REVOL MUSIC RECORDS

Sunday, May 24, 2009

Эмэгтэй хүн бүр дур тавихыг хүсдэг үү


Дур тавина гэдэг бол мэдээж гайхамшигтай сайхан зүйл. Энэ бол эмэгтэй хүн бүрийн хүслэн ч гэж хэлж болно. Гэвч бурханаас хайрласан энэ сайхан жаргалыг амсаж эдлээгүй хүүхнүүд хавьгүй олон байдаг ажээ. Эрдэмтдийн гаргасан судалгаанаас үзэхэд эдгээр шалтгаанууд нь эмэгтэйчүүдээс өөрсдөөс нь болдог ч, эрэгтэйчүүдээс ч мөн шалтгаалдаг байна.

Зарим хүүхнүүд бүхэл шөнөжингөө эрэгтэй хүнтэй энгэр зөрүүлж хүсэл тачаалыг нь хангасан хэрнээ, өөрөө ч бас ингэж дур тавьж хүслээ хангах юмсан гэдгээ эрэгтэй хүнд хэлж зүрхэлдэггүй аж. Харин эрчүүд болохоор хөнжил дотроо дуугүй байдаг хүүхнүүдийг төдийлөн таашаадаггүй аж.

Нийт эмэгтэйчүүдийн 35 орчим хувь нь эрчүүдээс ичиж зовоод, юу гэж ойлгуулахаа мэдэхгүйгээс өөрийнхөө дур хүсэл, мөрөөдлийн талаар хэлдэггүй байна. Хамгийн харамсалтай нь дээрх хүүхнүүд эрэгтэй хүн өөрийг нь яаж цочроох ёстойг мэддэггүй байна. Иймд эмэгтэй хүн өөрийн өвөрмөц онцлогоо эр хүнд хэлж байх нь зүйтэй юм.

Зарим хүүхнүүд эр хүнд ямар нэг байдлаар сэтгэл дундуур байсаар мөрөөдөлдөө хүрч чадалгүй залуу сайхан үеэ өнгөрөөдөг. Тэд маш том дутагдалтай улс. Хэдийгээр бие хаа, нуруу туруу, царай зүс сайхан ч гэлээ өөрсдийгөө эр хүний татах заяагүй төрсөн мэтээр ойлгодог. Өөрийгөө ийм заяатай төрсөн хэмээн тооцдог хүүхнүүдийн 15 орчим хувь нь тогтмол дур тавьдаг бол, 43 хувь нь эр хүнтэй хамт ор хөнжилд орсон хэрнээ бие болоод сэтгэлийн таашаалыг эдэлж чаддаггүй өнгөрдөг байна. Тэд чухамдаа өөрсдөөсөө болж өөрөө өөрийгөө жаргуулалгүй өнгөрөөдөг байна.

Зарим хүүхнүүд өөртөө болон өөрийнхөө амьдралд гутрангуй ханддаг. Энэ мэтээр гутрангуй байх нь дур хүслийг улам ч бууруулдаг байна. Хэрэв байнгын гутранги байдалтай, үргэлж стресст орж байдаг эр эмийн ажилд бүр ч сонирхолгүй болно. Нийт эмэгтэйчүүдийн 11 хувь нь ажил албандаа хэт санаа тавьснаасаа болоод бие сэтгэлийн таашаал авч чаддаггүй залуу сайхан насаа өнгөрөөдөг байна. Орчин үед нийт эмэгтэйчүүдийн 18 хувь нь байнгын дур хүсэлд автаж байдаг гэнэ. Ийм хүүхнүүд эр эмийн ажлын арга барилд хэтэрхий анхаараад өөрийгөө мартчихдаг талтай.

Зарим эмэгтэйчүүд хурьцах үедээ өөрийгөө болон эрэгтэй хүний хөдлөх, хийх болгоныг хянаж сурсан байдаг. Ийм хүүхнүүд хэдийд дур тавихаа анаж хүлээсээр байгаад сүүлдээ өөрөө хохирч хүслээ хангаж чадалгүй өнгөрөх нь бий. Ердөө л арван эмэгтэй тутмын ганц нь биеэ хянасан хэрнээ тогтмол дур тавьж чаддаг байна. Ингэж “хянаж байдаг” хүүхнүүд эр хүн гэдэг маань эр эмийн ажлынхаа үед яаж ч ажиглаад мэдэхийн аргагүй шал өөр байдалтай болдгийг мэддэггүй аж.

Хамгийн анхны эр хүн секст тааруухан байх юм бол хүүхнүүдэд тун эвгүй сэтгэгдэл үлддэг байна. Ийм хүүхнүүд сексийн үед дур тавьдаг болтол их хугацаа шаардагдана. Нийт эмэгтэйчүүдийн 10 эмэгтэй тутмын нэг нь анхныхаа хавьталд сэтгэл гонсойж явдаг байна. Хэрэв эмэгтэй хүн хэн нэгэнд хүчиндүүлсэн бол хэдэн жилдээ таашаал авахгүй болж зовж шаналах нь бий. Ер нь эмэгтэйчүүдийн дур тавьж чадахгүй байгаа нэг гол шалтгаан нь эрчүүд юм. Гэтэл амьдрал дээр нийт эмэгтэйчүүдийн 41 хувь нь л өөрийгөө буруутгадаг байна. Гэтэл нийт эрэгтэйчүүдийн 65 хувь нь эмэгтэй хүнийг хангаж чадахгүй байгаагаа өөрөөсөө шалтгаалж байна гэж боддог ажээ. Харин 15 хувь нь үүнд эмэгтэйчүүд өөрсдөө буруутай гэж үздэг аж.

cekc.mn

0 санал хүсэлт:

Post a Comment

танд баярлалаа