REVOL MUSIC RECORDS

Thursday, May 21, 2009

Өөрийнхөө темпераментийг тодорхойлох тест

"СЭТГЭЛ 3ҮЙД СУУРИЛСАН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ" номоос хэсэгчлэн авав.
Та нар ямар темпераменттай болохоо мэдэхийг хүсэж байгаа биз дээ. Темпераментийг тодорхойлох арай зугаатай хялбархан нэгэн аргыг доор сийрүүлье.
Асуултыг уншаад өөртөө байгаа шинжийн ар талд /+/, /-/ тэмдэг тавиарай.
1. Тогтворгүй байнгад хөдөлгөөнтэй, гар хуруугаараа ямар нэг юм үргэлж оролдож байдаг.
2. Омогтой, ширүүн ууртай.
3. Тэвчээргүй, биеэ барьж чаддаггүй.
4. Шийдэмгий, санаачилгатай.

5. Зөрүүд.
6. Маргаанд цэцэн, дийлэх гэж тэмцэлдэх хандлагатай.
7. Үе, үе гэнэтийн үсрэнгүй байдлаар түргэн ажилладаг.
8. Хүмүүстэй харьцахдаа ний нуугүй шууд, шулуун хурц.
9. Аз үзэх аз мэдэн турших дуртай.
10. Өсөрхөж, уурлаж гомдох нь түргэн.
11. Сэтгэлийн хөдөлгөөнтэй огцом түргэн хэл яриатай.
12. Хэрүүлч, зодоонч.
13. Бусдын дутагдлыг тэвчиж чаддаггүй.
14. Түрэмгий дээрэлхүү, захирах тушаах дуртай.
15. Гар, нүүрий хөдөлгөөн ихтэй.
16. Түргэн бодож шийдвэрлэх чадвартай.
17. Шинэ зүйлд дасахдаа удаан.
18. Тавьсан зорилгодоо хүрэхдээ тууштай.
19. Алхаа гишгээ огцом түргэн.
20. Ааш зан нь эрс амархан өөрчлөгдөж хувьсдаг.
Хэрэв дээрх асуултын 16-20-д /+/ бол та цэвэр холерик болно.


1. Хөгжилтэй баяр баясгалантай, тачигнатал чанга инээдэг.
2. Эрч хүчтэй,ажилсаг байж чаддаг.
3. Эхэлсэн зүйлээ дуусгалгүй орхих нь цөөнгүй.
4. Өөрийгөө хэт үнэлдэг.
5. Шинэ юмыг түргэн ойлгож хүлээн авч амархан тусгаж авдаг.
6. Сониуч, харилцаа тогтворгүй.
7. Эвгүй, золгүй муу юманд зовж шаналах нь бага.
8. Янз бүрийн нөхцөлд түргэн дасаж зохицож нийцдэг.
9. Аливаа шинэ ажлыг сонирхон дуртай эхэлдэг.
10. Сонирхолгүй зүйлд амархан дургүй нь хүрч хөндийрч хөрдөг.
11. Ажилд идэвхитэй оролцдог ба нэг ажлаас нөгөөд амархан шилжин хийж чаддаг.
12. Бусдыг уриалан зохион байгуулах дуртай.
13. Нийтэч, уриалгахан шинэ хүмүүсийн дэргэд нэрэлхэж эмээдэггүй.
14. Тэсвэртэй, тууштай ажиллах чадвар сайн.
15. Нүүр, гарын хөдөлгөөн их оролцсон,чанга түргэн, тод хэл яриатай.
16. Гэнэтийн төвөгтэй нөхцөлд биеэ барьж эзэмддэг.
17. Ямагт цовоо сэргэлэн ааль араншинтай.
18. Түргэн унтаж амархан сэрдэг.
19. Эмх цэгц муу, замбараагүй юмыг яарч шийдвэрлэх талтай.
20. Заримдаа өнгөц хийсвэр хандлагатай.




Хэрэв дээрхи асуултын 16-20-д /+/ бол та яахын аргагүй сангвиник.

1. Эмх журамтай, нямбай
2. Юманд ул мөртэй ханддаг.
3. Болгоомжтой бодлоготой.
4. Хүлээцтэй.
5. Хоосон чалчих дургүй, дуу цөөнтэй.
6. Сэтгэлийн хөдөлгөөнгүй,жигд тогтуун хэл яриатай.
7. Тайван удаан хөдөлгөөнтэй,Нүүр гарын хөдөлгөөн бага.
8. Юмыг удаан ойлгож сайн тогтоодог.
9. Эхэлсэн хэргийнхээ эцсийг хүргэдэг.
10. Хүч чадлаа хоосон зарцуулдаггүй.
11. Амьдрал ажилдаа хэвшсэн дэг журмаа хатуу барьдаг.
12. Сэтгэлийн догдлолоо амархан барьдаг.
13. Сайшаал, шүүмжлэлд эмзэг мэдрэмтгий биш.
14. Өөрийгөө дооглох шоглохыг үл тоомсорлодог.
15. Сонирхол, харилцаа тогтвортой.
16. Ажилд орох, нэг юмнаас нөгөөд шилжих хийхдээ удаан.
17. Хүн бүртэй жигд харилцаатай.
18. Шинэ нөхцөлд дасаж зохицохдоо бэрхшээдэг.
19. Зовлон, өвчин тэсвэр тэвчээртэй.
20. Уур уцааргүй.

Хэрэв дээрхи асуултанд 16-20-д /+/ бол та яах аргагүй флегматик.
1. Ичимхий бүрэг.
2. Шинэ нөхцөлд тэвдэж сандардаг.
3. Танихгүй хүмүүстэй холбоо тогтоохдоо бишүүрхэж бэрхшээдэг.
4. Өөрийн хүчинд итгэдэггүй.
5. Ганцаардлыг амархан давдаг.
6. Ажил, амьдарлын бүтэлгүй, амжилтгүй тохиолдолд гутарч сэтгэлээр амархан унадаг.
7. Бодлогширч гиюүрэх талтай.
8. Амархан ядардаг.
9. Сулхан аяархан хэл яариатай.
10. Ярьж байгаа хүнийхээ зан төлөвт зохицдог.
11. Өрөвчхөн эмзэг уян сэтгэлтэй.
12. Сайшаал шүүмжлэлд маш их мэдрэмтгий.
13. Өөртөө болон бусад хүмүүст өндөр шаардлагатай.
14. Хардаж сэрдэх талтай.
15. Өвчин зовлонд эмзэг.
16. Хэтэрхий гомдомтгой.
17. Хэнтэй ч өөрийн бодол санааг хуваалцдаггүй, нийтэч биш.
18. Идэвхи санаачилга бага, бүрэг.
19. Дуулгавартай, хүлцэнгүй.
20. Бусдаар өрөвдүүлэх дургүй.
Хэрэв та дээрхи асуултын 16-20-д /+/ бол та цэвэр меланхолек юм.

16-20 оноо авсан бол цэвэр тухайн хэв шинжийг илтгэнэ
11-15 оноо авсан бол тухайн хэв шинж нилээд байгааг илтгэнэ.
5-11 бол тухайн хэв шинж тун бага байгааг илтгэнэ.

Харилцах чадвар тодорхойлох тест

Дараах асуултад хариулахдаа: тийм-2, үгүй-о оноо, заримдаа гэвэл 1 оноо тус тус тавиад эцэст нь дүнг бодож гаргаарай.

1. Ажил хэргийн уулзалт хийх ёстой тохиолдолд түүнийг хүлээх үедээ сэтгэл чинь догдолдог уу?
2. Эмчид үзүүлэхээ хойшлуулсаар байгаад бүр тэсвэрлэшүй болохоороо очдог уу?
3. Ямар нэг хурал, зөвлөгөөнд илтгэл тавих, үг хэлэх үедээ тэвдэх эвгүүрхэх сэтгэл төрдөг үү?
4. Таныг урьд нь очиж үзээгүй газар луу томилолтоор явуулах гэвэл түүнээс татгалзах оролдлого хийдэг үү?
5. Өөрийн сэтгэлийн зовлонгоо хэн нэгэнтэй хуваалцах дуртай юу?
6. Хэрэв танихгүй хүн гудамжинд танаас юм гуйж хүсвэл та эвгүйцдэг үү?
7. Эцэг үр хүүхдийн хооронд өөрөөр хэлбэл янз бүрийн насны хүмүүсийн хооронд бие биесийг ойлголцохгүй асуудал байх ёстой гэдэгт та итгэдэг үү?
8. Та хүнд зээлүүлсэн мөнгөө өөрөө сануулахаасаа зовдог уу?
9. Зоогийн газар таньд харваас муудсан хоол авчирч өгвөл та юм хэлэлгүйгээр орхин гардаг уу?
10. Танихгүй хүнтэй нэг дор байхдаа та дуугардаггүй, хэрэв тэр хүн яриа эхэлбэл таньд төвөгтэй санагддаг уу?
11. Дэлгүүр, касс зэрэг хаа нэгэн газарт урт дараалал хүлээж зогсохоос халшраад яваад өгдөг үү?
12. Ямар нэгэн маргаан таслах комисст орохоос та эмээдэг үү?
13. Урлаг, уран зохиол, соёлын бүтээлтйг та зөвхөн өөрийнхөөрөө л үнэлдэг ба бусдын саналыг тоодоггүй юу?
14. Таны хажууд хүмүүс сайн мэдэх асуудлаар чинь буруу алдаатай юм хэлэлцэж байвал та маргаанд орохгүй дуугүй байж чаддаг уу?
15. Сургалт, албан ажлын асуудлаар таныг хэн нэгэнд туслахыг хүсэхэд та төвөгшөөх сэтгэл төрдөг үү?
16. Өөрийн үзэл бодлыг ярихаас илүү бичгээр илэрхийлэх дуртай юу?

Одоо онооны дүнг харцгаая:

30-32 Таньд харилцааны чадвар сул юм, үүнээсээ болж та их зовдог.
25-29 Та зожиг, үг дуу цөөтэй, ганцаараа байх дуртай, тиймээс найз нөхөд цөөтэй.
19-24 Та хангалттай нийтэч, танихгүй газар шинэ нөхцөлд өөртөө итгэлтэй байж чаддаг. Таны хэл яриад бусдыг дооглох заримдаа ямар ч үндэсгүй байдаг талтай. Гэхдээ энэ алдааг засаж болно.
14-18 Таны харилцах чадвар хэвийн хэмжээнд байна. Та янз бүрийн юманд сэтгэл зовиурлалгүйгээр шинэ ажил хэрэг эхэлж, хүмүүстэй танилцдаг. Тэгэхдээ та шуугиантай хүмүүст дургүй, олон үг яриа таньд эвгүйцэл үүсгэдэг.
6-13 Та хаа ч өөриймсөг байдаг, ямар ч асуудлаар, тэр ч бүү хэл өнгөцхөн мэддэг зүйлийн талаар ч дуртай ярьдаг. Ямар ч ажлыг гүйцэтгэхээр авдаг хэдий ч тэр болгон дуустал нь хийдэггүй талтай. Энэ тал дээрээ бодож үзэхэд гэмгүй.
5-с доош Та хэтэрхий нүүрэмгий, яриасаг, олон үгтэй. Та ямар ч хамаагүй хэрэгт оролцох дуртай. Түргэн зантай бодитой биш, хүмүүс тантай харилцахад хэцүү байдаг.

0 санал хүсэлт:

Post a Comment

танд баярлалаа