REVOL MUSIC RECORDS

Thursday, April 09, 2009

Данзанравжаагийн мөнгөн цомын эзэн Д,Болдхуяг багшийн Бурхан эссе

Юуны өмнө бурхан чи маш шударга бус гэдгийг хүн бүхэн мэднэ. Хорвоогийн хүмүүс баян ядуу, жаргалтай зовлонтой, эрүүл өвчтэй янз бүр байгаа нь зөвхөн чиний л буруу.

Бурхан чи их шуналтай. Үе үеийн, сая сая хүний өргөл барьц, өв хөрөнгийг идчихээд гавъяа байгуулсан мэт тоомжиргүй дуугүй сууж байдаг.

Чи бас дэндүү сагсуу. Олон орны хэл дээр өөрийг чинь магтсан дуу, шүлэг, гүр дуулал, магтуу мянга мянгаараа зохиогдсоор л байдаг. Түүнийг нь чи хараад, өөгшүүлээд суугаад байхыг бодоход чи их магтаалд дуртай, өөрөөр хэлбэл тун сагсуу байна шүү.

Бас чи өсөрхүү. Гамшиг зовлон, гал усны аюул тохиолдоход эзэн бурхан хилэгнэлээ гэлцдэгийг бодоход чи хөөрхий хүмүүст өсөрхөөд хорон санаа сэдэж явдаг бололтой.

Чи сайн муу хоёрыг ялгаж таньдаггүй. Өөрийнхөө элч болсон санваартан хүмүүсээ зөв сонгож таниагүйгээсээ болж цаад хэдэн хуваргууд нь болох болохгүй, муу муухайг үйлдэж чиний нэр нүүрийг баастаж байдаг.

Бурхан чи өршөөлгүй. Хорвоогийн зарим хүмүүс буян нүглийг ялгаж мэдээд сайн үйл бүтээж байгааг нь дэмжих санаатай, харин хөөрхий сайн муугаа ялгаж мэдэхгүй байгаа нэгэнд нь тусалж чадахгүй гэж номлосон байдаг учраас чи хөөрхий төөрөгдсөн хүмүүсийг өрөвдөх сэтгэл чамд алга.

Гэвч бурхан чи дэндүү өтөлсөн бололтой. Арга ч үгүй биз дээ. Хүн төрөлхтөн чамайг мянга мянган жил шүтэж ирсэн. Чи сайн үйл хийж байгаа нэгэнд нь туслах гэж байгаад андуураад өөдгүй амьтдад тусалдаг, бас гэсгээх хүнээ гэсгээж чадахгүй гэмгүй нэгэнд нь халдаж хувь заяагаар нь тоглодог шүү дээ. Бурхан зөнөсөн учраас одоо огцорч пээнсэндээ суух хэрэгтэй. XXI зууны дэвшилтэт хүмүүст чиний хэрэг даанч байхгүй. Аягүй бол хөгшин зөнөг чи өөрийг нь өдсөн намайг гэсгээх гэж байгаад уймарч самуураад өөр нэгний толгой дээр аянга буулгаж таарна.

Хамгийн гол нь чи их хулчгар. Ганц удаа гэгээн дүрээ сүсэгтэн олондоо харуулж, сүсэггүй нэгэнд нь үнэн гэж юу байдгийг мэдүүлэхээс айж биднээс нүүр буруулж байдгаараа чи бол жинхэнэ амиа бодсон аймхай.
Эцэст нь хэлэхэд бурхан чи бол усан тэнэг. Хязгааргүй сүр хүчтэй байтлаа өргөн сайхан тал дээр хамгийн сайхан ордон шилтгээн бариад суухын оронд заавал тэнэг хүний давчуу толгойн дотор үүрээ засан амьдардаг болохоор чамайг мангуу гэж хэлэхээс өөр ямар ч арга алга.

8 санал хүсэлт:

Anonymous said...

Маш сайхан эссэ байна. Баярлалаа

Crystie said...

Миний дүү Бурхан гэдгийг үнэхээр ойлгоогүй байна. Юмыг таньж мэдэхгүйгээр бичсэн нь харамсалтай ч өөрийнхөө үзэл бодлыг байгаагаар нь илэрхийлсэн нь талархууштай юм. Хуурамч хиймэл шүтээнийг хэрэв чи бурхнаа болгосон бол чиний хэлдэг зөв байж болох юм. Харин жинхэнэ үнэн бодит зөв шударга төгс Бурхан гэж хэн бэ гэдгийг мэдэхийг хүсвэл ням гарит 09.00, 11.00,13.00, 15.00 өөрийнхөө дуртай цагтаа хуучнаар "Од" кино театрт ирээрэй. www.lwcc.mn

Unknown said...

gongoo said...

бурхан гэдэг бол бид өөрсдөө тэрнээс биш тэр 09, 11, 13,15, цагууд биш за хэдэн мэдрэл үүд өөрсдийгөө зөв замаар явж байгаа энтэр гээд баахан мэдрэлтэж өгнөө,энэ чиний сайт болохоор чи өөрөө үзэл бодлоо хэлийшд

Hariult said...

Тэгэхээр энэ өөрөө эссээ гэж юу болх энэ чухам юуны тухай өгүүлснийг өөрөө ойлгоогүй бололтой. Тулшрал хүнийг ийм л сохор болгох юм даа.

Muuluu said...

Худун тархидуулцн юмнууд болж өгвөл бусдыг бас тархидчих санаатай нэтээр хүртэд ухуулга хийгээд 09, 11, 13, 15 шээд явж байх гэж нээрээ, чааваас даа хэлэх ч үг алга. Шүтсэн болгон л бурхан юм даа

Найс эссэ бна үнэхээр өвөрмөц юм аа хэхэ маш их таалагдлаа :D

Post a Comment

танд баярлалаа