REVOL MUSIC RECORDS

Sunday, April 26, 2009

Хүний уураг тархины нууц

Дэлхийн эзэн хүн өөрийн бие махбодийн нууцыг ч гүйцэд мэдээгүй байсаар. Биднийг удирдан залагч тархины тайлагдашгүй нууцаас толилуулъя.

Зүүд. Хүн яагаад зүүдэлдэг болон тэр дүрслэл ямар учиртай болохыг эрдэмтэд өнөөг хүртэл тайлбарлаж чадаагүй. Зарим эрдэмтний тайлбарласнаар өдөр цуглуулсан мэдээллээ хүн унтахдаа цэгцэлдэг ба энэ нь зүүд болон бидэнд харагддаг аж. Мөн зүүд нь тархи, мэдрэлийн сувгуудын хэвийн үйл ажиллагааг шалгах явц юм байна.
Хүн амьдралынхаа гуравны нэгийг унтаж өнгөрөөдөг тул нойргүй олон хонох нь хий юм үзэгдэх бүр цаашлаад үхлийн аюулд хүргэдэг.

Биологийн цаг. Хүний бие организмын идэвхтэй болон идэвхгүй байдал буюу биологийн цагийг тархи зохицуулдаг. Энэ цагаас хамааран хоол боловсруулалт, цусны даралт болон дааврын ялгаралтын идэвхжил харилцан адилгүй байна. Биологийн цагийн нарийн учрыг эрдэмтэд олохгүй байсан ч үүнд нарны болон хиймэл гэрэлтүүлэг чухал үүрэг гүйцэтгэдгийг тогтоосон.

Инээд. Энэ бол шинжлэх ухааны тайлбарт байхгүй бас нэгэн нэр томъёо. Хүн инээхэд уураг тархи гурван үйлдэл гүйцэтгэдэг. Эхлээд инээдтэй хошин зүйлийг ойлгож, дараа нь нүүрний булчинд сэтгэлийн хөдөлгөөнөө илэрхийлэх “үүрэг” өгнө. Эцэст нь хөгжилтэй сэтгэгдэл төрүүлэн сэтгэл санааг тайвшруулна.
Хүмүүжил үү, удамшил уу. Хүүхэд ямар хүн болж төлөвших нь хүмүүжил, удам хоёрын алинаас нь шалтгаалдаг болохыг эрдэмтэд санал нэгтэй хэлж чадахгүй байна. Хүмүүжил чухал үүрэг гүйцэтгэдэг ч хүүхдийн зан араншин төрөхөөсөө өмнө тодорхойлогддог хэмээн зарим судлаач үздэг. “Хүний далд ухамсар бол халдашгүй. Энэ нь хүнийг хэн болохыг тодорхойлдог бөгөөд хүмүүжил бол хоёрдогч хүчин зүйл юм” хэмээн Австрийн сэтгэл зүйч З.Фройд үзжээ.

Үхэл. Хүн яагаад нас бардаг вэ. Хүний бие организм яагаад ийм хурдан хөгширдөг болохыг шинжлэх ухаан нээхийг хичээсээр байна. Нас барсан хүний тархи ажиллаж байдаг нь бие махбодь хэтэрхий хурдан өтлөөд байгааг харуулж байна. Хөгшрөлтийн гол шалтгаан нь гэмтсэн эс цугларснаас үүсдэг. Ирээдүйд эсийг тэсвэртэй болгож чадснаар хүний насыг дор хаяж 200 хүргэнэ гэж эрдэмтэд үздэг.

Хөлдөлт. Өндөр хэм­­тэй хүйтэн нөхцөлд хүнийг хөлдөөснөөр түүний хөгшрөлт зогсдог. Энэ аргын тусламжтайгаар хүн хэдэн мянган жилийн дараа дахин амьдрах боломжтойгоос гадна эмчилгээгүй олон өвчнөөс ангижрах боломжтой. АНУ-ын Аризона муж дахь “Alcor Life Extension” төвд хүн, амьтныг 78 хэмийн хүйтэнд хормын хугацаанд хөлдөөх хүчин чадалтай хөлдөөгч байдаг аж. Гэвч маш хурдан гэсгээх арга замыг хүн төрөлхтөн одоогоор нээж чадаагүй байна.

Дандаа.мн

0 санал хүсэлт:

Post a Comment

танд баярлалаа