
хэд хоногоос нэг нэгээр нь татаж шууд сонсохоор байрлуулах болно
татах линк: http://share.gogo.mn/lp7jBln1Sn52071278190635/chimeegui hairiin chimee.rar Read more...
Миний сөйт шинэчлэгдлээ WWW.HORIGLOHGUI.TK
| ||
Монгол Улсын Хил Хамгаалах Ерөнхий Газрын захиалгаар Хүний нөөцийн хөгжлийн чиг хандлага,бодлого стратеги сэдвээр Хөдөө орон нутаг,Улаанбаатар хотын ангийн захирагч нар, удирдах газрын бие бүрэлдэхүүнд Хүний нөөцийн академи 2 өдрийн сургалт семинар явууллаа. Хүний нөөцийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх арга замыг хамтдаа хэлэлцэж цаашид хүний нөөцийн бодлого стратегийг боловсронгуй болгох хэвшүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар боллоо. ![]() |
Форумд хувийн хэвшлийн хүний нөөцийн асуудлыг хөндөн хэлэлцэхээс гадна Төрийн байгууллагын хүний нөөцийн асуудлуудаар илтгэл хэлэлцүүлгүүд явагдаж оролцогчдын сонирхлыг татаж байлаа. Мөн Багануур хувьцаат компани өөрийн туршлагаасаа хуваалцан ярилцаж IDCI компани хүний нөөцийн дэвшилтэт програм хангамж болох” Perfect manager” програмыг танилцуулсан нь оролцогчдын эрэлт хүсэлтийг мэдэрч сонирхлыг татсан алхам болсон талаар сэтгэгдлээ хуваалцаж байсныг дурьдахад таатай байна. Хүний нөөцийн салбарын мэдээллийг нэг дор хүргэх үүднээс Форумын үеэр ном сэтгүүлийн худалдаа явууллаа.
Мөн хүний нөөцийн салбарт мэргэжилтэн бэлтгэж буй сургуулиудын төлөөлөл сургалтын чиглэлээр амжилттай үйл ажиллагаа явуулж байгууллагуудын дараах төлөөлөл оролцлоо.
1. МУИС Эдийн Засгийн дээд сургууль Менежментийн тэнхим
2. Санхүү Эдийн Засгийн дээд сургууль Менежментийн тэнхим
3. Компьютер Техник Менежментийн Сургууль Менежментийн тэнхим хүний нөөцийн удирдлагын багш докторант Л.Цэрэнчимэд
4. Бүтээмжийн үндэсний төв
5. Хөгжил Дэвшлийн хөтөч ТББ /Хүний нөөцийн Менежмент Сэтгүүл/
6. Удирдлагын Академи Доктор Профессор П.Увш
7. Интерном Номын их дэлгүүр
8. Лектор төв
9. Миний тохилог Сууц сэтгүүл
10. IMAKO LADY төв Business Lady сэтгүүл
11. Хүний нөөцийн менежмент номыг зохиогч Монголжингоо дээд сургуулийн багш Б.Баттөгс
13. Байгууллагын хүний нөөцийн менежментийн зарим асуудал номыг зохиогч докторант П.Цэрэнжаргал
14. Багануур хувьцаат компани
Форумын зорилго нь илтгэл хэлэлцүүлээд өнгөрөх бус асуудлыг шийдэх гол зорилготой учир Хүний нөөцийн идэвхжүүлэлтийн арга техникийг эзэмшүүлэх сургалтыг амжилттай зохион байгуулж нийт 85 хүн хамрагдлаа. Мөн энэ дашрамд
“HR MANAGER” идэвхжүүлэлтийн арга техникийн богино хугацааны эрчимжүүлсэн сургалтанд маань сургагч багшаар уригдан оролцсон:
“Өөрлөлтийг чиглүүлэгч” төвийн удирдах зөвлөлийн дарга, JCI-MONGOLIA байгууллагын 2008 оны дэд ерөнхийлөгч Д.Сүрэнчимэг танд чин сэтгэлээсээ талархал илэрхийлье.
Оролцогчдын хувьд Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын захиргаа хүний нөөцийн дарга,менежер мэргэжилтнүүд дийлэнхи хувийг эзэлж байсан нь Форумын ач холбогдлыг өндөрт өргөж утга агуулгыг нь улам тодоттгож байсан юм.
Форумд нийтдээ 70 байгууллагын төлөөлөл 157 хүн хамрагдлаа.
Read more...Copyright 2009 ХӨГЖИХИЙГ ХОРИГЛОХГҮЙ. All rights reserved.
Blogger Templates created by Deluxe Templates
WordPress Themes designed by EZwpthemes