REVOL MUSIC RECORDS

Sunday, May 31, 2009

Хүмүүсийг унш, хүмүүсийг ажигла


Мэдрэхүй, хүртэхүйн тусламжтайгаар хүмүүсийг "унших" урлагт суралцахад ямар нэг долоо ч юм уу 70 үе шат гэж байхгүй нь ойлгомжтой. Хамгийн гол нь хэрвээ энэ нь тийм энгийн байсан бол энэ урлагийг хичээлийн танхимд л заагаад сургачихаж болох байсанд оршино.

Тийм ч учраас хүмүүсийг уншихад сурах явц нь эндээс суралцаж болох үндсэн хэдэн дүрмэн дээр үндэслэгддэг болохыг итгэлтэйгээр баталж байна.

1-р үе шат: Идэвхтэй сонс

Хүний юу ярьж байгааг анхааралтай сонсох төдийгүй түүнийг яаж ярьж байгааг нь сайтар анзаар. Хүмүүс голдуу хүссэнээсээ илүүтэйгээр ярих хандлагатай байдаг, Яриагаа зогсоо. Чимээгүй байдал танд бүр илүүг хэлж өгөхөд хүргэнэ.

2-р үе шат: Идэвхтэй ажигла

Ямар нэг ток-шоу ч юмуу мэдээний завсарт ярилцлага үзэж байхдаа та "Хараач, энэ хүн сандарч байна", эсвэл "Хүүе, энэ асуулт түүнийг эвгүй байдалд оруулчихлаа" гэж хэзээ нэгэн цагт ярьж байсан уу?

Хүний хувцаслахдаа үзүүлдэг шиг биеийнхээ хөдөлгөөнөөр зарим хөдөлгөөн, дохио зангаа, эсвэл "мэдэгдлийг" тайлбарлан хөрвүүлэхийн тулд "Биеийн хэлэмж" тайлбарласан ном судлах хэрэггүй.

3-р үе шат: Бага ярь

Ийм маягаар та илүүг мэдэж, илүүг сонсож, ихийг үзэж, улмаар илүү бага алдаа гаргах болно. Хүн болгон бага ярьж болно, тэгээд ч хүн болгон бага ярих ёстоп. Та асуулт тавь, гэхдээ үүндээ өөрее хэзээ ч түрүүлж бүү хариул.

4-р үе шат: Анхныхаа сэтгэгдлийг ахин үнэл

Ихэнхдээ би өөрт төрсөн анхны сэтгэгдлийг удирдлага болгодог. Гэхдээ сайтар дүгнэж шинжилсний дараа шүү дээ. Та анхныхаа сэтгэгдлийг харьцааныхаа үндэс болгох гэж буй бол юуны өмнө та "мөн чанарыг ухаж мэдэх" талаар бодолцох хэрэгтэй.

Нэг удаа Мухаммед Али надтай ярьж байх үедээ "Би Есүс Христээс ч илүү алдартай" /энэ мөрийг тэрбээр Битлз хамтлагийнхнаас хуулбарласан бололтой/ гэж хэлж билээ. Энэ мэдэгдэл намайг бухимдуулж, би түүнийг зүгээр онгироо амьтан гэж үзээд түүний талаар мартчихсан юм. Гэвч хэдэн сарын дараа ямар ч билээ шалтгаанаар түүний талаар санаж, улмаар Алигийн нэрд гарсан лал, индуист болон бусад христийн бус шашинтай улс орнуудыг тоолох гэж оролдож билээ. Тэрхүү мэдэгдэл онгирон сагсуурсан чанартай хэвээр үлдсэн авч үнэн хэрэгтээ энэ нь үнэн юм гэдгийг би ойлгож билээ.

5-р үе шат: Олж мэдсэн зүйлээ ашиглахад цаг гарга

Хэрвээ та яармаг худалдаа хийх, эсвэл утсаар ярих гэж байгаа бол ганцхан хором гаргаж та юу мэдэж байгаа, ямар хариу үйлдэлд найдаж байгаа талаараа бод. Негөө хүний талаар та юу мэдэж байгаа, хүлээсэн хариугаа авах магадлалаа нэмэгдүүлэхийн тулд юу хийж, юу хэлэх хэрэгтэй вэ?

6-р үе шат: Ухаалаг бай

Ухаалаг байдал бол хүмүүсийг унших үйл явцын хамгийн таатай хэсэг билээ. Та олж мэдсэн зүйлээ ашиглахын гол санаа нь таны өөрийн зөн совинд тулгуурлаж, сэтгэлээрээ мэдэрсэн үзэл бодлоор бол тэд ямар аюултай байдалд байгааг хэлэхгүй байх, эсвэл тэд аливаа зүйлийг буруу хийчих вий гэж зааварлахгүй байх явдал юм. Хэрвээ та тэдэнд өөрийн мэдэж буй бүх зүйлийг мэдэх боломж олгочихвол өөрийн саруул ухааныг үр ашигтай ашиглах бүх боломжоо алдана гэсэн үг.

Та өөрийн гаргасан дүгнэлтийг хэнбугайд ч бэлэглэх албагүй. Олж мэдсэн зүйлээ та зөвхөн өөр хүн таны талаар бага мэдэж байх үед л ашиглаж чадна гэдгийг сана. Таны аюулгүй байдлын итгэлцүүрийн нууцад хүмүүсийг нэвтрүүлэх хамгийн зөв зам бол тэдэнд өөрийн ололт амжилтын талаар ярих. Хүмүүс таны чадвар, ололт амжилтын талаар өөрөөс тань бус өөр хэн нэгнээс сонсох нь илүү дээр байдаг.

7-р үе шат: Биеэ барьж сур

Хэрвээ та арилжааны ямар нэг тодорхой нөхцөл байдалд, тэр дундаа байдал хурцдах үед биеэ барьж чаддаг бол таны ажигламтгай чанар өөрийн эрхгүй нэмэгдэж эхэлдэг. Таныг шүүмжлэгч биеэ барьж чадалгүй уурлаж эхэлбэл тэрбээр жирийн үед байхаасаа илүүтэйгээр таны өмнө нээгдэж ирдэг. Хэрвээ та еөдөөс нь адилхан уурлаж харьцвал ажиглах чадвараа алдах төдийгүй өөрийгөө ч багагүй илчлэх болно.

Миний туйлын зорилго бол бизнесийн ямар ч нөхцөл байдалд бусдын үйлдэлд хариу өгөхөөсөө илүү хүмүүсийг ятгах явдал юм гэж үздэг.

Та хариу үйлдэл хийхийнхээ оронд өөрөө хөдөлж эхэлбэл олж мэдсэн зүйлээ ажил хэрэгтээ ашиглах боломжтой оолно. Энэ нь танд өөрийн мэдрэмжийг удирдлагын хэрэгсэл болгож хувиргах боломж олгоно. Бодлогогүй хариу үйлдэл, оусдад бууж өгөх чадваргүй байна гэдэг нь таныг энэхүү хүчтэй давуу талаас ангижруулах болно.

Хэрвээ та хариу үйлдэл хийхгүй бол таны хариу хүлээн ззах явдал хэзээ ч хүнд ширүүн байхгүй. Нөхцөл байдал таныг бус, харин та нөхцөл байдлыг удирдах болно.
Read more...

Амеркийн нэгдсэн улсын ерөнхийлөгч JOHN KENNEDY-ийн үхэл


......1963 оны 11 сарын 21-ны пүрэв гаригт Жон Кеннедийн сүүлчийн аялал эхэлсэн юм.Амеркийн ерөнхийлөгч өглөөний цайны өмнө хувцас хунараа янзлан өмсч, Массачустетс мужийн жолооны №053332р дугаартай үнэмлэх, 26 доллартай хавтас,Ариун Кристофын алтан медалиа хар ширэн цүнхэндээ хийжээ.
Америк Ёсоор жолооны үнэмлэх дээр өндөр 1м83см, үсний өнгө харавтар, нүд бор саарал,1917 оны 5 сарын 29-нд төрсөн хэмээн бичигдсэн байлаа. Нисдэг тэрэг цагаан ордоноос ерөнхийлөгчийг авхаар 12 минут нисэн ирж Кеннедийн хошууны цэргийн нисэх хүчны эдвардс баазад бууж энд үдэлсэн хүү жон энэ онгоцоор нисэхийг хүсэж байна хэмээн нүдэндээ нулимастай үлдэж ерөнхийлөгч хүүгээ эцсийн удаа үнсээд гэргийн хмат онгоцонд суужээ. Онгоц 11 цагт хөөрч 13:30-д Сан Антониод газардпсан байна. Энэдээс Хьюстан даллас, остин хэмээх замаар аялах ёстой байлаа.
Замд гарахын өмнө Далласт буух талаар ярилцаад буухаар шийдвэр гаргажээ. Ер нь Kеннеди бэрхшээл аюулаас зугтдаггүй нэгэн бөгөөд тэрээр Каракас Никсонд аюул учрахад очсон, Берлиний ханын дэргэд байж л байсан. Америкийн дайсан ихтэй улс, хотуудаар явж машинаас гаран олон түмэнд ханддаг байлаа.

Тэр өдрийн тэмдэглэлдээ "Хүн өөрийн хувийн аюул учир шалтгааныг үл хайхран хүссэн зүйлээ хийх ёстой. Энэ нь олон хүний зан төлөвийн гол зарчим" гэсэн байдаг. titleЭхний буусан Сан Антониод дэд ерөнхийлөгч Жонсон, мужийн захирагч Конноли нар ерөнхийлөгч болон түүний гэргийг дагалдаж, үдээс хойш цэргийн нисэх хүчний бааз Брукс Кеннидэд сансрын эмнэлгийн сургуулийн нээлтэд оролцсоныхоо дараа Хьюстонд хүрэлцэн ирж орон нутгийн их сургууль дээр болсон цуглаан дээр үг хэлээд дараа нь Латин Америкийн холбооны идэвхтэнүүдийн өмнө дахин үг хэлж, өөрийн бодлогыг тайлбарлан "Хөгжил дэвшлийн төлөө холбоо" хөтөлбөрийн тухай зарласан байна.
Ерөнхийлөгч санаагаа илэрхийлэхийн тулд испаниар үг хэлэхийг гэргийгээсээ хүсэхэд Жекки үг хэлж халуун дотноор хүлээн авсан юм. Конгрессмен Алберт Томасын хүндэтгэлийн зоогт оролцоод Форт Уэртийн "Техас" зочид буудалд хоноглох болж маргааш нь Далласт хэлэх үгээ дахин уншиж, ширээн дээр тавиад унтжээ. Энэ бол бурханаас түүнд бэлэглэсэн энэ ертөнцөд амьдрах эцсийн шөнө байсан юм. 11 дүгээр сарын 22-нд ерөнхийлөгчийн цуваа цэргийн нисэх хүчний Красуэл баазад очихоор 11:24-т хөөрч, 11:40-д Лавфилд буулаа.Далласын цагдаагийн цуваа дагалдаж,өмнө нь 400 метрийн зайд хамгаалалтын машин түрүүлэн замын цагдаа нарт ерөнхийлөгч ойртож явааг анхааруулж, аюулаас хамгаалахын хоёр ажилтан Соррлес, Лоусон нар болон Декер тойргийн төлөөлөгч сууж яваа хүмүүс,байшингийн хавийг ажиглаж байлаа. titleТэдний ард 15-20 метхрийн зайд 1961 оны загвар "Линкольн" нээлттэй машинд ерөнхийлөгч гэргийн хамт, Далласын захирагч Коппили гэргийн хамт суусан байсан бөгөөд аюулаас хамгаалхын тусгай ажилтан Уильям Гир жолоодож түүний хажууд тусгай тагнуул Рой Келлеман толгой машинтай холбоор барин явж байлаа.Ард нь дэд ерөнхийлөгч Жонсон, ерөнхийлөгчийн хувийн эмч адмирал Жорж Бакли, улс төр, хэвлэл мэдээллийнхний төлөөлөгчдийн машин гэхчилэн бүхэл бүтэн урт цуваа хөвөрсөн байв.Оршин суугчид ерөнхийлөгчид баяр хүргэн даллаж байлаа.
Кеннидийн үхлийг кино хальсанд буулгасан цорын ганц хүн бол Запрудер юм. Тэрээр ерөнхийлөгчийн зургийг ойрхоноос авахыг хүсч, хоёр гудамжны уулзвар хавьд ойртон хүлээж, зургийг нь авсанаар түүний нэр түүхэнд үлджээ. Тэр ерөнхийлөгчийн хөх өнгийн "Линкольн", кино аппарадын дурангийн хоороонд саад гарч захирагчийн гэргий Нелли Конноли ар тийшээ эргэн ерөнхийлөгч рүү хархад ерөнхийлөгч гараа алгуур өргөж хүзүүндээ хүргэж байлаа....
Хожим нь Нелли Конноли Уоррены комисст мэдэгдэхдээ "Би аймшигт дуу сонссон, тэр дуу баруун талаас гарсан,би баруун тийш эргэн ерөнхийлөгч рүү харахад тэр ямар ч чимээгүй хоёр гараараа хүзүүгээ барьсан байсан.Тэр даруй хоёр дахь буудалт болж ерөнхийлөгчийг бас оносон гэжээ." Захирагч Конноли ярихдаа "Миний эхлээд сонссон чимээ бол винтов бууны дуу байсан, би баруун тийш эргэн ерөнхийлөгчийг хальт хараад эргэх мөчид нуруунд цохилт мэдрэгдсэн" гэжээ.
Энэ цохилт бол ерөнхийлөгчийг хөнөөсөн сум үргэлжлэн туссан явдал байсныг захирагч болон түүний гэргий нотолсон байна.Энэ бүх үйл явц Запрудерийн кино хальсанд тодорхой буусан байжээ. Ерөнхийлөгч баруун гараа өргөж хүзүүндээ хүргэсэн нь 225 дахь кадрт үлдсэн байдаг нь Уоренны комисст өгсөн мэдүүлэгтэй таарч байлаа.Тэрээр 1966 онд Запрудерийн киног үзээд, "Лайф" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа"Би баруун тийшээ харсан,эргээд харах үед сум туссан,ерөнхийлөгчийн царай,миний царайг хардаа энд ямар нэг эргэлзээ байхгүй" гэсэн байна.Анхны буудлагын дараа Келлерман баруун тийш толгойгоо эргүүлэн баруун гараараа хүзүүгээ барьсан ерөнхийлөгчийг хараад жолоочид хандан "Хурдан урагшил,биднийг буудаж байна,бид өртлөө,эмнэлэгт яаралтай хүрэг" гэж хашгирсан.Запрудерийн авсан зургаар бол энэ бүх эмгэнэлт явдал 16 секундэд болж өнгөрсөн байна.Хэргийн газар хүмүүс бужигнаж,цагдаа нар,аюулаас хамгаалахынхан буугаа өргөцгөөлөө.
Хүмүүс болсон үйл явдлыг хэлэлцэж эхэлжээ.Алуурчин хаачив? Хаанаас буудсан бэ? Эндээс асуудлын зангилаа үүсч хожим нь "Кеннидийн нууц" хэмээн нэрлэгдсэн юм. Тэнгисийн цэргийн эмнэлэгт дараа өдөр нь задлан шинжилгээ хийхэд мэргэжлийн алуурчин биш ганцаарчилсан "Освальд" байсан байж болох талтай гэнэ. Кеннидийг дөрөв буудсан нь онож үхэлд хэргэсэн байж. Цаашдын дүгнэлт нь Кеннидийг хуйвалдаанаар алсан. Мэргэжлийн алуурчид яагаад өчүүхэн Освальд гэгчид хандах болов? Энэ явдлын дараа Освальд яг энэ маягаар Руи гэгчийг устгасан байна.Америкийн засгийн газар өнөөг хүртэл нэн чухал мэдээллийг нууцалж байгаа бөгөөд төлөөлөгчдийн танхимын гишүүн Луйс Стокс "Бид юу ч олж чадахгүй байх,цаашид ч энэ нууцыг илрүүлэх магадлал бага гэж бодож байна" гэжээ.

Түүний хамгийн сүүлийн дүрсэнд мөнхөрсөн мөч /Буудуулсан бичлэг/



Read more...

Галелео Галилеи /Дэлхийн суутнууд/


Энэ удаагын дэлхийн суутнууд мэдээндээ Галелео Галилеи танилцуулж байна.Шинжлэх ухааны задлан шинжилгээний аргын хєгжилд онцгой байр суурь эзэлдэг италийн алдарт эрдэмтэн бол Г.Галилей билээ. Тэрээр 1564 онд Пиза хотод тєржээ.
Шинжлэх ухааны задлан шинжилгээний аргын хєгжилд онцгой байр суурь эзэлдэг италийн алдарт эрдэмтэн бол Г.Галилей билээ. 1564 онд Пиза хотод тєрж хотынхоо их сургуульд элсэн орсон ч тєлбєрєє барагдуулаагvй учир гарчээ. Гэвч 1589 онд их сургуульдаа багшийн ажилд орж хожим нь Падуаны их сургуульд шилжиж тэнд 1610 он хvртэл ажиллахдаа шинжлэх ухааны гарамгай нээлтvvдийнхээ дийлэнхийг хийсэн байна.
Галилей чухал нээлтvvдийнхээ анхныхыг механикийн салбарт хийжээ. Хvнд биес хєнгєнєє бодвол илvv хурдтай унадаг гэсэн грекийн гvн ухаантан Аристотелийн томъёоллын vнэн эсэхийг Галилей шалгахаар шийдэж хэд хэдэн туршилт хийсний дараа энэ томъёолол буруу болохыг нотолжэзт Хvнд болон хєнгєн биес агаарын vрэлт саад хийж байгаагаас бусад тохиолдолд адилхан хурдтай унадаг гэсэн дvгнэлтийг Галилей хийв. Тvvнээс гадна тухайн хугацаанд унаж байгаа биеийн туулж єнгєрvvлеэн зайг хэмжэж унаж байгаа биеийн замын урт нь уналт явагдсан хугацааны vржвэртэй тэнцvv болохыг тогтоов. Хурдасгалын байнгын коэффициент гэж нэрлэгддэг энэ нээлтээрээ аугаа эрдэмтний тоонд зvй ёсоор багтеан юм.
Галилей олон тооны туршилтуудынхаа дvнг математикийн томъёоллоор илэрхийлж байсан нь маш чухал ач холбогдолтой байлаа. Орчин vеийн шинжлэх ухааны тодорхойлох онцлог нь математик мъёолол, математик аргуудыг хэрэглэж байгаа явдал билээ.
Тvvний дараагийн бас нэг том ололт нь инерцийн хуулийг нээсэн явдал юм. Хєдєлгєєнд байгаа бие цааш нь тvлхэх хvч нєлєєлєхгvй хурд нь саардаг гэж хvмvvс vздэг байсныг Галилей туршилт хийж єєрчлєв. Yрэлт зэрэг хєдєлгєєнийг саатуулж байгаа нєлєєлєл байхгvй болно гэсэн дvгнэлтийг Галилеи хийжээ. Хожим нь И. Ньютон шинээр томъёолсон энэ зарчим нь физикийн шинжлэх ухааны суурь зарчмуудын нэг болсон билээ. Галилей хамгийн гайхамшигт нээлтvvдээ одон орны судлалд хийсэн билээ. ХVI зууны эхнээс Коперникийн гелио тєвийн онолыг баримтлагчид болон гелио тєвийн эртний онолыг хамгаалагчдын хооронд маргаан vvсэж удтал vргэлжилсээр байлаа. Коперникийн зєвийг ойлгож байсан ч Галилей нотолж чадахгvй байлаа. Тэгж байтал 1609 онд Голланд улсад телескоп зохион бvтээгдсэнийг Галилей дуулаад тvvний ажиллах зарчмыг нь амаар яриулж байгаад илvv боловсронгуи телескоп бvтээж туршилт хийсээр жилийн дараа цуврал нээлтvvдээ олон нийтэд танилцуулжээ.
Галилей Cap pyy дурандан ажиглалт хийж тvvн дээр олон тооны галт уулын цар, єндер уулс байна, тэнгэрийн эрхэсийн гадаргуу тэгш биш манай дэлхий шиг овон товонтой юм байна, Тэнгэрийн заадсыг харсаар тэр бол манан будангаар битvv бvрхэгдсэн цул бие биш хvн энгийн нvдээр алсаас харахад нэг юм шиг харагдаж буй маш олон тооны одоос бvрддэг юм байна гэдгийг хvн тєрєлхтєнд ойлгуулсан юм. Тэрчилэн Бархасвадь гарагийг тойрон тvvний дєрвєн дагуул байнга эргэлддэг юм байна, иймд тэнгэрийн эрхэс гараг зєвхєн манай эх дэлхийг тойрч эргэлддэг бус мєн аливаа гаригийг тойрч эргэлддэг юм байна гэж Галилей мэдэгдлээ.
Нар руу ажиглалт хийж Нар дээр толбууд байдагт эрдэмтдийн анхаарлыг хандуулж чадлаа. Тэрчилэн Цолмон гарагийн vелэл Сарныхтай адилхан болохыг олж мэджээ. Эдгээр нээлтvvд нь манай эх дэлхий болон бусад гарагууд Нарыг тойрч эргэлддэг гэсэн Коперникийн онолыг баттай нотлоход их тус дэм болжээ.
Гапилей ийнхvv Коперникийн онолыг дэмжсэнд шашны хvрээнийхэн дургvйцэж 1616 онд тvvнд дээрх онолыг сурталчлахыг хоригложээ. Галилей энэ хоригийг нилээд хэдэн жил эсэргvvцэж байсан боловч 1623 онд Ромын хамба лам насан єєд болсноор дээрх хориг vйлчлэхээ больжээ.
Г.Галилей дараагийн зургаан жилийг «Дэлхийн хамгийн гол хоёр системийн тухай харилцан яриа» гэсэн алдарт бvтээлээ туурвихад зориулжээ. Энэ ном 1672 онд хэвлэгдмэгц шашныхан дургvйцэж 1616 оны хоригийг зєрчлєє гэж буруушаасан ч тvvнийг шоронд суулгаж арай зvрхэлсэнгvй, Арчетри дахь шилтгээнд нь гэрийн хорионд байлгах шийтгэл ногдуулжээ. Тэрчилэн Эх дэлхий Нарыг тойрч эргэлддэг гэсэн онолоосоо олны ємнє татгалзах шvvхийн шийдвэр гарсныг 69 настай Г.Галилей биелvvлэв.
Алдарт эрдэмтэн маань Арчетри дахь шилтгээндээ механикийн асуудлуудыг судалж байсаар 1642 онд ертєнцийн мєнх бусыг vзvvлсэн юм.
Тvvний хийсэн шинжлэх ухааны нээлтvvдээс илvv тvvний шинжлэх ухааны арга зvйг хєгжvvлэх vйлсэд оруулсан хувь нэмэр зуйргvй аугаа билээ. Тvvнээс ємнєх vеийн Аристотелийн чиглэлийг барьсан гvн ухаантан-эрдэмтэд єєрсдийн ажиглалтьы чанар, vзэгдлvvдийн ангилалд онцгой анхаардаг байсан бол Галилей аливаа vзэгдлийг судлахдаа vнэн бодит байдал, тоон vзvvлэлтvvдийг эрхэмлэх болжээ. Тэр vеэс тоон vзvvлэлтvvдийг яг таг тооцох нь шинжлэх ухааны судалгааны vндсэн арга болсон юм.
Г.Галилей шинжлэх ухааны танин мэдэхvйд туршилтын хандлага чухал ач холбогдолтойг єргєн сурталчилж аливаа нэр хvндтэй хvний vг биш чухамдаа туршилт бол шинжлэх ухааны vнэний нотолгоо гэж vздэг байжээ. Read more...

Calvin Klein Дэлхийн шилдэг брэнд


1968 онд Клайн ба түүний багын найз Берри Щварц нар 10,000 ам.доллартой Нью-Йорк хотыг зорин тэндээ зочид буудалд гадуур хувцасны дэлгүүр ажиллууж улмаар "Calvin Klein"-ийг байгуулсан түүхтэй
Calvin Klein

1968 онд Клайн ба түүний багын найз Берри Щварц нар 10,000 ам доллартой Нью-Йорк хотыг зорин тэндээ зочид буудалд гадуур хувцасны дэлгүүр ажиллууж улмаар "Calvin Klein"-ийг байгуулсан түүхтэй. 1969онд ноён Клайны зураг дэлхийн хамгийн нэр хүндтэй сэтгүүлүүдийн нэг "Vogue" сэтгүүлийн нүүрэн дээр тавигдаж, 1971 он гэхэд түүний эмэгтэй хувцасны цуглуулгад спорт хувцас, классик хүрэм, дотуур хувцас зэрэг нэмэгджээ. 1973 онд Клайн 74 хэсэг бүхий эмэгтэйчүүдийн цуглуулгаараа анх удаа Коти шагналыг хүртсэн бөгөөд энэхүү шагналыг 3 жил дараалан хүртсэн байна. 1977 он гэхэд түүний бизнесийн эргэлтийн хөрөнгө нь 30 сая ам.долларт хүрч, ороолт, гутал, бүс, сөд ба нарны шил гэх мэт зүйлсийг хийх лицензийг олж авчээ.
Тухайн үед Клайн, Шварц хоёр тус тусдаа 4сая ам.доллар олж байв. Гоо сайхны бүтээгдэхүүн, жинс, эрэгтэй хувцас үйлдвэрлэх лиценз авснаар Келвин Клайны жилийн гаргах хөрөнгө нь 100сая ам.долларт хүрчээ. 1978 онд Келвин Клайн нь өөрсдийн жинсэн өмднөөс 200,000 ширхэгийг эхний долоо хоногтоо зарж чаджээ. 1981 онд Фортун сэтгүүл ноён Клайны жилийн орлогыг 8,5 сая ам.доллар хэмээн барагцаалжээ. 1970 оны дунд үед Клайн өмдний арын халаасан дээр өөрийн нэрийг урласан джинсний шинэ загвар гаргажээ. Джинсний тэрхүү шинэ загвараа маш хүчтэй сурталчилсан бөгөөд рекламанд нь арван таван настай Брүүки Шилдс хүү тоглосноор алдарын оргилд хүрчээ. 1980-аад онд тэдний ашиг орлого байнгын өсч байсан бөгөөд 1974 онд 24,000 ам долларын ашиг өгдөг байсан лицензийн програм нь арван жилийн дараа 7,3 сая ам.долларын ашиг өгдөг болтлоо өсжээ. Тэр жилдээ нийт орлого нь 600 сая ам.долларт хүрсэн байна. АНУ болон өөр зургаан улсад нийт 12,000 дэлгүүрээр бараагаа борлуулж байсан ба түүний жилийн ашиг орлого нь 12 сая ам.доллараас хол давжээ. Сонирхуулахад, “Van Heusen”, “IZOD”, “Arrow” “DKNY”, “Timberland”, “Kenneth Cole”, “Michael Kors” зэрэг дэлхийд алдартай брэндүүдийг эзэмшдэг, дэлхийн томоохон хувцасны тэр дундаа цамцны үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч “Phillips Van Heusen” корпорацид 2002 оны 12 сард “Calvin Klein Inc.”-ийг худалджээ.
Read more...

Friday, May 29, 2009

гар утасанд зорицлагдсан yahoo мессенжер шууд татахаар


гар утасанд зорицлагдсан yahoo мессенжер гарсан байна, Энэхүү порграмыг шууд татахаар орууллаа Та татаж аваад утасандаа суулгаад дараа нь GPRS ИНТЕРНЕТ тохиргоог барьж буй гар утасандаа unitel бол unitel дээр mobicom бол mobicom дээр очиж үнэ төлбөргүй хийлгээрэй тэгээл бүх зүйл nice nice

Read more...

NBA-н түүхэн замнал /Бүх үеийн шилдгүүд/


Сагсан бөмбөг хэмээх энэ агуу спортыг Жеймс Нейсмит/James Naishmith/ гэдэг хүн анх 1881 онд зохиосон байна. Жеймс Нейсмит нь 1861 оны 11 сарын 6-нд Канадын Онтарио хотод мэндэлсэн ба 1939 онд өөд болжээ.

Тэрээр сагсан бөмбөгийн үндсэн 13 дүрмийг зохиосон бөгөөд гол зорилго нь Шинэ ангилд болдог хатуу өвлийн заалан доторх сурагчидын биеийг хөгжүүлэх,тоглох тоглоомтой болгоход оршиж байсан юм. Ийнхүү анх Массечусэтс муж Спрингфилдын гимназийн 18 залуучууд тоглож эхэлсэн энэ спорт одоо дэлхий даяар 300 сая хүн тоглодог агуу спорт болон хөгжжээ.
Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны түүхэнд тэмдэглэгдсэн амжилтуудаас:

*Бостон сэлтикс * баг 1957-1986 онд үндэсний сагсан бөмбөгийн лигт нийт 16 удаа түрүүлсэнийг өнөө хир ямарч баг эвдээгүй юм байна.

-Улирлын тоглолтонд хамгийн олон ялалт байгуулсан багаар *Чикаго булс* баг шалгарчээ. Тэд 1995-1996 оны улирлын тоглолтонд нийт 72 хожил авсан байна.

NBA-ын тоглолтонд хамгийн их оноо авч байсан тоглогч Карим Абдул Жабар улирлын тоглолтонд 15837,Плэй офф-т нийт 2356 удаа оновчтой довтолж байв.

Хамгийн их оноо авсан багаар *Детройт Пистонс* 1983 онд *Денвер Наггетс* багтай хийсэн тоглолтонд 186 оноо авч байв.
1962 оны 3-2 нд Филадельфа Вариос багийн тоглолтонд Вилт Чемверлин 100 оноо авсан байна.

*Лос Анжелес Лейкерс* багийн тоглогч Коби Брайнт 1997 оны 1 сард Даллас багтай хийсэн тоглолтонд оролцохдоо 18 настай байсан нь NBA –ийн түүхэнд хамгийн залуудаа гарааны тамирчин болсон гэж тэмдэглэжээ.

Аварга багууд болон үнэ цэнэтэй тоглогчид

2007-08 Boston [Paul Pierce]
2006-07 San Antonio spurs [Tony Parker]
2005-06 Miami heat [Dyane wade ]
2004-05 San Antonio spurs [Tim Duncan]
2003-04 Detroit pistons [Chauncey Billups]
2002-03 San Antonio spurs [Tim Duncan]
2001-02 Los Angeles [Shaquille O’Neal ]
2000-01 Los Angeles [Shaquille O’Neal ]
1999-00 Los Angeles [Shaquille O’Neal ]
1998-99 San Antonio spurs [Tim Duncan]
1997-98 Chicago bulls [Michael Jordan]
1996-97 Chicago bulls [Michael Jordan]
1995-96 Chicago bulls [Michael Jordan]
1994-93 Houston Rockets [Hakeem Olajuwon]
1993-94 Houston Rockets [Hakeem Olajuwon]
1992-93 Chicago bulls [Michael Jordan]
1991-92 Chicago bulls [Michael Jordan]
1990-91 Chicago bulls [Michael Jordan]
1989-90 Detroit pistons [Isiah Thomas]
1988-89 Detroit pistons [Joe Dumars]
1987-88 Los Angeles [ James Worthy]
1986-87 Los Angeles [ Magic Johnson ]
1985-86 Boston Celtics [Larry bird]
1984-85 Los Angeles [Kareem Abdul-Jabbar]
1983-84 Boston Celtics [ Larry bird]
1982-83 Philadelphia 76ers [Moses Malone]
1981-82 Los Angeles Lakers [Magic Johnson ]
1980-81 Boston Celtics [Cedric Maxwell]
1979-80 Los Angeles [Magic Johnson]
1978-79 Seattle Super Sonics [Dennis Johnson]
1977-78 Washington bullets [Wes Unseld]
1976-77 Portland Trail Blazers [Bill Walton]
1975-76 Boston Celtics [Jo Jo White]
1974-75 Golden state Warriors [Rick Barry]
1973-74 Boston Celtics [John Havlicek]
1972-73 New York Knicks [Willis Reed]
1971-72 Los Angeles Lakers [Wilt Chamberlain]
1970-71 Milwaukee bucks [Kareem Abdul-Jabbar]
1969-70 New York Knicks [Willis Reed]
1968-69 Boston Celtics [Jerry West ]
1967-68 Boston Celtics
1966-67 Philadelphia 76ers
1965-66 Boston Celtics
1964-65 Boston Celtics
1963-64 Boston Celtics
1962-63 Boston Celtics
1961-62 Boston Celtics
1960-61 Boston Celtics
1959-60 Boston Celtics
1958-59 Boston Celtics
1957-58 St. Louis hawks
1956-57 Boston Celtics
1955-56 Philadelphia Warriors
1954-55 Syracuse Nationals
1953-54 Minneapolis Lakers
1952-53 Minneapolis Lakers
1951-52 Minneapolis Lakers
1950-51 Rochester Royals
1949-50 Minneapolis Lakers
1948-49 Minneapolis Lakers
1947-48 Baltimore Bullets
1946-47 Philadelphia Warriors Read more...

Puma /Дэлхийд шилдэг брэнд/ [№1]


Залуучууд бид Adidas, Nike, Puma,Converse... гэх дэлхийд танигдсан брэнд хувцсаар гангарах дуртай байдаг билээ. Харин хэрэглэж буй брэндээ хэзээ, хаана үүссэнийг бид тэр болгон мэдэж чаддаггүй.Бид танин мэдэхүйн булангаараа дамжуулан хэрэглэгч та бүхэндээ дэлхийд танигдсан брэндийн товч түүхүүдийг хүргэх болно.

Puma-ийн түүх:
Adidas, Nike-ийн дараа яах аргагүй Puma-г дурьдаж болох юм. Puma нь дэлхий нийтэд танигдсан спортын загварын бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч бөгөөд төв нь Herzogenaunrach байрладаг байна. 2007 оны 7-р сарын 17нд Pinault-Printemps Redoute гэсэн францын концерний 62,09 хувийг өөртөө авчээ. 2007 онд 2,37 сая долларын жилийн гүйлгээ хийсэн ба Adidas, Nike-тай эн зэрэгцэхүйц хэмжээтэй үйл ажиллагаа явуулдаг нь 2006 оны байдлаар 6,831 ажилчинтай болсноос харж болно. 1993 оноос хойш Jochen Zeitz даргаар нь ажиллаж байгаа ба түүний гэрээ нь 2007 оны 10-р сард дуусах байсан хэдий ч 2012 он хүртэл сунгагдсан байна. 2004 оноос хойш Philippe Starck Puma-ийн бүтээгдхүүний зохион бүтээгчийн албан тушаал дээр ажиллаж байгаа аж. Puma нь 1986 оноос хойш хувьцаат компани болсон байна. Энэхүү компанийг Rudolf Dassler 1948 онд үндэслэсэн ба 1948 оноос өмнө өөрийн ах Adolf (Adi) Dassler-ийн хамт Adidas-ийн үйл ажиллагааг явуулж байсан билээ. Энэ хоёр ах дүү нь санаа бодлын зөрчилтэй байдлаас үүдэн Adolf Dassler Adidas-ийн үйл ажиллагааг хариуцаж байхад Rudolf Dassler Puma-ийн үйл ажиллагаагаа хийх болжээ. Компанийн нэрийн хувьд авч үзвэл үүсгэн байгуулагчийн нэр болох Ruda гэж санал болгосон боловч АНУ-ын “Саарал чоно” нэрээс үндэслэн Puma гэж нэрлэгдэх болжээ. Бидний танил болсон загвар нь 2008 онд Puma KING нь өөрийн 40 жилийнхээ ойн баярыг хийсэн байна. Баярын үйл ажиллагаанд зориулж KING XL нь 40 размертай загварыг буй болгожээ. Энэ португалын хөл бөмбөгийн аварга Eusubio da Silva Ferreira-ийн дуртай хувцас нь болжээ. 1968 онд тэрээр “KING 42” загварын гуталтайгаараа гоол оруулсан ба анх удаагаа шилдэг хагас хамгаалагчаар “Goldenen Schuhe”-д тэргүүлсэн байна. “Puma”-г хэрэглэдэг хөл бөмбөгийн алдартнуудаас дурьдвал Pele, Kempes, Voeller, Matthaeus, Otto нар билээ. 2008 оны Бээжингийн олимпийн тоглолтонд 15 орны баг тамирчид Puma-ийн хувцсаар гоёсон нь маргахын аргагүй дэлхийд брэнд болж чадсаны нэг илрэл юм. Read more...

Юлий Цезарь /Дэлхийн суутнууд/


Манай эриний өмнөх 102/100-44 он Ромын захирагч, эртний ертөнцийн гарамгай жанжин Г.Ю.Цезарь ромын чинээлэг айлд төрж гэрийн сайн боловсрол эзэмшиж захирагч Суллийг өөд болсны дараа л улс төрийн vйл ажиллагаагаа эхэлж ромын "доодсын" эрх ашгийг хамгаалж эхэллээ.

Юлий Цезарь

title Тэрээр 73 онд цэргийн захирагчаар, 68 онд квестор, гурван жилийн дараа эдилоор сонгогджээ. 62 онд преторын язгууртны хэргэм хvртэж Эртний Ромын аль нэг мужийн амбан захирагч болох эрхтэй болж удсангvй алс Испани мужийн амбан захирагчаар томилогдож эрх чөлөөг эрмэлзэгч иберийн омгуудыг байлдан эзлэжээ. Ю.Цезарь илvv их эрх мэдэлд хvрэх мөрөөдлөө биелvvлэхийн тулд тэр vеийн улс төр, цэргийн нөлөө бvхий зvтгэлтнvvд болох Г.Помпей, М.Красс (Спартакийн бослогыг дарсан жанжин) нартай 60 онд холбоо тогтоож тvvнийгээ удалгvй анхны гурвал болгон хувиргаж Ромыг бvхэлд нь захирах болж төрийн удирдлагад нөлөөллийн хvрээгээ хуваажээ. 59 онд Ю.Цезарь консул болсон vеэс Сенатын эрх мэдлийг хязгаарлаж эхлэжээ. Консулын бvрэн эрхийн хугацааг дуусгасны дараа эхлээд Цезальпиний, дараа нь Нарбоны Галли мужид амбан захирагчаар томилогдохдоо арми эмхлэн байгуулах, бие даан дайн хийх эрх давхар эдлэх болов. Манай эриний өмнөх 58-51 онуудад алдарт галлийн аян дайн хийж сайтар сургагдсан, зэвсэг сайтай, сахилга бат өндөр легионеруудын армийнхаа ачаар нутгийн хvн амын улангассан эсэргvvцлийг даржбайв. Галлийн анхдугаар аян дайны vед гельветvvдийн кельтийн ард тvмний 100 мянган цэрэгтэй тулгарчээ. Майн, Неккар, Альпийн хооронд оршин суудаг кельтийн ард тvмэн Галль руу шилжин сууршихаар хөдөлснийг дуулмагц мужийнхаа цэрэгтэй галлийн омгуудын цэргийг нэгтгэж 58 оны зургаадугаар сард кельтчvvдийг Арар голоор гаталж байх vед нь дайрч цус урсгасан тулаанд гельветийн 30 мянган цэргийг хороов. Гельветvvдтэй долоодугаар сард Бибракын ойролцоо хийсэн тулалдаан нь Ю.Цезарийн хувьд алдар нэрд гарах эсэхийн хувь заяаг шийдвэрлэх байсан учир 30 мянган легионеруудынхаа (тvvнээс гадна галлийн 24 мянган цэрэг байв.) захирагч нарын морьдийг хурааж эцсээ хvртэл байлдахыг тушаажээ. 130 мянган цэргээ хvйс тэмтрvvлсэн гельветчvvд ялагдлаа хvлээж Ромын эрхшээлд орж Ю.Цезарийн тушааснаар эх нутагтаа буцжээ. Мөн 58 оны найм, есдvгээр сард Ю.Цезарь 36 мянган хvнтэй арми захирч аймшиггvйгээр халдан ирсэн Ариовистийн удирдсан германы секван омгийн цэргийг өнөөгийн Мюлуз хотын ойролцоо бут цохиж ухраав. Дараа нь цэргийнхээ тоог 60 мянгад хvргэж Белгик улс руу халдаж Сюиссон улсын Гальба хааны захирсан 100 мянган цэрэгтэй армийг 57 оны хавар бут ниргэж дийлэнх омгуудыг нь Ромын харьяат болгожээ. Сабис голын эрэг дээр дөнгөж буудаллаад байхад нь нервиев омгийн цэрэг гэнэт дайран ирэхэд Ю.Цезарь цэргээ байлдааны журамд яаралтай оруулж гардан байлдаанд цэргvvдээ удирдан орж легионеруудаа зоригжуулж байлаа. Есдvгээр сард адуатукуудын нутагт нэвтрэн орж эзлэснии дараа 56 онд Арморик (Францийн өнөөгийн Бретань муж) нутагт оршин суудаг венет омог руу дайрч олон жижиг хот-цайзыг дараалан булаан авав. Венетуудын хvнд далбаат усан онгоцуудыг дийлэхийн тулд урт савааны vзvvрт тогтоосон хадуураар усан онгоцуудын татлагыг самардсаар тасалж гартаа хийжээ. Галль мужийн амбан захирагч тавин мянган хvнтэй армитайгаа 55 онд Ромын нутаг дэвсгэрт Маас голын хөндийгөөр халдан ирсэн германы узепит, тенктер хоёр омгийн нэгдсэн 200 мянган цэргийг Треверийн дэргэд тосон байлдаж тэднийг толгой дараалан хядаж Рейн мөрний зvг ухрааж олзлон авсан эмэгтэйчvvд, хvvхдvvдийг нь мөн хvйс тэмтэрчээ. 55 оны долоодугаар сард Ю.Цезарийн цэрэг өнөөгийн Бонн хотын хавьд Рейн мөрнийг гатлахдаа гvvр барьсан нь Эртний Ромын инженерийн цэргийн хосгvй гайхамшигт бvтээл болсон юм. Тэрбээр германы омгуудыг айлган сvрдvvлэх аргаар Ромд vнэнч байх тангараг өргvvлж чадав. Мөн оны наймдугаар сард английн эрэг дээр Дубры (өнөөгийн Дувр хот) хотын ойролцоо буухад, бритты омгийн цэргvvд байлдахаар тосож байв. Хоёр тал хэд хэдэн ширvvн тулалдаан хийсний дараа энхийн гэрээ байгуулж хагас сарын дараа галльчууд нутагтаа буцав. Цезарь Ромд бvх насаараа захирагчаар томилогдсоноор бvх дайсандаа нэгдэх бололцоо олгосноор Эртний Ромыг ганц жил л захирч чадсан юм. Иргэний дайны дараа эрх мэдлийг нь хэвээр vлдээсэн Юний Брут, ойрын хамтран зvтгэгч Гай Кассий Лонгин нар 45 оны сvvлчээр хуйвалдан сэдэж 44 оны гуравдугаар сарын 15-ны өдөр Ю.Цезарийг Сенатын хуралдааны танхимд чинжаал хутгаар хэдэнтээ хутгалж амийг нь егvvтгэжээ. Read more...

Монголд Хамгийн урт болон хамгийн олон байдаг нэр


Урт, богино, цээрлэсэн, хүндэтгэсэн, өхөөрдсөн гээд хүмүүний нэр болгоныг зориуд шүүж үзвэл нэн сонирхолтой. Монгол Улсын хүн амын бүртгэлээс харвал эдүгээ хамгийн урт нэртэй бяцхан иргэн нь Хэнтий аймгийн харьяат нэг настай Мятрашгүймонголжингоо хэмээх нэртэй охин бол....Харин монголчуудын дунд Бат-Эрдэнэ, Отгонбаяр, Алтанцэцэг, Оюунчимэг гэсэн нэр хамгийн түгээмэл байдаг болохыг Иргэний бүртгэл, мэдээллийн төв дэх судалгаанаас харж болох юм.Итгэхгүй байвал очоод лавлаж болно шүү.

Монголд хамгийн их байдаг нэрүүд
  • оюунчимэг 13,198.00
  • алтанцэцэг 13,170.00
  • энхтуяа 11,994.00
  • батбаяр 11,498.00
  • эрдэнэчимэг 11,374.00
  • болормаа 11,144.00
  • ганболд 11,083.00
  • отгонбаяр 11,080.00
  • батэрдэнэ 10,862.00
  • наранцэцэг 10,805.00
  • лхагвасүрэн 10,611.00
  • оюунцэцэг 10,466.00
  • ганбаатар 10,359.00
  • баярсайхан 10,181.00
  • нарантуяа 9,877.00
  • ганзориг 9,726.00
  • батжаргал 9,443.00
  • нэргүй 9,443.00
  • энхжаргал 9,426.00
  • батсайхан 9,059.00
Түүнчлэн Лувсандэнзэнпилжинжигмэд, Гурвындаваатотгонбаатар, Гурванхангайшатарманлай, Бурвабадрибадмаахорол гэсэн онцгой урт нэртнүүдээс гадна Цасаншуургын Шинэжил, Ёотон, Пулемёт, Хөсрий, Жижигзургаа, Пропуск, Окоп, Үсрээ, Гөлчгий, Галтогоо, Магазин, Өчүүхэнтуяа гэх мэт сонин нэртэй хүмүүс ч цөөнгүй байдаг юм байна. Read more...

Монгол инжинер модем бүтээлээ


Монгол инжинер Д.Бат-Өлзий анх удаа мэдээлэл технологийн салбарт ашиглах, сүүлийн үеийн дэвшилтэт технологи болох өндөр хурдны модем бүтээжээ. Одоогоор “Мобиком” корпораци ашиглаж байгаа 3.5G технологи дээр суурилсан уг модем нь бусад орны модемийг бодвол хамрах хүрээ өргөн, монголын нөхцөлд зориулсан гэдгээр онцлог аж. Бусад модемд халуун, хүйтнээс хамгаалах нэмэлт бүрхүүл хийгдээгүй байдаг бол “IOSA” гэж нэрлэгдэх уг модем манай орны нөхцөлд зориулагдсан хамгаалалт дагалдах хэрэгсэлтэй ажээ. Гар утасны сүлжээ барихгүй үед ч энэ модем интернэтэд өндөр хурдаар холбогддог, дизайны хувьд энгийн, хямд үнэтэй гээд олон давуу талыг агуулжээ. Хэрэглэгчдэд хамгийн ойлгомжтойгоор бүтээсэн уг төхөөрөмжийг ижил төрлийн үзүүлэлттэй модемуудаас хоёр дахин хямд үнээр борлуулах юм байна. Read more...

маш сонирхолтой баримтат киног хүргэж бөйна the secret

THE SECRET

Энэхүү нууцыг мэдэж байсан Платон, Шекспир, Ньютон, Гюго, Бетховен, Линколн, Эдисон, Эйнштэйн гэх мэт бүх хүмүүс алдартай байжээ. Харин түүнийг хүн төрөлхтөн бүгдээрээ мэддэгүй байлаа. Энэ нууц таны хүссэн бүхнийг өгч чадна। АЗ ЖАРГАЛ, ЭРҮҮЛ МЭНД, БАЯЛАГ.
Read more...

Monday, May 25, 2009

Шалгалт шүүлэг, реферат чинь зэрэгцээд стресст ороод байна уу?


Оюутнуудын маань хувьд сургуулиа төгсөнө, хонхны баяр болно, улсын шалгалтаа өгнө, дипломоо хамгаална, сурагчдын хувьд шалгалтууд нь зэрэгцээд маш их стрест ордог сезоны үе эхлээд байна.

Олон хүмүүс хийх ёстой зүйлээ цагт нь хийгээгүйгээс болж бие даалт, рефератуудаа зэрэгцүүлж дээрээс нь шалгалт шүүлэг гээд толгой ч өндийх завгүй болчихдог.

Үүнээс болж толгой өвдөх, нойргүй болох, хоолноос гарах, ховдоглож идэх, ажлын бүтээмж буурах гээд стресснээс үүдэлтэй олон сөрөг үр дагавар бий болдог.

Энэхүү стрессийг даван туулах талаар мэргэжилтнүүдийн зөвлөгөө:
Стрессээ тайлах үйл ажиллагаанд оролц, жишээ нь дасгал хийх, дуртай зүйлээ хийх, найзууд гэр бүлтэйгээ ойр дотно байх. Түүнчлэн стресст орсон нэгнийг буруутгахын оронд урамшуулж, урам зоригийн үг хэлэх нь хамгийн сайн үр дүнтэй гэнэ.

Стрессээс болж сайн нойроо авч чадахгүй байгаа хүмүүст зориулж доорхи практик зөвлөгөөг хэрэгжүүлээрэй.
Орой унтахын өмнө санааг тань зовоож байгаа зүйлс болон, өөрийн үүрэг хариуцлагаа дэвтэр дээрээ цувруулан бич. Энэ арга нь нойрсохоосоо өмнө таны тархийг сэргээж, сайхан нойрсож, маргаашийнхаа эрч хүчийг авах үндэс болно. Read more...

Sunday, May 24, 2009

Секстэй холбоотой эмэгтэй хүний сэтгэл зүйн арван асуудал



Саяхныг хүртэл манайд сексийн эмзэг асуудлаар ярилцах нь зохимжгүй зүйл байсан. Тэр тусмаа бүр эмчтэй. Гэтэл хүмүүс сэтгэл шаналгасан эмзэг асуудлаа шийдвэрлэж чадахгүй, шаналгаатай амьдралаар амьдарсаар... Эргэн тойрон нэвтэршгүй хана, хуурмаг зан, дуугүй байдал.

Харин одоо хүмүүс сэтгэл зүйчид итгэх болсон. Тэд амьдралын олон асуудлыг шийдвэрлэхэд нь хүмүүст зөвлөгөө өгч, тусалдаг болсон. Секстэй холбоотой эмэгтэй хүний сэтгэл зүйн эмзэглэлийн асуудлаар тэд нээлттэй ярих болсон.

Read more...

Идэвхигүй байдлаа зөвтгөх 6 арга


Өөрийгөө хуурч чаддаг дэлхий дээрх цорын ганц биологийн төрөл бол “хүн”. Тэгээд ч тэд өөрийгөө хуурах аргачлалын асар баялаг туршлага хуримтлуулсан байдаг. Тухайлбал, “ Би үүнийг хийхийг маш их хүсч байна. ГЭХДЭЭ…гэсэн энэ ТАЙЛБАР биднийг үнэн хэрэгтээ яг юу хүсч байдгийг мэдэх боломжгүй болгодог юм.

Хүмүүс ихэвчилэн бүр урьдаас “Бүтэшгүй”, “Хүршгүй” гэсэн пайзыг өлгөчихсөн юм шиг зорилго тавьдаг. Жишээ авъя. Жааз дуучин болоход ичимхий зангаа гээх ёстой. Гэтэл жааз дуучин болох тухай бодож дуусаагүй байтал толгойд эсрэг санал бүхий бодол харвадаг. Юу гэвэл, Жааз дуучин зүгээр гудамжнаас төрдөггүй юм … Би бүгдийг аль хэдийнэ туршиж үзсэн. Гэвч ичээд болохгүй байна … Миний хувьд арай өөр хэвийн ажил хайх хэрэгтэй юм шиг байна… гэх мэт.

Read more...

Энэ зуны 8 HOT загвар

Охид бүсгүйчүүлээ зун болж ганагарах цаг ирлээ. Энэ улирлаар та бүхэн хэнээс ч илүү дур булаам сайхан харагдах хэрэгтэй шүү мөн сайн сонголтыг ч хийх хэрэгтэй. Та бүхэнд тус болох үүднээс Vogue, Elle, Style сэтгүүлүүдээс гаргасан энэ зуны 8 HOT загварыг танилцуулж байна.

1 . Бүсний хувьд бүдүүн болжээ. Харин ямар хувцасан дээр яаж зохицуулах нь чухал өнгө загвар гээл...


2. Ээмэг бугуйвч аксассуарын хувьд мөн л том бүдүүн нүсэр болж иржээ.
3. Хар ба цагаан өнгөний зохицол сонгодог харагдаж байна шүү.

4. Биеий өнгөний шийдэл ямар байна?
5.Өнгөний шийдэл болсон цүнхнүүд


6. Супер богино шоортууд
7. Тачаангуй хүрэмнүүд
8. Богино даашинзнууд
tanhil saitaas

Read more...

Эмэгтэй хүн бүр дур тавихыг хүсдэг үү


Дур тавина гэдэг бол мэдээж гайхамшигтай сайхан зүйл. Энэ бол эмэгтэй хүн бүрийн хүслэн ч гэж хэлж болно. Гэвч бурханаас хайрласан энэ сайхан жаргалыг амсаж эдлээгүй хүүхнүүд хавьгүй олон байдаг ажээ. Эрдэмтдийн гаргасан судалгаанаас үзэхэд эдгээр шалтгаанууд нь эмэгтэйчүүдээс өөрсдөөс нь болдог ч, эрэгтэйчүүдээс ч мөн шалтгаалдаг байна.

Зарим хүүхнүүд бүхэл шөнөжингөө эрэгтэй хүнтэй энгэр зөрүүлж хүсэл тачаалыг нь хангасан хэрнээ, өөрөө ч бас ингэж дур тавьж хүслээ хангах юмсан гэдгээ эрэгтэй хүнд хэлж зүрхэлдэггүй аж. Харин эрчүүд болохоор хөнжил дотроо дуугүй байдаг хүүхнүүдийг төдийлөн таашаадаггүй аж.

Нийт эмэгтэйчүүдийн 35 орчим хувь нь эрчүүдээс ичиж зовоод, юу гэж ойлгуулахаа мэдэхгүйгээс өөрийнхөө дур хүсэл, мөрөөдлийн талаар хэлдэггүй байна. Хамгийн харамсалтай нь дээрх хүүхнүүд эрэгтэй хүн өөрийг нь яаж цочроох ёстойг мэддэггүй байна. Иймд эмэгтэй хүн өөрийн өвөрмөц онцлогоо эр хүнд хэлж байх нь зүйтэй юм.

Зарим хүүхнүүд эр хүнд ямар нэг байдлаар сэтгэл дундуур байсаар мөрөөдөлдөө хүрч чадалгүй залуу сайхан үеэ өнгөрөөдөг. Тэд маш том дутагдалтай улс. Хэдийгээр бие хаа, нуруу туруу, царай зүс сайхан ч гэлээ өөрсдийгөө эр хүний татах заяагүй төрсөн мэтээр ойлгодог. Өөрийгөө ийм заяатай төрсөн хэмээн тооцдог хүүхнүүдийн 15 орчим хувь нь тогтмол дур тавьдаг бол, 43 хувь нь эр хүнтэй хамт ор хөнжилд орсон хэрнээ бие болоод сэтгэлийн таашаалыг эдэлж чаддаггүй өнгөрдөг байна. Тэд чухамдаа өөрсдөөсөө болж өөрөө өөрийгөө жаргуулалгүй өнгөрөөдөг байна.

Зарим хүүхнүүд өөртөө болон өөрийнхөө амьдралд гутрангуй ханддаг. Энэ мэтээр гутрангуй байх нь дур хүслийг улам ч бууруулдаг байна. Хэрэв байнгын гутранги байдалтай, үргэлж стресст орж байдаг эр эмийн ажилд бүр ч сонирхолгүй болно. Нийт эмэгтэйчүүдийн 11 хувь нь ажил албандаа хэт санаа тавьснаасаа болоод бие сэтгэлийн таашаал авч чаддаггүй залуу сайхан насаа өнгөрөөдөг байна. Орчин үед нийт эмэгтэйчүүдийн 18 хувь нь байнгын дур хүсэлд автаж байдаг гэнэ. Ийм хүүхнүүд эр эмийн ажлын арга барилд хэтэрхий анхаараад өөрийгөө мартчихдаг талтай.

Зарим эмэгтэйчүүд хурьцах үедээ өөрийгөө болон эрэгтэй хүний хөдлөх, хийх болгоныг хянаж сурсан байдаг. Ийм хүүхнүүд хэдийд дур тавихаа анаж хүлээсээр байгаад сүүлдээ өөрөө хохирч хүслээ хангаж чадалгүй өнгөрөх нь бий. Ердөө л арван эмэгтэй тутмын ганц нь биеэ хянасан хэрнээ тогтмол дур тавьж чаддаг байна. Ингэж “хянаж байдаг” хүүхнүүд эр хүн гэдэг маань эр эмийн ажлынхаа үед яаж ч ажиглаад мэдэхийн аргагүй шал өөр байдалтай болдгийг мэддэггүй аж.

Хамгийн анхны эр хүн секст тааруухан байх юм бол хүүхнүүдэд тун эвгүй сэтгэгдэл үлддэг байна. Ийм хүүхнүүд сексийн үед дур тавьдаг болтол их хугацаа шаардагдана. Нийт эмэгтэйчүүдийн 10 эмэгтэй тутмын нэг нь анхныхаа хавьталд сэтгэл гонсойж явдаг байна. Хэрэв эмэгтэй хүн хэн нэгэнд хүчиндүүлсэн бол хэдэн жилдээ таашаал авахгүй болж зовж шаналах нь бий. Ер нь эмэгтэйчүүдийн дур тавьж чадахгүй байгаа нэг гол шалтгаан нь эрчүүд юм. Гэтэл амьдрал дээр нийт эмэгтэйчүүдийн 41 хувь нь л өөрийгөө буруутгадаг байна. Гэтэл нийт эрэгтэйчүүдийн 65 хувь нь эмэгтэй хүнийг хангаж чадахгүй байгаагаа өөрөөсөө шалтгаалж байна гэж боддог ажээ. Харин 15 хувь нь үүнд эмэгтэйчүүд өөрсдөө буруутай гэж үздэг аж.

cekc.mn

Read more...

Thursday, May 21, 2009

Харилцааны тухай ойлголт


Харилцааны агуулга нь амьтдын хувьд хаа нэгтээ ойрхон байгаа аюул ,хоол буюу сэтгэлийн хөдөлгөөний талаарх мэдээлэл дохио болж түүний биологийн ба тухайн үеийн хэрэгцээг хангах хүрээнээс хальдаггүй. Тэдний хоорондын харилцааны зорилго нь нөгөө амьтнаа тодорхой үйлдэлд оруулах уриалга эсвэл үйлдлээс татгалзахыг урьдчилан сэргийлэх зайлуулахад чиглэнэ. Хүний харилцаа нь амьтныхаас эрс ялгаатай. Энэ нь хамгийн боловсронгуй ухамсартай хэлбэрээр хэрэгждэг ба агуулга хэлбэр бүтэц хэрэгжүүлэх арга хэрэгслээрээ янз бүр. Хүний харилцааны зорилго нь ертөнцийн талаар мэдлэг эзэмших-танин мэдэхүйн, хамтын үйл ажиллагаагаа зохицуулах-нийгмийн, өөр хоорондын амин хувийн болон ажил хэргийн холбоо тогтоох-ёс суртахууны гэх мэт олон янзын хэрэгцээг хангахад чиглэдэг. Хүн өөрийн хэрэгцээний талаар харилцагч хүндээ мэдээлж, тэднээс түүнийг хэрэгжүүлэхэд оролцох боломжыг хангаж байдаг. Мөн өөрийн тааламж, баяр хөөр, зовлон гэх мэт сэтгэлийн хөдөлгөөнийг харилцаагаар дамжуулан мэдээлэх бөгөөд тэр нь хүмүүсийн бие биедээ хандах хандлагыг илэрхийлэх хэрэгсэл болно. Харилцаа нь хүний амьдралд идэвхийн биеэ даасан тусгай хэлбэр болж тогтнодоггүй. Харин хүмүүсийн ба хувь хүний практик үйл ажиллагаанд үүсч хөгжиж байдаг.

Харилцаа нь олон чухал үүрэг гүйцэтгэдэг. Тухайлбал:
1. Хүмүүсийг хооронд нь холбох үүрэг гүйцэтгэнэ. Энэ үүргийнхээ дагуу хүмүүсийн хамтын амьдрал үйл ажиллагааны ямар ч үйл явцад тэдний хоорондын бий болгон холбож нэгтгэн зохион байгуулах нөхцөл болдог
2. Хүнийг төлөвшүүлэх үүрэг гүйцэтгэдэг бөгөөд сэтгэцийг хөгжүүлэх яухал нөхцөл болно. Ялангуяа хүүхдийн хөгжлийн эхний шатанд том хүмүүстэй харилцах явдал нэн чухал
3. Харилцаа бие хүнийг хүнийх нь хувьд оршиж буйг нотлон батлах үүрэгтэй. Хүн бусад хүмүүстэй харилцаж байж хэн болохоо танин мэдэж, өөрийгөө ойлгож, үнэ цэнээ мэдэрч, өөрийн оршин тогтнолоо батлан нотолж байдаг. Read more...

Өөрийнхөө темпераментийг тодорхойлох тест

"СЭТГЭЛ 3ҮЙД СУУРИЛСАН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ" номоос хэсэгчлэн авав.
Та нар ямар темпераменттай болохоо мэдэхийг хүсэж байгаа биз дээ. Темпераментийг тодорхойлох арай зугаатай хялбархан нэгэн аргыг доор сийрүүлье.
Асуултыг уншаад өөртөө байгаа шинжийн ар талд /+/, /-/ тэмдэг тавиарай.
1. Тогтворгүй байнгад хөдөлгөөнтэй, гар хуруугаараа ямар нэг юм үргэлж оролдож байдаг.
2. Омогтой, ширүүн ууртай.
3. Тэвчээргүй, биеэ барьж чаддаггүй.
4. Шийдэмгий, санаачилгатай.

5. Зөрүүд.
6. Маргаанд цэцэн, дийлэх гэж тэмцэлдэх хандлагатай.
7. Үе, үе гэнэтийн үсрэнгүй байдлаар түргэн ажилладаг.
8. Хүмүүстэй харьцахдаа ний нуугүй шууд, шулуун хурц.
9. Аз үзэх аз мэдэн турших дуртай.
10. Өсөрхөж, уурлаж гомдох нь түргэн.
11. Сэтгэлийн хөдөлгөөнтэй огцом түргэн хэл яриатай.
12. Хэрүүлч, зодоонч.
13. Бусдын дутагдлыг тэвчиж чаддаггүй.
14. Түрэмгий дээрэлхүү, захирах тушаах дуртай.
15. Гар, нүүрий хөдөлгөөн ихтэй.
16. Түргэн бодож шийдвэрлэх чадвартай.
17. Шинэ зүйлд дасахдаа удаан.
18. Тавьсан зорилгодоо хүрэхдээ тууштай.
19. Алхаа гишгээ огцом түргэн.
20. Ааш зан нь эрс амархан өөрчлөгдөж хувьсдаг.
Хэрэв дээрх асуултын 16-20-д /+/ бол та цэвэр холерик болно.


1. Хөгжилтэй баяр баясгалантай, тачигнатал чанга инээдэг.
2. Эрч хүчтэй,ажилсаг байж чаддаг.
3. Эхэлсэн зүйлээ дуусгалгүй орхих нь цөөнгүй.
4. Өөрийгөө хэт үнэлдэг.
5. Шинэ юмыг түргэн ойлгож хүлээн авч амархан тусгаж авдаг.
6. Сониуч, харилцаа тогтворгүй.
7. Эвгүй, золгүй муу юманд зовж шаналах нь бага.
8. Янз бүрийн нөхцөлд түргэн дасаж зохицож нийцдэг.
9. Аливаа шинэ ажлыг сонирхон дуртай эхэлдэг.
10. Сонирхолгүй зүйлд амархан дургүй нь хүрч хөндийрч хөрдөг.
11. Ажилд идэвхитэй оролцдог ба нэг ажлаас нөгөөд амархан шилжин хийж чаддаг.
12. Бусдыг уриалан зохион байгуулах дуртай.
13. Нийтэч, уриалгахан шинэ хүмүүсийн дэргэд нэрэлхэж эмээдэггүй.
14. Тэсвэртэй, тууштай ажиллах чадвар сайн.
15. Нүүр, гарын хөдөлгөөн их оролцсон,чанга түргэн, тод хэл яриатай.
16. Гэнэтийн төвөгтэй нөхцөлд биеэ барьж эзэмддэг.
17. Ямагт цовоо сэргэлэн ааль араншинтай.
18. Түргэн унтаж амархан сэрдэг.
19. Эмх цэгц муу, замбараагүй юмыг яарч шийдвэрлэх талтай.
20. Заримдаа өнгөц хийсвэр хандлагатай.




Хэрэв дээрхи асуултын 16-20-д /+/ бол та яахын аргагүй сангвиник.

1. Эмх журамтай, нямбай
2. Юманд ул мөртэй ханддаг.
3. Болгоомжтой бодлоготой.
4. Хүлээцтэй.
5. Хоосон чалчих дургүй, дуу цөөнтэй.
6. Сэтгэлийн хөдөлгөөнгүй,жигд тогтуун хэл яриатай.
7. Тайван удаан хөдөлгөөнтэй,Нүүр гарын хөдөлгөөн бага.
8. Юмыг удаан ойлгож сайн тогтоодог.
9. Эхэлсэн хэргийнхээ эцсийг хүргэдэг.
10. Хүч чадлаа хоосон зарцуулдаггүй.
11. Амьдрал ажилдаа хэвшсэн дэг журмаа хатуу барьдаг.
12. Сэтгэлийн догдлолоо амархан барьдаг.
13. Сайшаал, шүүмжлэлд эмзэг мэдрэмтгий биш.
14. Өөрийгөө дооглох шоглохыг үл тоомсорлодог.
15. Сонирхол, харилцаа тогтвортой.
16. Ажилд орох, нэг юмнаас нөгөөд шилжих хийхдээ удаан.
17. Хүн бүртэй жигд харилцаатай.
18. Шинэ нөхцөлд дасаж зохицохдоо бэрхшээдэг.
19. Зовлон, өвчин тэсвэр тэвчээртэй.
20. Уур уцааргүй.

Хэрэв дээрхи асуултанд 16-20-д /+/ бол та яах аргагүй флегматик.
1. Ичимхий бүрэг.
2. Шинэ нөхцөлд тэвдэж сандардаг.
3. Танихгүй хүмүүстэй холбоо тогтоохдоо бишүүрхэж бэрхшээдэг.
4. Өөрийн хүчинд итгэдэггүй.
5. Ганцаардлыг амархан давдаг.
6. Ажил, амьдарлын бүтэлгүй, амжилтгүй тохиолдолд гутарч сэтгэлээр амархан унадаг.
7. Бодлогширч гиюүрэх талтай.
8. Амархан ядардаг.
9. Сулхан аяархан хэл яариатай.
10. Ярьж байгаа хүнийхээ зан төлөвт зохицдог.
11. Өрөвчхөн эмзэг уян сэтгэлтэй.
12. Сайшаал шүүмжлэлд маш их мэдрэмтгий.
13. Өөртөө болон бусад хүмүүст өндөр шаардлагатай.
14. Хардаж сэрдэх талтай.
15. Өвчин зовлонд эмзэг.
16. Хэтэрхий гомдомтгой.
17. Хэнтэй ч өөрийн бодол санааг хуваалцдаггүй, нийтэч биш.
18. Идэвхи санаачилга бага, бүрэг.
19. Дуулгавартай, хүлцэнгүй.
20. Бусдаар өрөвдүүлэх дургүй.
Хэрэв та дээрхи асуултын 16-20-д /+/ бол та цэвэр меланхолек юм.

16-20 оноо авсан бол цэвэр тухайн хэв шинжийг илтгэнэ
11-15 оноо авсан бол тухайн хэв шинж нилээд байгааг илтгэнэ.
5-11 бол тухайн хэв шинж тун бага байгааг илтгэнэ.

Харилцах чадвар тодорхойлох тест

Дараах асуултад хариулахдаа: тийм-2, үгүй-о оноо, заримдаа гэвэл 1 оноо тус тус тавиад эцэст нь дүнг бодож гаргаарай.

1. Ажил хэргийн уулзалт хийх ёстой тохиолдолд түүнийг хүлээх үедээ сэтгэл чинь догдолдог уу?
2. Эмчид үзүүлэхээ хойшлуулсаар байгаад бүр тэсвэрлэшүй болохоороо очдог уу?
3. Ямар нэг хурал, зөвлөгөөнд илтгэл тавих, үг хэлэх үедээ тэвдэх эвгүүрхэх сэтгэл төрдөг үү?
4. Таныг урьд нь очиж үзээгүй газар луу томилолтоор явуулах гэвэл түүнээс татгалзах оролдлого хийдэг үү?
5. Өөрийн сэтгэлийн зовлонгоо хэн нэгэнтэй хуваалцах дуртай юу?
6. Хэрэв танихгүй хүн гудамжинд танаас юм гуйж хүсвэл та эвгүйцдэг үү?
7. Эцэг үр хүүхдийн хооронд өөрөөр хэлбэл янз бүрийн насны хүмүүсийн хооронд бие биесийг ойлголцохгүй асуудал байх ёстой гэдэгт та итгэдэг үү?
8. Та хүнд зээлүүлсэн мөнгөө өөрөө сануулахаасаа зовдог уу?
9. Зоогийн газар таньд харваас муудсан хоол авчирч өгвөл та юм хэлэлгүйгээр орхин гардаг уу?
10. Танихгүй хүнтэй нэг дор байхдаа та дуугардаггүй, хэрэв тэр хүн яриа эхэлбэл таньд төвөгтэй санагддаг уу?
11. Дэлгүүр, касс зэрэг хаа нэгэн газарт урт дараалал хүлээж зогсохоос халшраад яваад өгдөг үү?
12. Ямар нэгэн маргаан таслах комисст орохоос та эмээдэг үү?
13. Урлаг, уран зохиол, соёлын бүтээлтйг та зөвхөн өөрийнхөөрөө л үнэлдэг ба бусдын саналыг тоодоггүй юу?
14. Таны хажууд хүмүүс сайн мэдэх асуудлаар чинь буруу алдаатай юм хэлэлцэж байвал та маргаанд орохгүй дуугүй байж чаддаг уу?
15. Сургалт, албан ажлын асуудлаар таныг хэн нэгэнд туслахыг хүсэхэд та төвөгшөөх сэтгэл төрдөг үү?
16. Өөрийн үзэл бодлыг ярихаас илүү бичгээр илэрхийлэх дуртай юу?

Одоо онооны дүнг харцгаая:

30-32 Таньд харилцааны чадвар сул юм, үүнээсээ болж та их зовдог.
25-29 Та зожиг, үг дуу цөөтэй, ганцаараа байх дуртай, тиймээс найз нөхөд цөөтэй.
19-24 Та хангалттай нийтэч, танихгүй газар шинэ нөхцөлд өөртөө итгэлтэй байж чаддаг. Таны хэл яриад бусдыг дооглох заримдаа ямар ч үндэсгүй байдаг талтай. Гэхдээ энэ алдааг засаж болно.
14-18 Таны харилцах чадвар хэвийн хэмжээнд байна. Та янз бүрийн юманд сэтгэл зовиурлалгүйгээр шинэ ажил хэрэг эхэлж, хүмүүстэй танилцдаг. Тэгэхдээ та шуугиантай хүмүүст дургүй, олон үг яриа таньд эвгүйцэл үүсгэдэг.
6-13 Та хаа ч өөриймсөг байдаг, ямар ч асуудлаар, тэр ч бүү хэл өнгөцхөн мэддэг зүйлийн талаар ч дуртай ярьдаг. Ямар ч ажлыг гүйцэтгэхээр авдаг хэдий ч тэр болгон дуустал нь хийдэггүй талтай. Энэ тал дээрээ бодож үзэхэд гэмгүй.
5-с доош Та хэтэрхий нүүрэмгий, яриасаг, олон үгтэй. Та ямар ч хамаагүй хэрэгт оролцох дуртай. Түргэн зантай бодитой биш, хүмүүс тантай харилцахад хэцүү байдаг. Read more...

Wednesday, May 20, 2009

Менежментийн ухааныг 5 минутад сурцгаая!


Хичээл #1

Нөхөр нь эхнэртэйгээ зөрөөд шүршүүрт орж явахад хаалганы хонх дуугарав. Дөнгөж душнээс гарсан эхнэр нь биеээ алчуураар ороогоод доошоо бууж хаалгаа тайллаа.

Хажуу айлын Боб хаалган дээр зогсоно. Эхнэр юм асуухаас өмнө Боб - Би чамайг наад алчуураа тайлвал 800 доллар өглөө гэх нь тэр. Хэсэг зуур бодсоны дараа хүүхэн зөвшөөрч алчуураа тайллаа. Хэдэн хормын дараа Боб түүний гарт 800 доллар атгуулаад яваад өгөх нь тэр.
Хүүхэн ч биеээ алчуураар эргэж ороогоод дээшээ өрөө лүүгээ явлаа. Дээшээ гарахад нөхөр нь хэн байсан бэ? гэж асуув.

Хажуу айлын Боб л байна гэж эхнэр нь хариулахад нөхөр нь цаадах чинь надаас зээлсэн 800 доллароо чамд өгөөгүй биз гэж асуусан байна.

Энэ түүхээс суралцах нь:

Хөрөнгө оруулагч нартаа зээлийн болон бодит эрсдэлийн талаар мэдээллийг цаг тухайд нь хуваалцвал эрсдэлээ ил тод гаргахаас зайлсхийх боломжтой юм.

*********
Хичээл #2

Нэгэн гэлэнмаа ламтантай машинд явж байж гэнэ. Гэлэнмаа машинд орж суугаад хөлөө ачиж суухад гуя нь ил гарч ламтан золтой л замын осол гаргасангүй. Машинаа бариж яваа ламтан эвтэйхэн гэлэнмаан хөлийг илж эхлэв.

Гэлэнмаа: Ламтаан та Псалм 129 ишлэлийг санаж байгаа биз дээ?

Ламтан гараа татаж аваад араагаа солив. Тэр эргээд гуяан дээр нь гараа аваачив.

Гэлэнмаа дахиад л Ламтаан та Псалм 129 ишлэлийг санаж байгаа биз дээ? гэж асуухад Ламтан: Намайг уучлаарай гэхдээ бие махбодь минь хүчгүйдэж байна гэж хэлэв.

Зорьсон газраа хүрээд гэлэнмаа нууцхан санаа алдаад яваад өгөв.

Ламтан Псалм 129 ишлэлийг яаран гаргаж ирж уншвал "Аажмаар яваад бай, дээшлээд гайхамшгийг мэдрэх болно" гэсэн байв.

Энэ түүхээс суралцах нь:

Ажил дээрээ хэрвээ мэдээлэлгүй байвал гайхамшигтай боломжийг ч алдаж мэднэ.


*********

Хичээл #3

Борлуулалтын төлөөлөгч, ахлах худалдагч болон дэлгүүрийн менежер 3 өдрийн хоолондоо орохоор алхаж явна. Тэд нилээд хуучны бололтой дэнлүү олоод үрж үзтэл Шидтэн гарч ирэх нь тэр.

Шидтэн: Би та бүхний нэг хүслийг биелүүлье.

Ахлах худалдагч: Би эхэнд нь, би эхлээд гэж хэлээд. Намайг Бахамийн арал дээр аваачаад би тэнд завь худалдан авч сайхан амьдармаар байна гэж хэлэв.
Хүслээ хэлж дуусмагц худалдагч алга болчихов.

Дараа нь би, дараа нь би гээд худалдааны төлөөлөгч би Хавайн арал дээр хувийн массажист-тай амарч Пина Колада шимэн хайртайгаа баймаар байна гэж хэлээд мөн алга боллоо.

Одоо чиний ээлж гэж хэлэхэд менежер Би энэ 2-ыг цайны цаг дуусмагц буцааж авчирахыг хүсэж байна гэж хэлжээ.

Энэ түүхээс суралцах нь:

Эхлээд боссоо юу ярихийг сонсох нь чухал юм.

*********

Хичээл #4

Нэгэн бүргэд модны оройд суугаад юу ч хийхгүй байж байв. Жижиг туулай тэр бүргэдийг хараад би бас тань шиг суугаад юу ч хийхгүй байж болох уу? гэж асуув. Бүргэд болно гэж хариуллаа.

Тэгээд туулай бүргэдийн доор суугаад юу ч хийхгүй сууж байв. Гэв гэнэт үнэг гарч ирээд түүнийг идэж орхиж.

Энэ түүхээс суралцах нь:

Юу ч хийхгүй суух хүсэлтэй бол маш өндөрт суух нь чухал юм.


*********

Хичээл #5
Нэгэн цацагт хяруул бухтай ярилцана. Би чам шиг наад модон дээр чинь гармаар л байна гээд санаа алдаад даанч надад тийм хүч чадал алга гэхэд бух чи миний бааснаас идвэл хүчтэй болно. Эдгээр нь дүүрэн енергитэй гэж хэлжээ.

Цацагт хяруул бааснаас ч идэж гарч тэрээр эхний өдөр модны хамгын доод талын мөчир дээр гарч чаджээ.

Энэ мэтээр явсаар дөрөв дэх өдрөө модны дээр бахархалтайгаар гарч ирлээ. Тэрээр модны орой гарсантай баярлаж байтал фермер түүнийг хараад буудаж унагав.

Энэ түүхээс суралцах нь:

Бухын баас нь чамайг өндөрлөгт гаргаж болно гэхдээ чи тэндээ удахгүй юм.

*********

Хичээл #6
Жижигхээн шувуу өвлийн хүйтэнд өмнө зүгт нисэж явна. Маш хүйтэн салхитай байсан тул тэрээр газарт унасан байна. Газар унаад хөдөлж чадахгүй хэвтэж байтал үхэр хажуугаар нь гарахдаа түүн дээр баачихаад яваад өнгөрчээ. Баасан дунд хэвтэж байхдаа тэрээр ямар дулаан болохыг нь мэдэрч эхлэв.

Баас нь түүнийг сайхан дулаацуулж байв. Дулаацаж урам орсон шувуухай баярлаад дуулж эхлэв.

Хажуугаар өнгөрч байсан муур дууг сонсоод хүрч ирлээ. Тэр баасан дундаас шувууг олж бааснаас гаргаад идсэн байна.

Энэ түүхээс суралцах нь:

(1) Чамд дээр баасан хүн бүр чиний дайсан биш юм.

(2) Чамайг бааснаас татаж гаргасан хүн бүр чиний найз биш юм.

(3) Хэрвээ чи баасан дунд гүнзгий орсон бол амаа хамхисан нь дээр!

Орчуулж, Монголчилсон Лхагва.Э
3 дугаар сарын 27, 2009 он
zaluu marketer
Read more...

ЭССЭ хэрхэн бичих вэ?


Эссэ гэдэг харь хэлний vг болоод ч тэр vv, эссэ бичнэ гэдэг бидэнд нэлээд хэцvv даалгавар байдаг билээ. Тэгвэл чамд эссэ бичихийн энгийн нууцыг нээе. Энэхvv бяцхан нууцыг судлан мэдээд, єєрийн гарт оруулсан байхад чиний хувьд санаагаа олох, дэлгэрvvлэн бичих, тєгсгєл хийх гээд эссэтэй холбоотой, тархи гашилгасан олон асуудлууд vгvй болж, ямар ч сэдвийн дагуу цэгцтэй, ойлгомжтой, сайн эссэг бичихэд хагас цаг л хангалттай байх болно. Эссэ гэж юу вэ? Эссэ гэдгийн утга учрыг сайтар ойлгоогvй тохиолдолд эссэ бичихийн тухай санахын ч хэрэггvй биз ээ. Vvнийг ойлгохын тулд эхлээд хvн тєрєлхтний нийгэмшин амьдрах болсны цаад шалтгаан тийш анхаарлаа хандуулъя. Нийгмээрээр амьдрах нь юугаараа давуутай вэ? Олуулаа байхын гол давуу тал нь бие биетэйгээ мэдээлэл солилцсны дvнд бvгдээрээ хєгжиж байдагт оршдог байна. Тэгэхээр ийнхvv мэдээлэл солилцохын тулд, мєн єєрийгєє бусдад илэрхийлэх, єєрийн vзэл бодлыг ойлгуулахын тулд хэл яриа бий болсон билээ. Харин бидний авч vзэж буй vндсэн асуудал болох эссэг агуулдаг бичгийн хэлний хувьд бол харьцангуй сvvлд vvссэн боловч бас л хvмvvсийн харилцааны хэлбэр юм. Товчхондоо эссэ бол "Хvн хvндээ єєрийн vзэл бодол болон сэтгэлийн хєдлєлєє илэрхийлэхэд зориулагдсан бичгийн хэлний нэгэн хэлбэр юм.
delgerenguig tatah

http://share.gogo.mn/11159881242865030
Read more...

Эмэгтэй хүн өөрийн хайрт хүнээ үнэрээр нь олдог байна


Секс судлаачид нэгэн шинэ, сонирхолтой судалгааны талаар мэдээлэл өгч байна. Райсын Их сургуулийн эрдэмтэд сексологын салбарт удаан хугацааны турш явагдсан нэгэн судалгааны материалаа хэвлүүлсэн байна. Эрэгтэй хүн өвөрмөц” үнэртэй” байдаг гэнэ. Үүнийг нь эмэгтэй хүн хүлээж авдаг химийн дохиололтой болохыг илрүүлэв гэж News.rin.ru-д бичсэн байна. Эрдэмтэдийн илрүүлснээр, эмэгтэйчүүд эрэгтэй хүн болгоны өвөрмөц секс үнэрийг мэдэрч чаддаг байна. Эмэгтэй хүний тархинд автоматаар уг үнэр мэдрэгдэж дохио өгдөг байна. Үүний үр дүнд химийн “харьцаа” нь бидний амьдралын салшгүй нэг хэсэг болдог байна, тэр дундаа бэлгийн харьцаанд. Read more...

Wednesday, May 13, 2009

Суутны сэтгэлгээний арван арга


Намайг жаахан хүү, сургуулийн сурагч байхад би яаж ч хичээгээд хариуг нь олж чаддаггүй хэдэн зовлонтой асуултууд байдаг сан. Гэтэл багш нар маань тэдгээр асуултын хариуг олоход надад туслахгүй мөртлөө намайг анхаарал чинь төвлөрөхгүй байна, тэнэг юм шиг ерөөсөө юм хийхгүй байна” гэх мэтээр л хэлдэг байлаа. Тэр зовлонтой асуултууд дунд:
Яагаад газарзүй, түүх, англи хэл, байгалийн
шинжлэл гэх мэт хичээлүүд биеийн тамир, зураг, хөгжмийн хичээлээс чухал гэгддэг юм бол?
Яагаад хөвгүүд бид “мундаг” гэж тооцдог хүүхдүүдийг багш нар маань болохоор “хөнгөн”, “хийсгэн”, “сахилгагүй” гэх мэтээр үнэлж, харин хөвгүүд бид нарт тэнэг санагддаг хүүхдүүдэд онц тавьж, магтан мандуулдаг юм бол?
Яагаад надаас бага мэдлэгтэй хүүхдүүд үл ойлгогдох шалтгаанаар надаас өндөр оноо, дүн авчихсан байдаг юм бол?
Бас яагаад заримдаа би нэлээд өндөр оноо авчихсан байхад надаас илүү мэдлэгтэй чадвартай хүүхэд бага оноо авчихсан байдаг юм бол? зэрэг асуултууд байсан юм.
Харин багш нар маань миний тухай:
залхуу
хоосон мөрөөдөх дуртай
анхаарлын төвлөрөл сул
уран сайхны авъяас огт заяагаагүй нь илт хүүхэд
ангид муу нөлөө үзүүлдэг
биеийн тамирын хичээлд сонирхолгүй
түүхийн хичээлд дэндүү муу, сонирхол ч байхгүй, авъяас ч байхгүй
дээд сурьгуульд орж цагаа үрэх хэрэггүй
уг нь илүү үр дүнд хүрэх далд чадвартай”
гэх зэргээр тодорхойлсон.
Магадгүй, таныг ч бас ингэж дүгнэж байсан л биз. Яваандаа хариу нь олддоггүй миний зовлонт асуултууд гурван гол асуудал болж ирсэн юм.
1.Тухайн хүний ухаантай эсэхийг ер нь хэн мэдэх юм бэ?
2.Ер нь “ухаан” гэдгийг хэн тодорхойлж чадах юм бэ?
3.Оюуны хөгжлийн”IQ” түвшнээ дээшлүүлэх боломжтой юу, эсвэл хүн заяасан ухаанаараа л амьдардаг юмуу?
Ингээд би өөрийн амьдралын нэгэн гол зорилгыг эдгээр гурван асуултын хариуг олоход зориулсан юм. Оюуны чадварыг судлах, яаж хөгждөгийг нь мэдэх болон бидний интеллект /оюун ухаан, авъяас чадвар/ чадварыг хөгжүүлэхэд тусалдаг Оюуны карт зохиох зарчмуудыг боловсруулахад 30 жил зориулсан.
Таны дотоод сэтгэлийн гүнд далд “зүүрмэглэн”, танаас дуудлага ирж сэрээхийг хүлээн байгаа оюуны олон чадваруудаа сэрээгээрэй!
Хүний оюун ухааны тухай бидний мэдлэгийн хөгжиж ирсэн түүх бол тун гайхалтай. Шилдэг сэтгэгчид “Ямар хүчин зүйл биднийг амьдрахыг албадаж байдаг вэ?” , “Чухам ямар хүчин зүйл ухаантай болгодог вэ?” гэсэн асуултуудад хариу эрсээр ирсэн бөгөөд сонирхолтой нь оюуны хөгжлийг коэффицент илтгэцүүрээр хэмжих санаа бүр 100 гаруй жилийн өмнөөс үүсчээ. Судлаачид “Хүний оюун ухаан олон төрөл хэлбэртэй байдаг бөгөөд зөв хөгжүүлж чадвал тэдгээрийн нэг бүр нь бусадтайгаа тохирч ажилладаг” гэдгийг ойлгосон.
Жинхэнэ ухаалаг хүн бол хүрээлэн байгаа бодит орчны янз бүрийн тохиолдолд үүсдэг асуудлуудыг шийдэхийн тулд оюун ухаанаа ашиглаж чаддаг хүн юм. Жинхэнэ оюун ухаан бол спортоор хичээллэх, бусад хүмүүстэй харьцах, сексээс таашаал авах зэрэг бидний амьдралын аль ч нөхцөлд бүх боломжоо ашиглахад илэрдэг. Хэрэг дээрээ бол бид бүхий л амьдралынхаа турш ухаалаг болсоор л байдаг.
Танд байгаа 10 интелект чадвар нь Бүтээлч, Сэтгэл хөдлөлийн болон оюуны хөгжлийн итгэлцүүрт хамрагдах Уламжлалт интеллектүүд гэсэн гурван ангилалд хуваагддаг.

1. Бүтээлч болон Сэтгэл хөдлөлийн интелектүүд

1. Өөрийгөө бий болго- таны Бүтээлч интелект
Бүтээлч чадвар гэдэг бол “бурхнаас заяасан бэлэг” бөгөөд цөөхөн хүнд л олддог зүйл хэмээн нэгэн үе тооцож байв. Харин одоо бол энэ авъяас бэлгийг хэвийн эрүүл саруул бүх хүнд байгалиас заяасан байдгийг бид мэдэж авлаа. Хүн бүрт нуугдаж байгаа Бүтээлч интелектийн ер бусын боломжуудыг нээх нь ердөө өргө техникийн л асуудал юм.
Тодорхойлолт:
Бүтээлч интеллект гэдэг нь ер бусын байдлаар сэтгэж, өвөрмөц байх чадвар бөгөөд шаардлага гарвал “зөвхөн бусдыг даган сэтгэдэггүй байх чадвар юм. Бүтээлч интеллект нь:
Хурд. Танаас шинэ бүтээлч санаа төрөх хурд.
Хөдөлгөөнт шинж. Энэ нь аливаа зүйлийг янз бүрийн өнцгөөс харж, сөрөг санал бодлуудыг харгалзаж, хуучирсан үзэл бодол, төсөөллийг өөрчлөх төны чадвар юм. Түүнчлэн бид ямар нэгэн шинэ зүйлийг бүтээж байх үедээ бүх мэдрэмжээ ашиглах чадварыг бас агуулдаг.
Өвөрмөц, давтагдашгүй шинж. Энэ нь бүтээлч сэтгэлгээний зүрх бөгөөд ер бусын хосгүй, шинэ санааг олох таны чадварыг харуулж байдаг. Ийм шинж чанруудыг агуулсан хүнийг олон бусад хүмүүс “өөрийгөө хянадаггүй” гэж үздэг боловч хэрэг
дээрээ харин ч үүний эсрэг байдаг. Өөрийн
өвөрмөц шинж гэдэг бол оюун ухаанаа ухамсартайгаар хөвчлөн ажилласны үр дүн голдуу байдаг ба тухайн хүн ухаанаа төвлөрүүлэх өндөр чадвартай байдгийг харуулдаг.
Шинэ санааг хөгжүүлэх чадвар. Бүтээлч бие хүн бол жирийн санааг өлгөн авч өргөжүүлж, чимэглэж, хөгжүүлж, олон санаа бодлоор баяжуулж чаддаг.
Бүтээлч хүмүүс голдуу шийдмэг бөгөөд шаргуу байдаг. Тэд ихэнхдээ эрх баригчидтай санал нийлдэггүй. Тэд бүтээлч зорилтуудаа хэрэгжүүлхээр эрчтэй барьж авдаг учраас бусдад гүн сэтгэгдэл төрүүлдэг.
Та энэ бүлгээс өөр юу мэдэж авч болох вэ?
Таныг оюун ухааны дасгал хийж байх үед бүтээлчээр сэтгэх таны чадвар улам өргөснө. Хэдэн минутын дотор та зураг зурж /муугүй зураач болохоо та олзуурхан мэдэх болно/, яаж хошин шог яриа зохиохыг сурч, таны бүтээлч чадварын шандасыг чанга бат байлгахад туслах дасгалууд өгнө.
Та үүнийг мэдэх үү?
Таны уурга тархины гаргаж чадах шинэ санаа бодлуудын тоо нь ертөнц дээрх бүх атомуудын тооноос ч илүү байдаг байна.

Үүний зэрэгцээ уламжлалт математикийн болон хэл ярианы интеллектүүд нь аналитик, логик сэтгэлгээний үйл явцтай илүү түлхүү холбогддог.
Таны бүтээлч интеллект нь таныг шинэ санаа бодлуудын ертөнцөөр шинэ оршихуйд хүргэдэг эрчимтэй хийсвэрлэн сэтгэх явдлаар илэрнэ. Интеллектийн бусад төрлүүдийн адилаар бүтээлч интеллектийг ч хөгжүүлж болдог. Зарим хүмүүс л үгүй гэж зүтгэдэг юм.

Бүтээлч интеллектийн од болсон хүн

Бидний жишээ татах гэж байгаа интеллектийн од болсон хүн маань ядаж сургууль ч төгсөөгүй юм шүү дээ. Тэрбээр дислекси өвчинд нэрвэгдэж, үгийг зөв бичих дүрмийг огт тогтоож чадахгүй байсан болохоор ном унших, суралцахад тун бэрх байжээ. Тэр энэ байдлаасаа ихэд ичиж, бусдын өмнө анги танхимд ямар нэгэн сэдвийг унших хэрэгтэй болоход олон цагаар чармайн байж цээжилдэг байв. Түүний IQ интеллектийн түвшин доогуур байсан учраас багш нар нь сайн сурагч гэж үздэггүй байв. Энэ хүнийг Ричард Брэнсон гэдэг байлаа. Гэвч тэрээр ямар ч саад бэрхшээлийг үл хайхран өөрийнхөө бүтээлч интеллектийг хөгжүүлж байхдаа гялалзсан ирээдүйг өөртөө бий болгож чадсан юм. Ямар ч ирээдүйгүй байсан тэр залуу Virgin гэсэн эмблемд нэгддэг 150 үйлдэрийн удирдагч болж, 3 тэрбум фунт стерлингийн хөрөнгөтэй болж чаджээ. Яаж, юуны ачаар тэр юм бол!
Оюуны хөгжлийн коэффицент түвшнийг тогтоох тестүүд нь тэр хүний зорьсондоо хүрэх хорсолтой гэмээр айхтар шаргуу чанаруудыг илрүүлж чадаагүй юм. Энэ л чанар нь Брэнсонд том, жижиг ямар ч асуудал тулгархад заавал гарц олж, бусад хүмүүс тэмцэхээ больчихоод байхад ч эцсийг нь хүртэл үзэлцэн үр дүнд хүрэхэд нөлөөлж байжээ. Мөн түүний бүтээлч шинэ санаа бодлоо бусадтай хуваалцах чадвар, бусдын хүсэл мөрөөдөл, санаа бодлыг өөрийнхтэйгээ хослуулан үр дүнд хүрэх чадварыг нь тестээр илрүүлж чадаагүй аж.
Өсвөр насандаа Брэнсон бүтээлч бусад олон хүмүүсийн адилаар сурч байсан сургуулийнхаа хатуу хязгаар, дүрмүүдэд гонсойж явдаг байв. Түүний бүтээлч эсэргүүцлээ илэрхийлсэн анхны үйл ажиллагаа нь сургууль дээрээ өөрөө анх сонин гаргасан явдал юм.
Тийм хачин хүүхэд сонин гаргалаа гэж үү? Тиймээ
Тэрбээр зөвхөн сургуулийнхаа төлөө бичдэг байсан явдлыг халж, үүний эсрэгээр сурагчдынхаа тухай бичихээр шийджээ. Тэрээр сонингоо хэн ч уншихгүй уйтгарт цаас биш, харин ч бүх хүнд, ялангуяа реклам тавиулан мөнгөө төлж чадах томоохон компаниудад зориулсан сонирхолтой, хурц байлгахыг хүсэж байв.
Энэ удаа тэрээр бас л өөрийн гэсэн өвөрмөц замаар явахаар шийдэж, сурагчдыг төдийгүй кино, рок хөгжмийн одод, бүтээлч хүмүүс, олонд алдаршсан тамирчдыг сэтгүүлчээр урьж ажиллуулсан юм.
Ричард болон түүний найз Жонни Жеймс багахан хөрөнгөтэйгээр ажлаа эхэлжээ. Шуудангийн зардал болон утасны төлбөр төлөхөд ээжийнх өгсөн ердөө л 4-хөн фунт л байлаа. Тэд Брэнсоны байшингийн подвалд ажиллаж, бүхий л зүйлсд өөрсдийгөө хязгаарлан, чадахын хэрээр хэмнэж байсан ч тэднийг хөдөлгөгч хүч болох өөрсдийн бүтээлч санаа бодолдоо хэзээ ч, ямар ч хязгаар тавьдаггүй байв.
Брэнсоны сурч байсан сургуулийн захирал нь нэгэн удаа түүнд ёжтойгоор “баяр хүргэе Брэнсон. Миний бодлоор бол, та нэг бол шоронд орж, нэг бол тэрбумтан болох байх” хэмээн хэлж байжээ. Тэр үеэс Брэнсон өөрийнхөө гол зарчмыг хөгжүүлэн, бүхэл бүтэн компаниудын ажил хэргийг засан өөрчилж, бүтээгдэхүүний танилцуулгыг хэвлэж, аль болох олон шинэ санаа бодлууд олохыг чармайн, энэ үедээ бусад хүмүүсийн бодол мөрөөдлийг сонирхон судлах болжээ. Түүний тэргүүлэх компани “Виржин Эйрлайнз” нь бүтээлч санаа бодлыг хэргэжүүлсний маш сайхан жишээ юм. Үнэ тарифаа буруулахдаа үйлчилгээний чанарыг бууруулдаг “доошилж буй спираль” хэмээх ердийн зарчмыг ашиглахын оронд тэрээр уламжлалт хандлагыг эргэн хянаж үзжээ. Тэгээд үнэ өртгөө хэвээр байлгаж, ирсэн хүмүүст үнэгүй иллэг хийх, мөхөөлдөс өгөх, кино үзүүлэх, шүршүүрт орох, биеийн тамирын дасгал хийх зэрэг этгээд өвөрмөц үйлчилгээг нэмж оруулжээ. Тэр гайхамшигтай сайхан санаануудыг олж хэрэгжүүлдэг, бусад хүмүүсийн санааг ашиглаж, тэдэнтэй хамт нэгдмэл болж мөрөөдлөө биелүүлдэг чадвараараа амжилтыг хүчээр өөртөө дуудан авчирдаг хүн юм.

Та үүнийг мэдэх үү?
Бүхий л цаг үеийн агуу суутнуудын нэг, 1000 гаруй шинэ бүтээл хийсэн Томас Эдисон 12 насандаа сургуулиас хасагдаж байжээ.

Бүтээлч хандлага гэдэг нь сайхан зураг зурах, хөгжмийн зэмсгээр тоглохыг хэлнэ гэж ойлгож болохгүй. Оройн хоол бэлтгэх, ажил дээрээ тавьсан зорилтоо хэрэгжүүлэх, амралтаа төлөвлөх, хашаа, цэцэрлэгээ янзлах, байшин өрөөгөө засах, зурагтаар гарч байгаа хөл бөмбөгийн баг яавал өрсөлдөгчөө хожиж болох арга замуудыг тоочих зэрэг нь ч бас л бүтээлч хандлага юм.
Жишээ: Эцэг эхчүүд.. эд бол үнэхээр бүтээлч хүмүүс. Тэд хүүхэд төрүүлэх төдийгүй, ажлаа хийж, мөнгө олж, орон гэрийнхээ дизайныг шийдэж, хоолоо бэлтгэж, ээлжийн амралтаа төлөвлөж, зочдыг хүлээн авч, хүүхдийнхээ бүхий л асуултад хариулт өгдөг. Тэд үнэхээр ирээдүйг бий болгож байгаа хүмүүс.
Леонардо да Винчийн санал болгодог Бүтээлч интеллектийн зарчмууд
Хүн оюун ухаанаа жинхэнэ ёсоор бүтээлч болгохын тулд: мэдрэмжээ хөгжүүлэх, шинжлэх ухааны урлагийг судлах, урлагийн шинжлэх ухааныг судлах, ертөнцийн бүх юмс ямар нэгэн байдлаар холбоотой гэдгийг ухаарах хэрэгтэй гэж бүтээлч чанараа гайхамшигтай хөгжүүлсэн Леонардо да Винчи хэлсэн юм.
1. Мэдрэмжээ хөгжүүлэх
Бүтээлч оюун ухааныг хөгжүүлэх үндэс нь мэдрэмжийн интеллект юм гэдгийг Леонардо хүлээн зөвшөөрч байснаараа тухайн цаг үеэсээ 500 жилээр түрүүлж чаджээ.
2. Шинжлэх ухааны урлагийг судлах
Леонардо зүгээр л “шинжлэх ухааныг судлах” гэж хэлэлгүй, “Шинжлэх ухааны урлагийг судлах” гэж онцлон хэлж байсан нь сонирхолтой юм. Ингэснээрээ тэр шинжлэх ухаан бол зэвхий саарал, уйтгартай зүйл биш гэдгийг онцолж байжээ. Гэтэл мэдээлэл хөгжсөн өнөө үед шинжлэх ухааныг ингэж сөргөөр ойлгодог хүмүүс байсаар байгаа. Хүний тархины баруун тал бөмбөлгийн хариуцдаг, тодруулбал, орон зайн мэдрэмж, хийсвэрлэн төсөөлөх сэтгэлгээ, өнгө, хэлбэр, хэмнэлийн мэдрэмжийг хариуцдаг чадварууд нь шинжлэх ухааны судлагдхуун юм гэдгийг олон жилийн өмнө зөвөөр ойлгож байлаа.
3. Урлагийн шинжлэх ухааныг судлах
Эхэндээ энэ нь зөрчилтэй мэт санагдана. “Урлагийн шинжлэх ухаан” гэдгийг бодоод үз дээ?! Гэвч дахиад л Леонардогийн зөв байлаа. Урлаг гэдэг бол олон хүн урлаг гэж ойлгодог тэр зүйл биш юм. Энэ бол хувь хүний өөрийгөө илэрхийлэх болон сэтгэлзүйн психоанализ хийх, нэг тийм “зөөлөн” сэтгэлийн хөдөлгөөний хэлбэр юм. Та оюун ухаанаа дасгалжуулсны дараа урлаг гэдэг нь маш нарийвчлалтай, хатуу шаардлагатай шинжлэх ухаан гэдгийг ойлгох болно.
4. Ертөнцийн бүх л зүйл дам холбоотой байдаг гэдгийг ухаарах
Америкийн нэрт сэтгэл судлаач Вильям Жеймс хүний сэтгэлгээ бүрэлдэн бий болох, хөгжих тогтолцоо бүтцийн асар их ач холбогдлыг ойлгож танихаас бүүр 400 жилийн өмнө Леонардо “хүний тархи нь аливаа холбоосыг барьж авдаг механизм тогтолцоо төдийгүй, шавхагдаж дуусашгүй боломжууд бүхий механизм юм” гэдгийг нээж чаджээ.
Та одоо цааш уншихаа түр зогсоод зөвхөн энэ тухай бодоод үз дээ. Тэгснээр та өөрийнхөө сэтгэлгээ хязгааргүй гэдгийг мэдэж, өөрийн тухай болон бусад хүмүүс, байгаль, хүний оюуны чадавхийн тухай хуучин төсөөллөө бүр мөсөн өөрчлөх ёстой юм.
Бүтээлч интеллектийн 4 зарчмын зэрэгцээ таны мэдэж байх ёстой бас нэг зарчим бий. Бүтээлч хандлага бол хэвшмэл, стандарт байдлаас заавал татгалздагт мөн чанар нь байдаг. Аливаа норм хэм хэмжээ гэдэг бол статистикийн дундаж зүйл бөгөөд хэвийн зүйлсийн тухай бидний төсөөллийг бүрдүүлдэг. Бидний хувьд хэвийн зүйл гэдэг нь уураг тархи маань дассан тэр зүйлс бөгөөд ямар нэгэн гэнэтийн сонин зүйл гарч ирэхгүй, өөрчлөгдөхгүй хэвээр үлдэж, дахин таны гайхлыг төрүүлхээ больсон, таныг айлгаж, шок цочролд оруулж, эсвэл бухимдуулдаггүй тийм зүйлс юм. “Бүтээх” гэдэг нь урьд өмнө нь хэн ч хийж байгаагүй ямар нэгэн шинэ зүйлийг бий болгож, ямар нэгэн зүйлийн эхлэлийг тавих чадвар юм.
Жишээ: “Битлз” хамтлаг бол хамтарсан интелект нь дээд түвшинд ажиллаж чадсан бүлэг хүмүүсийн тод жишээ билээ. Тэд өөрсдөөс нь өмнө хэн ч хийж байгаагүй зүйлсийг байнга хийж, нэг нь нөгөөтэйгээ огт адилгүй хөгжмийн бүтээлүүдээ туурвисаар байв. Тэд бусад шиг л “томоотой” биш, бусдаас огт өөр байдлаар задгай, чөлөөтэй, хөгжилтэй, эрчтэй авирлаж, биеэ авч явдаг байв. Энэ шинж нь ч бас бүтээлч ухааны нэг онцлог юм. Агуу “Битлз” хамтлаг ч шууд дардан замаар амжилтанд хүрч чадаагүй бөгөөд тэд гайхамшигтай шаргуу ажиллаж, дуу бичлэг хийдэг 30 компани тэдэнд татгалзсан хариу өгсөөр байхад ч бууж өгөөгүй аж.
Аливаа зүйлсийг гүнзгий танин мэдэж, тооцоолон, цоо шинэ өөр арга замыг олох нь бүтээлч хандлага юм.
Тони Бьюзен “Суут сэтгэлгээний 10 алхам”

Read more...

Лекцээ хэрхэн гүйцэж бичих вэ?


Хичээл дээр лекцийг гүйцэж тэмдэглэнэ гэдэг шинээр оюутан бологсдын хувьд учрах бэрхшээлүүдийн нэг нь байсаар ирсэн. Ихэнхи оюутнууд багшийн хэлж ярьж байгааг нэг бол бүгдийг нь бичиж авах гэж хичээж, нэг бол самбар дээрхийг бүгдийг хуулж авах гэсээр байтал лекцийн цагийн хичээлийн тэмдэглэл “Нөхөөстэй урлаг” болох вий.
Харин дараа нь тэмдэглэсэн лекцээ уншихын тулд бусад хүмүүс байтугай өөрөө ойлгохоо байчихдаг. Тэгвэл хэрхэн зөв, бөгөөд оновчтой тэмдэглэл хийх вэ? гэдэг талаар гайхамшигт мэргэн зөвлөгөөнүүдийг танд хүргэе.
Лекц эхлэхээс өмнө
  • Лекцэндээ урьдчилан бэлтгэснээр тухайн лекцийн орох агуулгыг мэдсэн байх нь тухайн лекцэнд бэлтгэлтэй байх хамгийн сайн арга юм.
  • Аль болох урагшаа суухыг хичээ. Гар утсаа унтраахаа мартав аа.
  • Зөв хандлагатай байх хэрэгтэй. Сайн сонсоно гэдэг бол анхаарлаа сайн хандуулж байгаа хэрэг юм. Лекц хэлэгчийн өгүүлэх гэж буй зүйлтэй чиний бодол сөргөлдөж байсан ч үргэлж сэргэг байж сонсоорой.
Лекцийн үед
  1. Лекцээ тэмдэглэх үзэг, дэвтэр, цаасаа аль хэдийн бэлэн байлгаарай. Үзэгний чинь бэх дуусах, бал чинь эвдрэх, харандаа чинь хугарах зэрэг тохиолдолд барьц алдахгүйн тулд байнга илүүг нөөцөлж авч явж байгаарай. Тэрнээс гадна цүнхэнд олон дэл сул зүйл байхад ядаж хайж цаг алдахгүйн тулд пинал авч түүн дотроо бүх бичгийн хэрэгслээ хийх нь чиний хэр сурлагандаа сайн анхаардгийг чинь харуулах төдийгүй, чиний талаар аятайхан, эмх цэгцтэй, хувийн зохион байгуулалттай гэсэн сэтгэгдлийг бусдад төрүүлэх болно.
  2. Лекц эхлэхээс өмнө тухайн өдрийн он сар өдөр, лекцийн гарчгийн нэрийг заавал бичнэ.
  3. Лекцийг эхлэхээс өмнө багш тухайн лекцийг танилцуулдаг. Тиймээс багшийн юу хэлж байгааг маш анхааралтай сонсоод лекцийн ерөнхий дүр зургийг хүлээж авсны дараа юуг тэмдэглэх хэрэгтэй гэсэн зураглал орж ирнэ. Юуг бичиж авах ёстойг тайлбарлавал:
    • Хэсэг бүрийн сэдэв
    • Тухайн сэдэвтэй холбоотой жишээ, санаанууд
    • Самбар дээр бичсэн зүйл, ялангуяа тухайн сэдвийн гарчгуудыг бичиж авна. Бүх зүйлүүдийг гүйцэж тэмдэглэл хийхийн тулд дэл сул үгнүүдийг алгасаж, харин байнга хэрэглэгддэг үгнүүдийн товчлол ашиглах хэрэгтэй. Сонссоноо өөрийнхөөрөө ойлгон дүгнэж бич. Багшийн хэлснээр дүгнэж бичих шаардлагагүй. Сана: чиний зорилго бол багшийн хэлж, ярьж байгааг сонсоод ойлгох болохоос, түүний хэлсэн үг бүрийг үг үсэг алдалгүйгээр бичих явдал биш юм.
  4. Аливаа чухал гэсэн үг, өгүүлбэрт таних тэмдэг тавина. Жишээ нь энд маркераар тодруулах, төрөл бүрийн хаалт, хашилт ашиглах гэх мэт. Үүнийг талаар зөвлөгөө хэсгээс харна уу.
  5. Гол санаануудыг дэмжих жишээ, дэлгэрэнгүйг товчхон боловч заавал тэмдэглэж авна.
  6. Хэрэв лекцийн төгсгөлд дүгнэлт хийж байгаа бол түүн дээр анхаарлаа маш сайн хандуул. Тэмдэглэлээ хийхдээ зохион байгуулалт сайтай байгаа эсэх дээрээ анхаараарай. Хэрэв хийсэн тэмдэглэл чинь дэс дараагүй байгаа бол гол санаануудыг дүгнэлт хэсэг дээрээ доош нь цувуулан бичээрэй.
  7. Лекцийн төгсгөлд ойлгоогүй зүйлсээ багшаас асуугаарай.
Лекцийн дараа
  1. Лекц дууссаны дараа бичиж авсан тэмдэглэлээ боломжтой бол маш хурдан гүйлгээд харчих. Учир нь аливаа лекцийг 24 цагийн дотор дахин харах нь үлдэц маш сайн байдагт оршдог.
  2. Лекцийн дараа ахин унших үедээ тэмдэглэлээ илүү дэс дараанд оруулж болох юм.
  3. Бичсэн лекцээ долоо хоногт дор хаяж нэг удаа харж байгаарай. Түүнчлэн дараагийн лекцний өмнө ахин харж хэвшээрэй.
Read more...