REVOL MUSIC RECORDS

Friday, May 29, 2009

Юлий Цезарь /Дэлхийн суутнууд/


Манай эриний өмнөх 102/100-44 он Ромын захирагч, эртний ертөнцийн гарамгай жанжин Г.Ю.Цезарь ромын чинээлэг айлд төрж гэрийн сайн боловсрол эзэмшиж захирагч Суллийг өөд болсны дараа л улс төрийн vйл ажиллагаагаа эхэлж ромын "доодсын" эрх ашгийг хамгаалж эхэллээ.

Юлий Цезарь

title Тэрээр 73 онд цэргийн захирагчаар, 68 онд квестор, гурван жилийн дараа эдилоор сонгогджээ. 62 онд преторын язгууртны хэргэм хvртэж Эртний Ромын аль нэг мужийн амбан захирагч болох эрхтэй болж удсангvй алс Испани мужийн амбан захирагчаар томилогдож эрх чөлөөг эрмэлзэгч иберийн омгуудыг байлдан эзлэжээ. Ю.Цезарь илvv их эрх мэдэлд хvрэх мөрөөдлөө биелvvлэхийн тулд тэр vеийн улс төр, цэргийн нөлөө бvхий зvтгэлтнvvд болох Г.Помпей, М.Красс (Спартакийн бослогыг дарсан жанжин) нартай 60 онд холбоо тогтоож тvvнийгээ удалгvй анхны гурвал болгон хувиргаж Ромыг бvхэлд нь захирах болж төрийн удирдлагад нөлөөллийн хvрээгээ хуваажээ. 59 онд Ю.Цезарь консул болсон vеэс Сенатын эрх мэдлийг хязгаарлаж эхлэжээ. Консулын бvрэн эрхийн хугацааг дуусгасны дараа эхлээд Цезальпиний, дараа нь Нарбоны Галли мужид амбан захирагчаар томилогдохдоо арми эмхлэн байгуулах, бие даан дайн хийх эрх давхар эдлэх болов. Манай эриний өмнөх 58-51 онуудад алдарт галлийн аян дайн хийж сайтар сургагдсан, зэвсэг сайтай, сахилга бат өндөр легионеруудын армийнхаа ачаар нутгийн хvн амын улангассан эсэргvvцлийг даржбайв. Галлийн анхдугаар аян дайны vед гельветvvдийн кельтийн ард тvмний 100 мянган цэрэгтэй тулгарчээ. Майн, Неккар, Альпийн хооронд оршин суудаг кельтийн ард тvмэн Галль руу шилжин сууршихаар хөдөлснийг дуулмагц мужийнхаа цэрэгтэй галлийн омгуудын цэргийг нэгтгэж 58 оны зургаадугаар сард кельтчvvдийг Арар голоор гаталж байх vед нь дайрч цус урсгасан тулаанд гельветийн 30 мянган цэргийг хороов. Гельветvvдтэй долоодугаар сард Бибракын ойролцоо хийсэн тулалдаан нь Ю.Цезарийн хувьд алдар нэрд гарах эсэхийн хувь заяаг шийдвэрлэх байсан учир 30 мянган легионеруудынхаа (тvvнээс гадна галлийн 24 мянган цэрэг байв.) захирагч нарын морьдийг хурааж эцсээ хvртэл байлдахыг тушаажээ. 130 мянган цэргээ хvйс тэмтрvvлсэн гельветчvvд ялагдлаа хvлээж Ромын эрхшээлд орж Ю.Цезарийн тушааснаар эх нутагтаа буцжээ. Мөн 58 оны найм, есдvгээр сард Ю.Цезарь 36 мянган хvнтэй арми захирч аймшиггvйгээр халдан ирсэн Ариовистийн удирдсан германы секван омгийн цэргийг өнөөгийн Мюлуз хотын ойролцоо бут цохиж ухраав. Дараа нь цэргийнхээ тоог 60 мянгад хvргэж Белгик улс руу халдаж Сюиссон улсын Гальба хааны захирсан 100 мянган цэрэгтэй армийг 57 оны хавар бут ниргэж дийлэнх омгуудыг нь Ромын харьяат болгожээ. Сабис голын эрэг дээр дөнгөж буудаллаад байхад нь нервиев омгийн цэрэг гэнэт дайран ирэхэд Ю.Цезарь цэргээ байлдааны журамд яаралтай оруулж гардан байлдаанд цэргvvдээ удирдан орж легионеруудаа зоригжуулж байлаа. Есдvгээр сард адуатукуудын нутагт нэвтрэн орж эзлэснии дараа 56 онд Арморик (Францийн өнөөгийн Бретань муж) нутагт оршин суудаг венет омог руу дайрч олон жижиг хот-цайзыг дараалан булаан авав. Венетуудын хvнд далбаат усан онгоцуудыг дийлэхийн тулд урт савааны vзvvрт тогтоосон хадуураар усан онгоцуудын татлагыг самардсаар тасалж гартаа хийжээ. Галль мужийн амбан захирагч тавин мянган хvнтэй армитайгаа 55 онд Ромын нутаг дэвсгэрт Маас голын хөндийгөөр халдан ирсэн германы узепит, тенктер хоёр омгийн нэгдсэн 200 мянган цэргийг Треверийн дэргэд тосон байлдаж тэднийг толгой дараалан хядаж Рейн мөрний зvг ухрааж олзлон авсан эмэгтэйчvvд, хvvхдvvдийг нь мөн хvйс тэмтэрчээ. 55 оны долоодугаар сард Ю.Цезарийн цэрэг өнөөгийн Бонн хотын хавьд Рейн мөрнийг гатлахдаа гvvр барьсан нь Эртний Ромын инженерийн цэргийн хосгvй гайхамшигт бvтээл болсон юм. Тэрбээр германы омгуудыг айлган сvрдvvлэх аргаар Ромд vнэнч байх тангараг өргvvлж чадав. Мөн оны наймдугаар сард английн эрэг дээр Дубры (өнөөгийн Дувр хот) хотын ойролцоо буухад, бритты омгийн цэргvvд байлдахаар тосож байв. Хоёр тал хэд хэдэн ширvvн тулалдаан хийсний дараа энхийн гэрээ байгуулж хагас сарын дараа галльчууд нутагтаа буцав. Цезарь Ромд бvх насаараа захирагчаар томилогдсоноор бvх дайсандаа нэгдэх бололцоо олгосноор Эртний Ромыг ганц жил л захирч чадсан юм. Иргэний дайны дараа эрх мэдлийг нь хэвээр vлдээсэн Юний Брут, ойрын хамтран зvтгэгч Гай Кассий Лонгин нар 45 оны сvvлчээр хуйвалдан сэдэж 44 оны гуравдугаар сарын 15-ны өдөр Ю.Цезарийг Сенатын хуралдааны танхимд чинжаал хутгаар хэдэнтээ хутгалж амийг нь егvvтгэжээ.

0 санал хүсэлт:

Post a Comment

танд баярлалаа