монголын Хувийн хэвшил дэх хүний нөөцийн менежментийн асуудлууд: өнөөгийн байдал ба ирээдүйн хандлага
  3. КТМС-ын Төрийн захиргаа,хүний нөөцийн менежментийн профессорын багийн тэргүү лэх профессор Г.Батхүрэл” Хүний нөөцийн мэргэжилтэн бэлтгэж ирсэн түүхэн замнал”
  1. “Human Fortis” компаний захирал Ж.Сэлэнгэ” Хүний нөөцийн хөгжил практикт” сэдвүүдээр тус тус илтгэл хэлэлцүүлж

Багануур хувьцаат компаний хүний нөөцийн газрын захирал Б.Хэрлэнчимэг Багануур хувьцаат компани дээр амжилттай хэрэгжиж буй хүний нөөцийн идэвхжүүлэлтийн туршлагаасаа хуваалцлаа.

Мөн хүний нөөцийн салбарт мэргэжилтэн бэлтгэж буй сургуулиудын төлөөлөл сургалтын чиглэлээр амжилттай үйл ажиллагаа явуулж байгууллагуудын дараах төлөөлөл оролцлоо.

1. МУИС Эдийн Засгийн дээд сургууль Менежментийн тэнхим

2. Санхүү Эдийн Засгийн дээд сургууль Менежментийн тэнхим

3. Компьютер Техник Менежментийн Сургууль Менежментийн тэнхим хүний нөөцийн удирдлагын багш докторант Л.Цэрэнчимэд

4. Бүтээмжийн үндэсний төв

5. Хөгжил Дэвшлийн хөтөч ТББ /Хүний нөөцийн Менежмент Сэтгүүл/

6. Удирдлагын Академи Доктор Профессор П.Увш

7. Интерном Номын их дэлгүүр

8. Лектор төв

9. Миний тохилог Сууц сэтгүүл

10. IMAKO LADY төв Business Lady сэтгүүл

11. Хүний нөөцийн менежмент номыг зохиогч Монголжингоо дээд сургуулийн багш Б.Баттөгс

12. Горилогч Сэтгүүл

13. Байгууллагын хүний нөөцийн менежментийн зарим асуудал номыг зохиогч докторант П.Цэрэнжаргал

14. Багануур хувьцаат компани

Форумын зорилго нь илтгэл хэлэлцүүлээд өнгөрөх бус асуудлыг шийдэх гол зорилготой учир Хүний нөөцийн идэвхжүүлэлтийн арга техникийг эзэмшүүлэх сургалтыг амжилттай зохион байгуулж нийт 85 хүн хамрагдлаа. Мөн энэ дашрамд

“HR MANAGER” идэвхжүүлэлтийн арга техникийн богино хугацааны эрчимжүүлсэн сургалтанд маань сургагч багшаар уригдан оролцсон:

“Өөрлөлтийг чиглүүлэгч” төвийн удирдах зөвлөлийн дарга, JCI-MONGOLIA байгууллагын 2008 оны дэд ерөнхийлөгч Д.Сүрэнчимэг танд чин сэтгэлээсээ талархал илэрхийлье.

Оролцогчдын хувьд Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын захиргаа хүний нөөцийн дарга,менежер мэргэжилтнүүд дийлэнхи хувийг эзэлж байсан нь Форумын ач холбогдлыг өндөрт өргөж утга агуулгыг нь улам тодоттгож байсан юм.

Форумд нийтдээ 70 байгууллагын төлөөлөл 157 хүн хамрагдлаа.

0 санал хүсэлт:

Post a Comment

танд баярлалаа